Saturday 3 November 2007

Сэтгэлээ гэж

Монголын уудам нутагт 1000 жилийн өмнө: Хожим монголчууд гэж нэрлэгдэх болсон омог аймгийн улс газар усны савдагтаа нэг заяа муутаар цусан тахил өргөж байна. Омгийн ахлагчийн бие чилээрхжээ. Эдгэрэх болтугай.


Монголын уудам нутагт 100 жилийн өмнө:
Тэр жилийн муу муухайг сорд шингээгээд гал руу хаяж байна. Хотол олноороо эрүүл энх байх болтугай.

Монголын уудам нутагт 10 хоногийн өмнө: Элэгний хорт хавдар хөөрхий ээжийн бүхий л эд эсээр үсэрхийлэн тархсан гэдгийг эмч нар оношлоод найдваргүй болжээ гэдгийг үр хүүхдэд нь дуулгав. Бүх юм мэддэг бизнес эрхлэгч "Хар ямааны элгийг ээжийнхээ элгэн дээр нь тавиад арьсы нь нөмрүүлбэл эдгэнэ" гэж зарлигдаснаас эхийгээ гэртээ гаргаж, хэд хоног таваар нь байлгах гэсэн хүүхдүүд хоорондоо эвдрэлцэв. Зарим нь энэ домд итгэж дээ. Үрийн сэтгэл гэж...

Монголын уудам нутагт 1 хоногийн өмнө: Хэд хоногийн өмнө хөгшнийгөө хөдөөлүүлсэн өвгөний сэтгэл тавгүй. Тайвшрах ч арга алга, лам таван жил газар дээр нь очиж болохгүй гэсэн байдаг. Ная хүрсэн хүнд, насны ханиа алдсан өвгөнд таван жил наслах их л хол санагдана. Хотоос нэлээд зайтай, сүүлийн үед хүн хөдөөлүүлэх болсон хөгшнийг нь тавьсан тэр нарлаг энгэр өвгөнд их таалагджээ. Болдогсон бол хажууд нь газар аваад хамтдаа нойрсмоор. Гэтэл гавьяат гэж нэг гай байнаа. Аягүй бол өөрөө хүсээгүй Алтан Өлгийд хэвтэх байх даа. Бизнес эрхэлдэг ах хүү нараа чирдэг ганц хүүдээ санаа зовох, 49 хоног ном уншуул, суврага босго, сүнс дуудна төөрүүлнэ гэх элдэв юманд хэдэн бор цаасаа төлсөөр тэр бизнест нь хөл дээрээ тогтож үлдэх л байгаа гээд түмэн бодол толгойд хөвөрнө. Ядаж байхад, мэдрэл муудмаар „ум маани бад ни хум“ уншлагын автомат хайрцаг уй гуниг улам нэмэх агаад хазгай дуудлага нь чихэнд чийртэй, өмнөд хөршид үйлдвэрлэсэн эд бололтой. Яана даа.

Дөнгөж саяхнаас байгаль хамгаалах тухай ярьж эхлээд моодонд ороод байгаа ойлголтыг манай монголчууд аль эрт мэддэг байв. Тэр чинээгээрээ дэлхийд байгаль хамгаалах хууль анх гаргаж хэрэгжүүлсэн орон. Бөөгийн мөргөлд бас авах юм бий. Байгальдаа зохистой хандаж хайрлан хамгаалах л гол авах санаа. Гэтэл бүх юм хэлбэрдэлт. Монголд одоо төрийн тайлга тахилгатай уул тав болоод төрийн тэргүүн, ерөнхий сайд нар бүгд гарсан гэсэн. Энэ зардлаа Туул голын орчмын хог, бохирдлыг цэвэрлэх хөдөлгөөн үүсгээд ажиллаж байгаа оюутан залуусдаа өгөөсэй билээ.

Цагаан сараар нийслэлийн ойролцоох нэг багахан уул эрийн хийморь сэргээдэг гээд үүр цүүрээр олон хүнд шавуулж, хог шилэнд дарагдаж байдаг болов. Шилийн Богд руу аз хийморио дуудуулахаар цагаан сараар баячууд жийпээ хөлөглөөд цувчихна. Зарим нь хийморьлог амьтаны амь авч (чоно алж) хийморь хулгайлна.

Хүүхнүүд нь нөхөр, хүргэнээ сайжруулах гэж долоон айлын тогооны хөө цуглуулах гэж гүйлдээд. Өвчин зовлонгоосоо ангижирч байна гээд ламд очиж нүүр рүүгээ нулимуулж. Гай барцадаасаа салж байна гэж хацар руугаа алгадуулж байдаг хаанахын ямар ёс вэ? Хорин нэгдүгээр зуунд маань энэ бүхэн тохирч байна уу та минь.

"Тэнгэр эцэг, Газар Эх, Өвөг дээдсийн сүнс шүтдэг бөө мөргөлийг "байгаль ертөнцөө хамгаалж зохицож амьдар, түүний хуулийг судалж зөв тусга" гэж, бурхны шашны гүн ухааны голыг "Эзэн хичээвэл заяа хичээнэ", "Санаа сайтын заяа сайн"(Нагаржуна-н 4 үнэн, 8 зөв) гэсэн монгол ардын хоёрхон зүйр үгээр илэрхийлж болох шиг.



14 comments:

бж said...

Neg l gunig turchihluu. Yalanguya ter eldev zan uiliin uchriig zarimdaa oldoggui bolohoor...

Saihan blogtoi shuu, ta. Unshih ih durtai bolood baigaa.

Ангаахай said...

сэтгэлийн хүчийг л ашиглаж байгаа байх л даа.

Arsun said...

"Карма"-ийн тухай бичлэг орууллаа. Сонирхоно уу.

Anonymous said...

Ухаарал өгсөн сайхан бичлэгүүд байна цаашдаа мэлмийг минь баясгах олон зүйл бичиж байгаарай амжилт хүсье!

Pearle Deppsu said...

...

ZAYA said...

Төрийн тахилга энэ тэр чинь уулыг бараг там болгодог гэнэ. Уг нь шүтэж байх ёстой. Харин мухар сохроор бүү шүт. Нэгэнт оюун билэгт хүмүүн биеийг олж төрсөн хүн чинь учрыг доторлодоггүй юмаа гэхэд гадарлаж байж шүтэх хэрэгтэй байхаа.
"Мэлмий" гэж бичлэг оруулсан байгаа. Завтай үедээ уншаарай.

Arsun said...

Дахин уншлаа. 1000 жилийн түүхийг их сонин бичжээ. Яг л ийм байсан даа. Хүний сэтгэлээ гэж. Хүнээр тахил өргөхөө больсон нь яамай даа.

ganga said...

Блогт зочилсонд та нартаа баярлалаа. Арсунд-Ганц нэг өгүүлбэрээр 1000 жилийн түүх бичих гэсэн юм биш. Аль эртний бөө, бурхны шашны зан үйлийг мухраар шүтэхийг егөөдсөн ухаантай.

peakfinder said...

Buruu zoviig medehgui huvidaa uchriig n' sain medehgui bol shutlegtei bolj jujigleed yahav gej boddog.
Deer neg havdriin emch yarij baisandaa, manaihan havdar tusahaar emnelegeer yavahgui lam, boo gej yavaad bur naidvargui bolohooroo emnelegt irdeg gej. Ug n' neg balans baih heregtei yum shig sanagddag.
Sonin goyo bichleg bolson baina shuu. Gesnees bi czeched oloon jiliin omno olon jil amidarsan sh dee.

Ochir said...

Ah ny chinii blogiig ih l amtarhan unshdag bolson shuu. Chi ih saihan bichih yum aa. Ulam saihan zuils bicheerei.

ZAYA said...

Дээд талын бичлэгт чинь комент үлдээх гэсэн чинь болохгүй байнаа. Яах вэ?

Anonymous said...

Ganga-d,

Chinii suuliin 2 blog-iig dayar mongol sonin deerees unshlaa. Sanaa uneheer niilj baina. Dahin ulam ihiig bichij busad mongolchuudtaigaa huvaaltsaj baigaarai gej huseye. Bayarlalaa.

Anonymous said...

Бичсэн mongol, November 10, 2007
gangaa tanii bichlegyyd ix taalagdaj bna shyy!!!olon sedev xondoj yzel bodloo xybaaltsaarai!!!amjilt xysie!!! USA-s
Бичсэн Buya, November 10, 2007
Bi ene humuusiin genet neg ih shutlegtei bolood baigaag yoroos oilgohgui bna.
Bi kommunismiin ued osson hun, shashin shutleggui dee bayartai baigaa shuu.
Genet neg ih olon lam nar haanaas garaad irvee gemeer, lam bolgon avgai huuhed avaad l. La m l yum bol lam l baih yostoi. Avgai tai bol lam bish, minii huvid. Lam huvtsastai biznesman baigaag ene shineer genet shutlegtei bolchihson humuus olj harahgui l dee... Nuur luuugee nulimuulj baival taarna!
Бичсэн энхээ, November 11, 2007
Одоогоос 17 жилийн тэртээ 2 жаахан хүүхдийг минь сүнс нь зайлсан байна, бушуухан дуудуул, ном уншуул гэж билээ. Одоо тэр 2 маань нэг нь 18тай, нөгөө нь 21 тэй эрүүл саруул сайхан өсөж байна. Номыг нь уншуулаад эд маань амьд үлдэв үү. Үгүй дээ.
Бичсэн zaya, November 11, 2007
HUN er ni uuruu yu unshij gegeerseneesee l hamaaraad itgel ynemshil NI tuluvshih baihdaa. ali boloh YLYY boditoi bolson, shinjlen uhaanjsan surtlaliig L MURDLUGUU BOLGOVOL AYANDAA buh yum saihan bolno baih.
Бичсэн bebe USA, November 11, 2007
Shashin shutleg gedeg chini zuvhun setgeliin zuil shuu dee. Setgeldee l zuilsiig sain saihnaar bodoj setgej chadval tegeed hiij baigaa zuil zorilgo chini busdad gai boloh zuil bish bol har ayandaa l zorilgo chini buteed eheldeg yum. Deerhi helsen Sanaa sain bol zaya sain mun Ezen hicheevel zaya hicheene gedeg ug minii ireeduig useh uzliin maani gol barimtlal. Unen zuil bichsen baina. Shariin shashing muhraar suseglen dagah yum bol Tuvd-iin huvi zaya shig l bolno gej bi boddog. Shashin gedeg chini hen negen hunii zohioson pilosofi ( PHILOSOPHY ) shuu dee. Hun gedeg amitaniig nugel buu uildeesei tuuniihee orond buyan uildeesei gej l heden zuunii tertee hen hegen zohioson yum shuu dee...
Бичсэн sender, November 12, 2007
Zovlontoi gazariin lam bayjina gej sonsson sanagdah um.
Uneheer nom erdemtei lam nar her ih baigaa um...
Ovog deedsiin tsagaas shutej irsen setgeliin ariutgagch zuil um daa... Hun ooroo l husvel ooriinhoo setgeld l bui bolgoj baih n zuitei gej bi bodoh um.
ternees bish bi l lav lam unshij buig oilgohgui ch um maanii bad mi hum geh um daa. Ulamjlal bolson oilgohguigeer shutegch bolson. gehdee Manai shashin bol ih ariun surgaalitai,philosopy-toi um bnlee yerenhii oilgolt min l ter.
Lam nariin, uzmerch nariin scam umuu daa odoo tsagt bol... humuusiin zovlongoor togloj huvi zayag uzeh, bas zasah ch geh met...
Bi ch bas shuteh shutehgui 2 -n hoorond baidagch shashiniih n huvid, ulamjlaliin huvid hundeldeg um. Tuuhiin huvid ch gesen.
Setgel l ariutgagch gej bodoj jiliin zasal gedeg umiig hiilgechihdeg um.
Yag l socialism chuud ter tsagt lam huvragiig uguisgevch hulgaigaar amitanii nudnees dalduur lamd morgodog shig ch umuu daa.
Setgeliin asuudal um bolov uu daa...
Бичсэн sysegten., November 12, 2007
Neg tsagiin jargal edeliye gevel ideed unt
Neg odriin jargal edeliye gevel zugaalj tsenge
Neg sariin jargal edeliye gevel ooriigoo magt
Neg jiliin jargal edeliye gevel mongo ol
Neg nasnii jargal edeliye gevel ooriigoo tani,hyana.


BUTSAAJ BOIOHGYI 3 ZYIL

1. Yg hel
2. Bolomj bololtsoo
3. Tsag hugatsaa.

HEZEE CH ITGELTEI BAIDAGGYI 3 ZYIL

1. Hysel moroodol
2.amjilt
3.az


AGUU HYN BOLOH 3 ZYIL

1. HODOLMOR
2.CHIN SETGEL
3.BOLOMJ


burhan bagshiin surgaaliig bid oorsdoo haij, yzej, sudalj, bisherch,dagaj mordoj yavah heregtei bolovuu.


Бичсэн utgagui muhar suseg, November 14, 2007
Maaniin unshlagiig hun ooroo suseglej unshihaas bish, odor shonogui avtomat oriluulah utgagui shd. Choniin hodood ideed hodoodni rak, yamaani eleg taviad eleg edgehgui ni oilgomjtoi.

Anonymous said...

Ерөнхийлөгч гэж нэг сайхан хүн байна. Энд тэндэхийн уулан дээр л гарч мань мэтийнхээ сүлд хийморийг сэргээгээд л мөргөж явдаг болтой юм. Яасан ч сэргэдэггүй хийморьтой гаруудав мань мэт нь, энэ сайхан хүнээ хичнээн ууланд гаргуулж, мөргүүлчихээд, олигтой сэргэсэн юмгүй, улам ядуурч доройтсон л мэдээ сонсогдох юм.