Wednesday 30 July 2008

Хогонд хаях толь бичиг

Хэл бичгийн ухааны доктор Э.Чинбат хэвлэлд бэлтгэж эмхэтгэсэн, Л.Цэдэнсумьяа хянан шүүсэн 70000 үгтэй гэх "English Mongolian dictionary" (ISBN 99929-0-370-8) нутгаас хүн гурван сарын өмнө авчирч өгсөн юм. Номын их дэлгүүрээс авсан гэх. Энэ толь бичиг цэвэр цэмцгэр шинэлэг царайтай байгаа. Царайлаг гэж юунд хэлээд байна гэхээр буцаамаар болчихлоо. Голдуу сурснаараа орос англи, англи орос толь л эргүүлдэг. Өнөөдөр нэг үгийг монгол дээр яаж буухыг сонирхоод дээрх толийг хэрэглэтэл "P" үсгийн дараа байх учиртай "Q" үсгээр эхэлсэн бүх үгс ор тас орхигдсон байна. "P" үсгийн дараа шууд "R" үсэг залгасан байх юм. Хэвлэлийн механик алдаа юм болов уу гэтэл хуудасны дугаар хэвийн, төөрөөд өөр газар орчихсон байж магад гэж их эрсээн, хаана ч байхгүй. Дахиж энэ толийг хэрэглэх итгэл алдраад байна. Толь бичсэн доктор, түүнийг хянасан редактор юү харсан болж байна. Ийм хариуцлагагүй алдаа гаргасан улс үгийн утгийг зөв орчуулсан эсэхт эргэлзээд байна. Бүр эгдүү хүрээд байна. Ядаж дараа дараагийн хэвлэлдээ бүрэн бүтэн зөв юм хэрэглэгчдэд хүргээсэй гэсэн үүднээс хэвлэлийн газраар дамжуулж автор, редакторт хэл хүргэмээр байна. Та нар юу гэж бодож байна?

8 comments:

Anonymous said...

yaasan balarsan yum be, anh surch humuus bol uchraa olohgui buruu haraad yavchihna bna sh de..
helj aldaa onoog taniulna gedeg zov shuu..

hardware_csms said...

ugui yah be. sain talaas ni harah um bol hunii hudulmur l um daa.
Jaahan hyanah l heregtei baij dee

ganga said...

2007 ond hevlegdsen, 2008 oni 4 sard boltol iim aldaataigaar zutguuleed baidag, mongold baidag hereglegchees medsen baimaar. Zalruulga-havsralt hiij bolnoo doo. Ter chigeer ni, yaj baina gej oilgoh ve?

erkhembayar said...

iimerhuu hariutslagagui unprofessional zan bol bidnii mgl chuudiin dund niitleg yum shigee. Zalhuu henegguigees bas urgan gardag baih. Hun ooriinhoo garaar bichsen yumniihee omno haritslaga huleene gesen oilgolt mgl humuusiin dund tun hovor. Sayhan daa neg tosol deer ajillaj baihad bi yahav ter tosold mgl chuud bas gadniihnii dund eronhiidoo tosliig manage hiisen yum. Tegsen mgl talaas garch irj bui buh documentuud dotroo inconsistent bolood gadniihan asuugaad bi nogoo mgl chuudaasaa asuuhaar odor bur oor oor data ogoh jisheetei.
Suuldee bi dund ni bur omnoos ni ichij uheh dohson.

Anonymous said...

http://www.bolor-toli.com гээд зэрлэг толь гарсан байна лээ. Австриас л лав маш хурдан ажиллаж байна лээ. Хэрэглээд үзээрэй гэж зөвлөе.

Anonymous said...

Болор толь гуай, өөрийнхөө юмыг Зэрлэг гэх мэтээр сурталчлах нь орчин үед онигоотой зан юм биш үү.

Болор толь said...

Болор толь минийх биш л дээ. Монгол хүн бүрийн мэдэж баймаар сайхан толь байхаар нь тавьчихсан юм. Би өдөр бүр хэрэглэдэг улаан фен нь гэх үү дээ.

Anonymous said...

golden goose
supreme outlet
nike dunks
hermes
yeezy boost 700
kyrie 8
golden goose outlet
hermes handbags
bape official
goyard tote bag