Wednesday, 2 April 2008

Ориг брэнд

Би нэг удаа Ленинтэй уулзсан юм гэж өвгөн партизан хөөрдөг шиг, би нэг удаа Монголын томоохон бизнесүүдийн дунд орж үзсэн юм. Нугасны муухай дэгдээхэй шиг л нугдайгаад сууж байв. Нэрийг нь санадаггүй Ориг ч билүү Полог ч билүү нэг дэгжин эр өдөж байгаа юмуу, онгирч байгаа юмуу цагаа мултлаад миний өмнө тавив. Би гайхаад өөрийн цагтай тулгаж харвал хэний ч цаг түрүүлж хожигдсон юм алга. Дэгжин эр рүү гайхсан харц илгээвэл. “Ямар брэндийн цаг вэ?” гэнэ. Шууд шалгалт авдаг юм байна. Мэдэхгүй юм чинь 'мэдэхгүй ээ' л биз дээ.

Энгэрийн халааснаасаа нэг их гоё үзэг гаргаад ирлээ. Бас нөгөө брэндээ асуух байх гээд асууж амжихаас нь өмнө толгой сэгсэрлээ. Тэгээд болоогүй ээ. Пиджакаа тайллаа. Одоо яах бол гэж айх шиг болов. Пиджакны дотуур халаасан дээр байгаа шошгыг зааж “энэ бол Pierre Cardin гэдэг франц брэнд” гэлээ. Цаг үзэг нь ямар ямар брэнд ч гэлээ мань мэт цочом үнэтэй юм дуулдсан, мартаж орхиж. Ашгүй цааш нь цамц, тэлээ, оймс, дотуур хувцасны брендийн хичээл заасангүй.

Оригийн авгай Чуг ч билүү Гуг ч билүү гоолог биеийн үзэсгэлэнг тодруулсан бие нь цухуйх ч гээд болих гээд байх шиг энд тэнд нь цоорхойтой тийм нэг секси бариу хар цамцтай. Хонины хорголын чинээ том том олон өнгийн эрдэнэсийн чулууг хэлхсэн этгээд чамин хийцтэй сондортой. Ёстой хүн болгон ангайж нүд унагамаар дагина. Цагтаа балетчин явсан гэсэн. “Брэнд эдлэж зиндаа заах хэрэгтэй, ядаж чамин зүүлт, тод будалтаараа хүний нүдэнд өртөхөөр стильтэй байхгүй бол бизнес түншүүд тоож харахгүй дээ” гэлээ. Монголдоо л толгой цохих том компаны захирлууд нь харин брэнд мэддэг үгүй нь мэдэгдэхгүй даруухан чимээгүй байснаа, алиа хошин юм ярьсан шиг сэдэв өөрчилсөн.

Хүнд заавал хүний нүдэнд тусч анхаарал татах шаардлага бий гэж үү. Тогос шувуу шиг болж хүний анхаарал татдаг хүмүүс дотоод хүнтэйгээ мөнхийн зөрчилтэй байдаг юм биш биз. Тэр үдэш хүмүүс элдэв юм шалгаагаад, өөрийн бодлоо тулгаад байгаа нь надад сонин биш байсан. Би хүрэн поло цамцтай, хар судалтай бор өмдтэй, харин чимэг зүүлт маань хүний нүдэнд тусахааргүй жижиг, будаггүй мэт будалттай байсан. Энэ бол миний стиль гэж хэлж болно. Яагаад гэвэл иймэрхүү бүдэг бадаг байхад надад эвтэйхэн, биеэ барихгүй чөлөөтэй байдаг. Ориг багшид ёстой хэлэх үг олдоогүй. Мөрөн дээр толгой байхад болдог юмаа гэлтэй биш. Том бизнесүүд сайн муу элдэв аргаар толгой тархиа ажиллуулж байж л дээш гарсан байгаа. Тэнэг хүн л мөнгө хийчихэв гэж. Ямар аргаар яаж бэлжсэн нь надад ямар хамаа байхав. Жилийн эргэлт нь сая саяар тоологддог, тогтчихсон бизнестэй бол шатахуун их иддэг үнэтэй жийпээ унаад, хөлөөс толгой хүртэл нул брэнд эдлээд пологтоод явж байхад болохгүй гэх газаргүй, ёстой дур мэдэж.

Францын дээдсийн хүрээлэнгийн хувцаслалтыг XYII зуунд европын орнууд загвар болгон дуурайж байснаас өөрийгөө илэрхийлэх арга хэлбэрийг моод гэх болжээ. Ориг багш, түүний эхнэрийн хувьд аль болох үнэтэй хүний нүдэнд тусах содон том юм моод юм байна. Тэгэхээр тэд гадна дотно хоёр тал нь зөрчилддөг ч улс байж болох. Моод гээч юу юм? Хэмжээс, загвар, арга, заавар гэсэн олон салаа утгатай “modus“ хэмээх латин үгний “mode” хэмээх франц хувилбараас улбаатай, гоо сайхныг цаг үед илэрхийлэх гэсэн утгатай, зөвхөн хувцаслалт дээр ч биш уран зураг, барилга архитектур, урлаг, үс засалт, бичих арга, биеэ авч явах байдал гэх мэт хүний амьдралын өргөн хүрээг хамарсан ойлголт.

Гадаад төрх хувцас гоёл сэлтээрээ онцгойрох гэдэг шинэ зүйл ч биш. Хүмүүний түүхэнд үргэлж байсан. Дээр үед хүнийг хувцсаар хэн нь ноён, хэн нь хиа, хэн нь охин, хэн нь эхнэр гэдгийг шууд хэлж болохоор байв. Одоо ч хувцаслалт тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг заадаг хэвээр байгаа. Арай нуугдмал, улаан цайм биш гэх үү. Чөлөөтэй, хэн ч хаанаас юугаа ч аваад өмсч болно. Гэхдээ 250 мянгаас сая долларын үнэтэй даашинзыг Саудын Арабын баячуудын авгай л авахаас энгийн борчууд тийм үнэтэй эд байдгийг мэдэх ч үгүй. Орчин үед дээдсийн хүрээлэнгийнхэн хүн авах боломжгүй үнэтэй, эсвэл ганцхан хувь хийсэн давтагдашгүй загвар өмсөж ялгардаг.

Нийгмийн гарал, эрхэлдэг ажлаар өмсдөг хувцас нь өөр өөр байх үед хоргой торгон дээлийг сурвалжит дээдэс өмсдөг байсан бол, одоо цэвэрлэгч цэцэрлэгч гээд толгойтой болгон нь өмсдөг болсон. Торон хар оймсыг янханууд л өмсдөг байсан бол одоо хамаагүй болж хэн дуртай нь өмсдөг болсон. Гадуур өмсдөг "дотуур хувцас" моодонд ороод нийтээрээ мөр цээжээ гаргадаг болсон. Энэтхэг зэрэг халуун орны моод хавтгай дэлхийд тархаж халуун хүйтнийг тоохгүй хүйсний нүхээ гаргаад гүйлддэг болоо шив. Араб эрчүүдийн шалханаг өмдийг англи авгай өмсөөд моодолж ч байх шиг ер нь хавтгайдаа чөлөөтэй хэн юу дуртайгаа өөртөө тохируулаад өөрийгөө илэрхийлээд явахыг моод гэдэг болжээ.

17 comments:

бж said...

Haha, ehnii hesgiig unshaad uhtelee ineelee shd. Hicheel tsaashaa daamjraagui ni yamai daa. Buh huvtsasniihaa brand-iig zaaj uguh gej oroldson bol balrah ni baina shuu, tee?
Bi gej bas brand medehgui, taaruuhan hun dee. Biedee evteihen l bol zaaval orig, nertei aldartai brand gehgui. Bolomjiin helber zagvartai, uurtuu taarsan gutal huvtssiig 2-3 unguur ni avchihdagaaraa dandaa shuumjleliin bai bolj baidag. Odoo boltol oligtoi "goyoj" surahgui l baina, hehe.

peakfinder said...

Harin ch neg zagatnasan gazar maajih shig bolloo. Yur n' neg tiim sanaand bagtamgui unetei huvcas edlel hereglehiig sain oilgodoggui yumaa. Yahav bayan hun laagaa idne uu, luuvangaa idne uu yamar hamaa baina geh l baih. Gesen ch uchirgui unetei yum sonsogdohoor gaihaj tolgoi segsreed baih yumaa. Mongold harihaaraa ih olon hund shuumjluuldeg gej baigaa. Manaihan bol bur iluu ih gaihuulj, omsoj zuuj baigaa zuiliinhee uniig zaaval heleed baidag shig sanagddag. Ecsiin ecest hun oortoo l taalagdaj baival setgel ondor baih yum uu daa.
Bi bolohoor hyamdhan yum olchihvol bayarlaad l hund bi iim hyamdhan yum olchihson gej gaiguulah geed baidag yumaa. Tegeed ch goyoj chaddag ulsuud bas neg tiim aviyastai tordog yum bolov uu, ter n' nadad l lav baihgui yum baina lee.

ganga said...

Ганаа: Эгдүүтэй байгаа биз, танихгүй шахуу эмэгтэй хүнд ингэж буд, тийм юм зүү тэгвэл чи тогос гээд л
Пийк: Манайхан үнэтэй юм өмсөж түүгээрээ гайхуулдаг нь эртнээс улбаатай шиг. Нүүж явдаг болохоор авгайн хүнд том гоёл чимэглэл, нөхрийн хөөрөг хэт хутаг нэг ёсны хөрөнгөө "хатуу валют" болгож байсан хэлбэр байх. Одоогийн дунд гарын шинэ баячуул хаашаа яаж хөрөнгө оруулахаа сайн олоогүй байдаг юмуу хаашаа юм бараг ихэнхийг нь зүүгээд өмсөөд, эсвэл сандайлаад явж байдаг.

Barimalch said...

komputeriin tehnologiin aihtar mundag bayjsan kompanuidiin zahiral zaluuchuud 2-3 jil omsson puuzee ajildaa omsood ihenh n huuchin mashinaar gangardag "duremtei" baidag.

huviin taaraldsan zuil gevel neg terbumtan ovoo, saihan elduur n hangasanduu huuchin audi mashintai ajildaa urgelj yavdag huvtsasalsan baidal n gudamjind yavj baidag ovoo naraas ogt yalgarah yumgui l yavj baidag. ajilchdiinhaa hajuugaar zorohdoo "hi guys" geed l ongordog.

hun engiin baih best yum shig bainaa.

Barimalch said...

amerikiin officeuud 5 dahi odor bolgoniig engiin huvtsasnii odor gej ajildaa engiin huvtsas omsdog zuvhun chuhal uulzalttai esvel ajliin shaardlagtai tsoon humuus 5 dahid ajliin alban maygiin huvtsasaa omsdog.

Ene soyliig n harin manaihan huulj avbal ih zugeer baihaa. Zarim humuus "davraad" arai uranhai tsoorhoi yum omsoj ireh n holgui huvtsastai ajildaa irdeg.

Anonymous said...

Энэ хувцаслалтын тал дээр ёстой хэнэггүй амьтан чинь би бололтой. Хэнэггүй ч юу байхав дээ арчаагүй нэгэн юм. Брэнд энээ тэрээ гэвэл бүр мэдэхгүй. Осолдохгүй хаа нэг газраа ширмэл бичигтэй байвал аан энэ ямар нэгэн брэндийнх нь хувцас байх нь гэж бодно. Гэхдээ тэрийг нь олж харвал шүү. Чи ер нь гутлаа ч юмуу аль эсвэл тэрийгээ солих болж гэж эхнэр хэлэхээр тийм байна уу гээд хааяа нэг дэлгүүр орно. Орохоороо хаана хямдрал байна тийшээгээ л далжига далжига гээд л хоёр хөл өөрийн эрхгүй алхчихна. Муу эхнэр маань үгүй ээ чи гэмдээ гээд л чихдэж зулгаах нь холгүй өөр тийш нь чирдэг гэж байгаа. Энд ирээд овоо хэдэн жил болчихлоо хүний нүдэнд аятайхан юм өмс л гэнэ. Хааяа боддог л юм тэртэй тэрэнгүй тэр үнэтэйг нь чадахгүй ч гэсэн бас нэг өөртөө арчаатай байхсан гэж. Үгүй тэгээд бүүр дотоод сэтгэлээсээ нэг тоохгүй байгаам даа. Би мэднэ л дээ энэ бол нэгэн төрлийн дутагдал гэж.

Barimalch said...

Mongolchuud ch ugaasaa sudaraa torgoor booj oorsdiigoo nehii ene terheneer huvtsaslahiin Uchiriig Tailsan Ulamjilaltai humuus "odoonii huuhduud martah" geed baigaa bolhoos haha!

Дeстини said...

Arvan huruugaaraa hun tsohij unagamaar aihtar tom alt mungu hereglesen ulsuud bol chadaltai, bolomjtoi baigaa daa ter bish ee, dotroo shanalj, zovj baigaagaa il gargahgui gesen shaldir bodloos uudeltei jujig. Odoo bol tumur huleglen hun dairch unagamaar hurdtai yavahgui bol bolohgui bolchihson yum shig.

ganga said...

Barimalch: Ter computeiin bayan uls chini mongonoos gadna tarhindaa hunees yalgarah zuiltei. Tiimees ch tiim daruu. Daruu baih soyoliig avahiin tuld hunii dotood ertonciig setgehuig oorchloh heregtei shig. Galsan guain nomoo torgond barintaglaj huuhdee nehiid olgiiddog biluu 4 mort baidag shig huniig huvcsaar ugtaj oyunaarudne gesen ug ch bas baidag daa.
Bum: Buur caanaasaa sonirhdoggui yum bol tiim neg daruuhan baih ni tani style bailgui. IT bayachuud shig oor bayalag belgend burhanaas hangalttai avsan hun argagui.
Destiny: Gadnaa gyalancag dotroo palancag gej mongol ardiin zuir ug negiig heleed baigaa yum. Setgeliin dotood zorchiltei baidag baij magadgui.

byambaa said...

brend buteegdehuuniig gants negiig l medne.ter ni niited tugsen jaahan huuhed ch helchiheer ed doo. jpnchuud bas ih brend heregleh durtai. gehdee suuliin ued china huuramch brend buteegdehuun uildverleed buun yum bolj bgaa, ednii tv-r 2 ch udaa garsan, bur china dahi uildveriig ni gargaj bsn, bi bodohdoo hiigeed surchih yumsan, zardaggui yumaa gehed uuruu brend yumaa "huuramchaar" hiigeed heregleed, ter huniig umssun zuusneer ni dugneh durtai humuust "lag brend" bolj haragdah yusman gej bodson. kkkk

uurt taarsan aytaihan yumaar goyj bh yumsan... yalanguya odoonii ohiduud, zaluuchuud...

Anonymous said...

Teer jil ongotsond neg zaluugiin huzuunii zuult nudend tusaw. Hun buhen harj bainaa. nudee daguulaad l. Ter law nohoi ginjilsen ch bolohoor ed baiw. Busad huwtsasyg ni ch bi oilgohgui l dee. Oros hun baih gesen oros l hun baisan daa.

Anonymous said...

Bas neg udaa salamandar awaad o'shiglochih sanaatai TBD-anduudaas negiig gaigui unetei awbaa. Udalgui ul ni huga usersendee, hatchihsaniig ni medsengui. Manaihan neeree saihan ulsuud shuu.

Anonymous said...

Би Монголд очоод нэг залуутай уулзав аа,ёстой таны бичсэн шиг залуу уулзангуутаа намайг үнссийн тэгээд ямар гоё ус вэ? ямар брэнд вэ? гээд л эхлэсэн тэгээд өөрийгөө хаана явж байхдаа ч гэлээ 1000$-ийн Хюго хослол авч өмссөн гээд л ярьж өгсөн тэгэх тусмаа л тэр залуу миний хувьд үнэ цэнээ алсан л даа.Иймэрхүү хүмүүс олон байдаг бололтой даруу байх тусмаа хүн улам дэгжин байдаг шиг санагддаг юм.

ganga said...

Byamba: Japanuud daruuhan mortloo donjii ni olood saihan huvcaslana shuu. Unagan soyoldoo hunii yumiig evteihen naasan surhii uls.
Arsun: Hulhi salamander baisan yum bailgui, jinheniig ni olon jil edeldeg geh.
Erhtsas:Yamar ch hun hunii ba ooriin edelsen ed huvcas barag yaridaggui tabytai sedev yum shig l baidag. Unetei hyamd ni hamaagui oortoo taarsan donjii ni olson baival boloo doo.

Зүүдний тэмдэглэл said...

he he, neeree alah ni baina shuu, baidal turh ni haragdah shig bolloo. Barag l minii tanidag hun shig bololtoi, ter ehner ene teriig ni heleheer.
Americchuudiin neg saihan yum ni ter iluu dutuu goyold neg ikh ach holbogdol uguhgui yum, gehdee abs tiim ch muuhai bish, engiin hirnee tseverhe, nudend evteihen huvtsaslaad ch baih shig, Bi ch neg huvtsas umsvul tuunee tailj meddeggui, tailchikhval umsuj meddegui l hun l dee, sayhan neg zurag maani net deer tavigdsan abisan chini barag uzsen buhen pii, paa geed l ugui ene amitanii us gezgiig ni ee, huvtsas ni ter ni ee, geed l halaglaad baihaar ni harsan chini neeree ch tiim yum uu gemeer, gehdee sanaa dagasan baih uu,

ZAYA said...

Одоо бүр бага ангийн хүүхдүүд "тийм брэндийн гар утас" гээд л надаас илүү мэдэж байнаа...
Тэр ориг брэндийн хичээл заадаг нөхөр ч дээ. кккк

Anonymous said...

kobe
yeezy 350
jordan outlet
yeezy shoes
off white outlet
palm angels t shirt
hermes birkin
supreme outlet
yeezy boost 350
golden goose sneakers