Monday, 6 April 2009

Эмгэнэлт жүжгийн эргэн тойронд

Үнэхээр зохиолч аавын хүү шиг уран яруу, сэтгэл хөдлөм сайхан бичсэн Э.Бат-Үүлийн "Бахирмаар санагдсан хором" нийтлэл уншиж байхад, ардчилсан намын журмын нөхөд нь ёс зүйгүй юм хийгээд түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяртай өрсөлдөх гэж байхад нь гацаа хийчихээ юү гэж бодож байтал арай сонин төгсчих шиг?! Нэг юм хэлэх гэж байгаад түүнийгээ залгиад шал өөрөөр төгсгөчихсөн юм шиг сонин сэтгэгдэл төрсөн. http://www.news.mn/news/section=home/page=index#0.9793723992965812

Б.Болдсайхан эмчийн бичсэн нийтлэл болгоныг унших дуртай. Тэрээр "Тэмүүжин Жумуха андаас урвасан уу?" гэж бас нэг сайхан нийтлэл бичжээ. "Нууц товчоог" унших бүрт Жамуха, Ван хан гээд тус дэм болж явсан улсаасаа нүүр буруулсанд их эзний өмнөөс эвгүйцэх шиг тийм нэг сонин мэдрэмжийг холоос хол өөрөөсөө ч нуудаг байв. Харин Болдсайхан үүнийг ил гарган бичиж, сэтгэгдэл дээр хүн хараах донтой хүмүүст хараалгаж байна. Гэхдээ түүхийн энэ зохиолын хүн болгон шахуу мэддэг зүйлийн тухай чухам яагаад яг өнөөдөр гаргах болов гэдэг л хамгаас сонин ! Өнөөдөр улс төр хэмээх бохир тоглоомд журмын нөхөр, анд хэмээх ойлголт хөсөр хаягдан, хүмүүс хэрхэн ёс жудаггүй аашилж, эрх мэдлийн төлөө увайгүй аашилж байгааг далдуур төнхсөн мэт санагдаад болдоггүй ээ. http://publish.news.mn/show/id=783

Судлаач Д.Ганхуяг харин эрс шулуунаар "Авилгын сүлжээт төрийг халах" гэсэн хурц шүүмж бичжээ. http://gankhuyag.wordpress.com/2009/04/05/jkjjgls/#comment-1247

Сүүлийн үед интернетээр блог, сонин ч унших завгүй байв. Өнөөдөр хоёр гуравхан нийтлэл гүйлгэн харахад ийм дүр зурагтай. Зарим нь өнгөрдөг долоон сарын нэгэн шиг эмх замбараагүй явдал болох вий гэж эмээн болгоомжилж байх шиг. Өчүүхэн миний ухсанаар манайх засгийн газар өдөр тутмын үйлийг хөдөлгөдөг, парламентын засаглалтай улс. Ерөнхийлөгч гуай ард олон, арав хорин намаа эв найртай байлгах учиртай билэг тэмдэг. Гэтэл ерөнхийлөгчийн сонгуульд хүмүүс их анхаарал хандуулж байх шиг. Дэлхий тэр аяараа хямралд нэрвэгдээд байхад энэ сонгууль гэдэг үзүүлэн тоглолтод болдогсон бол хөрөнгө мөнгө цацмааргүй, ядаж боломжийн хэмжээгээрээ бага үрээсэй гэж бодогдоно.

Саяхан Лондон хотноо болж өнгөрсөн "Их Хорийн" уулзалт хямралаас хэрхэн түргэн гарах тухай ярилцсан. Дэлхийн эдийн засгийн систем бүтцийнхээ хувьд үеэ өнгөрөөж, хуучирсан тул хямарлаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Манайд ардчилсан хувьсгал ялаад хориод жил боллоо. Юмс өөрчлөгдөж, шинэчлэгдэж ил далд дэвшил хувьсал явагдаж байгаа. Хүмүүсийн сэтгэхүйд, үзэл бодолд өөрчлөлт орж байна. Олон ч чадалтай боловсролтой, өргөн цараатай сэтгэдэг, эх орноо гэсэн сэтгэлтэй залуучууд төрж байгаа. Гэтэл удирдлагад хэдхэн хүн л байсаар байх юм! Ядаж байгаа хэд дотроосоо ноён нуруутай арай боловсролтой хүнээ гаргамаар шиг. Ноён нуруутай Бат-Үүлд ардууд илүү итгэл хүлээлгэх байлаа. Боловсролтой соёлтой, элдэв бохирт шигдэж нэрээ бузарлаагүй Амаржаргал улсыг авч явахад сэтгэл арай өег байх сан. Америкийн шинэ ерөнхийлөгч сонгуулийн зардлын дийлэнхийг блогоос, олон жижиг хандивлагчдаас цуглуулсан гэсэн. Манай дээдсээс Амаржаргал л блогтой гэдгийг мэдэх юм байна, хэхэ. Улс төрийн бохир тогоонд чанагдаагүй, бизнес эрхэлж байгаагүй, их түүхч Дангаасүрэн гуайн хүү, мэдээллийн технологч мэргэжилтэй Д.Энхбат юмыг арай л шинэлэгээр сэтгэнэ.

Хямралд хамгийн түрүүн хэт том компани, бичил жижиг аж ахуйн нэгж, том баячууд ядуучууд илүү өртөж байгааг бичиж байна. Ер нь хямралд бүгд өртөж байгааг би, чи бид бүгд биеэр амсаж байгаа. Чехийн сонин хэвлэлд, радио телевизээр ажил голохгүй хийх, хийж байгаа ажлын талбар чиглэлээ өөрчлөх, хамгийн гол нь сэтгэлээр унаж зүгээр суухгүй байх хэрэгтэй гэсэн нийтлэл, ярилцлага, хэцүүдсэн тохиолдолд яах тухай эдийн засагч хуульчийн зөвлөгөөтэй цуврал тогтмол гарч байна. Мөн засгийн газраас нь нийгмийн дунд давхрааг жижиг дунд бизнес эрхлэхэд нь хөхүүлэн дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа орон олон байна. Манай урд хөрш гадны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ улам эрчимтэй өргөн хүрээтэй гарган наймаалах бодлого барих болсноо аль эрт зарлан тунхагласан гэж байгаа. Ажиглаад байхад сэтгүүлчид арай өөдрөг, гэрэл гэгээтэй мэдээ мэдээлэл нийтэлж байвал хүмүүст урам хайрлах байх. Саяхан бага хүү маань нэг "ууртай" зохион бичлэг бичээд надад уншуулав. Хүү маань ангийн хүүхдүүдээ, багшийгаа буудаж хороосон ганц нэг тэнэг хүүхдийг телевизээр сурталчлаад байгаа юм шиг харуулаад байхаар үүнийг дуурайх тэнэгүүд бас гардаг гэж уурссан нь надад таалагдсан шүү.


6 comments:

Pearle Deppsu said...

таныг бүүр санацан байна шд.

Би хувьдаа Бат-Үүлийг дэмжиж байсан. Элбэгээ арай хулхины л даа. Түүний эсрэг хар Пи Ар хийх хангалттай олон материал байгаа. 7 сарын 1, ард түмнээс гошгоруулдаг гэх мэт гэх мэт гэх мэт

Харин хямрал бол Чехэд илүү хурц мэдрэгдэж байгаа гэж би сонссон юм байна. цагаачдад нутаг буцах мөнгийг нь өгч байгаа гэсэн. тэгэхээр бас хэцүү л байгаа байх.

гэснээс хүн сайныг биш мууг илүү их дуурайдаг юм шиг санагддаг юм.

Tsatsral said...

Bahirmaar sanagdsan horom gedgiin talaar uurtei chini ijilhen bodoltoi baigaagaa l heleh gej comment uldeelee :-)
uneheer tugsgul n shal ondoo bolood yavchihsan, yag hevlehdee uurchilchihuv uu yachiv?

peakfinder said...

Haa saigui hyamral geed sonin setguul, zuragtaar shuugiad baihaar oort neg ih daramt medegdeegui ch daramttai baigaa yum shig setgegdel toruuleh yum.
Yoronhiilogchiin songuuliin huvid ner devshsen hoyor ali ali n' l bish uls daa. Bat-Uuliig garchihaasai gej ih harsansan. Minii bodloor hoyor tal naimaalcaad Enhbayariig gargahaar shiidsen yum bailgui dee. Elbegdorjiin ner hund tiim sainguig medseer baij ner devshuuldeg n' hachirhaltai.

yanmaneee said...

golden goose sneakers
golden goose sneakers
curry 5
coach outlet
moncler jacket
balenciaga shoes
Kanye West shoes
yeezy shoes
michael kors
timberland

yanmaneee said...

off white
canada goose
steph curry shoes
pandora jewelry official site
yeezy
moncler
supreme clothing
yeezy boost
lebron 17
balenciaga triple s

Anonymous said...

goyard online store
jordan shoes
jordan travis scott
Jordan Travis Scott
off white