Sunday 31 August 2008

Тахийн баяр


Праг хотын зоопарк өнгөрдөг бүтэн сайнд монголчуудад үнэгүй үйлчилж, хүн болгон Монголтой ямар нэг байдлаар холбоотой гэдгээ батлах гэж оролдоод бараг л монгол хүн болж төрөөгүйдээ харамссан гэхэд дэгсдүүлэхээргүй өдөр бол Чех нутагт тахийн анхны унага төрсний 80 жил, Праг хотын зоопаркад тахийн унага төрсний 75 жил, Прагад эхлэлээ тавьсан олон улсын тахь хамгаалах симпозиумын 50 жилийн ойн өдөр байлаа. Тахь нутагшуулах төслийн түүхэн өдрийн энэ арга хэмжээнд Праг хотын дарга П.Бем, тахь хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа эрдэмтэн Э.Кус, монгол судлаач эрдэмтэн И.Шима, Монгол Улсаас Чехэд суугаа элчин сайд О.Энхтөр, консул Ц.Нямсүрэн, зоопаркийн дарга П.Феик зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Зоопаркийг жилдээ сая хоёр зуун мянган хүн үздэг статистикийн судалгаа байдаг. Өчигдөр тэнд байсан гурав дөрвөн мянган хүний лав таван хүн тутмын нэг нь монгол байсан бололтой хэд алхаад л монгол яриа хөөрөө сонсогдоод нутгийн хүмүүстэй таараад сайхан байв.

Хүн мал хот суурингийн бараа харж чаддаггүй эрчимт туурайтай, төрөлхийн хурц нүд, соргог чих, үнэрч хамартай тахь маш соргог тул өчүүхэн юүхэн хээхнээс үргээд хуй салхи хэдэн арван бээр хулжаад давхичихдаг. Нэг үргэсэн газраа буцаж ирдэггүй. Дэндүү зоргоор зэлүүд нутагт амьдрах дуртай. Алтайн цаадах говиос өөр тийм зэлүүд газар дэлхийд бараг бараг үгүй болсон. Нэг азрага тахь нөгөөтэйгөө их говьд таарлаа гэхэд хоёр азрага бие биенийхээ гүүг булаацалдан зодолдоно. Дийлсэн нь дийлдсэнийхээ гүүнүүдийг нийлүүлж аваад цааш хулжихдаа, эхийгээ дагаж ирсэн унагануудыг туурайгаараа цавчиж эсвэл хүзүүг тас хазаж ална. Үргэмтгий зожиг зангаасаа, азаргын хартай догшин чанараас болж дэлхийн зэрлэг адууны сүүлийн өв болох тахь цөөрсөөр улмаар устаж үгүй болон сөнөхөд тулаад байхад 1879 онд Н.М.Пржевальский Монголд тахь байгааг нээж дэлхий дахинд дуулгасан тул түүний нэрээр мэддэг болсон билээ.

Прагийн зоопарк тахийг хамгаалах эргэн нутагшуулах үйлсэд идэвх чармайлттай, амжилттай оролцсоноороо бахархдаг. Иймээс ч зоопаркийн таних тэмдэг нь даруй тавин жил тахийн зурагтай байж иржээ. Дэлхийд устаж сөнөхдөө тулаад байгаа ховордсон амьтдыг ивээлдээ аван үржүүлж эргүүлэн онгон байгальд нутагшуулах ажил хийж өөрөөр хэлбэл тодорхой нэг төрөл зүйлийн амьтан хамгаалан үлдэж чадсан эсэхээр тухайн зоопаркийн нэр хүнд, ажлын үзүүлэлт бас тодорхойлогддог юм байна. Зоопаркад төрсөн Хелус нэртэй тахийн тэр анхдагч унага эсэн мэнд өсч торниод азрага болж зөвхөн Чех бус Европын бусад орнууд дахь олон тахийн өвөг болсон юм. 1990 онд олон улсын тахь хамгаалалын тавдугаар симпозиум дээр Европын орнуудын зоопарк болон дархан цаазтай газар байгаа тахийг байгальд эргүүлэн буцаан тавьж, тахь анх үүссэн төрсөн орчинд нь нутагшуулах санал гарчээ. Энэ нь шинжлэх ухаанд урьд өмнө хийгдэж байгаагүй цоо шинэ туршилт байлаа. Зохисгүй нөхцөл шалтгаан нь бүрдээд тухайн төрөл зүйлийн зэрлэг амьтан амархан сөнөж болох магадлалтай. Харин сөнөх гэж буй цөөн хэдэн амьтны угийн бичиг хөтлөн цус ойртуулахгүйгээр өсгөж олшруулаад буцааж байгальд тавих нь олон жилийн хөдөлмөр, хөрөнгө хүч чармайлт шаардсан нэлээд төвөгтэй ажил байдаг юм байна. Энэ тухай сэтгүлч Жамбалын Мягмарсүрэнгийн "Унагаа зуусан хулан" номд "Тэмээгээр одсон тахь тэнгэрээр ирлээ"

Монгол биш ч монгол үндэсний хувцас өмссөн чехүүд монголтой ямар нэг байдлаар холбоотой хүмүүсийг бас үнэгүй оруулж байлаа. Монгол хүүхэд өргөж авсан чех гэр бүл бас ирсэн байсан. Чех аав ээжтэй, монголоор огт ярьдаггүй нэг бумбайсан хөөрхөн бор хүү энд цугласан өөр шигээ царайтай олон хүн хараад алмайрч байх шиг биднийг хараад л. Монгол охин өргөж авсан, охины ээж биш ч бас нэг монгол бүсгүйтэй гэрлэсэн, дараа нь тэр эмэгтэй нь монгол охин чех аав хоёрыг хаяад явчихсан тэр хоёр л өрөвдмөөр байв. Хөөрхий охин монгол эмэгтэйчүүдэд илт татагдаад, өхөөрдөөд нааштай байсан монгол эмэгтэйчүүдэд очиж хацарт нь хацраа наагаад л тал засаад байсан. Монголчуудын цугларалт, монголтой холбоотой арга хэмжээнд хүүхдүүдээ авчраад, ер нь хүүхэддээ хандаж байгаа байдлаас харахад монгол хүүхэд үрчилсэн энэ чехүүд хүүхэддээ хайртай, сайн нь илт. Тэр охины аав эдлэн газар, байшин худалдаж аваад шарын шашны болон монгол соёлын төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр хөөцөлдөж, ажил болгох шатандаа ороод байгаа юм билээ. Чех гэр бүлд чех орчинд торниж байгаа хүүхэд гадна төрх нь монгол болохоос хүмүүжил, сэтгэлгээ чех л болно. Гэхдээ хүүхдийн зөн гэж нэг юм байх шиг. Хүүхэд байтугай адгуус малд ч төрсөн нутагтаа тэмүүлэх төрөлхийн зөн бий.

15 comments:

Soronzon said...

Баярлалаа.
Сайхан бичлэг уншлаа.
Тахийн унага, хүний үр хоёрыг харьцуулан "сүүл хашилт" хийсэн тань олзуурхмаар болжээ.
Ингэхэд та одоо шинэ ном бичиж байна уу?

Anonymous said...

яасан сайхан олзуурхмаар үйл явдал болоо вэ? Монголынхоо талаар бахадмаар, саймширмаар зүйл олон сонсогдож байгаад баярлаж байна. Харин тэр охин яасан өрөвдөлтэй юм бэ.

Anonymous said...

Gangaa..torson odriin mend xurgii..saixan bayarlaj..jooxon sogtooroi..;-)

Soronzon said...

Төрсөн өдрийн мэнд хүргье.
Сайхан баярлаарай.

Өнөржаргал said...

Happy Birthday To You!!! Төрсөн өдрөө хамгаас хайртай хүмүүстэйгээ хэзээ ч мартагдахааргүй сайхан тэмдэглээрэй!!! :)

XACAP said...

Блог гэж гайхалтай зүйлээр таньтай танилцсандаа Хасар би их баяртай явдаг билээ. Таны бичсэн зүйлүүдийг би их дуртай уншдаг билээ. Таньд төрсөн өдрийн мэнд хүргэж энэ хорвоогийн сайн сайхан зүйлийг хүсэн ерөөе!

БЭ said...

ganga egchdee tursun udriin bayaryn mendiig hurgey. zuu nasalj zurgaadai tayag tulaarai.

Anonymous said...

Tursun udriin bayariin mend hurgeye ee

Tsoomii said...

mash saihan bichleg bna, ikh bayarlalaa, bas tursun udriin bend hurgii
:)

Anonymous said...

www.fpmt-mongolia

byambaa said...

tursun udriin mend hurgey.

bi bas takhi gedeg negen nomiig jpn hel deer unshsan. angli hun bichsennom bsn. ter nom mgloos avaachsan tahi yyaj iigeed l mgldoo irtsen tuhai gardag. ih sonirholtoi sanagdsan.
hunii tursun nutag gej aminaas iluu unetei baih yumdaa gej bodson. bas haanaas ch bilee dee mgl mori nutgaa guisen gedeg chin.

yag ter ued chin cheh orj uzdeg bjee. hehe.

mon erhembayariin blog deer egipted mgloos avaachsan temee mgl humuusiinhee duug sonsood uilaad, bolsch chadahgui bsn temee bosood irsen tuhai ayan zamiin temdeglel bsn. uruvdmuur bgaa biz.

eh nutgaa gej....

ZAYA said...

Энд Хустайн нуруунд тахь үржүүлж байгаа, хэд хэдэн удаа очиж үзсэн. Хийморьтой амьтан шүү.
Хичнээн бага хүүхэд байхдаа үрчлүүлсэн ч гэсэн байнга л өөрийн эцэг эх, эх орноос санаж байдаг байх аа.

Pearle Deppsu said...

Сайн байна уу эгчээ?

Сая Ганаа эгчийн блогоор орж яваад таны төрсөн өдөр болоод өнгөрсөнийг мэдлээ. Өнгөрсөнч гэсэн баярын мэнд. Та миний хувьд шилдэг блоггэр шүү :)

Харин тэр тахийн тухайд бол би сайн мэддэггүй. Гэхдээ таны тодорхойлсоноор бол манай найз залуугын ааш зантай олон зүйлээрээ ижил юм байна хэхэ. Би л өөрчлөөд байгаа болохоос биш ккк...

Arsun said...

Sain baina uu? Hojuu ch gelee to'rson udriin mend hurgeye.

Anonymous said...

Gangaa, sain bichjee.