Thursday 11 December 2008

Уран барималч Ц.Амгалан

Төрийн шагналт уран барималч Ц.Амгалантай Ардын Их хурлын тэргүүлэгчдийн дарга асан Ж.Самбуу гуайн хөшөөний эх загварыг хийж дуусаж байхад нь 2007 онд урланд нь уулзав. Нэг хотод нэг үед суралцаж байсан найз маань бас нэгэн сайхан хөшөөг цогцлуулан бүтээж буйг харахад таатай байлаа. Хөшөө зөвхөн гадаад төрхөөрөө адил бус нүдний харц, амны хайрцаг, тэргүүний өргөлт, суудал гээд бүгд нэгийг өгүүлж, хоёрыг хэлэхээр эл эрхмийн ноён нуруутай гүндүүгүй сайхан занг гаргаж чадсан хөрөг босч байлаа.

"Хоньчин Найдан", "Алтайн цаадах говьд", "Булшин дээр" зэрэг алдарт зохиолоороо олны танил зохиолч Дондогийн Цэвэгмидийн хүү, уран барималч Амгаланг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ. Цэвэгмэд гуайнх сайхан номын сантай айл. Амгаланг хүүхэд байхаас эхлэн биолог мэргэжилтэй аав нь хөдөө ажлаар явахдаа хүүгээ хар багаас үргэлж дагуулж явдаг байв. Амгалангийн бага хүүхэд байхад Цэвэгмид гуай Хятад дахь Монголын Элчин сайдын яаманд ажиллаж байв. Амгалан хүүхэд байхаасаа эрдэмт аавын цуглуулсан номун далайд хос хэлээр сэлж, хөдөө нутгаар арван найман аймгаар хөндлөн гулд хэсч, хятадын эртний соёл урлагтай танилцаж өссөн азтай хүү. Сайн эцгийн буянг шингээж чадсан нь харин өөрийнх нь ухаан, сэтгэлийн үгээ уран барималдаа давтаж мөнхөлсөн нь төрөлхийн авьяас.

Амгалангийн 1979 онд хийсэн хийсэн томоохон бүтээлүүдэд Халх голын ялалтын 40 жилээр босгосон 15 метр өндөр, бетонон "Монголын хилчин дайчдын хөшөө", 1984 онд зөвлөлтийн барималчидтай хамтран бүтээсэн 55 метр өндөр "Ялалт" хэмээх зэс хөшөө, 1990 онд босгосон "Нууц товчооны 750 жилийн ойн гэрэлт хөшөө" орно. Амгалангийн уран гараар амилсан тэмдэглэлийн бяцхан дэвтрээ барьсан ч шүлгээ цээжээр уншиж буй яруу найрагч Б.Явуухулан, гүн бодолд дарагдсан эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн, дэвж буй их аврага Б.Бат-Эрдэнэ, алсын бараа харж буй Дорж генерал зэрэг нэр цуутай хүмүүсийн хөрөг бас бий. Эртний баатрын өмсгөлтэй сайхан монгол эмэгтэйгээр "Эх орон", монгол гутал монгол дээлтэй халимаг үстэй залуу хүүгээр "Өглөө", булчин шөрмөс нь зангирсан хээгүй байрын эрээр "Ажилчин" гээд тоочоод байвал барагдахгүй. "Улаанбаарын гудамжинд" хөөрхөн өгүүлэмжтэй баримал. Бас "Зэрэглээ" гээд уран сэтгэмжит цуврал баримал бий. Гадаад (Унгар, Герман, Япон, Хятад, Орос)дотоодод уран бүтээлийн олон бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Түүний баримал хөшөө Монголын хот, хөдөөгөөс гадна алс холын Австралийн Сидней, айл хөрш Хятадын Бээжин хотод гудамж талбайг чимэж байгаа.

1985 онд цэл залуугаараа Халх голын ялалтын "Ялалт" хөшөөгөөр төрийн шагнал хүртсэн юм. Үзүүр рүүгээ нарийссан өндөр нарийхан дөрвөн талт баганын орой дээр таван хошуутай энэ хөшөө их сонин шийдэлтэй. Хөшөөг ийм өндөр хийсэн нь нэг талаас дархан хилээ монголчууд ийм өндрөөс тийм сайн хардаг гэсэн санааг, нөгөө талаас гадны дайсанд хил алхах босго тийм өндөр гэсэн санааг илэрхийлсэн байж болох. Социализмын үед хийгдсэн бүтээл болохоор таван хошуугаар таван тивийн пролетар нэгдэх, дахин дэлхийд социализм ялан мандах санааг тэнгэрт мандуулсан ч байхыг үгүйсгэх аргагүй. Газраас дөрвөн метр орчим өндөрт баганын хоёр талд намирч буй туган дээр дайснаа дарахаар мөр зэрэгцэн давшиж байгаа танктай, морьтой орос монгол дайчид дүрсэгдсэн баримал байна. Тугын голд багана тушаа буугаа мөрөвчилсөн хоёр орны цэрэг мөр зэрэгцэн зогсоно. Баганы яг чанх ард энгийн эмэгтэйн дүр байх нь дайчид хилчид эх газраа ээж ааваа, эхнэр хүүхдээ хамгаалсныг төлөөлүүлсэн шиг. Ойрхоноос нарийвчлан харвал иймэрхүү. Холхоноос хальт харахад үзүүрий нь дээш харуулаад бариулаар нь газар зоочихсон жад шиг харагдана шүү. Энэ жадыг харин элдэв үзэл сурталд баригдахгүй яаж ч тайлбарлаж болно доо.

"Будда" барималыг бурхан бүтээх тигийн дагуу хийсэн. Ногоон Дарь эхийн суудалтай хүүхдээ хөхүүлж буй эхээр эхийн сайхан сэтгэлийг илэрхийлж "Энхрийлэл" хэмээн нэрлэсэн. Мөн "Энх Амгалан" хэмээх эцэг хүүгийн баримал бурхны суудалтай эцэг, мутрын билэгдэл нь хүүхэд энх тунх өсч өндийхөд, хүн болж төлөвшихөд эцэг хүний "бурхан ухаан" ямар их өмөг түшигтэйг илэрхийлсэн мэт. Уран нарийн хийцтэй гар хурууны "Элс", "Очир" нэртэй барималд мутрын билэгдэл зүйг бас ашигласан байдаг.

Тэрэлжийн ам хориод жилийн өмнө баахан динозавртай болсоныг санаж байна уу? Үүнийг Амгалан загварыг нь гаргаж, шавь нараа удирдаж хийлгэсэн юм. Их Тэнгэрийн аманд байхдаа их хөөрхөн зохимжтой харагддаг байсан хэдэн унаганы барималыг бас л тэрээр хийсэн. Дараа нь хөдөөгөөс хот руу их нүүдэл болоход, ямар дарга нь хотын төвд Драмын театрын өмнө унага нүүлгэн байрлуулах шийдвэр гаргасан юм бүү мэд. Хөөрхий унага сүүлгүй болчихсон харагдсан. Динозавр унаганаас гадна тэмээ, аргал, морь, буга, согоо, сарлаг гээд амьтны олон баримал барьсан. Түүхийн янз бүрийн цаг үед морь унасан монгол эр "Домог", "Тулалдаан" зэрэг түүний барималд амилна даа. Амгалан ямар ч амьтанг сайхан барьдаг ч морь, буга түүний барих дуртай амьтан шиг санагддаг. Хадны сүг зургийн буга амилсан мэт "Хүрлийн үе" баримал бол үнэн тасархай бүтээл. Өөд өөдөөсөө харан буй залуу охин, согоо хоёрын "Хэн нь хөөрхөн бэ?" юм бол?

Ленинградын Репины нэрэмжит Зургийн сургууль төгсөж ирээд Дүрслэх Урлагын сургуульд баримлын багш хийж байхдаа, өөрөө тасралтгүй суралцаж уран бүтээлийн үзэсгэлэнд бүтээлээрээ тогтмол оролцож олны танил болон томоохон төсөлд ажиллах урилга авч эхлэн уран бүтээлийн гараагаа эхлээд, эдүүгээ хүртэл өчнөөн олон бүтээл хийжээ. Хуучин баримлаа дараа жилийн үзэсгэлэнд давтан үзүүлэхгүй гэсэн зарчмаар ажилладаг. Үргэлж шинийг эрж хайдаг, ном их уншдаг, Монголын түүх соёлоос суралцахаас гадна, гадаад оронд уран бүтээл хэрхэн бүтээгдэж байгааг соргог ажиглаж, ажилдаа тусгадаг. Уран бүтээлчийн эрэл хайгуул, ажил төрөл бүтэх бүтэхгүй үе, хүнд суртлын болон мөнгө санхүүгийн гацаа, сэтгэлээр унах мухардалд орох бүрд ойлгож, дэмжиж, урамшуулж, эрүүл мэнд биед халтай зарим нь хортой байж мэдэх төмөр чулуу нүдэж байхад нь дандаа хажууд байж халамжилж байсан хүн бол түүний хань. Зураач аавын (Ардын зураач Доржпалам гуайн)охин, зураач мэргэжилтэй Мандах нөхрийнх л ажил төрөл сайн байвал болоо гээд, ар гэрээ даагаагүй бол Амгалан арай цөөхөн бүтээл хийх байсан уу? Хэлэхэд бэрх. Авьяастай хүн амжилтад хүрэх л байсан байх, гэхдээ амжилт болгоны ард арын албаны хүмүүс байдаг гэдэг үнэн үг шүү. Оюутан үеийн найз Амгалан маань манай хүнтэй нэг цэцэрлэгт "горшок" булаацалдаж өссөн байж таараад, түүний гэргийтэй би дотно гээд бид дөрөв гэр бүлээрээ олоон жил үерхэж байна.

Түүний бүтээлтэй

http://www.amgalanart.com/gallery.php

сайтаас танилцаарай. Он лайн галерейд зочилж олон сайхан баримал үзээрэй.

14 comments:

Anonymous said...

Аргагүй авъяастай хүн юмаа.

zulaa said...

sain baina uu?
tanii blogoor zochilj tanii bichsen saihan saihan niitleluudiig unshlaa, mash ih taalagdlaa.tanii Sedleciin bunhanii tuhai,pragiin tuhai niitleliig zuvshuurulgui avch niitlesend urshuuguurei.tanii bichsen niitleluud tani czeched bui mongolgolchuudad todiigui busad buh unshigchdad maani mash ih taalagdsan gedegt itgeltei baina.ta mongol czechiin ard tumnii ali aliinh ni soyol tuuh,zan zanshil,amidral ahuig sain medehiin deer ene talaar sudalgaa hiij baidgiin huvid bidend unetei zuvluguu ugch chadah hun bilee.bidnii heden nuhud http://myger.net saitiig dunguj ajilluulj ehlej baigaa buguud ene taliin dadlaga turshlagagui tul mash uchir dutagdaltai baigaa.ta taalan sonirhoj tsaashid bidnii saitad maani niitleluudee tavij.zaavar zuvluguuguu hairlana uu. taniig hundetgesen:myger.net friends e-mail:elcondo_aligato@yahoo.ca

Anonymous said...

Молор байнаа. Энэ блогоор ёстой зочилж байсангүй. Тэр чигээрээ нэвтэрхий толь байна ш дээ. Баярлалаа. Бидэнд хэрэгтэй олон мэдээлэл байна. Манай хэдэн сэтгүүлчид материал эрээл гүйгээд байдаг, наад захын блог хөтөлдөг жирийн уншигчийнхаа хэмжээнд хүрч чадахгүй байгааг би блогуудаар ороод гарах болгондоо мэдэрдэг шүү. Амжилт...Өө тийм. хүүхэлдэйн зураг сайн зурдаг зураач байвал танилцуулж өгөөч. Би хүүхдэд зориулсан хэдэн комикс бэлдчихээд зурдаг хүн хайгаал байна. Шинэ цагийн хүүхдийн адал явдалд богинохоон үлгэрүүд бий шүү.

erhtsas said...

Ганга эгч үнэхээр час хийсэн материал нийтлэнэ шүү, бүр уншаад хэрхэн сэтгэгдэл үлдээхээ ч мэдэхгүй гараад явах үе ч байдаг. Амгалан гуайн хувьд баримал болоод ТВ-ын хөрөг нэвтрүүлэгээр л мэддэгээс цаашгүй, харин дотно найзынх нь бахархангуй бичлэгийг уншаад үнэхээр бишрэх сэтгэл төрлөө.

Anonymous said...

Угай бэшэгэй хүдэлөөндэ эдэбхитэйгээр хабаадалсыт буряадууд http://forum.toonto.mn/viewtopic.php?f=29&t=88

ganga said...

Bum:Burhan guai aviyas gedeg yumaa hovor hairlah yum daa.
Zulaa:Bayarlalaa. Ta nar haana baidag huuhduud ve? Minii zuvluh gej yu baihav, haaya bichleg tavij baij boloh yum.
Molor: Manaihaar zochilsond bayarlalaa. Tani uguulleguudiig Biir Bekh, blogoos tani amtarhan unshdag. Bi injener hun l dee. Tanidag zuraach nuhduus asuuj surag gargaval holboo bariya.
Erhtsas: Muu duugee tsas shig chas hiitel hairsan bol uuchlaarai he he.
Horidoi Mergen: Tsevegmid guai Dornodiin BayanDungiin buriad shd.

zulaa said...

ÑÀÉÍ ÁÀÉÍÀ ÍÀ ÓÓ?
ÁÈÄ ×ÅÕÝÄ ÁÀÉÄÀà ÞÌ.ÁÈÄ ÒÀÍÛà ÒÀÍÈÍÀ ÀÀ.ÕÎËÁÎÎ ÁÀÐÜÆ ×ÀÄÀÕÃ¯É ÁÀÉÑÀÍ ÞÌ.ÀÇÀÀÐ ÒÀÍÛ ÁËÎÃÈÉà ÓÍØÈÆ ÒÀÍÛà ÎËËÎÎ.ÒÀ ÌÀÍÀÉ ÍªÕªÐÒÝÉ ÀÍÕ ÌÅÒÐÎÍÄ ÄÀÉÐÀËÄÀÆ ÒÀÍÈËÖÀÆ ÁÀÉÑÀÍ.ÄÀÐÀÀ ÍÜ ÁÈÄ ÒÀÍÒÀÉ ÁÀÑ ÂÀÖËÀÂÛÍ ÒÀËÁÀÉÄ ÑÀÍÀÀÍÄÃ¯É ÒÀÀÐ× ÆÀÀÕÀÍ ÕÓÓ×ÈËÑÀÍ ÁÈËÝÝ.ÎÄÎÎ ÁÀÐÀà ÌÀÐÒÀÀ ÁÈÇ.ÕÀÐÈÓ ÁÈ×ÑÝÍÄ ÒÀÍÄ ÁÀßÐËÀËÀÀÀ.ÁÈ ÌÀÉËÀÀ Ë ÕÀÐÀÀÄ ÁÀÈËÀÀ.

zulaa said...

САЙН БАЙНА НА УУ?
БИД ЧЕХЭД БАЙДАГ ЮМ.БИД ТАНЫГ ТАНИНА АА.ХОЛБОО БАРЬЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН ЮМ.АЗААР ТАНЫ БЛОГИЙГ УНШИЖ ТАНЫГ ОЛЛОО.ТА МАНАЙ НӨХӨРТЭЙ АНХ МЕТРОНД ДАЙРАЛДАЖ ТАНИЛЦАЖ БАЙСАН.ДАРАА НЬ БИД ТАНТАЙ БАС ВАЦЛАВЫН ТАЛБАЙД САНААНДГҮЙ ТААРЧ ЖААХАН ХУУЧИЛСАН БИЛЭЭ.ОДОО БАРАГ МАРТАА БИЗ.ХАРИУ БИЧСЭНД ТАНД БАЯРЛАЛААА.БИ МАЙЛАА Л ХАРААД БАИЛАА.(уучлаарай танихгүй тэмдэгт илгээсэнг минь.уг нь криллээр бичсэн юм.)

Barimalch said...

Mongol Soyliin goy oguulel boljee.

D.Sainbayar said...

Яагаад ч юм шинэ оны хамгийн анхны блог уншилт маань уран барималч Ц.Амгалан гуайн тухай хөрөг байлаа. Үнэхээр бахархмаар сайхан хүн юм аа. Баярлалаа. Гангаа эгчээ, Танд шинэ оны халуун мэнд хүргэе! (дараа ирэхдээ таны орчуулгыг уншина аа)

Anonymous said...

Как говорилось на Seexi.net Многие говорят в случае в случае если мужчина любит по действительному измену не простит,а есть и противоположное мнение-если любит то простит.А вы как считаете?

Unknown said...

Манай Амгаа багш маш их хөдөлмөрч, асар их мундаг уран бүтээлч бас маш даруухан. Яг л их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу гэдэг үг тэр чигээрээ тохирох хүн дээ.

yanmaneee said...

yeezy boost 350
yeezy boost 350 v2
nike epic react
jimmy choo shoes
air max 97
timberland outlet
yeezy boost 350 v2
kyrie irving shoes
air max 90

mclesle said...

c2s79b0o66 e6v57h9x11 o9l22c8c97 x7t39k9q94 u7o48u2w49 v7n96t6x33