Манай аав одоо ер гарсан сайхан буурал бий. Аавдаа зориулж бичсэн дурсамжаа хуваалцая, болгооно уу:
Аавыг ярихын тулд аавыг маань төрүүлж өсгөсөн ачит эмээгээ дурсахгүй байхын аргагүй. Эгч ах гараас гараад овоо том тул ажилтай аав ээжтэй хамт, би эмээгийнд байдаг байв. Эмээгээ үргэлж дийлсэн эрх гэж жигтэйхэн амьтан. Эмээ маань нүдээрээ инээсэн, намхан нуруутай их тайван хүн байж билээ. Эмээгийн чанасан сайхан хийцтэй цайг, өрөмд зуурсан цайны будааг, гэрийн сайхан талх, мойлтой тос бүгдийг түлхээд би гэдэг хүн нэг өглөөний цайгаа уухгүй цамнаж өгч. Манайд хоносон нагац ахын дургүй хүрээд, "тэгвэл юу ч бүү ид" гээд намайг хүүхдийн өндөр сандлаас өргөж буулгаад явуулчихаж. Эмээгийн дотор зурагдаж байв ч эрх ачаа өмөөрсөнгүй. Бага үдийн алдад гурван цаг гүрийсэн бибээр нагац ахын өмнө очиж, "би сайн болоо, одоо юу ч өгсөн иднэ" гэж цагаан дарцаг барьсан гэдэг. Хоёртойдоо хүртсэн сургамж их нөлөөтэй байдаг бололтой буулт хийж, буруугаа хүлээж чаддаг болгосон гэх үү. Аав маань яг эмээ шиг тайван зөөлөн ч бас чанга байж чаддаг хүн.

Аав бид хоёр Сүхбаатарын талбайгаар явж байтал аавын сайн танил таараад тэр хоёр хуучлаад зогсчихов. Би тавтай байсан шиг, аавыг хүлээж ядаад гараас хэд хэд чангаагаад автал, нөгөө хүн яриагаа тайван үргэлжлүүлэх санаатай халааснаасаа гурван "баавгайтай" чихэр гарган надад өгөв. Би "мөддөө баавгайтай чихэр идээгүй тун ч их баярлалаа" гээд чихрийг нь хоёр гардаад авчихлаа. Аав ичсэндээ охиноо хөтлөөд хурдан холдсон гэж ярьдагсан. Одоо ч, талх хоёр гурван төгрөг байхад кг нь дөчин найман төгрөгийн үнэтэй байсан тэр зөөлөн чихрийг харах бүрийд аавын маань ажлын хөлс үнэртэх шиг болдог.
Ээж гадаадад сургуульд сурч байсан үед бид хэд гэрийн ажил хийж сурсан шиг. Эгч юм угаах дэлгүүр явах, ах түлээ хагалах ус барих гээд хүн болгон өөрийн хир хэмжээнд таарсан ажил хийнэ. Би бага ангийн үдээс хойш сургуульд явдаг болохоор үдийн хоол хийх үүрэгтэй. Гоймонтой шөл, төмстэй хуурга хоёр л хийж дөнгөнө. Бугуйн цаг гар утас тэр үеийн хүүхдэд байх биш. Гадаа тоглож байгаад баримжаагаар орж ирээд, нэг нүдээрээ ширээний цаг нөгөө нүдээрээ хичээлээ харж байх зуураа гарын ганц хоолоо оромдоглоно. Гадаа удаан тоглоод хичээлээс хожигдох дөхсөн үед дөнгөж эхлүүлээд орхисон түүхий хоолтой плиткээ унтраагаад өөрөө талх мэрээд хичээлдээ гүйчихдэгсэн. Заримдаа хоол тавьчихаад номын амтанд орж мартаад орхиод шал түлэнхий юм хийнэ. Өөрөө дотроо түүхий түлэнхий хоол хийснээ мэдэж байхад, аав "миний охин ийм багаасаа хоол хийдэг" гээд л малгайлна, ер загинахгүй.
Тэр хүүхэд тэгээд энэ хүү ингээд гээд гомдол тавихад үл сонсооч болно. Үнэмшүүлэх өмөөрүүлэх санаатай давс хужир нэмээд ирэнгүүт хөмсөг нь зангираад, "өөрийгөө хичээ, зүгээр байсан хүнийг хүн оролддоггүй юм" гээд дуусаа.
Оюутны өвөл зуны амралтаар ирсэн ээж маань оёдолын машин тачигнуулж гэрийн оёх шидэх юмыг гүйцээдэг байв. Гэтэл ээжийн эзгүйд ахын явдаг пионерийн ордны дугуйлан өнгө заасан дүрэмт хувцас өмс гээд, аав маань ахын сургуулийн бор формыг тавьж байгаад дууриалгаад оёчихож билээ. Ингэж аав минь амьдралдаа анх удаа юм оёсон, сайн ч оёсон шиг байгаа юм. Би дуурайгаад, ээжийн жоорноос даавуу олоод өөрийхөө футболка тавьж эсгээд оёод дуустал хэнд ч таарахгүй жижигхэн юм болчихов. Орой аавыг ирэхэд айчихсан амьтан бүтээлээ үзүүлтэл, ингээд оёод байвал сурна, арай багасгаад хүүхэлдэйн хувцас болгочих. Гулгаж унасан пансаар оёоход хэцүү л дээ гэж билээ. Одоо бодоход ээжийн ямар гоёл хийх гэж хадгалаж байсан ямар нандин материалыг нь эвдсэн бол доо.
Одоо насанд дарагдаад жижгэрээд байгаагаас бус урлаг судлаач аав маань бөх гэж андуурмаар том биетэй ханхар зузаан хүн. Бөхчүүд хөдөө хээр, амралтанд таараад барилдъя гэж их шалдаг байсан гэдэг сэн. Эхлээд гарын бяр үзээд дараа нь барилдвал барилдъя гээд, гартаа их бяртай тул барилдах шаардлагагүй болчихдог байсан гэдэг. Манай идэш нэг өвөл аавынхаас арай эрт ирсэнд, идшээ иртэл хэрэглэж бай гээд бярууны ганц гуя өгтөл, манайд идэш дөхүүлж өгсөн хоёр жолооч бид дөхүүлээд өгөх үү гэхэд, "ажилтай улс цаг алдаад яахав өвөө нь өөрөө" гээд өлхөн сугавчлаад явчихаж билээ. Аав жар гарсан байсан шиг. Тэр хоёр жолооч "танай аав нээрээ бид хоёр дамжилж байсан тэр гуяыг сонин сэтгүүл шиг сэв хийлгээд аваад явсан ёстой лаг өвгөн" гээд л таарах бүртээ дурсдагсан.

Музейн танхимд олонд дуулдахаар чанга яриад сурчихсан хүн хурал дээр бас их тод дуугарчихдаг юм билээ. Хаа газрын хурал ер нь хоорондоо дүнгэнэтэл шивэгнэлдсэн нэг тийм нойрмогдуу байдаг даа. Арав төгсөлтийн хурал бас нэг тиймэрхүү болж байтал, эцэг эхийг төлөөлж үг хэлэх ёстой аав маань музейдээ байгаа шиг гэнт бүдүүн баргил том хоолойгоор тод дуугараад хамаг амьтныг цочоож сэрээгээд танхим нам гүм болж, би ичээд болдогсон бол сандал доогуураа орчихмоор болж билээ.
Аав япон хэлэндээ сайн. Тэр зиндаа хүйс ялгаж ярьдаг хэлийг нарийн ширийнтэй нь мэднэ. Дүрслэх урлагын музейг нэг удаа японы парламентын төлөөлөгчид үзэхэд дээд зиндааны хэлээр урлагын бүтээл, шашны урлаг тайлбарлаад японуудыг алмайруулсан, тэднийг дагаж явсан гадаад яамны залуу аавын ярианы гучин хувийг л ойлгосон гэж бидэнд бишрэн ярьж байсан. Зөвхөн ааваар орчуулуулна гэж нэр зааж ирдэг япон эрхмүүд ч байв. Монголоос япон руу аав маань нэлээд хэдэн ном орчуулсан. "Хүрээ Цам" номыг ная гарсан байхдаа хэрхэн орчуулсныг нь сайн мэднэ. Хугацаа заасан гэрээгүй атлаа, номын хуудсыг тоолоод өдөрт төчнөөнийг орчуулна гэсэн зорилго тавиад яг хэлсэн хугацаандаа дуусгасан. Өдрийн цагаар утас хаалга дуугараад, зурагт сонин гээд сатаарах юм олон тул төвлөрч чаддаггүй гээд өглөөний 6-аас 9 цагийн хооронд л ажилласан. Хамгийн сүүлд "Жороо морь" хэмээх номыг орчуулахдаа нүд муудаад ханз үсэгний олон зураас цэг тэмдэг байранд нь онож бичихээ болиод байна гэж ярьж байсан. Аргагүй шүү дээ ер дөхөж байгаа хүн. Аавын дээр үед бичсэн монгол япон толь бичгийг эгч маань саяхан хөөцөлдөн хүнээр компьютерт шивүүлж хэвлэлд өгч аавыг маань баярлуулсан.
Ажилд авах шалгалтын оноогоор тэргүүлсэн ч, нэлээн хойгуур тав билүү дугаарт орох оноотой нөхөр орчихов. Хорвоогийн шудрага бусийг гайхан төрсөн гэртээ очоод гомдол гаргатал, "чи ямар ч юм чинээнд нь тултал сайн эзэмшээгүй болоод өөрөө ажил хайгаад гүйж байна. Үнэхээр сайн байсан бол чи хайхгүй чамайг аяандаа эрээд ирэх байсан" гэж дуу цөөнтэй аав маань дуугарч билээ.
Блогоо ухтал "Аавдаа"гаас гадна энэ баярт таармаар сэдэвтэй дорх бичлэг олсон:Аав япон хэлэндээ сайн. Тэр зиндаа хүйс ялгаж ярьдаг хэлийг нарийн ширийнтэй нь мэднэ. Дүрслэх урлагын музейг нэг удаа японы парламентын төлөөлөгчид үзэхэд дээд зиндааны хэлээр урлагын бүтээл, шашны урлаг тайлбарлаад японуудыг алмайруулсан, тэднийг дагаж явсан гадаад яамны залуу аавын ярианы гучин хувийг л ойлгосон гэж бидэнд бишрэн ярьж байсан. Зөвхөн ааваар орчуулуулна гэж нэр зааж ирдэг япон эрхмүүд ч байв. Монголоос япон руу аав маань нэлээд хэдэн ном орчуулсан. "Хүрээ Цам" номыг ная гарсан байхдаа хэрхэн орчуулсныг нь сайн мэднэ. Хугацаа заасан гэрээгүй атлаа, номын хуудсыг тоолоод өдөрт төчнөөнийг орчуулна гэсэн зорилго тавиад яг хэлсэн хугацаандаа дуусгасан. Өдрийн цагаар утас хаалга дуугараад, зурагт сонин гээд сатаарах юм олон тул төвлөрч чаддаггүй гээд өглөөний 6-аас 9 цагийн хооронд л ажилласан. Хамгийн сүүлд "Жороо морь" хэмээх номыг орчуулахдаа нүд муудаад ханз үсэгний олон зураас цэг тэмдэг байранд нь онож бичихээ болиод байна гэж ярьж байсан. Аргагүй шүү дээ ер дөхөж байгаа хүн. Аавын дээр үед бичсэн монгол япон толь бичгийг эгч маань саяхан хөөцөлдөн хүнээр компьютерт шивүүлж хэвлэлд өгч аавыг маань баярлуулсан.
Ажилд авах шалгалтын оноогоор тэргүүлсэн ч, нэлээн хойгуур тав билүү дугаарт орох оноотой нөхөр орчихов. Хорвоогийн шудрага бусийг гайхан төрсөн гэртээ очоод гомдол гаргатал, "чи ямар ч юм чинээнд нь тултал сайн эзэмшээгүй болоод өөрөө ажил хайгаад гүйж байна. Үнэхээр сайн байсан бол чи хайхгүй чамайг аяандаа эрээд ирэх байсан" гэж дуу цөөнтэй аав маань дуугарч билээ.
"Хөвүүн үрээ хайрлая" http://ganga-cz.blogspot.com/2008/03/blog-post_16.html,
"Өвөөгийн сүнс ивээсэн нь" http://ganga-cz.blogspot.com/2008/09/blog-post_17.html,
8 comments:
Сайхан дурсамж байна, таны аав буянтай, мундаг өвгөн юм аа.
Tanii aavaar baharhaj baina, huuhduud ni ch mundag gedgiig tanaar tuluuluuleed medeed baina. Saihan bichne shuu ta
Буянтай буурал юмаа.
Saihan dursamj baina..
Аав тань үнэхээр бахархмаар сайхан хүн байна.
Та их сайхан бичжээ.
сайхаан
баяр
Та аавынхаа тухай их сайхан дурсамж бичжээ. Хайртай хүмүүстэйгээ үргэлж хамтдаа аз жаргалтай урт удаан амьдраарай.
Post a Comment