Thursday 30 October 2008

Түргэн тусламж

Цээжин дээр хүнд юм дарж, амьсгалахад бэрх болоод сэрчихэв. Нэг хэсэгтээ бүгшүүлэн ханиалгасаар нойр хулжив. Суугаад байвал амьсгалахад арай дээр шиг, хэвтэнгүүт амьсгал бачуураад эхлэнэ. Босож жаал холхив. Цонхон дээр очиж шөнийн сэрүүн агаар амьсгалан хэсэг зуур зогсов. Сүүлийн хэд хоног дандаа ингэж шөнө хагаслан ханиалгаж сэрээд үүр цайхаар жаал дуг хийдэг болоод байгаа. Гэхдээ өнөөдөр шиг цээжээ даахгүй, амьсгал боогдоод амь тавьчих гээд байх шиг мэдрэмж төрж байсангүй. Зогсоо чөлөөгүй ханиалгасаар гэдэсний булчин хөндүүр болж, хамаг хөлс цутгаад тамирдаж байна гэж жигтэйхэн. Нөхөр сэрээд түргэн дуудая гэж байна. Түргэн ч дээ, хэрэггүй биз дээ гэвэл, нөхөр маань "чи эмчид үзүүлэх дургүй, түргэн гэхээр бүр сонсох ч дургүй байсаар өвчнөө ужиг болголоо" гээд шууд утасдаад түргэн дуудчихлаа.

Хэдэн жилийн өмнөх нэгэн дуудлага санаанд тод буулаа. Нөхөр ажлаар явсан үеэр, нэг шөнө хүү 39 гартал халуурч сандаргаж билээ. Гэрт ямар ч эм байгаагүй үе таарч, анисны шүүс чанаж уулгалаа, духанд нь хүйтэн жин тавьж эмийн бус аргаар өөрөө эмчлэх гэж оролдлоо. Хүү түр дуг хийгээд дахин уйлав. Халуун нь буугаагүй бололтой. Ойрхон байх албан газрын жижүүрийн утсаар түргэн тусламж дуудахаар гадагш гүйн гарав. Ардаа өвчтэй нялх хүүхэд орхиод яарч байхад хэдэн настай, хэддүгээр цэцэрлэгт явдаг, аль хороо хорины ямар иргэн. Одоо яаж байна хэзээнээс ямар шинж тэмдэг илрэв гээд бараг ямар өвчний оноштой вэ гэхээс наагуур үй түмэн юм шалгааж хичнээн удсан юм бүү мэд. Ийм олон юм асуусан юм чинь тийм хэмжээгээр эмч нар бэлтгэлтэй ирээд хүүгий нь эдгээгээд өгнө гэж найдсан уу, хариулахгүй бол түргэн ирэхгүй байсан уу асуулт бүрт хариулж билээ. Хар гүйхээрээ гэртээ эргэн орвол өвчтэй хүү нь ээртэл уйлсан, том хүү маань сэрчихсэн дүүгийнхээ хажууд тоглоом бариад саатуулах санаатай хөл нүцгэн зогсож байв. Томыгоо бас өвдчихвөл хэцүүднэ гээд хөлийг халуун усанд угаагаад сүү өгөөд унтуулав. Халуунтай хүү уулгасан жаахан юмыг нь бөөлжиж гаргаад уйлаад...хүүгийнхээ халууныг нь өвчнийг өөртөө шингээгээд авах сан гэсэн шиг хүүгээ тас тэврээд эмчийг хүлээсээр. Түргэн тусламж түргэн л ирэх ёстой доо гэж бодон хүүгээ тэврэн өөрөө дотроо холхиж байсан. Гурван настай хүүг тэвэрч удаан холхиход гар аяандаа цуцаж байлаа. Утсаар эмч дуудсанаас хойш бүтэн цаг өнгөрөв. Эмч байдаггүй. Манай түргэн тусламж "төрөх үхэх хоёрт л түргэн, бусад үед яст мэлхий шиг удаан даа" гэж улсууд ярьдаг үнэн гэдэгт итгээд, удаандаа ч хамаагүй ирээсэй гэж арга тасарч байтал хаалга дуугарав. Цагаан халадтай, чагнуураас өөр юу ч үгүй эмч хүүхэн орж ирлээ. Шинэ алчуур өгч байж хүчээр шахуу гарыг нь угаалгасан эмч хүүг чагнаад, хоолойг харсан болов. Жор бичиж өгөөд, тариаг булчинд зургаан цагийн зайтай , эмийг найман цагаар халуун буутал уулга гээд ямар ч тариа хийж, эм уулгалгүй өөрөөр хэлбэл "түргэн тусламж" үзүүлсэнгүй алга дарам цаас үлдээгээд гараад явчихаж билээ. Хорин дөрвөн цагаар ажилладаг хүүхдийн эмийн сан гэрээс нь холгүй байхад өглөө болтол хүлээж байж хүүгээ хүндрүүлчих вий гэж айгаад, томоо унтаагаар нь хувцаслаад багийнхаа хажууд хэвтүүлээд эм авахаар гарлаа. Арван нэгэн сарын шөнийн хоёр цагт гудамж эзгүй эл хуль. Явган хүний замаар явахад модны сүүдэр сүглийгээд, өөрийгөө байдгаараа зоригжуулавч цаанаа л нэг зэвүүн. Ямар сайндаа хоёр талаас замын гэрэл туссан машин замын голоор алхаж байв. Алхах ч гэж дээ. Шогшиж байв. Хацар хайрах жавар урдаас үлээхэд хүзүүний ороолтоо татан амаа таглахаар гараа халааснаас авах сацуу ард хүн дагах чимээ гарав. Хар эрчээрээ гүйчихлээ. Нөгөө хүн яг гүйцэх гээд гэзэг даран хөөх шиг. Эмийн сан ч харагдав. Тулж очоод хаалгы нь түлхвэл цоожтой. Хаалган дээрх жижиг салхивч л онгорхой аж. Шөнөдөө салхивчаар үйлчилдэг бололтой. Хонхыг дарна уу гэсэн бичиг байна. Хонхыг жингэнүүлэн удаан дараад хүлээж байх зуураа гараа халаасандаа хийв. Эргэн харвал хэн ч алга. Нөгөө дагаад байсан хүний чимээ тасарчээ. Буурал үстэй сайхан зантай эмийн санч авгай айсан намайг дотогш оруулав. Хүүхээ харанхуй шөнөөр ганцаар явж айгаа юу. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг. Чи аягүй бол өөрөө өөрөөсөө айсан байх даа. Хүүхэд чинь өвдөө юү. Хүмүүс халуун аль болох хурдан буулгах гээд сандраад байдаг. Уул нь организм өвчинтэй тэмцэн эсэргүүцэх нь халуурч илэрдэг. Эх нь тайван байхад хүүхэд амархан эдгэрдэг юм. Үл бүтэх этгээдүүд өдийд унтаж байгаа. Битгий ай. Сайхан зантай авгай надад хүүхэд эдгэрэх итгэл найдвар, шөнийн гудамжаар харих зориг, хамгийн гол сэтгэлийн дэм түшиг хайрласан юм. Халаасан дахь түлхүүр түрийвч харшилдах чимээнээс айж гүйснээ ойлгоод эмийн сангаас харихдаа шал өөр хэрсүү хүн болчих шиг болж билээ. Азаар хүүхдийн нэрт эмч Лувсандагва гуайн эхнэр аавтай хамт ажилладаг байж таараад, маргааш өглөө нь хүүхдээ үзүүлж танилцаж аваад өөр эмчээр хүүдүүдээ бараг үзүүлээгүй гэхэд болно.

Ийм ямар ч бэлтгэлгүй явдаг, тийм хайнга ёс төдий үзлэг хийдэг. Үнэндээ түргэн байтугай ямар ч тусламж үзүүлдэггүй, ядаж аятайхан харьцаад хүнд сэтгэлийн дэм өгдөггүй эмч цөөхөн байх л даа. Үүнээс хойш түргэнд сүжиггүй болчихсон. Эмнэлгээр явах, эмчид үзүүлэхэд итгэлгүй болчихсон. Арван жилийн найз, хол ойрын хамаатан, ядаж танил биш бол эмчид үзүүлэхэд найдваргүй гэсэн бат ойлголттой болсон байлаа. Москва хотод нөхөр сурч бид хэд даган хамт байсан үед ингэж өвдөөд түргэн тусламжыг хүлээгээд хэвтэж байхдаа, огт танихгүй гадны хүнийг хэн л тоов гэсэн шиг юм бодож байв.

Түргэн дуудаад арваад минут болсны дараа орос эмч хоёр биерхэг сувилагч залуутай (мед. братья) орж ирэв. Эмч орж ирэнгүүтээ гараа угаая угаалгын өрөө хаана байна гэв. Гараа угаачихаад миний зовиурыг сонсож дуусаад, ханиасаар байгаад хөлөрсөн хүнд хүйтэн төмөр яаж хүргэхэв, чагнуурынхаа жаврыг гаргаж байж чагная гэлээ. Чагналаа үзлээ. Сувилагч залуугийн барьж явсан дугуй төмөр савнаас тариа гаргаад хэдэн судас тариа хийлээ. Биеийн байдал хэрхэн өөрчлөгдөхийг харзнав. Ханиад намдаж, амьсгаа уужирч байна. Одоо хөлс чинь хатсан бол огцом түргэн хөдөлгөөн хийлгүй тайван хувцасла. Бид таныг аваад явна. Курс эмчилгээ эмнэлэгт хэвтүүлж хийлгэх хэрэгтэй гэж байна. Харшлаас үүдэлтэй багтраа (астма) гэнэ. Хувцаслалаа. Нөхөр маань миний оо сойз ойр зуурын юмыг бэлдэж базаалаа. Би босоод үүд рүү чиглэх гэтэл болохгүй ээ дамнуургаар авч явна гэнэ. Би өөрөө алхаад түргэний машинд орчихвол орчих л түвшингийн өвчтөн байсан. Гэтэл өргөөд машиндаа оруулаад эмнэлэг рүүгээ хөдөлсөн. Хөдөлж чадахгүй хүнд өвчтөн бас бий. Тэднийг ийм биерхэг залуус л өргөнө. Түргэн тусламжийн сувилагч нар залуу эрэгтэй хүмүүс байдаг нь ийм учиртай аж.

Манайд ийм бяртай эрэгтэй сувилагч байдаг болоосой гэж өөрийн эрхгүй бодов. Төрөх орноос өөрөө босоод урт хонгилоор алхаад, шатаар дээш доош яваад орондоо ороод хэвтчихдэг эх гэж байхгүй биз. Гэтэл дөнгөж төрөөд тамир тэнхээгүй хэвтэж байгаа эхийг асрагч хүүхнүүд дамнуурган дээр тавиад дааж ядан авч явахад, ялангуяа шатаар өгсөж уруудахад хэзээ даахгүй алдаад толгой тархиараа шатны гишгүүр цохьчих бол гэж эмээдэггүй эх бас байхгүй биз. Сүүлд оросуудаас сонирхож асуухнаа хотын хүүхдүүд цэргийн алба хаах нэгэн хэлбэр бол ийнхүү эмнэлэгт ганц хоёр жил сувилагчаар ажиллах явдал гэнэ.

Чехэд түргэн тусламжийн жолооч нар сувилагчын курс хийсэн эрчүүд байдаг. Түргэний дуудлагад эмчээ дагаж явахдаа заавал хоёулаа байх ёстой. Том эмнэлэгт зүгээр алхаж очоод эмчид үзүүлсэн хүнийг эмч элдэв шинжилгээ хийлгэ гэвэл, эмнэлгийн хашаан дотроо машинаар дамнуургаар авч яваад шинжилгээ дуустал хүлээж байгаад эмчдээ хүргэж өгнө. Эмч үзээд зүгээр байна, харьж болно. Эсвэл тааруухан байна хэвт гэж хэлтэл түргэн тусламж түргэн шуурхай үйлчлэх үүрэгтэй.

Хорин хэдэн жилийн өмнө манайд эмнэлэгийн социалист систем задраагүй байхад болсон явдлыг дээр өгүүллээ. Одоо хөгжөөд сайхан болсон гэж бодож байлаа. Тоног төхөөрөмж, нэг удаагийн тариур, уян зүү, нэг удаагийн цаасан халад салфетка гээд өөр болжээ. Харин хүний мөс ерөнхийдөө бүдийсэн нь эмнэлгийн ажилтан нарыг тойрсонгүй. Бүх юмыг зоосны нүхээр хардаг болсон гэх үү дээ. Ил далд бүх үйлчилгээ эмчилгээ өөрийн гэсэн үнэ ханштай болжээ. Танил тал найзан дундаа гэж байхгүй мөнгө л бүхнийг шийддэг болсон шиг.

18 comments:

erkhembayar said...

Hi. Mongoliin emneleg gesnees sayhan ajliinhaa gazriin party-d ochson bish hoolnii hordlogo avaad emnelegt hed honog hevtlee. Ogloo uuh antibiotikiig maani ogoogui baisand oroin eeljnii suvilagchaas emee asuutal yu gesen geech. Nadad em baidaggui geed ogoogui geed bod doo. Emgui tend yu hiij suudag bainaa uneheer gaihmaar. Tegeed margaash ajil eheltel bi tsagiin antibiotikoo hotsorch uusan . Ter sanaand orchihloo.

Anonymous said...

hurdan edgeerei, eruul baih tumen jargalan.

Tsoomii said...

biye bodooroi, edgetelee komputer shirtej biye yadraahgui baival ug ni sain baih gej bodoj bna, haa saigui uliral soligdoj huitnii erch changaraad haniad tomuu gazar avch ehelj bna. neg zavandaa harshiliin shinjelgee uguud uzehed iluudehgui bolov uu.

Anonymous said...

Egshiin blogoor orolgui nileed udchihaj...
Gehdee blogdohoo er ni bagasgasan bgaa l daa.

Tanii helsen zuiluud arilah ni buu hel gaaraad hetsuudsen ch tal bii bii.
Niigem nuudellej l bna. Ene baitugai uzegdel ch taarah l yum. zasaj zalruulah bish nuuh tuhaigaa shiideed zasag zawgui bhad ard ni durs baidal neg iimerhuu. zasag ch bas nuudliin ulsuud...

Ireeduid sain saihan huleej bgaa geel bodood yawaa shuu dee. Uul ni hiih yostoim shig bgaan...

Anonymous said...

Erkhembayar: Em tariagui tend hevteed yahav dee gemeer yum bolj dee
Atilla, Tsoomii: Egch ni odoo eruul baigaa. Orost arvan tav orchim jiliin tertee tegej turgeneer emnelegt hevtej bailaa. Sanaa tavisand bayarlalaa.

Anonymous said...

Ottawa-aas: Heden jiliin umnu endhiin 1 avtobusand buuh buudalaa medehgui baisan uu esvel anduurch unguruud buten toirig yavsan uu 1nastai huniig jolooch anzaaraad ter dor n haashaa ch yum duudlaga ugsun yum. Hudalch hund barag 1 sec-iin daraa tsagdaa erhem, 2 sec-iin daraa turgen tuslamj, 3 sec-iin daraa avrah angiinhan (galiinhan) davhij ireed ter hund mash ih anhaaral halamj tavij, ner usiig n asuuj, uzleg hiij, ter doroo nosilkon deer avaad yavsan. Galiin hanagaar zaluus tortoi hool undiig n bariad garna lee. Iinhuu jiriin irgen hundee yaaj handaj baigaag n haraad ih ataarhsan daa.

peakfinder said...

Horiod jiliin omno muhar olgoin hurc urevsel bolood shono turgen duudtal sogtuu eregtei emch ireed zugeer hodood chin' hyamrasan baina geed em bichij ogchihood yavchihsan. Margaash n' ooroo emnelegt ochson huuye yadag bilee bolohoo baichihsan baina geed shuud hagalgaand oruulj bilee.
Ene neg talaar emch nariin calin baga, baga calintai ulsad tom hariuclaga toocood baival emch boloh hun oldohgui gesen uzlees boldog yum bolov uu. End yamar neg buruu onosh tavih, haihramjgui handsan tohioldol gargaad ovchton notolj chadval heden sayaar shuuhdelcdeg yum baina lee. Gehdee baidal saijirna biz gej naidaad l haraad l baigaa daa.

Anonymous said...

Gangaa egchee biye saihan bodoj em tariagaa sain uuh heregtei. Hanialgatai holbootoi asuudal bol tsever agaartai parkaar odortoo 1 tsag yavbal ih sain baij magadgui ee. Manaihan ertnees tsever agaar gej suid boldog.

Bi yum uudaggui uchir suuliin uyed haniad hurvel jaahan em heregleed daraa n 2-3 shil pivo uugaad hurdan edgeedeg arga suraad baigaa. he he

Barimalch

Дeстини said...

Монгол 4 жилийн өмнө түргэн дуудтал машин байхгүй, өөрсдөө аргалаад ирвэл үзээд өгье, бидний 2 машин хоёул дуудлагад гарсан, хэзээ ирэхийг мэдэхгүй гэж учраа тоочсон. Бид яваад очтол салхин цэцэгтэй охиныг минь харшил гэж оношлон их хүндрээж билээ. Уг нь гэртээ хүлээгээд суусан бол өөр эмч таарч зөв онош анхнаасаа тавих байсан байж юуны магад. Бид Монголд очихоороо байнга танил хүний гар харах хэрэгтэй болдог, бүх зүйлд. Байдал өөрчлөгдөөгүй.

ZAYA said...

Биеэ сайн бодоорой эгчээ.
Эмнэлэгийн үйлчилгээг бодохоор хүүхэд төрүүлэхээс ч халширмаар...
Эрүүл байж л амжилт гаргана шүү.

Anonymous said...

gangaa ajaagiinhaa blogoor oroogui neleen udlaa,ta biye sain bodooroi,saya unshaad l ovdsoniig tani medlee,bid tani ruu tovdiin zaluujuulah dasgal yavuulya,nomiig ni olood unshval bur sain,bid ger buleeree ur huuhedteigee hiigeed...buh ovchniig anagaadag gene,zohiogch ni peter kelder

Anonymous said...

Hezee, (Orost, Mongold) haan (horiod jiliin umnu)gedgiig orhigduulan hund oilgogdohgui yum bichsendee dahin hultsel uchsu. Bi uvduugui eruul baina. Huhuu,Ottawa,Peak,Barimalch,Destiny, Zaya,B.Tuya nart manaihaar zochilsond, sanaa tavisand bayarlalaa.
Eruul mend hamgaalah system buheldee hyamarahaar turgen tuslamj bas hetsuuddeg baih daa.

3apaa said...

Эрүүлийг хүсвэл эмнэлгийг хүс! Эрүүл байх л хамгийн их жаргал шүү.

Ш. Баатар said...

Та туйлын үнэн юм бичжээ. Иймэрхүү хэцүү үе тохиолдохыг алийг тэр гэх вэ. Том хүү маань төрөөд нэг ой өнгөрсний дараа сүрхий өвдөж Баянхошууны хүүхдийн больницод хэвтcэн юм. Шөнө хүүхэд муудаад байхад эмч нар хайхрахгүй, за да энэ хүүхэд найдваргүй дээ өнөө шөнөдөө явчих юм байна ухааны юм өөдөөс ярьж байж билээ. Тэгэхэд би Эрүүлийг хамгаалах яамны нэг хэлтэст ажиллаж байсан юм даа. Аргаа бараад хамаатангийнхаа эмчийг олж ирээд катетар тавиулж сэхээж билээ. Одоо бодоход тэр үед эмч нар их хойрго байж. Шүүх эмнэлэг энэ тэр гээд бишгүй л хяналттай байсан цаг шүү дээ. Сэтгэл тутвал бүх л юм тутдаг нь яах аргагүй үнэн юм даа. Нутгаас гараад 20-оод жил болжээ одоо байдал ямаршүүхэн байдаг юм бол доо.

Anonymous said...

Comment bichih geseer baigaad roitchihloo, dandaa l ongotsnii buudal deer hyleej suuhdaa yum bichih yum daa.

Mongoliin tyrgen tuslamjiin yilchilgee odoo hir saijirsaniig medehgyi yum bna, gehdee 90-eeed onii yeer bol taruuhan l baisan daa. Bayanhoshuu-n hyyhdiin emnelegt subordinatur hiij baihdaa bas hed honog tyrgend garj bailaa. Estoi l chagnuur bolon hedhen oir zuuriin em tariatai l duudlagagt gardag baisan daa. Ongorson zun nutag butsahdaa angiinhantai uulzah geed Eh Nyalhasiin tovoor halit orood garlaa. Anhnii setgegleer bol manai eryyl mendiin salbar ter yees neg ih oorchlogdoogyi yum shig sanagdsan shyy.

Anu

Galaa said...

Маш бодууштай юм бичсэнд баярлалаа.Эмнэлэг эмнэлэгийн үйлчилгээ соёл гээд хичнээн ч жил болж байна.Улам л муудаад байгаа юм шиг санагдаад байдаг юм.Ялангуяа хүнд сэтгэл зүрхнээсээ хандах маш их хэрэгтэй гэдгийг манай эмч нар орхигдуулаад байдаг юм.Дэлхий даяараа сэтгэл засал иог эмгүй эмчилгээ гэж их ярьдаг болсон нь нэг юм хэлээд байгаа юм шүү.Баярлалаа Гангаа

sheshaez said...

découvrez ici Dolabuy Valentino allez sur mon site sacs réplique gucci lire ceci répliques de sacs gucci

Anonymous said...

bape hoodie
ggdb
goyard
kobe byrant shoes
kyrie spongebob
yeezy
kd shoes
supreme clothing
kyrie shoes
steph curry shoes