Saturday, 1 December 2007

Дэлхийн хамгийн том ном

Чех Улсын төв номын сангийн Клементийн танхимд 2007 оны 9 сарын 20-ноос 2008 оны 1 сарын 6 хүртэл “Чөтгөртэй Библи судар” (The Devil’s Bible) буюу Кодекс Гигас (Codex Gigas) хэмээх дэлхийн хамгийн том номын нууц” хэмээн алдаршсан номын үзэсгэлэн гарч байна.

Стокгольмын үндэсний номын санд хэдэн зуун дамжин чанд хадгалагдаж ирсэн энэ ном анх Чехийн газар нутагт зохиогдсон бөгөөд Европт болсон (1618-1648) Гучин Жилийн Дайны үеэр уг номыг шведүүд дайны олз болгон нутагтаа хулгайлж аваачсан түүхтэй. Өнгөрсөн зуунд Берлин, Нью-Йорк хотноо дэлгэн үзүүлсэн хоёрхон тохиолдлыг эс тооцвол олон нийтийн хүртээл болоогүй энэ ховор номтой ийнхүү гурван зуугаад жилийн дараа чехүүд анх удаа танилцах боломжтой болжээ. Эхний сар тусгай захиалгаар, хоёрхон өдөр өргөн олонд үзүүлж байсан ба өдөр бүр уртаас урт очертой байлаа.

Чехийн ерөнхий сайд Мирек Тополанек, Гадаад хэргийн сайд Карел Шварценберг, Соёлын сайд Вацлав Ихличка, Прага хотын захирагч Павел Бем, Чех Улсаас Швед Улсад суугаа элчин сайд Мари Хатардова болон Швед Улсын Гадаад хэргийн сайд Карл Вилдт, Швед Улсаас Чех Улсад суугаа элчин сайд Катерин вон Хейдеистам нарын хамтын ажиллагаа, хүчин зүтгэл, Чех, Шведийн үндэсний номын сангуудын идэвхтэй хамтран ажиллагааны дүнд энэ үзэсгэлэн гарчээ.

Энэ “Буг чөтгөртэй библи” гэх энэ ном 12 дугаар зууны сүүл 13 дугаар зууны эхэнд бүтээгдсэн, 890х490мм хэмжээний том хуудастай (хавтастай хэмжээ 920х505мм), 312 хуудастай бөгөөд хуудас бүрийг илжигний арьсаар хийсэн үлэмж том энэ гар бичмэл Дундад зуунд дэлхийн долоон гайхамшигт багтаж байв. Ямар ч библид чөтгөрийн зураг байдаггүй атал уг номны нэг хуудсанд чөтгөр зурагдсан нь номын тухай элдэв домог гарахад, “чөтгөр”-ийн сургаал агуулсан библи гэж буруу ойлголт тархахад нөлөөлсөн талтай. Номыг нуруулж, хавтасласан загалмайт шашны лам Херманнус цуурхал гарах эхийг тавьсан гэх.

Ямарваа шашинд сүжиггүй бибээр энэ үзэсгэлэнг үзэж байхдаа, энэхүү аварга том номны агуулгыг онц сонирхсонгүй. Харин түүхэн тодорхой цаг хугацаанд одоогийн Чехийн нутаг дээр бүтээгдсэн урлагийн бүтээлийнх нь хувьд чехийн удирдлага ихээхэн хүчин чармайлт гарган үүнийг авчирч ард олондоо толилуулж буй нь сайхан санагдлаа. Тэр үед Чех гэсэн улс байсангүй.

Гэтэл дундад зуунд Монголын Эзэнт гүрэн гэж тив дамжсан агуу улс байлаа. Тэр үед түүнээс хойш алтан ургийн манай хаад, дээдсийн зарлигаар хүний нутагт, харь орны номын сан, музейг чимэх өчнөөн олон зүйлс бүтээгдэж байв. Түүнийг судалж, монголын урлаг соёлын өв юм гэдгийг батлан дэлхийн олон улсад зарлаж, энэ мэтчилэн одоогийн монголын үр саддаа үзүүлж баймаар юм гэж бодогдлоо.

2006 онд уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн Түркийн зохиолч Орхан Памукийн "Миний нэр улаан" номыг уншиж байхад 500 жилийн өмнө бүтээгдсэн номын чимэглэлийн түрк, персийн уран зургийг манай монголын уран зурагтай үе үе харьцуулж байв. Тэгэхээр Түркийн номын сангуудад эдгээр хагас мянганы тэртээ зурагдсан зураг хадгалагдаж байдаг байх нь. Иранд перс хэлнээ манай түүх, соёлын өвтэй холбоотой өчнөөн материал лавтай байгаа.

Хол явахгүйгээр хоёр хөршөөсөө Хубилай, Бат хаадын зарлиг санаачлагаар хийлгэж бүтээлгэснийг хаймаар санагдаад явчихлаа. Монголын талаар нааштай, үнэнд ойр бичдэг түүхчдийн нэг Л.Н.Гумилёв "Хар домог"-тоо манай монголчуудын (мөн оросуудын)талаар өрнөдийнхөн хэтэрхий харлуулж онцгой муугаар бичдэг байснаас манайхны тухай тийм нэг сөрөг ойлголт үлдсэн тухай ихэд халаглан бичсэн байдаг. Бид өөрсдөө ч үүнд итгээд өөрсдийгөө муулах, доош нь дарах тийм сэтгэлгээтэй болчихсон мэт. Бид чинь авъяастай, авхаалжтай, ажилсаг түмэн шүү. Өв соёлоо дээдэлж, ирээдүйгээ итгэлтэй харцгаая.

14 comments:

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

хуудсыг нь илжигний арьсаар хийсэн гэхээр их том ном байх нь. Гэхдээ арай бүхлээр нь гэж ойлгоогүй л дээ. Манайхан одоохондоо юун тэр энэ тэндээс юм олж ард түмэндээ дэлгэхдээ манатай л байх шиг бна дөө. Бүхэл бүтэн ард түмний заяа хаячихна гэж байхгүй байх. Сайхан цаг ирж юм юм үзэх байгаа.

Mugi said...

Аливаа ард түмэн өөрийн соёлын өвөө уламжлан хадгалж, хамгаалж, арчилж байдаг. Харин манай монголчуул болхоор өөр хоорондоо хэрэлдэж, бие биенээ муу хэлж, хийсэнийг нь доош нь хийхээс өөр хийж бүтээж буй зүйлс үнэхээр бага байна. Уул нь бидэнд хорвоог гайхуулан бишрүүлэх соёлын өв өчнөөнөөрөө их байна. Архилогич Наваан гуай гэхэд л эртний түүхтэй холбоотой олон олдвор олж байна. Үүнийг нь төр засгаас анхаарч ач холбогдол өгч байгаа зүйл нэг ч алга. Нэг сайхан эртний соёлын өв сан хөмрөгөө цуглуулж Нэг том музейтэй болох юмсан.

ZAYA said...

Ховор сайхан эх сурвалж юм байна даа. Манайхан өөрсдөө сайн судлаж байхгүй бол гадныхан биднийг тэр бүр ойлгодоггүй.
Бид угийн цөс хөөрүү, дайн самуун ч их байсан болохоор сурвалжууд бага үлдсэн гэдэг юм билээ.
Хэрүүл тэмцэл, одоогийн эрин зуунд хол явахгүй нь тодорхой тул хүн бүр чадлынхаа хэрээр түүхээ мэддэг, харьцаж байгаа гадны хүмүүстээ зөв мэдээлэл өгч байж дэлхий биднийг мэдэх болно. Зарим Монгол судлаач нар манайд өвөг дээдэс нь ялагдаж байсанд ч тэгдэг юм уу? бүдүүлэг, хэрцгий, хөгжил дэвшилгүй үндэстэн гэж бусдад ойлгуулчихаад байна. Үүнийг л аажмаар ч гэсэн засаж залруулах хэрэгтэй.

ganga said...

Manaihaar zochilson ta nartaa bayarlalaa. Ediin zasgiin huvid sul doroi baigaa edugeed soyoloo taniulj gadnihand mongol gej iim uls undesten baidag gesen oilgolt hundetgel to'ruuleh,mongolchuud o'orsdoo undesnii uhamsar sergehed no'lootei bolov uu gej boddog.

Anonymous said...

Манайханд соёлын өвөө хайрлах талаар санаа авууштай үйл болжээ. Монголчуудын маань хувьд энэ талаар авч байгаа арга хэмжээ цөөхөн бол уу. Номын музейтэй болъёр гэдэг сайхан санаа байна.

peakfinder said...

Gurvan jiliin omno yum uu daa, endhiin urlagiin muzeid Chingis haanii ov gesen nertei uzesgelen gazrsan yum. End Mongoliin ezent gurend hamaargadah urlagiin ed zuil bolood, Chingisiin baildan daguulalt tuhain nutag ornii urlagt yamar noloo uzuulsen be gedgiig bas uzuulehiig zorisoniig uzej oorsdiin tuuhiin talaar bas hed gurvan yum nemj medej avsan yum. Ene talaar uneheer anhaaral tavih cag n' bolson gej bodoj baina. Saihan sanaa devshuuljee.

Anonymous said...

Нээрээ бид хэзээ нэг нэгнээ дэмжиж ажилдаг болох бол. Амьд байхад чөтгөр шиг л муулна. Үхээд өгөхөөр нь бурхан шиг магтана. Энэ гажууд байдлаасаа салбал ч уул нь ирээдүй байна шүү тэ.

Arsun said...

"Өв соёлоо дээдэлж, ирээдvйгээ итгэлтэй харцгаая"-Энэ үг чинь их итгэл төрvvлж байна. Бид агуу тvvхтэй улсаа.

бж said...

Таны бичлэгийг болон хүмүүсийн ком-тийг уншаад бодлоо...
Бие биенээ дэмжээд, эв түнжинтэй, эх нутгаа гэсэн сэтгэлтэй байвал бүх юм өнгөрчихөөгүй л байна даа.

Anonymous said...

Bi 2006 ond biluu Bonnd anh uda anhnii mongol heleer hyatad hanzaar bichigdsen Nuutz Tovchoo uzej bilee. Germanuud manaihnaas iluu bidnii uv soyold sanaa tavij baihad bid hil davuulan zarahaa zarim ni boddog. Haaya heleh ch ug oldohgui.

yanmaneee said...

moncler
golden goose sneakers
yeezy
bape
golden goose sneakers
kd 12
michael jordan shoes
jordan sneakers
longchamp handbags
golden goose

Anonymous said...

off white
supreme
yeezy
supreme clothing
supreme hoodie
off white
goyard outlet
supreme clothing
curry 7 shoes
ggdb sneakers

Anonymous said...

yeezy boost
a bathing ape
kd 15
hermes belt
nike sb
chrome hearts
yeezy 700
yeezy boost 350 v2
kyrie 9
golden goose

Anonymous said...

cheap jordans
goyard
jordan outlet
golden goose outlet store
nike sb dunk high
golden goose
cheap golden goose
off white outlet
jordan outlet
supreme sweatshirt