Monday 18 August 2008

Бөх Сэрэмжид

Хоньчин бүсгүй тал нутагтаа хонио хариулж явахад хоёр орос цэрэг таарчээ. Сэрэмжид нуруу өндөр, ташаа өргөн, цээж түүхгэр, бэлхүүс нарийн, мөр тэвхгэр, унаган махаа гээгээгүй сайхан монгол бүсгүй. Нэг юм яриад л байна. Хэл яриаг нь мэдэхгүй ч, тэсч ядан шүлэнгэтсэн харцаар хэрэг бишдэх нь гэдгийг ойлгов. Сэрэмжид мэнд мэдээд цааш явах гэтэл нэг нь ирээд бариад авч гэнэ. Саяхан оёсон шинэ дээлийг маань энэ муу ноцож байж урах нь, үгүйдээ оёдолоороо ханз тавиад ажлын нэмэр гэсэн шиг бодогдов. Баруун гарын алгыг тэдэн рүү харуулан дээш өргөөд хүлээж бай, одоохон гэж дохиод бүсээ тайлж, дээлийн товчоо мулталж эхлэв. Хувцсаа тайлаад эхлэхээр, бүсгүйг өөрөө дур хүсэл дүүрэн байна гэж ойлгосон бололтой, цэрэг эрс хоорондоо чанга чанга ярин хөхрөлдөөд зууралдаад байхаа болив.
Сэрэмжид бүс, шинэ тэрлэгээ тайлаад нямбай эвхэж тавиад хартал нэг цэрэг өмд гутлаа тайлчихсан хагас шалдан зогсож байв. Хээ бузартай муу золиг вэ гэж бодоод, дотуур дан дээлийнхээ хормойг шуугаад, цээжээ урагш түрээд, бага зэрэг тонгойн, хөлөө тахимаар үл ялиг нугалан алцайн зогсчээ. Бүсгүй эрд улам дур булаам харагдаж, урин дуудаад өдөөд байх шиг тааламжтай мэдрэмж төрүүлжээ. Тачаадсан эр гараа түүхийгээд байгаа цээж рүү явууллаа. Сэрэмжид огцом доош суунгаа цээж рүү нь мөрөөрөө хүчтэй ёвронгоо, учраагаа тахимаар нь хоёр гараараа шүүрч аваад хүчтэй татав. Яах ийхийн зуургүй ар нуруугаараа хойш саван, дагзаараа газар цохин ойчив.
Унасан эр бүсгүйг янаглах биш барилдах гэж хувцсаа хөнгөлж дээлээ тайлсан, өдөж биш өрөж чухамдаа түрүүлгээ харан унахаас хамгаалж тийн зогссон болохыг ойлгож эхлэв. Гэхдээ шаварт унасан бярууг ганцаар бярдан суга татан гаргаснаас хойш "бөх Сэрэмжид" гэж нутаг хошуундаа алдаршсан, залуудаа барилдаж явсан гэх янхигар хөх өвөө нь "бяруу өргөчихдөг бяртай гэлүү" гээд ач охиныг нь оролдоод зүгээр байлгахаа больсон нутгийн харчуудаас биеэ хамгаал гэж монгол бөхийн мэхээс зааж өгсөн, тэдэнтэй хонины бэлчээрт хүч үзсээр бэлтгэл хангагдсан тамирчин шиг болсон байсныг явуулын харийн цэргүүд яаж мэдэх билээ дээ.
Өмд гуталгүй найз нь унаж буйг хараад нөгөө цэргийн инээд хүрч тэсгэлгүй тачигнатал хөхөрч улам хор шар малтана. Хүчирхийлэх гээд өөрөө хүчгүй гэдгээ харуулсан, гэнэгүй байж цэвэр тавиулсандаа ичсэн, хорссон эр хүч үзүүлэхээр босоод ирвэй. Дайрлаа. Давшлаа. Орлоо. Уналаа. Бослоо. Өрлөө. Барьлаа. Алдлаа. Уурлалаа. Улангаслаа. Уналаа. ...Уналаа. Уналаа. Унасаар цуцлаа. Үзэгчийн суудалд байх нөгөө цэрэг монгол бүсгүйн бяр тэнхээг, бөхийн мэхийг шүтлээ, биширлээ. Цуцсан нөхөртөө гутал хувцсыг өмсгөв. Эрхий хуруугаа гозойлгоод "мундаг" гэж, хоёр гараа атгаад "амжилт" гэж "хэлээд" явцгаасан гэдэг.

13 comments:

Anonymous said...

za saihan ineelee, uneheer gaatai bichsen baina. ter tsereg ni bi baisan yum shig bodohoor buur ch ih ineelee. unalaa.....unalaa. bayarlav, bas dahin ihiig bicheerei. amjilt husye.

Anonymous said...

Хөөрхөн юм бэ. Их тэнхээтэй бүсгүйчүүд байсан гэж ам ам дамжин шуугидаг шүү. Одооны манай бөх бүсгүйчүүл ч гэсэндээ ямар муудаа л дэлхийн хүчтэнүүдтэй мөр зэрэгцээд явахав. Мань мэтийн юмнууд яаж явж ийм бүсгүйчүүдтэй суучихаагүй юм гэж хааяа боддог шүү. Тэгвэл ч муудалцах арга байдаггүй ээ. Хэрвээ үг зөрвөл жаахан жишүү хараад л сууж байдаг байхдаа хэ хэ

БЭ said...

үэхэхэ, татаж унах гэж байна шд. эхлээд сэрэмжид байснаа дээлээ сөхөөд эхлэнгүүт нь өө яадаг муу сэрэлжид вэ гэж бодсон чинь юу вэ сүүлдээ сэлэмжид болоод явчихдаг гэж байна шд. нээрэн л иймэрхүү бүсгүйчүүд нижгээд байдаг байсан байх шүү.

ganga said...

chatsargani but: chi mini ali armid alba hashij baisan bolj bainaa?
bum: byartai busguichuud byar harj durladaggui engiin neg ertei suudag, aagarhaj ailgahgui baidag gesen.
boljgono: Seremjidiig sereljid, selemjid gej goyo heljee.

Soronzon said...

Эзгүй хойгуур манайхаар зочилсонд баярлалаа. Дараа хүүхэд гүйлгэж
"цай уу" гэж хэлүүлнээ.
Бөхийн тухайд та надаас илүү мэдэх юм билээ.
Хөөрхөн бичлэг байна.Бас таны бичлэгт "Болжгоно" сайтаас донжтой соммент үлдээсэн байна шүү,ккк

Anonymous said...

chingesiin armid alba haaj, Ijil morniig gartaan hiij ems huuhnuudiig ni nomhotgoj yavahad ter nutgiin tariachin busgui Tanyad uutsluulj, tenger harj yavsan yum daa. bayrtai huchtei huuhnuud ch oor shuu, bain bain bulgichih geed emneg hulan shig uschin tsamnaj endee ch neg doroo ch neg hiisnii daraa +100iin tamirchin jin hasaj -60-d barildah gesentei l yum boldogson.

ZAYA said...

Монгол бөхийн өмсгөл энгэр нь битүү байсан юм гэнэ лээ. Нэг эмэгтэй бөх ялснаас хойш, энгэрийг нь задгай болгосон гэсэн домог байдаг даа.

Arsun said...

Хэхэ, дийлдэшгүй тэнхээтэй бүсгүйчүүд байсан гэлцдэг.

Anonymous said...

nomnoos huuzgaagch blogchidoo gej...

Anonymous said...

Soronzon: tanaih sonin blog shuu
Chatsargani but: tariachin huuhnuud bas byartai baih ni he he
Zaya: harin tiim aris tulamdaj hiisen tseej bituu umsgultei baisan gesen
Arsun: tiim, byar chadaltai huuhnuudiin tuhai olon domog, aman yaria baidag
Anonymous: Seremjid gej manai uvuugiin honichin baisan bodit hun shuu. Nuhurt garsan hoinoo mal shavraas tataj gargasan, nas togtson hoinoo gertee gantsaar baihad ni hun huchirhiileh gehed barij urguud gadaa huraalgatai achaan deer gargaad shidchihsen gej uvuuguus duulsan dursamjiig aavaas sonsson.Haana yamar nomond ene tuhai garsan baina heleed uguurei, unshih yumsan.

Болжмор said...

хахаха....ёстой нэг болж....одоо үед ийм тэнхээтэй хүүхэн байвал юу гэх бол айн...зөндөө инээлээ баярлалаа хө...

Arsun said...

Дахиад алт, мөнгө авчлаа шүү дээ, Монголчууд. Баяр хүргэе.

Anonymous said...

kd shoes
jordans
jordan 6
paul george
off white clothing
goyard bag
bape outlet
supreme t shirt
yeezy boost 350
air jordan