Блог: Зарим блогчидтой уулзаж танилцав. Блогчдын бичлэг цуглуулж ном бүтээх сэн хэмээн бодож явдаг мөрөөдөл маань биелэлээ олох нь. Ганц хоёр хэвлэлийн газартай ярьсан шиг, тэдний санал бодлыг тандсан шиг явж байв. Блог гэж мэдээлэл арвинтай сонин сайхан зүйл гэдгийг ерөнхийдөө гадарладаг болсон ч энэ талаар огт мэдэхгүй хүмүүс бас олон байнаа. Энгийн уншигчид байтугай мэргэжлийн сэтгүүлчид дунд ч блог мэдэхгүй нөхөд таарч байв. "Мөнхийн үсэг" хэвлэлийн газар бид редактор, дизайн, борлуулалт хариуцаад хэвлэлийн тал зардал гаргая, та нар дундаасаа тал зардлаа гарга гэж тодорхой ажлын санал гаргасан тул олон хүний өмнөөс ганцаар дур мэдэн шийдэж хариу өгч чадахгүйн учир блогчидтойгоо зөвлөлдөхөөр ийш тийш баахан утас цохив. Цахим өртөөг анх санаачлан ажиллуулагчдын нэг, анхны сайн блогчдын нэг Д.Сайнбаяр дэмжиж, мөнгө босгож санхүүжүүлэх боломжтой, улмаар гадаадын орнуудад байдаг монголчуудад монгол ном түгээдэг "Номун далай" сүлжээгээр хэвлэгдсэн номоо борлуулах боломжтой гэснээр энэ санаа минь блог-төсөл гэж нэрлэгдэх, улмаар төсөл маань хэрэгжих бодит боломжтой болоод явчихлаа. Ингээд бид хэд цуглаж блогчдын ном хэрхэн бүтээх талаар санал солилцсон. Мика бичлэг оруулсан тул энд нуршаад яахав. Нутагт аливаа ажилд түшиг болж, элэгсэг дотно хандаж байсан Мика, Idea болон блогчдын бичлэгээр ном бүтээх ажилд гол үүрэг гүйцэтгэсэн Сайнбаяр нартаа талархаж буйгаа илэрхийлье. Блог анд Амарсайхан, Галаарид нар "Гэрэлт цалиг" гэдэг сонин гарган, "Цалиг" хэвлэлийн газар ажиллуулж байгаа нь бидний номыг нэгтгэн боох, бидний бичлэгийг шүүн тунгааж номын хэмжээнд аваачих нүсэр ажлыг блог ойлгодог "өөрсдийн" хүмүүс хийх сайхан боломж олгож байна. Шилдэг зуун бичлэгийг сарын хугацаанд блогчдын дунд явуулах санал асуулгаар бүрдүүлнэ гэж ихээхэн ардчилсан шийд гаргасан. Ажиглаад байхад хүмүүс бие биеэ хүлээсэн отсон байдалд байх шиг санагдах юм. Блогчин бүр өөр өөрийн бяцхан хүрээтэй, тэр тойрогтоо л эргэлддэг байх. Иймд өөрийн хүрээнээс гадна орчны сайхан бичлэгтэй блогийг мэдэхгүй байгаа. Санакайн нээж, Мика салхийг нь хагалсан блогт бичлэг цуглуулж байгаа. Жингүйдсэн далийсан мурийсан бичлэгт дуртай нь тийм өнгө аястай бичлэгт, жинтэй бичлэгт дуртай нь жинтэйд нь, яруу найрагт дуртай нь шүлэг найрагт гээд өөр өөрийн дуртай блогийн сэтгэлд үлдсэн сайн бичлэгт саналаа өгөөрэй. Анхны номоо олон янзын өнгө аястай бичлэгээр арвин гаргачихвал дараа дараагийн ном маань уншигчдын хүсэн хүлээдэг сайхан цуврал болох учиртай юм шүү. Номын цагаан буян арвижих болтугай.
Үзвэр: Нутагт очих тоолонд цагтаа соёлын яамны сайдын алба хашиж байсан, оюутан үеийн найз Баатарцогт, түүний гэргий Имина нар шинэ гарсан үзвэр үзүүлдэг. Ноднин "Гэсэр номун хаан" бүжгэн жүжгийн шинэчилсэн хувилбар, уржнан ориг япон хувцастай "Чио Чио сан" дуурь дуулахыг үзүүлж билээ. Энэ жил тэд халимгийн соёлын өдрүүдийн концерт, морин хуурын чуулга үзүүлсэн.
Харин энэ жилийн үзвэрийн салхийг блогч Болор-Эрдэнэ хагалж, сонгодог хөгжмийн концертод урив. Улсын филармонид бид хоёр "Хобби" сургуулийн захирал, хөгжим судлаач профессор Д.Оюунцэцэг хатагтайн тайлбартай "Симфони" хөгжимийг сонсон нэгэн оройг өнгөрүүллээ. Сэтгэлгээний богино өгүүллэгүүд бичдэг Х.Болор-Эрдэнийг өвөрмөц сонин шийдэлтэй бүтээлээ туурвихдаа хүнд заавал юм бодогдуулдаг болохоор нь бодолд дарагдаж дуугаа хураасан, бодлын хүндээс болоод аажуу тайван хөдөлгөөнтэй хүн байх юм болов уу гэж яагаад ч юм төсөөлдөг байлаа. Гал цахилгаан шиг жавхаалаг залуухан бүсгүй байдаг шүү. Нэг хэсэгтээ алмайрч, өлгүүрийн дугаараа авахаа мартаад өвлийн хүйтэнд пальтогүй харих дөхсөн гэж, хэхэ.
Төрийн соёрхолт зохиолч Д.Норовын уран бүтээлийн цэнгүүн бөхийн өргөөнд болов. Урьд шүлэг найраг бичдэг зохиолчид уран бүтээлээ тайзан дээрээс хүнд хүргэж байснаас үргэлжилсэн үгийн зохиолчдоос эл эрхэм анх удаа ийм арга хэмжээ зохиов. 2004 онд "Хөх тавилан" туужаараа төрийн соёрхол хүртэж байсан, хүний сэтгэлийн утсыг хөндөж, уран яруу үнэн гоё бичдэг хүн дээ. Төв телевизийн соёл урлагын ерөнхий редакцид алба хашдаг тэрээр тууж өгүүллэгээс гадна өчнөөн кино зохиол, теле жүжиг, дууны үг бичжээ. Нэрт уран уншигчид зохиолын хэсгээс сэтгэл гэгэлзтэл сайхан уншиж байв. Номын анд яруу найрагчид Б.Лхагвасүрэн, Д.Цоодол, Эмүүжин гээд алдартнууд шүлгээ уншиж бэлэг барьж байв. Энэ сайхан арга хэмжээнд бөхийн өргөөг дүүргэх хүн цугласангүй, цугласан хүмүүс гар утсаа унтраахгүй, өөр хоорондоо дүнгэнэтэл ярьсан, тууж өгүүллэг сонсоод ойлгох насанд хүрээгүй нялх хүүхдээ дагуулж ирээд уйлуулаад (арай л чимхээгүй байх) байсан нь харамсалтай.
Халимагийн ерөнхийлөгч Кирсан Үлэмжиев манайд айлчилж, халимагийн соёлын өдрүүд болов. Бид адилхан л монголчууд хэдий ч дөрвөн зууны уртад алсран оршоод эрхбиш өөр өнгө аястай дуулдаг бүжиглэдэг болж. Гэхдээ хүмүүс их дотно сайхан хүлээж авч байлаа. Цусны шинжилгээ хийгээд хэн нь цэвэр цусны монгол гэдгээ тодруулах гээд байлгүй боломжтой ажил үйлст хамтарч болохыг хүмүүс ойлгож эхэлж байх шиг. Шатрын холбооны ерөнхийлөгчийн хувьд манайд шатрын өргөө барьж өгөхөөр, хүүхэд залуучуудыг шатрын эрдэмд сургахаар болж байна.
Морин хуурын чуулгын тоглолт үзлээ. Ардын жүжигчин Батчулуун тухайн хөгжим дууны түүхийг хошин шогийн донжийг тааруулан тайлбар өгч сайхан хөтөлж байв. Байгууллага хувь хүний хандиваар чуулга маань хөгжмийн зэмсэг, тоглолтын хувцас сэлтээ шинэчлэн долоон сарын үймээний хохирлыг ардаа орхисон бололтой. Их өнгөлөг сайхан харагдаж байв. Хөгжим нь их уянгалаг байсан гэдгийг хэлэх ёстой байх. Морин хуурын чуулгатай уртын, бэсрэг уртын дуу, ардын богино дууг нэрт дуучид дуулсан.
Дашрамд дурдахад морин хуур хөгжим нь Монгол туургатны уламжлалт өв хэмээн данслагдан ЮНЭСКО-д бүртгэгдж гэрчилгээ батламжаа авчээ. Ерөнхийлөгчийн зарлигаар хэдэн жилийн өмнө морин хуурыг төрийн хүндэтгэлийн хөгжим болгон залсан бол, 2009 оноос эхлэн жил бүрийн цагаан сарын шинийн нэгэн хүртэл "молор эрдэнийн толгойт морин хуураа" айл болон албан байгууллага бүр хоймортоо залах аян улс орон даяар зохион байгуулахаар болсон байна. Энэ аяны хүрээнд морин хуурын богино хугацааны сургалт явагдаж, албан байгууллага айл өрхөд мэргэжлийн хөгжимчид морин хуур хөгжмөөр "Сэтгэлд шингэсэн говь минь", "Үүлэн бор", "Хэнтийн өндөр уул" зэргийг гоцлол хуураар, "Идрэнгийн гол", "Аравгар хээр", "Романс", "Сонатын алегро" зэргийг хуурын дөрвөлөөр тоглон жавар үргээх захиалга авч байгаа юм байна.
Хөгжил: Улаанбаатар маань утаатай, хөдөө орон нутагт цас зудтай, төр засаг түжигнээстэй, олон улсын зах зээлд түүхий эд ашигт малтмалын үнэ унаад, дэлхий даяар эдийн засгийн хямрал гээд дан хар бараан мэдээн дунд байсан ч улс орон маань хөгжиж дэвших цаг тун ойртож дээ гэсэн сэтгэгдэл төрсөн. Урьдын хямралгүй жилүүдэд хүмүүсийн харьцаа, сэтгэлгээ заримдаа эгдүү хүргэж, бүр бачимдуулдаг байсан болохоор олон шинэ барилга баригдсан, байгаагүй олон шинэ үйлчилгээ нэвтэрсэн гэдгийг хардаг ч ийм мэдрэмж төрдөггүй байв.
Дэлгүүр, зоогийн газар гээд үйлчилгээний салбарын хүмүүс боловсон зөв харьцаагаар үйлчлүүлэгчээ татна гэдгийг мэддэг болжээ. Манайд байдаг зурагтын олон суваг хоорондоо нэг их ялгарахгүй, улс төржсөн мэдээ голдуу цацдаг байлаа. Одоо суваг бүр өөрийн онцлогтой болж эхэлж байна. Цагаан сараар гэхэд суваг болгон өөр өөр нэвтрүүлэг бэлтгэсэн. Зурагтууд сайн уран бүтээлээрээ онцгойрч л үзэгч татна гэдгийг мэддэг болжээ. Гадаад хэл сурах залууст дуртай хэлнээ дурын суваг үзэх боломжтой байна билээ. Нийгэмд хойч үед хэрэгтэй гээд дэлхийн сонгодог зохиол, манай монголын аман зохиолын өвийг хүүхдүүдэд хүргэхээр зорьж, санаа бодлоо ажил болгохоор хэрэгжүүлэхээр зүтгэж байгаа хүнтэй таарлаа.
Малгүй сумын төвийнхөн, ажилгүй хотын захынхан л тиймхэн байгаагаас биш эрвийх дэрвийхээрээ хөдөлж байгаа хэн хүнд Монголд ажиллах боломж байнаа. Хөдөө амьдрал байна. Хот хөдөөгүй интернеттэй, гар утастай болжээ. Тэжээлийн ургамал тариалж, түүгээрээ хоргожин хийгээд багсармал тэжээл хийдэг жижиг үйлдвэр цехтэй, хүмүүс байна. Эрчимжсэн хагас суурин мал аж ахуйд шилжих тал дээр бодит ажил хийгдэж байна. Хуучин өөрийн ажлын тухай ярихдаа нам засгийн буянгаар ч гэх шиг хэдэн жижүүрийн үг гүвтнэдэг байсан бол, одоо дарга сурвалжлагч ер нь хэн ч юу ч асуусан өөрийн үгээр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг болжээ. Асуудлын зөв шийдэл хамтарч хайдаг, багаар ажиллахын үнэ цэнийг мэддэг болж байна. Аятайхан хамгийн гол нь цэвэрхэн хувцасладаг болж. Сэтгэлгээний дэвшил явагдаж, хүмүүс өөрчлөгдөж байна гэдгийг хэлэх гээд байна.
Манай нийгэм тэр аяараа буцлан даргиж байгаа цай шиг ч буюу үсрэх гээд биеэ хөвчилж байгаа араатан шиг байна. Хүмүүс нь хөгжөөд өөрчлөгдөөд ирэхээр ийм их уудам газар нутагтай, газрын хөрсөн доороо тийм их баялагтай, түүхэн их өв соёлтой улс хөгжиж л таараа.

19 comments:
Welcome back! Nutgiin saihaan soninoos huvaaltsand bayarlalaa. Soninoos Imina egch Baatartsogt ahtai uulzaj huuchnii yaria hooroo sonsoj neg oroi ongorooloo. Manaihaar ireh tolovlogootei baigaa.
Надыг тоохгүй яваад өгсөн байшт.
За ёстой сайхан тайлан болсон байна. Үр бүтээлтэй амарсан байна шүү, номын талаар ч сайхан ажил амжуулжээ. Баярлалаа.
тэр өдөр очих л байсын. даанч unexpected thing гэж бас муухай зүйл байхымаа
ganga egchiin tailang huleegeed baisiin, iim yum bolson yum bii vii, bi bas hariad morin huuriin chuulga uzne gej shiidlee, unendee bol tiim bodol tolgoid orj irehgui baisiin , turuun chatad taniig helehed neg yog hiigeed say tanii blogiig unshsan chini tsag zav gargay gej bodloo. Za egchee blog tani taniig sanasan shuu.
Saihan yavaad ih yum amjuulaad irsen baina shuu. Suuliin uyed dandaa baraan medee sonssoor bas neg tiim gegeeleg yum sonsoh saihan bailaa.
Ухайс даа! Ингээд ядаж гэрэлтэй гэгээтэй талаас нь, үгүй ядаж гэрэл ёлтойж байгаа талаас нь хэлээд, жаахан ч болов сэтгэл сэргээгээд өгөх хүн гарахгүй байсан юмсан. Ёстой нэг загтнасан газар маажив,сэтгэлийн үзүүр сэргэв, итгэлийн хөрс тэгшрэв, инээдэг юм байна гэдгээ мэдрэв би.
Сайн байна уу? Ганга эгч ээ таны бичлэг болгон нэг бодол төрүүлдэг. Энэ удаагийн бичдэг тань гадаадад ажиллаж, сурч байгаа залуустаа сэтгэлийн гэгээтэй сайхан мэдээ болж хүрж байна.Таны ажил, амьдралд улам их амжилт хүсье.
sain uu Ganga egchee
vneheer saihan medeetei irsen bn
surch hudulmurluh uram zorig ulam ih bolchihloo
bayarlalaa nutgiin saihan medee duulgasand
Тийм шүү дэмжиж байгаа. Харин шилдэг бичлэгүүд гэвэл өрөөсгөл болох байх гэж боддог. шилдэг гэдэг нэр нэг л тийм санагдаад байдаг юм. Блог ертөнцийн зах зухаас энэ тэр гэвэл илүү үнэнд нийцэх байх л даа. Мэдээж сайнтай муутай л байгаа байх. Гэхдээ хүн бүрийн шилэх хэмжүүр нь адилгүй болохоор иймэрхүү зүйл дээр бүх хүний санааг авч чадаагүй л бол тийм нэр өгөхөө хойш нь тавьсан нь дээр болов уу гэсэн саналтай байдаг.
blogmn.net сайтын зүгээс бололцоотой зүйлээрээ бүх талаар дэмжихэд бэлэн шүү.
Хүндэтгэсэн,
Алмас (almas@dusal.net)
Өдөр ирэх бүр л Монгол маань өөрчлөгдөж байгаа гэхдээ мааш удаан байнаа миний бодлоор хурдасгамаар байна
Tiim shuu udaan baina, udaan baina.
"Өнөөдөр" сонинд ярилцлага өгсөнөө яагаад бичээгүйм бэ хэхэ. За би ч дандаа урсгал сөрж, улаан гэрлээр дайрдаг, төлөвлөгөөнд ороогүй юмыг төнхөж ухаж явдаг ядаргаатай зантай хүн дээ, загнуулах вий.
Алмаст: Шилдэг биш "Сонирхолтой 100 бичлэг" гэж нэрлэж байгаа. Төрөл зүйл хийгээд сэдэв агуулгын цензури тавихгүй болохоор хайрцаг, загварт орно гэж бодохгүй байна.
Taniig neg heseg alga bolchihoor bi bas gaihaj bailaa, Tanitai bi sanal neg bna. Manai Mongol uls maani saihan bolno oo udahgui bidend neg zavsariin ue l baigaa um. Za tegeed ta aynii bogts duuren irjee huvaalcsand bayarlalaa! Xacap
Ter morin huuriin chuulgiin togloltiig bi vzsen. Gariin arvan huruug vzegchid bvgd hamtarch duulaagvi yu. Hen heniigee baigaag medsen bol vg soliod avah bolomj baij dee :D.
japan emch nartai hamt uzseen egchee, dalimd ni unegui uzsen chini ter gaihamshigiig unelj barajgui yum bnaa, uneheer uzsendee bayartai bna, tuluvluguund ni baihgui baisiin, barag hucheer uzuulsen chini yagaad iim gaihamshigtai zuiliig tuluvluguund oruulaaguim be gesen shuu. bayaralaa
daraagiinh...
Sain yavj ochson uu!
Tanitai uulzaj taniltsahad ih saihan baisan shuu. Haramsaltai ni mash genetiin zailshgui ajil garaad blogchdiin uulzaltad ochij chadaaguidee odoo ch gesen gemshij yavaa. Ochson bol olon saihan humuustei uulzaj taniltsah bailaa.
Ёстой бууртай хүний сайхан тайлан байна даа. Бид мэтийн хүүхдүүд дэв дав хийгээд олигтой ч мэдээлэл хүргэж, харсан үзсэнээ багцалж чадахгүй, сурах юм их л байна даа.
r1g67z7t82 n6z12n9h02 p5m74b6g17 j5n97t7u24 p1o20r6b10 c1o61b6o53
Post a Comment