Хоёр оны зааг дээр энд тэндгүй элдэв шалгаруулалт болж байсны нэгийг чехийн сонингууд онцолж, ихэд эгдүүцсэн ёжин шүүмж бичжээ. Оросын төв телевиз Орос орны нүүр царайг тодорхойлох зорилгоор хэдэн сар үргэлжилсэн "Имя России" гэх төслийн дүнгээр 500 хүнээс орчин үеийн оросыг бий болгоход түүхэн гавьяа байгуулсан хэмээн шалгарсан улс төр, шинжлэх ухаан, цэрэг урлагын арван хоёр гарамгай зүтгэлтнээс оны эцэст ард олны санал асуулгаар шалгаруулалт хийн дүгнэхэд гуравдугаар байранд Сталин тодорсонд чехүүд ийнхүү эгдүүцэн дургүйцжээ. Сталины дараа дөрөвт яруу найрагч Александр Пушкин, тавд-Их Петр, зургаад-В.И.Ленин, есд-Менделеев орсон байх шиг.
Монгол хүн миний хувьд нэгдүгээр байранд Бат хааны "хуурай хүү" орсон нь сонин байлаа. Мэдээж энэ хэлэлцүүлэгт Александр Невский Орос орныг Швед, Германы эзлэн түрэмгийллээс хамгаалсан тул түүхэн гайхамшигт хүн гээд л орхисон байх юм. Александр Невскийг 1251 онд Алтан Ордод ирж Батын хүү Сартагтай ах дүү бололцсон гэдгийг нэг их дурдаагүй. Оросууд тэр үед манай монголчуудад татвар өргөдөг, элгэнд наалдсан дэлүү шиг хавсарга төдий явсан нь түүхэн үнэн. Энэ үнэнээс ихэд эмзэглэдэг бололтой юм. Чухамдаа Алтан Ордын нөмөр нөөлөгт явсан болохоор нэг талаас олон тархай өөр хоорондоо өрсөлдөн хэмнэлдэж байсан жижиг вант улсууд нэгдэж оросууд хүчирхэгжих эхлэл тавигдсан, өөрөөр хэлбэл өнөөгийн оросын суурь тавигдсан. Нөгөө талаас хүчирхэг байсан бусад улс гүрэнд эзлүүлчихэлгүй үлдэхэд тэр үед нэртэй зангарагтай явсан монголчуудын нэр сүр, цэрэг зэвсгийн хүч оросуудад ихээхэн тус дэм болж үнэндээ тэдэнд түүхэн боломж олгосон. Оросууд монголчуудын дор хэдэн зуун жил байсан түүхэн үнэнд дургүй. Үзэл сурталд дулдуйдсан "Чингис хан", "Бат хан", "К последному морю" гурвал түүхэн роман бичсэн В.Янд төрийн шагнал олгож байсан бол түүхийг үнэн зөвөөр шинжлэх ухаанч дүн шинжилгээтэй бичдэг Лев Гумилевыг удаа дараа шоронд хорьж бүтээл зохиол нь хориотой байсан. Цаг зөөлөрч одоо Л.Гумилевын зохиол чөлөөтэй хэвлэгддэг болсон ч хүн ардынх нь ухамсар түүхийг харах өнцөг, юмыг үнэнээр хүлээн авах чадвар бас л болоогүй байна гэдгийг саяны санал асуулга харууллаа.
Монголчууд дунд иймэрхүү санал асуулга явуулбал та хэнийг нэрлэх вэ?

19 comments:
1.Чингис
2.Бат
3.Хубилай
4.Галдан бошигт
5.Занабазар
6.VIII Богд
7.Данзанравжаа
8.Инжинааш
9.Сүхбаатар
10.Б.Ринчэн
11.Ц.Дамдинсүрэн
shine onii mend hyrgej az jargal sain saihan byhniig hyseye
молор байлаа, би. ID-гаараа нэвтрэх гэсэн болку байна.
shildeg blogger-uudiin top-r ergeldeed yavaamuu daa. bayariig hurgeye. happy 3 days old year mate
Орчин цагийн нүүр царайг нэрлэсэн ч болно шүү!
Gumyeleiviin bagsh ni Tsebeen Jamsranov. Mongoliin orchn uyeiin tuuhend soyon gegeeruuleh taldaa mash ih yum hiisen aguu hun. Teheer tuuniig nen turuun nerlemeer bna. Bolomjtoi bolhooroo hushuug ni bosgonoo. Tegeed Chingis haan, Elbegdorj Rinchino, Suhbaatar, Rinchin Byambayev nariig nerlene.
1. Чингис хаан
2. Өгөдэй хаан
3. Хубилай хаан
4. Бат хаан
5. Чин ван Ханддорж
6. Д. Сүхбаатар
5. Дилав хутагт
6. IV Далай лам Ёндонжамц
7. Эрдэмтэн Мянгат
8.Ц. Дамдинсүрэн
9.??????????????????
10.Асашёорюү Дагвадорж
1. Чингис хаан
2. 8 -р богд Жавзандамба
3. Д.Сүхбаатар
4. Данзанравжаа
5. Занабазар
6. Б.Ринчин
7. Ц.Дамдинсүрэн
8. С.Зориг
9. Асашёорюү
10....
Хоридой мэргэнээс нэг зүйл асууяа: Элбэгдорж Рэнчиног яагаад оруулсан юм бол?
То ванг оруулахаа мартаж.
Шинэ оны мэнд хүргэе сайхан эгч минь, таны бичлэгүүд улмаа сайхан уншаад баймаар болжээ. Эсвэл би орж ирээгүй удчихаад...
"Монголын нүүр царай" бичлэг дээр чинь хэдэн үг хэлмээр санагдлаа.
Нүүр царай гэдгийг төлөөлөл гэж ойлгож байгаа болохоор хүн бүр тухайн үеийнхээ нүүр царай нь гэж бодож байна. Манай нэг англи багш надаас ингэж асууж байсан юм. Би тэгэхэд хэдэн алдарт хаадын нэрсийг хэлсэн санагдана. Багш надаас яагаад чи хуучны хаад өнөөгийн монголын төлөөлөл болно гэж санав, улирсан түүхийн баатарлаг хүмүүсээр бахархах чинь зөв авч одоо байгаа үедээ хэн монголыг төлөөлөх талаар юу хэлэх вэ гэхэд нь би нэмж дэлхий нийтэд манай ерөнхийлөгч, энэ илтгэл дээр миний бие Монголыг төлөөлнөө гэж байж багшаас үнэлгээ авч билээ.
Гэхдээ миний санаанд аль ч цаг үед монгол хүн, монгол орон гэж эдгээр хүн шиг амьдарвал жинхэнэ төлөөлөл болноо гэж үздэг нэрсийг хэлвэл:
1. Яах аргагүй монголын сайхан ээж бол Алунгуа хатан болон Өүлэн эх
2. Идэрхэг, хатуужсан, тэсвэртэй, нуруутай, чигч, эр хүний дээд гэж санаж байгаа хүмүүс минь бол Чингис, Хубилай, Бат хаад
3. Хүний дүү шиг дүү бол бөх Бэлгүтэй, хавт Хасар, Өгөөдэй хаан
4. Сайхан монгол эмэгтэйн дээд үзэсгэлэнг Хулан хатан, сайн эхнэрийг Бөртэ хатан гэж санадаг бол төрийн нуруутай шилдэг эмэгтэйг Мандухай хатан гэнэ.
5.Ухаант, ханилгаатай нөхрийг Жамуха, Боорчи нарыг гэнэ.
6. Сайн зарцын дээд үлгэрийг Зэлмэ, Зэв гэнэ. Хүн эхлээд сайн зарцын жишээг сурууштай мэт санагддаг болохоор хэрэг болгон дурьдлаа.
Тэр үеийн монгол занг л эрхэмлэсэндээ сүүл үеийн алдарт хүмүүсийг дурьдсангүй. Үлгэр байнаа гэдэг төгс байхын утга шиг санагддаг болохоор.
1. Боржигон овогт Есүхэйн Тэмүүжин
2. Хубилай Хаан
3. Модун шаньюу
4. Бат хаан
5. Б.Ренчин
6. С.Зориг
7. Д.Дагвадорж
8. Д.Сүхбаатар
9. Х.Чойбалсан
10.Занабазар
1. Чингис хаан
2. Хубилай хаан
3. Бат хаан
4. Хулагу хаан
5. Д.Сүхбаатар
6. Х.Чойбалсан
7. Сүбээдэй баатар
8. С.Зориг
9. Солийн Данзан
10.Асашёрюү
1. Чингис
2. Богд хаан /Жабзундамба хутагт/
3. Модун шаньюу
4. С.Данзан
5. Да лам Цэрэнчимэд
6. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж
7. Ноён хутагт Данзанравжаа
8. Занабазар
9. Б.Ринчэн
10.С.Зориг
11.Ганга
Хөхтолбот дүү зөв анзаарчээ.Монголын нүр царай гэхгүйь монголын нэрийн хуудас гэвэл асуулгад илүү дүйх шиг. Нээрээ эм хүн байж эгч нь ганц ч түүхэн эмэгтэйчүүдээс нэрлэдэггүй.
Арсун: Хэхэхэ, Ганга-н оронд Арслан тайжийг оруулчихаа хө.
Ухамсар нь дээшлээд түүхийг үнэнээр нь хардаг болсон ч гэсэн оросын залуучууд хэзээ ч монгол хүнийг түүхэн гавъяа байгуулсан гэж тооцон саналаа өгөхгүй боловуу. Харин хэсэг эрдэмтэн докторууд нь тэгж тооцдог байж болох юм.
Хүмүүсийн комментыг харахад зүгээр л мэддэг алдартай хүмүүсийн нэрийг биччихэж. Яг энэ хүн ингэсэн болохоор монголын нүүр царай болж гадныханд танигданаа гэдгийг нь мэддэг боловуу?
Жишээ нь Ю.Цэдэнбал яагаад болохгүй гэж. 40 жил монголын төрийн тэргүүн байлаа. Бүдүүлэг монголчуудыг соёлжуулахад, сэхээтнүүдийг гэгээрүүлэхэд энэ хүн бас л хувь нэмрээ оруулсан гэж боджийн. Сүхбаатар зүгээр л Цэргийн яамны сайд байсан шүүдээ. Тэрнээс улсын орны хэмжээний лидер байсангүй. Үүний оронд харин тэр үед ерөнхий сайд байсан Бодоо, Догсом, дараахан нь Гэндэн, Амар мэтийг нэрлэсэн нь дээр бизээ. С.Зориг болох л юм. Монголын ардчилсан хувьсгалын эцэг гэдэг нэрээр хожим ч нэрлэгдэх биз.
1.Өүлэн эх(Ухаантай төрсөн Өүлэн хатир мангир түүж өнчин хөвгүүдээ өсгөсэн юм шүү.)
1.Чингис(no comment)
2.Бат(no comment)
3.Хубилай(no comment)
4.Ж.Батмөнх(Цус гаргалгүй ардчилал хийлгэсэн)
5.Б.Ринчэн(Орчин цагийн хэл монгол хэлийг бүтээлцсэн хүмүүс)
6.Ц.Дамдинсүрэн(Орчин цагийн хэл монгол хэлийг бүтээлцсэн хүмүүс)
7.ерөнхий сайд агсан Гэндэн
8.ерөнхий сайд агсан Амар
9.Д.Нацагдорж(их соён гэгээрүүлэгч хүн)
10.Данзанравжаа(их соён гэгээрүүлэгч хүн)
golden goose shoes
curry shoes
off white outlet
curry 8 shoes
yeezy boost
curry 5
longchamp
yeezy boost 350
off white hoodie
offwhite
article répliques de sacs à main gucci Aller ici répliques de sacs de haute qualité cliquer sur ce lien maintenant Dolabuy Valentino
Post a Comment