Хүнгүй аралд ухаан заран, шийр заасаар амьд үлддэг Робинзон Крузогийн тухай өгүүлдэг Даниэль Дефогийн ном монгол хэлэнд их эрт орчуулагдсан юм байна. Гадаад далайн чанадад, газрын мухарт ганцаар амь зууж байгаа хүний тухай өгүүлсэн ном гэдгийг л ойлгосон нэрт зураач Шарав гуай анхны энэ монгол орчуулганд зурган тайлбар хийжээ. Хожим европ маягаар Ленины хөрөг зурсан ч, тэр үед зөвхөн монгол зургийн аргаар ажилладаг байсан зураач маань их сонин шийдэлтэй зураг бүтээсэн гэдэг.
Монгол хавтгай зурганд юм болгон тогтсон хэлбэртэй тодорхой өнгөтэй. Ус гол мөрөн бол цэнхэр, долгиотсон хээтэй. Уул толгод бол гурвалжин. Тэнгэр бол хөх. Үүл цагаан угалзалсан хээтэй. Цэнхэр, хөх, цагаан өнгө давамгайлаад байдаг. Монгол хавтгай зурганд алслал, эзэлхүүн байхгүй гэх. Харин өргөн ашигладаг билэгдэл зүйгээр алслал, ганцаардал, хүнд хэцүүг давсан сэтгэлийн хатийг үзүүлэхээр шийджээ.
Хэлтгий захтай, тод өнгийн монгол дээлтэй, ээтэн хоншоортой монгол гуталтай, монгол царайтай хүнийг хөх тэнгэр, цэнхэр далайн зааг дээрхи нэг багахан эх газар дээр завилан суулгажээ. Газар нь бараг тэр хүний олбог гэмээр ихээ жижигхэн. Хүн нь харин харьцангүй том. Бурхан бүтээх шарын шашны тигээр тухайн сэдвийн гол дүрийг томоор бусдыг жижгээр зурдаг тул зохиолын гол баатар Робинзон Крузог томоор, алсын алсад далай дунд байгаа хүн амьдардаггүй арлыг жижигхэн эх газраар дүрслэн илэрхийлжээ. Англи зохиолч Даниэль Дефо зохиолынхоо гол баатар Робинзон Крузог англи хүн. Шарав зураач англи хүний бараа хараагүй болоод зохиолын гол баатрыг монгол төрхтэй зурав уу? Эсвэл хүн л бол хүн. Ямар төрхтэй нь хамаагүй, байгалийн хатуу ширүүнийг даваад амьдарч чадаж байгаа хүний оюун ухаан, сэтгэлийн хат юуг ч давна гэдгийг харуулсан ном гэж ойлгоод зориуд ингэж зурсан байж тун болзошгүй. Тэгээд ялан төгссөн бурханлаг суудалд гол баатраа завилуулан суулгасан нь билэгдэл зүйгээр гол баатрын дотоод хүч чадлыг илэрхийлж чадсан яах аргагүй мэргэн шийдэл. Тэгэхээр Шарав зураач хамгийн робинзонлог Робинзон Крузог бүтээсэн санагдана.
Европт зураач нэг газраа хөдлөхгүй суугаад зурдаг тул хол байгаа зүйлийг жижиг, ойр байгаа нь том гэх мэтээр алслал үүсгэдэг бол Монгол зурагт алслал байхгүй. Өөрөөр хэлбэл зураач "шувууний дэвэлтээр" хаана бол хаана очиж дуртай цэгээсээ харж, бүгдийг ижил хэмжээнд урладаг тул ингэж бүтээсэн зургийг олон өнцөгт зураг гэх. Эзэлхүүнгүй, алслалгүй гэж өрнөдийнхөн үздэг тул монгол зургийг маань хавтгай зураг гэдэг. Дүрс бүрийг хар зураасаар тодруулж "зээглэж" өгөхдөө зураасийг бүдүүсгэн нарийсган угалзалж овгор товгор гаргадаг болохыг тэд анзаараагүй хэрэг.
Европ зургийн аргаар нэг л газарт болж буй тухайн нэг үйл явдлаар өгүүлэмж нь хязгаарлагддаг бол, монгол зургаар өчнөөн олон үйлийг нэг зурагт багтаан зэрэг өгүүлж болдог онцлогтой. Шарав нэрийн өмнө Марзан хэмээх алдар дагадаг болоход нөлөөлсөн гэх "Нэг өдөр", "Үрс гаргалт" (Айрагны баяр) бүтээлүүдээс монгол зургийн онцлог, зураачийн ур чадварыг бэлхнээ харж болно. Шарав шинэ гэрийн хурим найр, нас барсан хүнийг хөдөөлүүлж ёсон, эсгий хийх зан үйл, түлээ мод бэлтгэх ажил, тариа тарих болон тээрэмдэх, эмнэг сургах, мал тамгалах, гэрээ буулгах, ачаалан нүүх, үүлэн борооны явдал, ... суллах ч хоцорч үлдсэнгүй нүүдэлчин монголчуудын амьдралын бүхий л талыг зурхайтай нь, гүн ухааны сэтгэлгээтэй нь, өнгө будгийн билгэдэлтэй нь уран хошин дүрсэлжээ.
Буддын шашин Монголд нэвтэрснээс хойш л шашны урлагаар дамжиж соёл урлаг, түүн дотор уран зураг Монголд дэлгэрсэн мэт үздэг нь өрөөсгөл ойлголт. Шарав зураач амьдарч байсан цаг үеэс таван зуугаад жилийн өмнө перс түрэгийн зураачид манай монгол зурагнаас суралцаж байсан тухай ном зохиолд тэмдэглэгдсэн байдаг нь манайд өөрийн зургийн арга барил эртнээс байсныг нотлоно. Эртний монгол зураачдын эдүүгээг хүртэл хадгалагдан үлдсэн гайхамшигтай миниатюр байсан болоод Шарав зураачийн үед тийм гайхамшигтай бүтээл туурьвах хөрс нь байжээ.

10 comments:
Sonirxoltoi medeelel bna. Tailbar gargalgaa ni taalagdlaa
Mongol zuragiin ontslogiig baga ch gesen oilgoloo neeree l mash olon uil yavdaliin neg zuragan deer bagtaasan bdag yum bna shdee
Sharav guain zursan Robinzon Kruzo-g uzuuleh bolomj bii bolov uu?
Dr. T. Sodnoi guyan nomiig harj baihad "maliin belcheer, malchnii hoton dotroos uhaan tuuh" gesen ug dairaldaj bailaa. Mongol zuragtaa analyze hiih /uhaan tuuh/ gedeg shinelegduu sanaa yum. Bi ene meregjliinh bish bolhoor shuud iim tom dugnelt hiij boloh esehed jaahan ergelzev/jishee ni europe zurag gej yu ve geh met/. Ene sanaagaa nemeed saijruulaad yavahiig husie, ganga egchid. Uur humuust bas sanaa uguh uchir.
Монгол хүний сэтгэлгээгээр зурсан зургийг Монгол зураг гэнэ гээд томорчиж болох байхаа тэ?
Монгол зураг гэхээр бурханы зураг гэж өрөөсгөлөөр ойлгох явдал элбэг бий. Атал байдал дээрээ хичнээн ч агуу сэтгэлгээг дүрсэлж болох боломжтой байдгаараа Европын уран зургаас давуу ажээ.
Европ уран зурагт хийсвэрлэл дүрсэллээ гэхэд нуруундаа далавчтай хүүхэд, морин биетэй хүн цээжтэй Центавр гэх хийсвэр амьтасыг л дүрсэлж дөнгөдөг бөгөөд реалистик чанарт баригдаж урладаг байж.
Реалист уран зургийн хөгжлийн төгсгөл сюрреализм, модернизм, кубизм гэх мэтчилэн олон янзын урсгалууд Европчуудын баригдмал сэтгэлгээг зад цохиж гарч ирсэнээрээ тухайн үеийн нийгмийн сэтгэлгээний өөрчлөлтийг тэмдэглэж үлдсэн гэж боддог.
Гэтэл Монгол зурагт ямар ч сэтгэхүйн орон зайг үл хязгаарлах боломж бий юм даа.
Их сонирхолтой бичлэг байна. Өмнө нь зургуудыг нь үзэж байсан боловч энэ талаас нь бодож үзээгүй юм байна шүү. Баярлалаа
Сонин юм. Өчигдөр ажил дээрээ байж байгаад таны хэлж байсан " Шарав гуайн намтар түүхийг судлах " санааг бодоод, Монголд очоод хэнтэй уулзаж, хэнээс тэр хүний тухай асууж болох бол гээд л бодож суусан юм. Тэгсэн эгч энд тэр хүний тухай бас бичиж. Яагаад ч юм энэ эрхэм хүний үр удам гэж бодохоор сайхан байдаг, гэхдээ яг ямар холбоо сүлбээ, ураг төрөл гэдгээ тийм ч сайн мэдэхгүй минь харамсалтай.
Арван жилд зургийн багш маань Шарав зураачийн "Монголын нэг өдөр" зургийг нүдэнд харагдтал ярьж өгснөөр хот орохдоо Дүрслэх урлагийн бил үү Богдын музей, аль нь байсныг санадаггүй ээ, очиж энэ зургийг нь ангайтал харж бараг цаг зогссон байх даа. Жинхэнэ хөдөөний маьдрал гэж тэнд ёстой дурайж байгаам чинь.
Сайхан тайлбар бичжээ, монгол зураг гэж бас ийм өөрийн онцлогтой байх нь,
өө баярлалаа гэх гэсэн мартаад паблиш дарчихлаа
тэр хүний тухай нээрээ дэлхийн урлагын түүхэнд оруулмаар санагддаг юм. амархан гарна даа
Post a Comment