Чехийн кино болон реклам авдаг студид гадныхан кино, рекламын зураг их авнаа. Гудамжаар явж байгаа, стадионд суугаад юм үзэж байгаа, дискод бүжиглэж байгаа зэрэг олон хүн гаргах зурагт мэргэжлийн бус хүмүүсийг цуглуулж аваад цөөхөн хэдэн цаас шидчих нь цаад кино хийж байгаа улсад хямд тусдаг шиг байгаа юм. Мэргэжлийн жүжигчидтэй харьцуулахад бага мөнгө болохоос энгийн хүмүүст, ялангуяа ажил төрөл нь заримдаг, авдаг тоолдог нь бага гадныханд бол их мөнгө. Өрнийхөн онигор нүдтэй, намхан хамартай, өндөр шанаатайгаар ази хүнийг, буржгар үстэй, палигар хамартай даравгар амтайгаар африк хүнийг төсөөлдөг бололтой. Ийм сонгодог дүр төрхтэй гадныхан бол этник кастингд сонгогдох магадлал илүү. Олны дунд зүгээр зогсож байгаад мөнгө олчих санаатай гадныхан зургаа авахуулаад, нэр, утсаа өгөөд ямар нэг студид бүртгүүлчихнэ. Тухайн кино, рекламд таарна гэсэн хүмүүсийг утсаар дуудаад, дуран авайгаараа харж нэг үзээд шилж сонгоно.
Массын зураг авалтаас цоройж жижиг рольд тоглосон, багагүй мөнгө тоншсон авьяастнууд ч бий. Нэн нөхөр зүүн өмнөд азийн тайланд ч билүү, малайз ч билүү хүний дүрд тоглоод мэдэхгүй харь хэлээр харилцан яриа цээжлэх хэцүү, тогтоож дөнгөхгүй болохоор монголоороо утга дүйсэн юм хэлж болох уу гэж зөвшөөрөл аваад кино турш монголоор ярьчихсан нэг кино байдаг. Монгол хэл мэдэхгүй гадныхан дэлгэцийн доод талд гүйх орчуулгы нь уншаад тэр газрын хэл ийм л юм байх гээд өнгөрөх ч, монгол хүн үзэхээр инээд хүрмээр. Манайхан солонгос тогооч, хятад данжаад, вьетнам ажилчин, япон жуулчин гээд ямар л бол ямар азид хувирна. Энд тэнд олон ази хэрэгтэй зураг авалт явагдаж байвал бие биедээ хэл хүргээд яваад очно. Тансан ламын үлгэрээр хийсэн америк кинонд олон монгол тоглож бараг бүгдээрээ бурхад, бодхисадва болцгоосон гэж байгаа.
Сонгодог ази төрхгүй тул би гологдоод ер сонгогдохгүй. Нэг л удаа тэнцсэн гэж байгаа. Намайг ямар авдаг биш яахав монголчуудтайгаа уулзаж хэд гурван үг сольдог хэрэг гээд очтол, хэдэн вьетнам, хэдэн монгол баахан чех байж байв. Вьетнамууд нэг дор, манайхан нэг дор суулаа. Режиссор авгай биднийг харж байснаа чех бүсгүй вьетнам залуутай хайр сэтгэлтэй болж суусан тухай кино авах гэж байгаа юм. Монголчууд арай том биетэй, гадна төрхөөрөө ч өөр юм байна. Монголчуудыг энэ удаа авахгүй, уучлаарай гэлээ. Бид хэд ч гарч, коридорт хэд гурван үг солилцон тарах гэж байтал, режиссор авгай гарч ирээд "та үлдэхгүй юү" гэж намайг онцолдог юм байна. "Хэнд ч хэрэггүй амьтан төлөг болж тодрохдоо яахав" гэвэл манайхан яадаг юм үлдчих хэдэн цаас нь хэрэг болно гэхээр орчихлоо.
Вьетнамуудтай хэл нэвтрэхгүй, тэднээсээ арай өндөр болохоос биш, хонхор ёнхор нүдтэй, царил зээтүү хамартай, хонгор шар үстэй, хоёр метр нуруутай чехүүдийн дэргэд бол жижигхэн бор амьтан. Ганцаардмаар болж байтал, хоёр нуруулаг ази залуу ойртож ирээд мэдэхгүй хэлээр нэг юм хэлчихлээ. Толгой сэгсэрч ойлгохгүй байгаагаа илтгэв. Чехээр та хаанаас ирсэн бэ гэнэ. Монгол гэвэл, энд сурдаг киргиз оюутнууд гэнэ. Баярласан гэж. Гурвуулаа оросоор ярьсан шиг нэг гал болоод авав. Коридорт хүлээж байгаад дуудахаар нь ороод цай уусан болж суух зогсох үед зураг авдаг бололтой. Урдуур олон хүн, жүжигчид тоглоод бидний өрөөсөн чих, чигчий хуруу зурганд орж байгаа юмуу үгүй юмуу бүү мэд. Ийш тийш дураараа алга болж болохгүй, хийх юм үгүй хүлээх нь залхуутай болохоос ажил нь бол амар л юм. Бид гурав гурван өдөр вьетнам болсон доо.
Нэг өдөр киргиз хүүхдүүд маань өчигдрийн сонинг уншив уу, монголын тухай гарсан байна гээд сүйд майд. Энд ирээд удаагүй чех хэлийг мэдэхгүй шахам байсан болохоор, бичиг үсэггүй хүн шиг "юу гэж байна дуудаад аль" гэлээ. Хүний арьсыг амьдаар нь хуулдаг монгол ноёны тухай, тэр арьс нь энд чехийн музейд байдаг гэж бичсэн байна гэв. Та энэ ноёны тухай дуулсан уу? гэж байна. Дуулалгүй дээ. Та нар сонирхож байвал орос хэл дээр энэ хүний тухай Инесса Ломакина ерээд оны эхээр бичсэн "Голова Джа-Ламы" ном бий шүү. Хуулсан тэр арьс чехийн азийн урлагын Напрсково музейн фондонд хадгалагдаж байгаа, Джа ламын өөрийнх толгой Ленинградын алдарт Кунсткамерт байгаа тухай өгүүлсэн байгаа. Үгүй энэ чехүүд манай монголын тухай огт бичихгүй, эсвэл ийм эрт баларын хачин юмны тухай бичих юм гэж би цухалдвал, манай киргизүүдийн тухай бүр огт мэддэггүй болохоор сайн муу алинаар нь ч бичдэггүй. Харин энэ өгүүлэлд монгол ноён хүний арьс хуулах тушаал өгөөд, яг өвчихийг нь итгэгдсэн хоёр киргиз гүйцэтгэсэн гэж бичсэн байна гэлээ. Хүний өмнөөс ичих шиг болж, улс үндэстнийх нь нэр ингэж гарахад тэд нар бас эвгүйцэж байгаа байх даа гэж санаа зовон харвал тэд огт тоосон шинж алга.

15 comments:
Эрдэмтэй хүн далай
Эрдэмгүй хүн балай гэж . . .
Харин тэр жүжигчин болдог чинь юу л бол
Өөрийгөө яаж дүрсэлчив. Төсөөлсөн чинь нэг эвгүй байх чинь :P
Хахаха янзын, хөөрхий тэр киргизүүд манай далимаар нэр гараад л авч...
Надтай дайралдаж байсан киргиз оюутнуудыг санахад их дажгүй хүмүүс байсан санагдаад байдаг. Хэдий тэд өөр гарлын хүмүүс ч гэсэн түүхээрээ (ер нь бол монголчууд хүчээ авахаараа их очиж дээрэлхдэг байсан юм шиг байгаа юм) бас төв азийн нүүдэлчин, гэр туургаараа холбоо хэлхээтэй л ард түмэн байгаа юм.
Кумыз гээд дуртай гарууд оо бас тээ Батзоригоо
Нүдэнд харагдчихлаа.
Та дээр энэ бичлэгийг оруулаад устгачихсан байхаа?
би google reader-р уншдаг болохоор хүмүүсийн устгасан бичлэгүүдийг хүртэл уншиж чаддаг хэхэ
эсвэл би андуураад байна уу?
хүний арьсан үзвэртэй андуурчлаадаа би. гэхдээ өмнө нь уншиж байсан юм байнааа
эсвэл та өөр газар нийтэлсэн байсан уу?
ээ тийн. хүний арьсан үзмэр байна ккк
Бум:далай балай жүжигчин гээд гуравдахь үгүүдийг холбочихвол мэргэжлийн жүжигчид гомдоно байх даа, хэ хэ
Санакае:төсөөлөхөд эвгүй юм харахад аймаар...
Хөхтолбот: харин тийм хөөрхийс
Батзориг: манайхтай ижил төстэй баатруудтай туульс хайлдаг юм билээ.
Арсун: юу харагдав, арьс уу..иии
Депсү: оны зааг дээр билэг дэмбэрэлгүй юм гэж бодоод хураачихсан чинь дүүдэй шиг адтай нөхдүүд ухаад уншчихдаг гэсэн...
Яасан зугаатай бичнэ вэ. Төлөг болж тодроод байх даа яах вэ дээ, цэцэн гэдгийг нь. Иймэрхүү зүйл сонссон юм байна, зарим нь рекламд тоглож хөөрхөн мөнгө олдог гэсэн.
Мохоо хутгатай Моотгон харганын хүргэн хүү би, алс газар аяарлан суугаа эрхэм эгч танд энэ бичиг хүрэх цаг мөчийн амар амгаланг айлтгаж, таны бие лагшин тунгалаг хэвээр буй за хэмээн асуухын ялдар энэ бичлэгт танай хоосон тархины тогтоосон хэрээр хошуу нэмсү хэмээн өгүүлэх нь, - Бага хүүхэд цагт асан, хөгшин ээжийн(нагац ээж минь Говь-Алтай аймгийн Төгрөг сум, хуучин Засагт ханы Дайчин бэйс Жалчингомбодоржийн хошууны хүн, таны дурсдаг Ломакинагийн номд цухас гардаг) минь хэлдэг байсан хууч яриаг сэргээн бодваас, тэрхүү арьсаа туламлуулсан заяа муутай "киргиз" нь Дайчин бэйсийн хошууны гар мухар хэдэн малчидыг бөөрөлхөж хоттой хонийг нь тууж аваачиж амтшаад бас дахиж хүн алж хүрээ талаад явсан дээрэмчин хасгуудын нэгэн бололтой. Хөгшин ээжийн ээжийг бас нэг найз хүүхэнтэй нь цуг олзолж аваад явсанд тэр хоёр үргэлж хойшоо хараад явжээ, тэгээд хэдэн өдрөөс тэдний хойноос нэг шар тоос гозойгоод байх болж, удсангүй Жаа богд цэрэгтэйгээ ирээд дээрэмчин хасгуудыг цохиод талж аваачсан хүн малыг чөлөөлж хөгшин ээжийн ээж буцаж ирсэн юм гэнэ лээ. Тэр хасгуудаас нэгээр нь туг тахиж нэгийн нь арьсыг өвчсөн гэдэг нь бодвол энэ "киргиз" бололтой юм. Түүнээс биш тэр цагт монголд киргизүүд байсангүй харин хасагууд л их орж ирж дээрэмлэдэг байсан байна. Оросын баримт бичигт хувьсгалаас өмнө хасгуудыг "киргиз-кайсаки" гэдэг байсан нь ийм эндүүрлийн эх үүсвэрийг тавьсан байх гэж бодох юм. Хөгшин ээж наяад онд гарсан "Ичээнд нь" гэх киног үзчихээд энэ Дамбийжаа чинь манай Жаа богдоос өөр хүн байх аа гээд огт итгэж өгөхгүй байсан юмдаг.
Ганга эгч кинонд тоглоод л, хэхэ зөндөө инээлээ сонирхолтой түүх байна. Энд би бас нэг Киргиз залуутай найз болсон юм. Дажгүй л хүмүүс шиг санагддаг.
Чех гэхээр миний төсөөлөлд бүр дээр үед гардаг байсан үлгэрийн кинонууд санагддыншд. Арабелла гүнж, Оддын охин, Нисдэг Честимир өөр юу юу билээ. Хүүхэд насны олон гэгээлэг дурсамжуудын нэг нь эдгээр чех кинонууд юм даа.
jordan outlet
yeezy outlet
curry 8
kobe byrant shoes
golden goose
off white hoodie
nike travis scott
off white hoodie
off white
chrome hearts outlet
Post a Comment