Friday 7 December 2007

Би хаана төрөө вэ?

Бэгзийн Явуухулан

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт,
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд,
Орсон буурын шүд өвөл хангинах хөндийд,
Үлэг гүрвэлийн мөрийг өдийн хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт,
Зүрхэн улаан галтай нь ган тулгын тотгонд,
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд,
Ариун газарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт,
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд,
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд,
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.




10 comments:

peakfinder said...

Yavuuhualngiin shulguud ch setgel ih hodolgoh yumaa. Saihan zuragnuud tavijee.

бж said...

Б.Явуухулан гуайн энэ шүлэг сайхан шүлэг шүү.
Энэ зурагнууд чинь их гоё юмаа. Шууд л эмээгийнхээ гадаа буучих шиг боллоо. Эхний зургийг хараад.
Нэг удаа Баян-Өлгий рүү томилолтоор явахдаа онгоцоор ниссэн юм. Тэгэхэд л уул, үүлсийн сайхан хосолсон хөдөө нутгаа дээрээс нь ханатлаа харсан даа. Ховдын гол үерлээд шав шар өнгөөр урсаж байсан нь хамгийн сонин санагдсан. Бүр будаг шиг шар. Дараа нь Өлгийд буучихаад бушуухан очиж харъя гэж гуйсаар байгаад Ховдын гол дээр очсон, сүрдмээр том гол, шар өнгөтэй. Сэтгэлд минь хамгийн тод үлдсэн дурсамж энэ юм уу...

Arsun said...

Шvлэг, Гэрvvд, Байгаль, сайхан байна шvv.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Монгол гэхээрээ л сэтгэлд нэг л ондоо шүү. Цаанаа л нэг урь, нөмөр нөөлөгтэй санагдах юм даа. Эх ороон гэж...

Зүүдний тэмдэглэл said...

wow, yamar saihan zuragnuud tavia ve. zurgan deer darj tomruulaad harahaarai. Nutgaa sanaad baigaagaa anzaarah ch suguugui guij yavaa yum bolv uu, ene zuragnuud harsan chini uchirgui ogshood irj baina, garaad gyuichikhmeer...
copy hiigeed avchikhsan shuu.

ZAYA said...

Үнэхээр сайхан найраг шүү. Уранзохиолын хичээл дээр цээжлээд тэрнээс хойш сөхөж байгаагүй юм байна. Дахиад уншсан чинь аавындаа зочилж байгаа юм шиг сайхан байлаа.

tumee 33 said...

Uneheer saihan shuleg shuu,tee.Buur setgel hudulj orhiloo^^

stitheet said...

have a peek at these guysgo to this site a fantastic readread what he said newsclick to investigate

slasu said...

my link find out here now try these out Discover More Here the original source read here

Anonymous said...

bape
supreme clothing
yeezy
curry 9
supreme new york
yeezy
kd shoes
goyard
supreme
supreme new york