Monday 3 December 2007

Их хотын сүүдэр

Map showing the percentage of each country's urban population living in slums (according to UN-Habitat definition): <10%; 10-20%; 20-30%; 30-40%; 40-50%; 50-60%; 60-70%; 70-80%; 80-90%; >90%; N/A

Нэгдсэн Үндэсний байгууллагын орон сууц, хүн ам тархалтын төв Хабитатын 2006 оны илтгэлд хүн амьдрах ердийн нөхцөл хангагдаагүй оромжинд ("фавела"-д) дэлхий дахинаа 327 сая хотын иргэд амьдарч байгаа судалгаа гаргажээ. Би яаж монголчлохоо мэдэхгүй оромж гэснээс бус Бразили гаралтай "фавела" (favela) гэх үг олон улсын хэллэг. Англиар "слам" (slum), оросоор "трущобы" гэнэ. Фавела дүүрэг хөгжил буурай оронд бодлого төлөвлөлтгүй үсрэнгүй хотжилт явагдахад, хөдөө орон нутгийн иргэд хэт ядуурч аргагүй эрхэнд том хот бараадан нүүдэллэхэд аяандаа үүсдэг гэх. Хүн ам нэн ихтэй, хот хөдөөгүй шигүү суурьшсан ядуу оронд фавела аяандаа бий болдог тул "хотжилтын гутамшиг", "балиар дүүрэг", "тэнүүлчдийн суурин" гэх мэтээр их л жигшин хэлэлцдэг.

Фавела дүүрэгт архидалт, мансууруулах бодис хэрэглэх, гэмт хэрэг их гарна. Хот төлөвлөлтийн дагуу үүсээгүй ийм газар хогны машин багтах өргөн гудамж ч байхгүйн учир хог хаягдал ихээр цугларч бороонд урсан ундны усны худгийг нь бохирдуулж бохироос үүсдэг элдэв өвчний эх үүсвэр болдог, шороонд хийсэн агаар дуслын замаар халддаг өвчний нянг үргэлж тэтгэж байдаг. Энд ажилгүйдэл бараг хэвийн үзэгдэл тул хоол хүнсний архаг хомсдол байх нь ойлгомжтой. Элдэв хаягдал юу л олдсноо иддэг нэн ядуу иргэд өвчин эмгэгтэй байхад гайхах зүйлгүй. Фавелад голдуу халуун тропик, субтропикын орны иргэд суудаг гэнэ. Хүйтэн сэрүүн оронд чанар муутай оромжинд дэд бүтэцгүй орчинд хүн тогтмол амьдрах боломжгүй гэж үздэг аж.

Гэтэл дээрх илтгэлийн хавсралт зурагт хүйтэн сэрүүн бүсийн орноос ганцхан манай Монголд хүн амын 60-70 % ийм фавелад амьдарч буйгаар тусгагджээ. Хотын оршин суугчдын энэ судалгаанд манай уламжлалт сууц болох гэрт амьдарч буй хөдөө орон нутгийн малчдад огт хамаагүй нь ойлгомжтой. Мөн нийслэл Улаанбаатар хотод эртнээс байсан Гандангийн дэнж, 100 айл, Яармаг зэрэг гэрэл цахилгаанд холбогдсон, гүний худагтай, тусгай зохион байгуулалт төлөвлөлтийн дагуу хашаа гэрээ барьж, хогийн болон усны машин явах замтай, хороо хорин зэрэг засаг захиргааны нэгжид харьяалагддаг уламжлалт гэр хорооллуудыг ийм үүнд оруулаагүй хэрэг.

Монголын хоёрхон сая гаран хүний маань тал нь нийслэл хотдоо амьдардаг болжээ. Гэтэл тэдний талаас илүү нь олон улсын жишгээр хүн амьдрахад тохирохгүй нөхцөлд амьдарч байна. Асар уудам газар нутагтай цөөн хүн амтай манай оронд хотын хүн амын (60-70%), хүн ам шигүү суурьшсанаараа дэлхийд тэргүүлдэг Энэтхэг (50-60%), Хятадаас (30-40%) илүү олон хувь хотын борчууд оромжинд амь зогоож байгаа нь юүтэй гутамшиг.

Одоо Улаанбаатар хотод байшин, гэрт амьдардаг хотын уугуул иргэдээс гадна, хот тойрон хэдэн давхар бүслүүр үүсгэн гэрээ бариад Улаанбаатар хотыг маань "Утаанбаатар" болгоод сууж байгаа хөдөөнөөс нүүж ирсэн улс олоон. Үүнээс гадна гэр оронгүй шатны хонгилд амьдардаг "орцныхон", газар дор хоргоддог "траншейныхан", голын эрэг хавиар нутагтай "бургасныхан", хүн хөдөөлүүлдэг газарт оромжтой "далан давхарынхан", хотын хогийн цэгт амь зогоодог "хогийнхон" гээд өчнөөн олон "омгийн" засаг захиргааны хаяг харьяалалгүй хүмүүс олширчээ таминь ээ. Орон гэртэй гэргүй бүгд нэг нэг жорлон, бохирын худаг ухна. "Эрдэмтний үг" нэвтрүүлгээр хотод сүүлийн жилүүдэд хичнээн жорлон, бохирын худаг нэмэгдсэн, ялгадас, бохир шингэн хөрсөнд доош шингэхдээ газрын гүний усны сувагт ямар нэг хэмжээгээр нэвчдэг тухай, ундны ус цэвэрлэх ариутгах төхөөрөмжид технологийн шинэлэл хийгээгүй удаж байгаа тухай тоо баримттай ярихыг сонслоо.

Цагаан сараар ээж аавдаа золгохоор нутагтаа хүрээд,
чамдаанаа чирээд гэртээ орох санаатай зүтгэтэл орцны довжоо яг голлоод нэг хүн сууж байна. "Хальтрах гээд байнаа, зам тавиад өгөөч" гэтэл "тойроод гарахгүй юү" гээд жишимгүй тамшаалж байна. Манай орц ийм хачин зантай шинэ хүнтэй болж дээ гэтэл, манай орцны жижүүр авгай болж таарав. Хоёр метр гаран урттай нэгдүгээр давхрын шатны хөндийд орогнож орц цэвэрлэдэг хүн. Сууц өмчлөгчдийн холбооноос цалин авахаас гадна өрөвч сэтгэлтэй манай ээж мэтийн авгай, хөгшчүүл хоол хувцас зэргээсээ илүүчлэнэ. Бэлтэй залуус хуучинсан маркын зурагт гар утас өгдөг шиг байгаа юм. Ерөнхийдөө тэрүүхэндээ под хийнэ.

Траншей дотроо олон янз. Орон сууцны доорхи траншей буюу хүйтэн халуун усны хоолой байрласан газар дорхи давхарууд засвар хийгдээд
үсчин, оёдолчин, компьютер тоглоомын газар гээд үйлчилгээний цэгүүд үүссэн. Авхаалжтай зарим улс орон сууцны дорхи хонгил хувьчилж аваад, засвар хийн тохижуулж түрээсээр оюутан суулгадаг болсон гэнэ. Зарим траншей зандалчин овгоруудын мэдэлд байдаг, гэмт хэрэг удирдан зохион байгуулах контор маягтай. Байр байшингуудын завсар хооронд байх холболтын шугам буюу траншейнд архичин янхан аав ээжээс зугатсан эсвэл өнчин хагас өнчин гэр оронгүй хүүхдүүд байна. Энд ямар ч тохижилт хийгдээгүй ер нь хийх боломж бараг үгүй. Эдгээр хүүхдүүдийг ядуу даржин гэртээ эцэг эхийнхээ хажууд байгаа хүүхдүүдээс илүүтэйгээр шар хэвлэлийнхэн өрөвдөн бичсээр бараг "од" болгосон, траншейны хүүхэд хэцүү байна гэж "уйлан майлан" гүйсээр зарим ашгийн бус байгууллагууд гадны тусламжаар ашиг олсон гэж байгаа.

Хотын хүн ам цөөхөн байхад хог хаягдлын асуудал босдоггүй байв. Байгал эх зохицуулчих түвшинд л бид новширч байсан шиг.
Манайд хогийг ангилж ялгадаггүй, хог дахин боловсруулж эргэлтэнд оруулдаг үйлдвэр байхгүй. Хөрөнгө мөнгө байхгүй гэх. Худлаа байх аа, би л хувьдаа ойлгохгүй байна. УИХ-ын эрхэм гишүүдэд төсвийн мөнгөний илүүдлээр дураараа тогло гээд хэдэн зуун саяар нь тараагаад өгчихсөн. Хэдхэн хоноод хайлчихдаг мөсөн урлагийн гайхамшгийг жанжан Сүхийн талбайд босгоход чих дэлдийж, нүд бүлтиймээр их хөрөнгө мөнгө зарсан сурагтай. Төрийн хийгээгүй хог ангилах ажлыг хөөрхий "хогийнхон" хийж, архины шил, пиво ундааны лааз, яс зэргийг ангилан цуглуулж авдаг газарт нь тушаан ам зууж байна. Хамгийн ажилсаг нь эд нар.

Фавела бүлэг дотор хамгийн ой гутам сэжиглэмээр нь "далан давхарынхан". Нас барсан хүн тавьдаг газар гэдгийг нь мэдсээр байж дээр нь очоод буучихдаг ер нь сэтгэцийн гажигтай улс байх. Хүүрийн газарт шахцалдаж байхаар манайд нутаг газар шиг элбэг юм алга. Хөдөө нутагтаа цэвэр агаарт амьдарч баймаар. Малгүй болоод хот бараадсан гэхээр залхуу улс баймаар. Гэтэл хоёр гурван метр газар ухаад талийгчийн авсыг эвдэж гал түлээд, гар хуруунд нь байгаа ганц хоёр хатуу эдлэл авч зараад, дэрлүүлсэн есөн эрдэнийн чулууний өөдсийг цуглуулаад явдаг гэхээр бас "ажилсаг" гарууд гэлтэй. Британы сэтгүүлч Дамиэн Досан "Монгол дахь гутамшигт үнэн" (Mongolian misery) нийтлэлдээ "далан давхрынхны" тухай бичснийг та бүгд санаж байгаа байх. Талийгчийн авсны модоор гал түлж, булшнаас гарсан биеийн хэсгүүд энд тэнд хэвтсэн, булшны нүхнүүдэд эмнэлэг үйлдвэрлэлийн хорт хог хаягдал байх ийм орчинд хүн амьдарч, бороо орохоор оршин суугчдын ундны усны худаг руу бүх бохир нь урсан ордог... НҮБ-ын гишүүн болоод 50 жил болсон, алт зэс зэрэг газрын баялгаар баян, өргөн уудам газар нутагтай, цөөн хүнтэй орон яагаад ийм байдалд байгааг гайхсан байгаа.

Бидний бага хүүхэд байхад Богд уулын бэлээр урсдаг Туул голын эрэг ирмэг газар бут бургас, хайрга сайр, зүлэг ногоотой цэвэрхэн байлаа. Цэвэр тунгалаг устай Туулд төрөл бүрийн загас, тэр дунд усны тунгалаг сонгож идээшдэг тул загас хүртэл байдаг байсаан. Үеэрлэсэн үедээ ус гольдрогтоо багтахаа байн хүрхэрч байдаг сан. Сэлбэ голд хүүхдүүд өдөржингөө усанд сэлж өнждөг сөн. Одоогийн хүүхдүүд Сэлбэ гол байсныг мэдэхгүй, ширгэчихсэн. Бургасныхан ширгэсэн Сэлбийг бараадаагүй, ширгэх гэж буй Туулын маань бут бургасыг бүгдийг түлээд дуусаж байна. Үйлдвэрийн хорт бодис Туулд хаягдаж, тэнүүлчид, зугаа цэнгэл хөөгчид хог новшоо ариун тунгалаг усанд нь хаясаар, бохирдуулсаар... Би сайхан хэлж чадахгүй нь, Ц.Чимэддоржын "Сэлбэ"шүлгийг санавал:
Улаан голоор чинь урсаж байгаа
Улаан гал дээр чинь буцалж байгаа
Улаанбаатар дундуур чинь сажилж байгаа
Улаан нүүрэн дээр чинь хатаж байгаа
Улс амьтны хөлд гутаж байгаа
Уулсынхаа энгэрт хярж байгаа
Ухаан гуйн залбирч байгаа
Шидмэс шиг гол нэг л үүрээр
Шивнээ нь тасарч, амьсгалаа өвөр дээр чинь хураах нээ!

Газрын хэвлийн баялгыг олборлож ашиглахдаа, дэндүү эмзэг нимгэн өнгөн хөрстэй газар нутгаа шинэ баячууд маань даан ч хайрласангүй. Өчнөөн олон гэмгүй малчин зонг малын билчээргүй, улмаар малгүй болгож, гуйлгачин болох замд түлхсэн юм. Энэ бүгдийг харж мэдэж байсан эрхэм ихэс дээдэс маань зөв зохистой зохицуулах мэргэн бодлого барьж чадсангүй. Төрийн түшээ гэмээн түмэндээ үйлчилдэг элч зараал байх ёстой дээдэст хүний төлөө гэсэн сэтгэл дутжээ. Анхнаасаа аятайхан залсан бол цөөхөн хэдэн хүнээ ХҮН гэсэн эрхэм нэрэнд нь аваад явчихад хэцүүгүй байсан болов уу. Одоо ч оройтоогүй. Гадны буцалтгүй тусламж, тодорхой асуудал шийдэхээр өгсөн мөнгийг зориулалтаар нь зарцуулахад л хангалттай.

19 comments:

peakfinder said...

Heleed yah ve, uneheer aimshigtai. Ur ashiggui cacaj baigaa mongoo todorhoi program zohiogood ireeduidee heregtei yumand zoriulmaar. Ingechihvel dahiad songogdoj chadahgui gedeg ch yum uu, holiig harj baigaa alban tushaaltan yuroosoo algaa.

бж said...

Ёох,.. сэтгэл шимшрээд хэлэх үг олдохгүй юм. Азийн цагаан дагина Улаанбаатар хот маань даруухан, цомхон, цэвэрхэн ямар ч сайхан байгаав дээ... хатан Туул гол минь... Толгой сэгсэрч халаглахаас өөрийг хийж чадахгүй байгаадаа бас бухимдаад баршгүй... Хэдхэн хүний гараар төрөлх хот маань, дэлгэр уудам хөдөө нутаг маань ямаршуу болоод байгааг үзэх, сонсох, бодох тусам л....
Хүн болгон бага гэлтгүй сэтгэл гаргаад хөдөлбөл уул нь ч бүр тартагтаа тулчихаагүй л байна даа....

БЭ said...

Нээрэн энэ талаар бас нэг юм бичих юмсан гэж бодоод байдаг байсан харин түрүүлээд та их сайхан бичжээ. Энэ талаар дээхни нэг семинарт сууж байсан минь санаанд орж байна. Гуравдагч оронд л ийм зүйл байдаг байх даа хэмээн дулдуйдан бодож явдаг байлаа, тэгтэл аль хэзээний манай улсад энэ байдал орж ирээд бүр тухлаад суучихсан байж байдаг. 2хон сая хүн амтай хирнээ 60-70% гэдэг маш түгшүүртэй тоо баримт юм. Хэрэв дургуйцэхгүй бол энэ зургаа ямар хуудаснаас олсоноо хэлээд өгөөч, нэг орж үзэх гэсэн юм. Баярлалаа!

Arsun said...

Улаанбаатарын хот утааг багасгах зорилгоор ХБНГУ-ын ахмадын холбооноос 600 мянган евро хандивлажээ. Гэтэл юунд зарцуулсан нь мэдэгдэхгvй алга болчихож гэнээ. Хадгаламж зээлийн гэх луйврын байгууллагад монголчууд 60 гаруй тэрбум төгрөгөө алдчихаад, татвар төлөгчдийн мөнгөөр тавин хувийг нь нөхөн төлөх гэнээ. Тэгэхээр мөнгө их орж ирдэг. Манай "дээдэс" сайн туудаг юм байна л даа.
Хоёр Герман нэгдэхэд зувчуулж алга болгосон мөнгөнөөс 13 гэсэн байхаа тэрбум дойч маркийг BND эргvvлж олж өгсөн гэдэг. Тусгай албадаа байг гэхэд хувийн мөрдөгчдөд зөвшөөрөл олговол дор нь учрыг нь олно доо.

ganga said...

НҮБ-ын Хабитат байгууллага,
-Ундны цэвэр ус хангалтгүй
-Бохирын сүлжээгүй
-Гэрэл цахилгаанд холбогдоогүй
-Нэг өрөөнд гурваас дээш хүн амьдардаг
-зориулалтын бус газар (склад, гараж, "оршуулгын газар"-манайд л бий)
-сууц эзэмших эрхгүй (газарт орж нураах, хүчээр нүүлгэх боломжгүй)
гэсэн хүчин зүйлийн аль нэг байгаа тохиолдолд "фавела" буюу оромж гэдэг.
Хөрөнгө мөнгө байхгүй ядуу оронд дээрх Хабитат болон бусад олон улсын байгууллага гар сунгадаг гэсэн. Гэхдээ маш шудрага, мөнгө зарцуулалт ил тод байх нөхцөлтэй.
Улс орон дотроо бол тухайн хотын захиргаанаас санхүүжүүлж, ажлын байр буй болгон зээл олгох замаар орон сууц барьж асуудлыг шийддэг. Тэтгэвэрийн систем нь боловсронгүй орны улсууд, залуусын тэтгэвэрийн фондод хийсэн мөнгөн резервийг урт хугацааны том төсөлд ашигладаг практик байдаг юм байна.
Гадны тусламж зээлийн их хөрөнгийг зөв зохистой зарцуулах дээр баараггүй тийм нэг хөшүүрэг бодож олмоор шиг байгаа юм.

Anonymous said...

Tanii blog-iig amtarhan unshij baigaa shyy!!!

ganga said...

peakfinder-To'riin joloog shudraga, hun ardaa, eh ornoo gesen setgeltei huneer bariulah heregtei gedgiig ulsuud erh bish oilgoson bailgui
ganaa_bj-uujim gazar nutagtai, gazar dooroo bayalagtai, tenuun setgeltei tumni zaya gaigui biz
nemleT- egch ni chinii blogt oroh geed hed hed hii mo'rgov, yaj ordog bolson yum bol

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

За даа хамгийн хөндүүр сэдвийг барьж авчээ. Фавела гээч хороолол үүсэж үнэхээр замаа алдаж байнаа. Дээр нь манайхан суурин газрын иргэншил гээч юм байхгүйгээс хөдөө байсан тэр л зангаараа хаа хамаагүй юу л бол юуг хийж байна даа. За тэгээд энэ талаар ярих гэхээр нэг л эвэлж өгөхгүй юм. Бодвол хаанаас нь эхэлж, хэн рүү нь хандах зэрэг дээр эргэцээд байдаг бололтой би. Хүүхэд ямар нэгэн юм барьж тоглож байгаад болохгүй болохоор нь уурандаа нурааж хаячихаад дахиад эхэлдэг ш дээ. Түүн шиг л эхэлмээр...Засаж болдоггүй алдааг л алдаа гэнэ гэгчээр томчууд бодлого дээрээ алдах тусам ард түмний нуруун дээр хүндийн хүнд дарамт уртын урт хугацаагаар буугаад байх шиг.
Ийм хөндүүр сэдвээр хүнд ойлгогдохоор маш энгийнээр гаргаж тавьж байгаад талархъя. Цаашид олон олон хөндүүр сэдвийг хөндөж бусдыг сэрээж байгаарай. "Идээ бээрийг" шахаж л гаргадаг.

gegeen said...

tegeed shiidel ni yu ve. gants 2 suggestion taviarai. ter zov zartsuulaltiin tal deer zov hunee olj huvaarilalt hiilgehees ogsuuleed buten tom system oorchloh ajil garaad baih shig. hun burt shudarga uzliin talaar nomlood, sain saikhan zuils baidag yum, saikhan zaluus bidnii dund baigaa yum gehgui bol neg l ih muu muuhaigaar ovchilson, muu zuiluudtei evlerehed hursen, duugai yavdag humuus l duuren bolj baina.

ganga said...

Тэлмэнд - мэдээллийн эх сурвалж явуулсан
Арсун-тусламжийн, улсын төсвийн мөнгө юунд зарцуулагдаж байдгийг хянадаг, олонд тайлагнадаг тийм системтэй болмоор. Японы ерөнхий сайд нар түргэн түргэн сайн дураараа огцроод байдаг нь мөнгөний махинацид холбогдонгуут нь зарлаад хусаад байдаг гэж ухаарсан.
"Шуран хар"- дүү минь сайн уу, чамайг орж ирсэнд баярлалаа, үүнийг аав ээжид нь майл бичсэн.
Бумэрдэнэ-харин тиймээ, надад ахадсан сэдэв. Нутагт очоод сэтгэл өвдөөд л. Дарга сэтэртнүүд, худлаа нялуурч байхаар болдогсон бол "шок" эмчилгээнд оруулбал эдгэнэ дээ.
Гэгээн-Санал:
1.Хөдөөгөөс хот чиглэсэн нүүдлийн урсгалыг хааж зохицуулах. Хаа ч үнийн бодлого, хууль цаазаараа хаана хэнийг амьдруулахаа зохицуудаг шүү дээ. Тэнүүлчин, ажилгүй орлогогүй нөхөд коллеж таунд хөлөө тавих эрхгүй, үүний тулд ажилтай, боловсролтой, мөнгөтэй байх хэрэгтэй.
2.Одоо нэгэнт байгаа улсыг нэлээд хатуу эрс шийдэмгий шат дараалсан тодорхой арга хэмжээ авч нүүлгэн жилжүүлэх. Ялангуяа нас барагсад тавьдаг газар байдаг улсыг шууд хөөх. Шийдвэр биелүүлэхгүй бол хорих. Талийгчийн цогцос, сүнсийг амар тайван байлгахгүй, улс орны нэр хүндийг гутаан доромжилж байгаа нь, элдэв халдварт өвчин тарааж байгаа нь гэмт хэрэг биш гэж үү. Ухаж төнхөөд, новшируулаад үлдээсэн газрыг үтэр түргэн янзлах. Үүнийг гэмт хэрэг хийчихээд ардын татварын мөнгөөр хооллоод хэвтэж байгаа шоронгын овгоруудаар, хүүрийн газар амьдрах дуртай тэр улсаар албадан хийлгэх.
3.Хогоо дахин боловсруулах үйлдвэр, ангилж цэгцлэх ажлыг яаралтай эхлүүлмээр. Бүхэл бүтэн усан портын хөрсийг "хиймлээр"-хогоор хийсэн туршлага байна. Хог боловсруулаад эрчим хүч гаргадаг, барилгын материал гаргадаг гэсэн манай "хогныхон", "бургасынханд" ийм хямд төсөр материалаар байр бариад өгмөөр. Байр сууц тэдэнд барихдаа хятадуудыг бус тэднийг голлон ажиллуулах.
4.Хамгийн гол нь энэ бүх асуудлыг шийдэхэд санхүүжилт хэрэгтэй. Хотын захиргаа үүнийг гаргах ёстой. Заавал гадны гэхгүй дотны мөнгөө зөв зарцуулмаар.
За гэгээнтэн минь бичээд байвал цаасан төсөл ундраад байх нь, ажаа нь унтья даа.Даяар монгол сайтад зарим улс их ажил хэрэгч санал тавьсан байна билээ.

peakfinder said...

Neeree boduushtai sanaluud bainaa. Tuhain humuust ashigtai baidlaar amidarliig deeshluuleh ajluud zohioh, orolcoh sonirholgui ulsiig nuulgen shiljuuleh ch gedeg yum uu. End yaduu orlogo bagatai humuust oorsdoo baishin barihad n' orolcuulj humuusiig huviin oron suucaar hangadag program baidag l daa. Ashigt maltmalaas olson ashgaa zugeer havtgairuulj humuust taraaj ogch baisnaas todorhoi alsiig harsan program tosol gargaj tuundee zarcuulmaar. Onoo margaashaa harj odor honogiig argacaagaad baival baidal ulam l hundreh baih daa.

Pearle Deppsu said...

Бодууштай

Anonymous said...

Бичсэн үнэн, December 04, 2007
Ц.Чимэддүржийн Сэлбэ шүлэг байна . Дашбалбарынх биш л дээ
Бичсэн ganga, December 04, 2007
Андуурчээ. Залруулсанд талархав. 1988 оны Болор цомд айргын тавд орсон шүлэг л дээ.
Бичсэн erdene, December 04, 2007
UB ug ni ger horoolliin asuudliig shiideh ediin zasgiin bolomjtoi bolson. Odoo uls torchid er zorig garraad shiidchih l heregtei yum shig sanagddagiin. Uund gazar,iin zah zeeliig nen darui eruuljuuleh, zam, zogsool, tsver bohir dulaanii suljee, niitiin teevert hereglesniihee hemjeegeer toloh systemiig bii bolgoh, ulmaar edgeer ni huchin chadlaa 10%--iar nemegduulehuits hemjeenii tatvariig bii bolgoj, edgeer uilchilgeeg ger horoolold hurgeh heregtei. Deer ni odoogiin ulsiin tosvoos zartsuulj bui horongiig nemeh yum bol ger horoololiin asuudal hedhen jiliin dotor shiidegdeh ediin zasgiin bololtsoo baina.
Бичсэн naraa, December 04, 2007
Deer baigaa erhem gishuud door ni suuj baigaa tusviin nertei hund surtaltnuud bugd l idej uuhaa boilchihvol ug ni hurungu mungu ni baigaa sh de.Dandaa l yaduu, hurungu mungu baihgui gedeg teneg ugee helj am haagaad araar ni halaasandaa hiichihdeg ,uls ornoo gej bodson amitan neg ch baihgui bgaa yum chin yaj uudluh ve. Ug ni bolgoyo buteeye, tusuv munguu zuv heregtei yumand zartsuulaya gevel tiim yahaa aldsan yaduu uls bish l yum shig bgaa yum!
Бичсэн reader, December 04, 2007
ug ni tor zasgaas zugeer tsever bohiriin shugmiig ni shiideed ogchihvol humuus yandaa tohilog tsever yum aa bariad l ehlen shuu dee. odoo bubble bolood baigaa niitiin oron suuts ch ter yed gologdono l gej boddog
Бичсэн гэр, December 05, 2007
гэр хорооллыг бохирын болон цэвэр усны шугамтай болговол байрны асуудал олон хүний амьдралын төвшинг дээш татна. Гэрт амьдарч чаддаг, үнэн дуртай нь зөвхөн монгол хүний л соёл. Хашаа газартай хүн бол баян. Улс мөнгө гаргаж гэр хорооллыг монгол хот болгоосой. Гэр хороолол хотын чимэг шүү дээ.
Бичсэн ganga, December 05, 2007
НҮБ-ын Хабитат байгууллага,
-Ундны цэвэр ус хангалтгүй
-Бохирын сүлжээгүй
-Гэрэл цахилгаанд холбогдоогүй
-Нэг өрөөнд гурваас дээш хүн амьдардаг
-зориулалтын бус газар (склад, гараж, "оршуулгын газар"-манайд л бий)
-сууц эзэмших эрхгүй (газарт орж нураах, хүчээр нүүлгэх боломжгүй)
гэсэн хүчин зүйлийн аль нэг байгаа тохиолдолд "фавела" буюу оромж гэдэг.
Хөрөнгө мөнгө байхгүй ядуу оронд дээрх Хабитат болон бусад олон улсын байгууллага гар сунгадаг гэсэн. Гэхдээ маш шудрага, мөнгө зарцуулалт ил тод байх нөхцөлтэй.
Улс орон дотроо бол тухайн хотын захиргаанаас санхүүжүүлж, ажлын байр буй болгон зээл олгох замаар орон сууц барьж асуудлыг шийддэг. Тэтгэвэрийн систем нь боловсронгүй орны улсууд, залуусын тэтгэвэрийн фондод хийсэн мөнгөн резервийг урт хугацааны том төсөлд ашигладаг практик байдаг юм байна.
Бичсэн Magnet, December 05, 2007
Tiimee ene asuudal shiideh bolomjtoi asuudal. Manaid huul erhzuin orchin, busad buh huchin zuiliig ni burduuleed deerees ni turuus tavih hynaltiig ni saijruulaad hause horoolol barih saihan bolomj bii. Bid nalaih shar hoviin dorolj uraghsaa tob aimag hurtel UB g tel j boloh taltai Gadniaas bidend tuslmjaar ugch baigaa hurungu oruulaltaar ded buttciig ni shiideed BHBiin yam hynalt taviad zaluu injeneruudee demjeed ajillaval boloh yum shuudee. Ger horoolliig ugui hiie geheer zarim durak ni ene ulamjlalt suutc ch geh shig .Bid odoo nuudelchid bish Tegeed ch UB d ger baih er zohihgui baina shuudee. Medeej huduu bol gerees uur songdog suutc baihgui ldee
Бичсэн unshigch, December 05, 2007
Hi? minii huvid ih sonirholtoi ach holbogdoltoi zuil bichjee. Medeelliin eh survaljaa nadtai huvaaltsah bolomj bna u gej tanias asuuh gesiin. Tanii blog ruu orh gesen bolohgui bhiin. bi "UB hot ruu ireh shiljilt hudulguun tuunees uuden garch bui asuudal" gesen sedeveer neg sudalgaanii ajil bichih geed bgaan. terend maani ene medeelel hereg boloh yum bna. odoogoor sudalgaagaa bicheegui material haraad bj bna. Iim aimaar nuhtsul baidal uussen gej arai ch bodoogui yavsansan. 90 onoos hoish mgl hunii amidraliin chanar iim hurdan hugatsaand ingetel buurah gej bh u daa daanch.
Бичсэн unshigch, -d, December 05, 2007
chi chini 90 onoos hoish gadaadad baigaa hereg uu? Neg ch udaa mgl-d ochoogui gej uu?
ochoochee. Mongol aimaar oorchlogdson shde.

Ganga zuv sedev sunduj bichij. Bugd unen. Uug ni 2hon saya hunee tejeeh chadvar manai mongolchuudad baih l yostoi. daanch uhaan ni baivch, hun chanar ni dutaad baina.

Бичсэн ulaanbaatar, December 06, 2007
Mongol ulsiin toloo gadaadad amidarch baigaa humuus hamgiin ih sanaa tavij setgel zovj baigaa ni unen shuu dee. Ulaanbaatar ene mayagaaraa hodooniihen nemj nuuj ireed baival hotiin utaa hog shoroo hulgai derem belgiin zamiin ovchin moddoo namdahgui. Oron suutsnuud bariad baina l gene, ihenhiig ni gadniihan hudaldaj avaad baigaa shuu dee, uul ni utaagaa bagasgah geed l 40000 oronsuuts barih geed baisan biz dee, ger horoolol ni zambaraagui nemegdeed baihaar yun ter utaagui zuuh tulsh hereg bolohchgui, hamgiin gol ni yadaj hotiin salhin deer baigaa ger horoolliig asar iheer bagasgah, bur ugui bolgoh l heregtei baina sh dee, orond ni baishin barih heregtei bainaa. UB hot dotor hurdnii zam barih, hotiin tov ruu orj irj baigaa mashihuudiig hamgiin ih hodolgoon ihtei tsaguudaar tolbor toldog bolgoh, Singapor shig. Bushuuhan hog dahin bolovsruulah uildveree barih, hogiig ondor uneer avah
Бичсэн bid mongotei, December 14, 2007
bid mongotei harin tolgoi buyu hogjih setgehyi bhgyi..bodlogoo bolovsruulj tolovloj chaddaggyi..ard tymnee gesen toriin bodlogo hagas dutuu..halamjiin bodlogoo zov zohitsuulaad naad ih tatvariin mongoo yaduust taraagaad ogch bai..ted hog tyyhee bolino yanhandaj bie ee ynelehee bolino soyoltoi saihan amidrah bolno tednii uhamsar setgehyi deeshleh bolno..halamjiin mongiig ihesgej yaduust odriin hool bairniih ni mongiig hangalttai og....ajilchdiin tsaling nem...baruunii ornii hogjliin jishgiig har..uhaantai uhaantai l gej oorsdiigoo magtaad hoortsoglood bna...homorson togoondoo niigemshliin tuhai oilgoltgyi nyydelchin setgehyigeeree heden bor yumaa bulaaldaad l suujiine shyy dee....yamarch yaduu tovarish ene orond bhgyigeer ajilgyichyyded mongo taraaj og....zgr l taraagaad og..deedsyyd..ulsiin mongo horongo ed bayalgaar bayajigsadiin horongiig huraaa..ted chadaltaidaa tiim bolchoogyim...ted hodolmorlosondooo bidnees ilyy garaaad myandagtan tushaaltan bayachuud bolchoogyim....ted hulgai deerem tonuul hiisen yum...tednii horongiig huraahad gemgyi...huraasnaaa yaduust tetgeleg bolgoj taraaaa....ted haluun dulaan shanalal zovlongyi amidarch yzeg....hyn bolj torsniih neg ch gsn ayaga haluun shol hynii yosoor idej uuj yzeg....tedend tanil tal alga...tedend arga zali alga...tedend bie setgeliin gal dol alga...bygdiiig heseghen araatanuud hovh sorood avchihsiim...bienee bitii deerelhej amidar muusain huvalznuudaaa....huvalznuud gej oorsdiigoo hychten geed itgechihsen hedn hyn sygnyydiig helev bi...
feed

Anonymous said...

Person hour, a construction troupe turned up to start erection a confession on the waste lot.

The 770752 431393 [url=http://masuher.blogdetik.com/2012/11/29/end-of-the-world-in-the-russian-city-began-deficit-on-goods-saving-equipment/]2ot5x8qx[/url] [url=http://poa7.000space.com/usd.html]504729[/url] [url=http://mios.my-board.org/osd.html]556500[/url] offspring at one's own flesh's 5-year-old daughter as a consequence took an move in all the

imperil moneyed on next door and pooped much of each engagement observing the workers.

Anonymous said...

top [url=http://www.001casino.com/]001[/url] hinder the latest [url=http://www.casinolasvegass.com/]casino online[/url] manumitted no store reward at the leading [url=http://www.baywatchcasino.com/]bay take note of casino
[/url].

yanmaneee said...

christian louboutin shoes
off white hoodie
moncler jackets
golden goose sneakers
longchamp
christian louboutin shoes
adidas gazelle
jordan shoes
off white shoes
yeezy boost 350 v2

thyte said...

replica bags aaa replica bags in dubai replica goyard bags

tosat said...

click for info replica prada nylon bags check my source replica bags us check this site out replica bags qatar

Anonymous said...

bape hoodie
cheap jordans
Golden Goose Deluxe Brand
off white hoodie
goyard outlet