Sunday 10 May 2009

Ялалтын баярын нэвтрүүлэг

Дандаа хагас дутуу мэддэг хэлээр юм уншаад, зурагт үзээд, бас тэгээд тэр муу хэлээрээ "хэрүүл" хийгээд ажил амжуулаад ч байх шиг яваад байхаар үнэн залхаж, төрлөх хэлээрээ нэвтрүүлэг үзээд, ном уншаад, зад хэрэлдээд жаргах юмсан гэж бодогдох юмаа. 25 суваг нэвтрүүлэг үзэх гэхээр эхнэр хүүхэдтэй интернет булаацалдсан иргэний дайн болох гээд . Өчигдөр залуу зандан насандаа чихдүүлж байж сурсан, чихтэй үлдэхийн тулд сурахаас өөр аргагүй болсон, тэгээд ч хэдэн үг нь одоо ч тархины нэг буланд хадгалагдан үлдсэн, гайгүй мэддэг гэж хэлж болохуйц ганц гадаад хэлээрээ ялалтын баярт зориулсан орос кинонуудыг угсруулан үзлээ. Дайны хүндийг биеэр туулсан ард болохоор оросууд шиг дайны сэдвээр ийм амьдралтай кино хийдэг улс ховор доо. Харин сүүлийн үеийн зарим кино нь америкийн мөнгө хөөсөн адал явдалт киног дуурайх гээд чадаагүй, тиймхэн эгдүүтэй болсон шиг. Цэргийн парад үнэндээ аймаар санагдсан. Сүүлийн арваад жилд анх удаа ийм олон хотод (23 хотод, 30000 цэрэг, 600 гаруй техник) сүр хүчийг ингэж гайхуулав. Зүгээр үзүүлэх техник биш, жинхэнэ байлдааны техник гэж олон давтан хэлсэн дээ. Ард түмний маань эсрэг ямарч гэмт хэрэгт цохилт өгч няцаахад бэлэн гэж ерөнхийлөгч нь дэлхийн чихэнд дулгасан. Аль ч орны засгийн газар, удирдлага нь ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг хийхгүй байгаасай гэсэн бодол зурсхийсэн.

Фашистуудад 1939 онд эзлэгдээд зургаан жил болсон чехүүдийг 1945 онд оросууд чөлөөлсөн. Улаан арми Прагад орж ирэхэд үнэн сэтгэлээсээ баярласан прагачууд гудамж талбайг зай завсаргүй бүрхээд, "руда армада" гэж хашгаралдан уухайлж, түргэн зуур цааш явах учиртай танк, цэргийн хүчийг "баярын" нулимсаар саатуулж байсан тухай оросын баримтат кинонд гардаг. Орос кино үзэх зуураа реклам гарах мөчид, чехүүд юү гаргаж байгаа юм бол гээд суваг сольтол, Чехэд 68 онд оросын танк орж ирсэн тухай баримтат кино үзүүлж байх юм. Чехүүд одоо оросуудад талтай харагдчихаасаа эмээдэг болов уу гэмээр, дургүйцлээ илэрхийлэх нь мода шахуу гэмээр Орост хачин дургүй. Залуучууд нь англиар ярьдаг, хөгшчүүл нь германаар ярьдаг гэсэн ойлголт гадны хүнд өгөх дуртай. Хөгшчүүл болон дунд үе бүгд орос хэл дунд сургуульд заалгасан тул оросоор ярьдаг байх учиртай. Орос хэлтэй гэдгээ тас нууна, ойлгодог гэдгээ ч мэдэгдэх дургүй. Герман хэлтэй гээрээ боловсролтой гэж бахархана гэхэд хаашаа юм, ямар ч болсон нуухгүй. Оросын нөлөөнд орж, социализм байгуулах гэж хөгжлийн эрч суларсан, хойшоо алхсан түүхэн зурвас гэж зарим чехүүд оросуудаар чөлөөлөгдсөндөө харамсдаг. Англи, Америкийн холбоотны арми ийш орж ирэхэд ганц хуруу дутсан гээд өчнөөн юм ярьдаг. Мэдэхгүй юм даа.

Арваад жилийн өмнө эдний ардчилсан хувьсгалын-"саметова революце" арван жилийн ой болж, ерөнхийлөгч Вацлав Хавел баярын хурал нээж үг хэлээд, 68 онд улс төрийн хавчилгаас болж цагаачлан гарсан баахан хүмүүсийг шагнасан тэр нэвтрүүлэг санаанаас гардаггүй юм. Гуч дөчөөд минут илтгэл тавихдаа фашизмыг ганц хоёрхон удаа муу гэж дурдсан бол коммунизмын муу муухайн их удаан дахин дахин элдэв жишээн дээр ярьж билээ. Хэл муу мэддэг байсан ч муулалтын тэр харьцаа намайг ихэд гайхшруулж, том ажил хийж явсан боловсролтой нэгэн өвгөнтэй энэ талаар санал солилцвол: "фашизмын муу муухайг хүн төрлөхтөн мэднэ", "коммунизмын муухайг одоо л ойлгож эхэлж байгаа учраас илүү өргөлт өгсөн байх" гэж билээ. Фашизм, коммунизм хоёрыг зэрэгцүүлж нэг эгнээнд харьцуулж болох гэж үү?

14 comments:

Anonymous said...

Үнэхээр 2-р дайны тухай орос (эсвэл зөвлөлтийн?) кино, америк кино хоёр газар тэнгэр шиг ялгаатай шүү. Америк киног бол хөнгөхөөн тулаант шоу үзэж байгаа мэт л өнгөрөөнө, орос киног бол баатруудтай нь хамт гуниглаж-баярлаж байгаад л үздэг. Үлдээсэн шарх нь өөр өөр болохоор арга ч үгүй биз дээ. Амь үрэгдсэн 400 мянгаад америк, 40 сая орос гэдгийн хооронд том ялгаа байгаа шүү нээрэн. Сүүлийн үеийн дайны сэдэвтэй орос кинонууд дундаас тэр Звезда гэж кино их таалагдсан. Сураг сонсохнээ 1947 оны киноны римейк юм гэсэн шүү. Чехүүдийн тухайд юу хэлэхэв дээ. Би өөрөө тэднийг сайн мэдэхгүй ч хувийн бодлоо илэрхийлвэл "неблагодарный народ" гэж л хэлэхээс. Эсвэл народ биш харин удирдлагыг нь тэгж хэлвэл зохистой ч юм уу?

Ганга said...

1945 онд чөлөөлөгч аврагч анд, ах дүү болж орж ирсэн танктай арми 1968 онд түрэмхийлэгч болж орж ирсэн нь чехүүдийг "неблагодарный" болгосон болов уу. 1968 оны энэ хэрэг явдлыг эсэргүүцэж дургүйцэж байсан хүчин оросуудын дунд ч байсан юм шүү.

Anonymous said...

GULAG-t daind oroltsoj gaviya baiguulsan daichdaa horij 'ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг' orosin udirdlaga ikh hiisen, mongoliin 32, 37 oni helmegduuleltiig ard tumni esreg gemt hereg gene

book said...

ulesson.blogspot.com Ороод үз хэрэгтэй хичээлүүд их байна.

Чепак said...

Хэдийгээр Зїїн Европын орнууд Орос л тэдний коммунизм рїї татан оруулж балласан гэх мэтээр ярьж, эсэргїїцдэг боловоч нэг л зїйлд їе удмаараа баярлаж талархаж байх ёстой юм шигээ

Хэрэв 2-р дайнд орос тэднийг Германаас чєлєєлєєгїй бол эд нар ингэж яриад сууж байх байсан гэж її

Бид ч бас Орос муухай л гэдэг Оросын эрх ашиг манайд байсан тулдаа л бид Тусгаар улс болсон шїї дээ

Ямарваа зїйлийг муулах амархан, гэхдээ муулахаасаа ємнє учрыг нь олох хэрэгтэй байх хэхэ

Энэ чех, литва, латви, эстон улсуудыг Оросуудын эсрэг хийж байгаа суртал ухуулга нь арай л туйлшраад байна уу даа гэмээр байдын

SE said...

checz WWII-iin umnu Europe-doo ediin zasgaaraa terguulsen uls baiv. WWII-eer ulsaa bumbugduulelgui buten avch uldsen uls bol cz gantsaaraa l baiv.

WWII ehleed germany-uud orj ireh ued zasgiin gazar ni armi aa avaad england ruu nuusen tul germany cz-iig suitgeh shaardlaga garsangui. WWII duusah ued cz-iig orosoos urvsan oros tserguud ni ezemshildee gehiimoo hyandag baisaniig ni CZ zasgiin gazar ni tedentee heleltseer(naimaa) hiigeed tedniig orsuudad bish US-chuudad huleelgen ugnu gesen tohiroo hiisenii undsen deer ted cz-iig germany-uudaas hamgaalaad avaad uldsen tul orosuud US-aas gants huruunii umnu cz-iig "chuluuluhiin" tuld prague-iig suitgeh shaardlaga garaagui.

sots niigemiin dor orsonooroo cz busad ulsaasaa hamaagui hotsrogdson ch gesen post-kommunism daraa baruunii ulsuudad aa bidnees surah zuils ch gesen ta nart bgaa shuu gesen zuil helsen gants uls ni um gene lee. ter ni Төсвийн алдагдал хамгийн бага, Ажилгүйдэл хамгийн бага, Инфляц хамгийн бага

:)

ganga said...

Anonymous: Olon hun daind olzlogdson gadaad ertonts harsan gej shorond suusan gedeg aimaar yum.
Lesson: za ornoo, bayarlalaa.
Chepak: Yanz buriin onol uzlees tuuh bichsen baidag. Tuunii alind ni itgeh ni ter hunii hereg.
SE: Angliin niseh huchind czechiin nisegchid fashizmiin esreg baildaj yavsan.

erhtsas said...

Түүхийн талаар мэдлэг сайнгүй ч Германчуудын хорон санаа, балмад дайны дэргэд Оросуудын дайн хамаагүй энэрэнгүй, хүнлэг, хүний эрх чөлөө, сайн сайхны төлөө байсан гэж боддог юм.

Тэгээд ч Оросууд цаанаа л сэтгэл сайтай, дотно санагддаг болохоор тэдний гэх бүхэн сайхан байж, тэднийг муучлах бүгдэд битүүхэн дургүй хүрээд байдаг юмаа.

peakfinder said...

Czechuudiin orosod durgui n' hogjliig n' hoish tatsantai bas 68 onii hereg yavdaltai holbootoi baih. Delhiid terguuleh ediin zasgiin uzuulelttei yavsan uls hiimel ediin zasagtai busdaas hocrood ireheer hen durtai baihav dee. Hoyort czechuud delhiin II daind busad oron shig aihavtar nervegdeegui bolohooroo ur dagavariig n' sain oilgodoggui baihaa.
Mongolchuud bol arai oor. Ugaasaa hocrogdmol yavsan uls bolovsrol, eruul mendiin geed coo shine salbaruud bii bolj humuusiin amidrald eyereg uzuulelt garch baisan bolohoor bid orosuudad tiim muu baidaggui bizee.

Болжгоно said...

Милан Кундерагийн "The Unbearable Lightness of Being" ийг саяхан умшиж дуусгахад энэ 68 оны дүрвэгсдийн талаар их сонирхолтой бичсэн байдаг юм билээ. Alexandr Dubček болон түүний 6 хоног шоронд хоригдож орсуудад тамлуулж байсан талаар, шоронгоос гарч ирээд ард иргэддээ зориулж хэлсэн өгүүлбэрүүд нь дэндүү доромжилсон бууж өгсөн хэлбэрээр, нэг ёсондоо орсуудын хий гэснийг хийцгээе ухааны юм ярьсан, үүнээс үүдэн олон зуун мянган зохиолч, зураач, эмч, эрдэмтэд гээд хамаг сор сод улсууд нь Швецари луу дүрвэж байсан талаар гээд л.
Пийкийгийн хэлдгээр үүнээс үүдэн Чехүүд Оросуудыг үзэн ядах, дургүйцэх сэтгэлгээ шингэсэн гэдэг.

ner said...

109 Давидын дуулал, Найрал дууны удирдаачид.
Миний магтаалын Бурхан, Бүү дуугүй байгаач.
2 Учир нь тэд миний эсрэг хорон муу, мэхлэгч амаа нээсэн.
Тэд миний эсрэг худалч хэлээр ярьсан.
3 Тэд бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж,
Миний эсрэг ямар ч шалтгаангүйгээр довтолсон.
4 Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог.
Харин би залбирч байна.
5 Ингэж тэд надад сайныг муугаар,
Миний хайрыг үзэн ядалтаар хариуллаа.
6 Хорон муу хүнийг түүний дээр томилж,
Буруутгагчийг баруун гар талд нь зогсоогтун.
7 Шүүгдэх үед нь гэмтэй гэж түүнийг урагш гаргаж,
Түүний залбирлыг ч нүгэл болгооч.
8 Түүний хоног өдрүүдийг цөөрүүлээч.
Түүний ажил албыг өөр хүнд өгөөч.
9 Түүний хүүхдүүдийг өнчин,
Эхнэрийг нь бэлэвсэн болгооч.
10 Түүний хүүхдүүдийг тэнүүчлүүлж, гуйлга гуйлгуулаач.
Тэднийг сүйрсэн гэрүүдээс нь хол газар гуйж хооллох болгооч.
11 Түүнд зээддүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж,
Гадны хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.
12 Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,
Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!
13 Түүний үр удмуудыг таслаач.
Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.
14 Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг
ЭЗЭНий өмнө сануулж,
Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.
15 Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар
Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.
16 Яагаад гэвэл тэрээр хайр энэрлийг үзүүлэхээ мартаж,
Харин алахын тулд зүдрэгч болон гачигдагчийг,
Мөн зурх нь шаналсан хүнийг хавчсан юм.
17 Тэр бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь ч өөрт нь буцан иржээ.
Тэр ерөөлд баярлаагүй бөгөөд тэр нь ч түүнээс хол байв.
18 Харин тэрээр хувцас өмсдөг шиг өөртөө хараалыг өмсөж,
Хараал нь ч түүний биед ус шиг,
Түүний ясанд тос шиг шингэсэн.
19 Тэр хараал түүний хувьд өмсдөг хувцас нь мэт,
Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.
20 Энэ нь намайг буруутгагчдад хийгээд
Миний сэтгэлийн эсрэг бузрыг яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.
21 Харин БУРХАН Эзэн, Та Өөрийнхөө нэрийн төлөө надад хандаач.
Таны хайр энэрэл сайн учраас намайг авраач.
22 Учир нь би бол зүдрэгч ба гачигдагч бөгөөд
Зүрх минь миний дотор шархадсан.
23 Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна.
Би царцаа мэт хийсэн туугдсан.
24 Мацаг барьснаас болж өвдөг минь сулран,
Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.
25 Би бас тэдэнд зэмлэл буруушаал болсон.
Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрдэг.
26 Миний Бурхан ЭЗЭН, надад туслаач.
Өөрийн хайр энэрлийн ёсоор намайг авраач.
27 Энэ бол Таны мутар гэдгийг тэдэнд мэдүүлээч.
ЭЗЭН Та үүнийг үйлдсэн.
28 Тэд харааг, харин Та ерөөгөөч.
Тэд босохдоо ичгүүрт орно,
Харин Таны зарц баярлах болно.
29 Намайг буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж,
Тэднийг өөрсдийнх нь шившгээр гадуур хувцасаар бүтээлгээч.

Дeстини said...

Sain uu Ganga egch ee, dainii ued Germand elegedsen baih ued czechuud barag l amar taivan baisan yum baih, mini taniliin helsneer. Yu gevel tariagaa tarij, talhaa barin, ezlegdsen ch gesen haritsangui daramt bagatia baij gene. Getel Oros tsergiin (yalanguya ehnii front) orj irenguutee huchindelt, deerem tonuul gaarch, ard olnii zevuutsel ihessen. Daraa ni 68 onii uil yavdal bol Orosuudiin dald zorilgig tod haruulsan hereg bolson. Yamar ch baisan ediin zasgaa Orosoos neg ih hamaaralgui barij chadsan ni gaihaltai. Czechuud aihtar politic-tai uls, 90 onii ardchilsan huvisgaliin huld huuchin soc. ornuud dampuurch baihad barag gantsaaraa shiir zaan, hyamralgui davj chadsan.

Javkhlan said...

Зүүн Европын орнууд одоо Оросоос зайгаа барих болсныг би хувьдаа зөв гэж боддог юм. Монголчууд ч бас Оростой хэтэрхий нөхөрлөөд дэмий л байх. Аль болох олон оронтой харилцаж байсан нь Монголын хувьд хэрэгтэй байх. Зүүн Европын орнууд бол одоо баруунжсан нь дээр болохоос буцаад хүйтэн Оростой нөхөрлөнө гэж байхгүй байх. Одоо Оросууд хүчтэй болж байна. Хуучин нөлөөтөи байсан газрууддаа буцаад нөлөөгөө тогтоох гээд л байх шиг байна даа.

bbatzorig said...

Би лав Чехүүдийн дургүйцлийг сайн ойлгож байна. Дайны дараа хүчээр коммунист улс болгоод эрх чөлөө, ардчилал, хөгжлийг нь боочихоор чинь баярлах юу байхав дээ. Балтийнхан бол бүр булаан эзлэгдсэн улсууд болохоор оросуудад дургүй байх нь зүй ёсны гэж бодож байна. Хужаа нар манай улсыг цэргийн хүчээр эзлээд коммунист улс болгочихвол би лав баярлахгүй дэг.