Tuesday 1 July 2008

Эрс шийдэл

Саяхан нэг өдөр метронд явж байтал вагон зогсов. Арваад жилд анх удаа гэнт гэрэл тасарсан нь тэр. Хав харанхуй. Хүмүүс таг чиг. Хараал хэлэх байтугай, яав ийв юү болоод байнаа гэж чангахан уулга алдах хүн ч гарсангүй. Өөрийн амьсгал, зүрхний цохилт сонсогдмоор нам жим. Хир удаан саатсныг мэдэхгүй, хэдхэн хором л болсон дог. Гэрэл цахилгаан ирж, метро явах чиглэлийнхээ дагуу хөдлөсөн. Зорчигчдын зарим нь ном сэтгүүлээ шагайгаад, зарим нь бие биений толгой дээгүүр юуг ч юм харж, зарим залуус нь хоорондоо нялуурч ноололдоод бүх юм хэвийн юү ч болоогүй шиг байх юм. Гайхмаар. Сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргадаггүй хүйтэндүү улс шүү. Ямар нэг гэнтийн юм болоход сандарлаа гээд асуудлыг шийдэхгүй, яаж ийм байдлаас гарах вэ, үүний тулд юу хийх вэ гэдгээ боддог шиг байгаа юм. Хэл нь бус тархи нь ажиллаж байхад, бодолд дарагдсан хүн чимээ гаргахгүй юм болов уу? Өнөөдөртөө, маргаашдаа, нийгэм төрдөө итгэлтэй тул ийм тайван байдаг юм болов уу?
Ирээд удаагүй улс оронд болж байгаа үйл явдал, түүнийг ойлгоход туслах чех хэл аль алийг мэддэггүй байхад, арваад жилийн өмнө тайван хямсгар чехүүдийг нэг ном товхимолын төлөө үхэн хатан тэмцэж, дээр доороо орон алалцаж байхыг зурагтын мэдээгээр хараад бас нэг гайхаж билээ. Чех нөхөртэй монгол эмэгтэйд утас цохиж өчигдөр эд олж авах гэж тэмцэлдээд байсан тэр юун ном бэ? гэж сониучирхавал. "Люстрачны закон" гэж байна. Бодвол далд нууц байсан зүйлийг гэрэлд ил гаргах санааг илэрхийлсэн утгатай хууль бололтой. Социализмын үед дотоод яамны мэдлийн боловсон хүчин байсан хүмүүсийг зах зээлийн нийгэмд хариуцлагатай удирдах ажилд хийлгэхгүй" гэсэн тогтоол юм байна. Уг тогтоолын хавсралтад дотоод яамны мэдээлэгч байсан хүмүүсийн нэрсийг товхимол маягаар гаргасан нь ийнхүү олныг бужигнуулжээ.
Хүмүүсийн нэг хэсэг нь чухам хэний мэдүүлгээр хохирч байв, хамт ажилладаг, нэг байранд амьдардаг хүмүүсийн хэн нь хэн байв гэдгийг мэдэх гэж, нөгөө хэсэг нь мэдээлэгч байсныг нь хүмүүс мэдчихээс өмнө тэр номыг олж устгах гэж үхэлдэж байсан нь тэр. Нийгэм нь тийм байсан, яаж ч чадаагүй харгис хатуу системийн хүчинд автагдаад мэдүүлэгч болж байж хөөрхий гэж бодсонгүй шууд олны өмнө дэлгэн тавьжээ. Мэдүүлэгч байгаагүй ч социалист үзэл суртлыг сурталчилдаг улс төрийн албан тушаалд байсан хүмүүсийг "люстрачны закон"-оор ардчилсан төрийн албанд ажил олох боломжгүй болгосон юм. Сэтгэлийн тэнхээтэй гүйлгээ ухаантай цөөхөн хүн л хувийн бизнест тогтож чадсан бол ихэнх нь ажилгүйчүүдийн тоог нэмсэн. Нэг бодлын дэндүү хатуу шийдсэн шиг. Нөгөө талаас шинэчлэл хийхэд үр дүнтэй зөв алхам байсан шиг. Хуучин социалист орнуудаас Чех Улс яах аргагүй эдийн засаг нийгмийн шинэчлэлт өөрчлөлтөөр тэргүүлж яваа орон.

9 comments:

MW said...

Гэтэл монгол минь яаж байна. Чехтэй л адилхан байсан улс шүү дээ.

peakfinder said...

Czechuud anhnaasaa ih zov bodlogo barij shiljiltiig davan tuulsan n' unen shuu.
Ted holoos harahad huiten hondii haragddag ch oirtoj nohorlohod ih unench za gevel yogui uls baidag.
Manaihan tuhain uyed deeguur alba hashij baisan ulsiig ad shoo uzeegui n' zarim talaar buruu bolchihson yum shig. Nogoo huuchin setgehui arilahgui, chodorlood l. Gehdee hun am cootei bid negnee ad shoo uzeed bas sain saihan bolchih baisan gej helehed hecuu l yum daa.

NYt iim yum olon gardag. Tog tasraad galt tereg zogschihvol haraal yorool ursaj garna shuu dee. Haricuulaad bodson hogjiltei ch yum shig.

Barimalch said...

Ediin zasgiin uzuuleltuudeeree chehuud argagui zuun evropdoo terguulj baigaa. Gehdee uund oorsdiinh n omnoh uyiin hogjiliin inerts ih nolootei baina. sots uyed chehuud yur n gyalalzaj baisan, delhiin 2-r dainaas omno chehuud evropiin terguuleh hogjiltei ulsuudiin toond orj baisan gesen.

ZAYA said...

Манайд бас эрс шинэчлэл яах аргагүй хэрэгтэй байнаа.

Anonymous said...

Түүх үзвэл: Энэ талаар манайхан бас алдаа гаргасан улс. Харилцаа сайжирлаа гээд хятадад жагсаалт гаргаж өгснийг тэд хэлмэгдүүлсэн.

Anonymous said...

http://bloggers.blog.gogo.mn Та бүхэн ийшээ хандана уу. Монгол блогчид Монголын урлагийн төлөө нэгдэж байна.

Anonymous said...

Бодолд дарагдсан хүн чимээ гаргахгүй л дээ, хэл нь бус тархи нь ажиллаж байхад.

Энэ үнэхээр ухаалаг хэлсэн үг байна шүү.Холоос үнэнийг ойлгож мэдэж, дүгнэх хэцүү л санагдаад, дэмий л харамсаж, айж эмээж л сууна даа.

Оогий said...

Goy tuux baina. Tanii blogoor oroxoor neg l sixan baidag yum. Odoogiin baidlaar yag iim l zuiliig unshimaar sanagdaj baisan shigee

Anonymous said...

jordan outlet
yeezy outlet
curry 8
kobe byrant shoes
golden goose
off white hoodie
nike travis scott
off white hoodie
off white
chrome hearts outlet