Газар зүйн байрлалаараа Европын төвд өрнийн болон славян соёл иргэншлийн огтлол буюу зүрхэн газар орших Чех улсын нийслэл Прага үнэхээр гоё хот. Орд харш сүм хийдийн оройг IV Карлын үед алтадсан тул алтан Прага гэх болжээ. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босго гэсэн тайлал ч байдаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан жижиг хот нийлснээр өнөөгийн Прага үүссэн ажээ.
Одоогийн Прага хотод манай эриний өмнөх IV-III зуунд эхлээд кельт, дараа нь герман омгийнхон суурьшиж байвай. Дундад зуунд нэг үе Прага хот Ариун Римийн их гүрний нийслэл байв. Чухам энэ үед IV Карл хаан чехийн нийслэлийг дэлхийд цуутай сайхан хот болгох үндсийг тавьсан юм. IV Карлын үед буюу 1348 онд хожим Карлын Их Сургууль гэж нэрлэгдэх болсон Европын анхны их сургууль нээгдсэн, Прагын храд, Вышехрад, Карлын гүүр (1357), Шинэ хотын суурь тавигджээ.
Хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газруудыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, тодорхой төлөвлөгөөтэй үе шаттай эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг явуулдаг уламжлалтай байсан одоо ч байгаа. Дэлхийн нэг хоёрдугаар дайнд хотын барилга харьцангүй бага эвдэрч сүйрсэн зэрэг нь Прага хотыг уран барилгын амьд музей болгосон байна. Готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай энд танилцах боломжтой. Уран барилгын янз бүрийн хэв маягийн үзэсгэлэнт барилга энд зэрэгцэн байх агаад тус бүр өөр өөрийн түүхийг өгүүлнэ. Уран барилгын мэргэжилтнүүд Прага хотыг европын уран барилгын мянган жилийн түүхийг бодитоор харуулдаг сурах бичиг гэдэг нь дэгсдүүлээгүй тодорхойлолт. Их эрт бүр 1100 онд үндэслэгдсэн тул хуучин хотын талбай хэмээх цаг ямагт жуулчдад дарагдаж байдаг.

Хуучин хотын зөвлөлийн байр 1338 онд баригдаж, XV зуунд уг байрны хананд нь ур хийц төгөлдөр одон орон судлалын гайхамшигт цаг байрлуулжээ. Цаг тутам хонхны дуугаар энэ ханын цагийн цонхоор Иисус Христ болон түүний арван хоёр гарын шавь нарын жижиг дүрс баримал цувран гарч ирэнгээ үзэгч олон руу тонгойн мэндлээд далд орно. Чухам 12 апостолын баримал дүрс гарч ирэх тэр мөчийг анаж, цагийн орчимд орчин цагийн цахим дуран авайгаа бэлдэн хүлээж зогсох жуулчид өдөр бүр, цаг тутам энд шавааралдан байх бөлгөө. Өөр хаана ч хэзээ ч ийм гайхамшиг дахин хийлгэхгүй гэж цагийг зохион бүтээсэн уран дархан Ганышийн нүдийг сохолсон гэдэг. Ийм сайхан юм бүтээсэн, тийм уран хүний нүдийг сохолж байдаг. Дундад зуунд хааяагүй зэрлэг байж дээ.
Хуучин хотын талбайн нэрийг тодотгох гэж, өнгөрсөн цаг үеийг амьдруулах гэж эртний түүх өгүүлэх сүрлэг дүнсгэр үзэсгэлэнгээр илбэдэх олон барилга дунд хэдэн морьд бас ажилладаг юм. Энэ хуучин хотын талбайд хэзээ ч юм бэ эрт цагт морин тойруулга байсан, тэнд морь зардаг байсан гэнэ билээ. Эрт цагт энд ихэс дээдэс хосолсон, гурвалсан, дөрвөлсөн морьд хөлөглөсөн сүйх тэргэнд заларч ийш тийш давхиж байсан гэнэ билээ. Прагын храд хэмээх голын нөгөө эрэг дэх харш руу тэд хар эрчээрээ давхидаг байсан гэнэ билээ. Ван, гүн, хунтайж гээд зэрэг дэвээрээ харин өөр өөр явж болдог болдоггүй тусгай заагдсан зам харгуйтай байсан гэнэ билээ. Энгийн борчууд дээдсийн хөлд эрсдэхгүйн тулд тэдний замд тээр болох учиргүй байсан гэнэ билээ. Эдүгээ харин, газар үзэж нүд тайлахаар ирсэн жуулчид сүйхэнд заларч "эртний нэг эрхэм болон" тансаглана. Эдний дунд насаараа нуруугаа бөхийтөл ажилласан, гартаа эвэртэй ажилчин ч байж болох. Хийх юмаа олж ядсан, хэзээ ч ямар ч ажил хийж үзээгүй бэлэн юманд туйлагч цагаан гартан бас байж болох.
Сүйхэнд хөллөсөн морьдыг хараад өрөвдөх шиг гунигтай боллоо. Тэжээлийн дутагдалд ороод яс нь хэрзийсэн адгуус биш юмаа. Бие бялдар тэгш, өндөр сайхан морьд юмаа. Хээ угалзтай гоёмсог сайхан тоногтой юмаа. Тэр ч байтугай сүүлэн доороо хомоол цуглуулах ууттай юмаа. Туурайндаа тахтай юмаа. Гэхдээ морьд нэг тийм хийморьгүй, жавхаагүй. Хотод төрж өссөн би юугаа мэдэх вэ. Гэхдээ моринд байдаг хөнгөн сэргэлэн, хөдөлгөөнтэй цовоо чанар үгүйлэгдээд байх шиг.
Хөөрхий морьдын нүдийг таглачихаж. Нүд тагладаг юм бас өөрийн нэртэй. Хэнэггүй америкчууд сохлогч (blinder), хямсгар ангилчууд анивчуулагч (blinker) гэж нэрлэдэг аж. Тайлбар маш энгийн. Морьд их үргэмтгий цочимтгой өөрөөр хэлбэл сэргэг амьтан тул харааны царааг хязгаарласан гэнэ. Зөвхөн урд замаа сөлийж харах төдий зай үлдээгээд, хүн жолоодож залуурдаж явдаг робот шиг болгож. Унаган сэргэлэн шинжийг хүчээр дарж. Таягаараа баримжаа аван тэмтчин бүдчин явдаг сохор хүн харсан биз дээ, яг л тийм. Манайхан "төө чихийг солбилзуулан, төгрөг нүдийг тормолзуулан, туулай сайхан зоог хотолзуулан, тураг сайхан биеэ товолзуулан" гээд морин эрдэнээ магтан ерөөдөг санаанд ороод харвал, нүд таглаастай, чих унжаастай, зоо гөлгөр, бие хөшүүн. Ажилчин морь хатираа жороо гээд морины элдэв сайхан явдал үзүүлэх шаардлагагүй. Булгиж тийрч болохгүй, ажлаас халагдана. Хоолгүй болно. Аягүй бол нядалгаанд очоод хиам болно. Томоотой байхыг сургасан байж таарна. Тургиж, унгалдаж, янцгааж болдог эсэхийг харин мэдэхгүй. Хомоолоо харин боловсоноор унагаж болно. Уут нь бэлэн байгаа. Хомоол байгаа юм чинь идэх уух юм өгдөг байж таарна.
Өглөөнөөс орой болтол ажилласан морь оройдоо идэх тэжээл, уух устай зүчээнд амрана. Магадгүй эрэмгий чадалтай залуудаа уралдааны хурдан хүлэг ч байсан юм билүү. Магадгүй амарч зүүрмэглэж байхдаа өргөн уудам талд эрх чөлөөтэй хурдалж байснаа зүүдэлдэг ч юм билүү. Магад ч юү байхав. Тарчилж зүүдэлж байгаа. Хүн шиг гаргаж илэрхийлж чадахгүй байгаагаас бус үргэлж зүүдэлж байгаа. Хэдэн мянган үе дамжин генд нь уламжлагдсан, эд эсэнд нь, сэрэл мэдрэмж дадал зуршилд нь хурд эрч хүч, эрх чөлөөний хүслэн программчлагдаад байж байгаа. Хүссэн хүсээгүй байгалаас заяагдсан хөдөлгөөнтэй байх шаардлага хаачив гэж.
Хуучин хотын талбайг эртний барилгын хийцээс нь хуучин гэж хэн ч ойлгоноо. Хүн гээч эрхэмтэй нэгэн цагт итгэн нөхөрлөж анд болон зүтгэе гэсэн энэ адгуус хараа бүтэн эрх чөлөөтэй дэрвэж яваг. Гайхамшигт цаг бүтээгээд нүдээ сохлуулсан Ганыш дархан шиг итгэлт нөхрөө сохлоод яана. Монголын уудам талд дураараа давхиж буй морьд санаанд буулаа. Морио унаад уртын сайхан дуугаа хангинуулж буй адуучин ч бас харагдах шиг. Уртын дуу, монгол бичгийн талаар эрдэмтэн зохиолч Түдэв гуайн хэлж байсан үгс санаанд буулаа.
"Уртын дуу бол монголчуудын бүтээсэн өөр нэгэн гайхамшиг болох босоо бичигтэй нь ижил хосгүй үнэт эрдэнэс юм. Дэлхийн олон улсын бичиг үсгийг таних толь бичигт одоогоор 250 гаруй бичиг бүртгэгдээд байгаагийн дотор монгол бичиг гав ганцаараа ижилгүй торойж босоо чигээрээ ташаа тулан ханхалзсаар үлдсэн шиг монгол уртын дуу мөн л хорвоогийн түмэн ая дангийн дунд хослох хосгүй шовойн цууриатаж байдаг билээ. Босоо монгол бичгийн нэгэн адил монгол уртын дуу мөн л тэнгэрт тэмүүлсэн босоо хэв шинжтэй юм. Үүгээрээ өрнөдийнхний Готик маягийн урлагтай эн зэрэглэх нүүдэлчний төрх бүхий монгол хувилбар мөн болохыг үгүйсгэх аргагүй." Сайхан зүйрлэл шүү.
Монголын уудам талд буй адуучин, түүний моринд тэдний амьдрах эрх арга зүйг, бэлчих нутгийн царыг хязгаарлан залдаг засаг төр, хууль зүй гэсэн "хөтөч" бас бий. Нийтлэгч Баабар "хүн нь хүчтэй бие хүмүүсээс бүтсэн төрд захирагдан амьдардаг сүргийн амьтан" гэжээ. Адуун сүрэг ч хамгийн хүчирхэг эр чадалтай азаргаар хамгаалуулан түүний нөмөр нөөлөгт амьдардаг. Харин адуун сүргийн азарга байгалийн шалгарлаар сондгойрч шудрага гарч ирдэгээрээ хүнийхээс ялгаатай. Хүний нийгмийг залдаг төр засаг сул дорой байх үед нийгмийн элдэв шаар дээш тэмүүлж төрд шургалахыг оролддог. Одоо манайд ард олноо зөв залаад явах шудрага төр, нөхөөс цоорхой үгүй тэгш хууль юу юунаас илүү үгүйлэгдэж байна.

21 comments:
Прага хотын төв талбай яван явсаар Баабар болов. Бас л Арсуны нэг тоглоом шиг. Намайг тохуурхаж бна гэж бүү бодоорой. Нээрээ хүн хүний дунд л хүн байх мэт. орь ганцаар бол харахад хүн ч гэсэн нэг л амьтан юм. Харин морь ганцаараа байсан ч сүргээрээ байсан ч морь л юм даа
Блогныхоо тохиргуулгад хэлийг нь Russian биш English болговол яаж байна. Тэгэх аваас ө, ү үсгүүд хэвийн гарна даа.
Ene pragiin tsagnii tsaasan ergedeg suvenir manaid baidag baisan chehiin tsoongui kinon deer bas gardag, ene tsagnii dotor n sum tanhim baidag uu?
Eej maani namaig baga baihad hed heden udaa ajlaar Praga yavj baisan bolohoor ih dotno sanagddag yum. Zunduu l zurag baidag. Zlata Praha geed l eej maani ih yarinaa. Goyo hot baihaa. Tegj baigaad bolomj garval ochij uzehiig bodnoo.
Goyo zuragtai saihan medeelel oruulsan baina. Bayarlalaa, Gangaa egchdee.
Их сонирхолтой юм аа.Яг тэр дүрснүүд гарч ирж байх үеийн зургийг үзэх юмсан. Мөн ч урт настай эд байна даа. Харин наад морьд чинь өрөвдмөөр юм.Прага чинь сайхан хот юмаа,
Vasilii Blajennyin sumiig barisan uran gartnuudyg negen ulsyn haan urij sum hiid baruilah gejed ni orosuud zo'wshoorol o'gch yawuulchihaad zamd ni horooson baidag. Tuun shig yum. Mun atgag sanaa shuu. Tiimdee ch 1% baidag yum bolow uu.
Бас өөр нэг цаг байдаг санагдаад байна. Нэг айлын 9 ч билүү, 10, 12 ч билүү хүүхэд үрэгдээд тэдний дурсгалд зориулж босгосон цаг. Ясаар хийсэн дүрс цаг бүрт эргэлддэг шиг санагдаад байх юм. Ганга эгч мэдэж байвал надад сайн сануулаад өгөөч.
Gaihaltai sain bichleg bnaa, bodlynhoo huleesnees aldrah gej neleed zovloo. Yamar saihan bichdeg yum be /sorry dahiad l helchihlee/. bi dahin orj irehdee setgegdlee heleyee. Ogt uur neg tiim medremjind hulegdchiheed bna. Gehdee ene bichlegees bolood...
Neeree bi bas neg shine yum nemsen shuu. manaihaar ochooroi
Bum: Talbai Mori Baabar geed olon yum neg dor chihchijee neeree
Anonym: Bayarlalaa. Odoo yaj baina.ө, ү zugeer uu? nadad oort medegdehgui.
Barimalch: Deer ued hotiin zahirgaa baisan, odoo sum muzei
Ganaa:Tegeerei ireerei
Altargana:Bi ch taaruuhan zuragchin daa. Zun tiishee ter mochiig buulgaj avch chadval, tavinaa.
Arsun:Tiim uu.
Destiny:Ene cagiin yag door ni baidag yum. Ulaan devsgertei caivar dursuud.
Segsger:Yamar bodold hulegdsen ni sonin baina. Huvaalcahgui yu.
Морьдыг өрөвдөөд шимшрээд л уншиж байснаа Монголынхоо төрд бухимдаад явчихдаг байна шд. Санаан дотор санаа агуулсан гоё бичлэг болжээ.
Нээрээ үзмэр, уналгын амьтдыг харахаар өр өвдмөөр шүү. Тэр дундаа морь шиг тэнгэрлэг амьтан сүр сүлдээ хэдэн халтар төгрөгт гишгүүлж, хэн болгоны гарын аясаар хэдэн тийш сөлөлзөж хийморь лундаагаа гээн дугтруулах... Хотод төрж өссөн ч монгол хүн юм хойно моринд харуусал төрөх нь аргагүй шүү дээ. Хүн гэдэг ямар ч зэрлэг цэнгэлээр таашаал авдаг юм бэ гэж эрхгүй бодогдохоор.
Тэр дархны нүдийг сохолдог мөн аймшигтай яа. Урлагийн бүтээлд ухаанаа шингээн урлаж байхдаа хосгүй авьяас нь хоёр нүднээс нь салгана гэдгийг мэдээгүй байх даа хөөрхий.
Энхбаяр шиг шарваач урваач шарга зүсмийн азарга байгалийн шалгарлаар бус балмад дарангуйллаар төр тэргүүлж байгаа болохоор адуун сүрэг нь авилгад идэгдсэн, аль болж бүтэхгүй аргаар айргийн тавд багтах гэж алалцан, санаснаа гүйцээхийн тулд сайн нөхрөө тийрч тангарахаасаа сийхгүй болтлоо оюуны хоосролд орохоос яалтай билээ.
За за морь хүн мужаан гурвыг холиод баахан цэцэрхчихлээ. Юутай ч, уншууртай, бодууштай тасарцан бичлэг байна шүү.
Янзтай. Хэлэх үг алга, урсах нулимс л байна.
Тэр хөөрхий морьд. Ямар сайн байхав дээ.
Миний дотор нэг л "дайн" болоод явчихлаа.
Яг яаах гээд байгааг мэдэхийм алгооо.... Жаахан бодоодхий
Нээрээ сургуульд явахаасаа өмнө Монгол бичгээ илүү сайн үзий гэж бодоод байгаам. Бас Арсун ахын сүүлийн бичлэгүүдээс олон зүйлийг бодоод байгаа. Монголынхоо түүхийг улам улам их судлана бас хаана ч явсан яадаг ч байсан би Монгол хүн гээд маадгар явна шүү хө
Монгол бичгээрээ бичнэ, криллээрээ уншина, гадаад хэлийг ч сурна.
/дэмийрч өгсөн/
Baigalaas taslaad avchihsan amitad ih orovdmoor baih yumaa. Bi zoopark orohdoo hurtel tedniig orovdood baidag yum.
Gesnees hodoo moritoi yavaa hun moritoigoo neg biye bolchihson met goyo haragddag sanaand orchihloo.
Peaky-д хандахыг зөвшөөрнө үү: "Hodoo moritoi yavaa hun moritoigoo neg biye bolchihson met goyo haragddag" - их сонин санаа хэллээ, амь нэгтэй ч юм шиг бодогддог шүү.
Би сайхан сүйх тэргэнд сууж дахиж явахдаа жирэлзэн өнгөрөх орчин тойрон бас салхийг мэдрэхийг хүсдэг байлаа,харин энэ бичлэгээс тэдгээр нүдээ таглуулсан морьдийн тухай уншаад өрөвдөх сэтгэл төрж байна.
Тийм сайхан авьяастай дархан хүний нүдийг сохлож байдаг яасан хатуу сэтгэлтэй хүмүүс вэ.
Iim sak bichdeg baij iluu dutuu yum yarih sanaatai bas kkkk. Aytaihan baigaarai /surduulev/
праг хотод хамгийн сүүлд 8 жилийн өмнө очиж байсан юм байна. тэр гүүрэн дээр нь хосууд үнсэлдэх ёстой гээд энд тэндгүй баахан хосууд дарвайтлаа үнгэлдээд байдаг юм билээ. хэхэхэ. бас ууланд явж амарч байсан, дээхни элчин байсан арслан гэдэг айлынд очиж байлаа. бараг таних байлгүй дээ тэднийхийг.
их гоё хот шүү, тухайн үед дойч марк ч чанга байж, ууланд цасан дунд сайхан амрч билээ. нутаг буцxаас өмнө ахиж нэг очих алтан боломж гарвал танайхаар шурт хийгээд гарна аа. хүлээж авна уу түлхээд хаяна уу өөрөө мэдсүгэй гэсэн. хэхэ
Idea:Sharga azragiig yamar uree tangarah geed geneee he he.
Oogii:Nulimasiig archij ogoye, yamar dain bolsnoo huvaalcaach.
Peak: Ednii zooparkad manai tahi baidag. Hund baraagaa haruuldaggui hurdan amitan toron caana...
Arsun:Neeree mori hun hoyor salhi tatuulaad davhihdaa neg amitai negen cul boloh geed Peak goyo hellee.
Erhtsas: Bi evgui oncgoos harsnaas bish suihend suuh unendee goyo biz
Idea:Bayarlalaa.
Boljgono: Prague irvel tavtai moril, ta guravt uilchilehed belen.
Arslan Suvdaag tanina.
saruuliin email hayagiig medehgui biz?
Тэр морьд ямар өрөвдмөөр юм бэ? Тэгээд цаашлаад, улс төрийн агуулга руу орлоо. Гоё бичлэг болсон байна.
Гоё бичлэг болсон байна. Прага хотод очиж үзмээр санагдав. Тэр дарханы нүдийг сохолдогийг бол ойлгож болмоор юм шиг... хэхэхэ
Морьдыг харин хотод ингэж ашиглахаас өөр яахав надад цагдаа нар унадаг таалагддаг манай энмйг хэрэгжүүлмээр байгаан хэв журмын эргүүлийн цагдаа нарт.......
Post a Comment