Sunday, 20 April 2008

Блог андуудаа юу гэж бодож байна?

"Блог гэж юу юм", "хэнд хэрэгтэй юм?", "ямар ашигтай юм?", "хайран цаг", "залуучууд хүүхдийн тоглоом", "гадаадад байгаа ганцаардсан хөөрхийчүүд л интернетээр ярилцдаг байх", "хийх юмаа олж ядсан хүн л оролддог байх" гэж хэлэх хүмүүс олонтой таардаг. Ялангуяа миний үеийнхэн тоомсоргүй хандах нь, блог гэж юу байдаг тухай огт мэдэхгүй байх нь элбэг.
Блог хөтөлдөг уншдаг хүмүүст блог гэж юу болох талаар нурших илүүц биз. Ажиглаад байхад программчлал, мэдээллийн технологийн мэргэжилтэй компьютерт ойр залуус блог ертөнцөд түлхүү байх шиг. Шүлэг өгүүллэг бичдэг үгийн жинг цэн тунгаар мэдэрдэг найрагч, зохиолч улс бас байнаа.
Анхны "пионер" блогчид Эрин Тулгат, Наранбаяр, Буянцогтоо, Агьнууд Зоригт нар "Эмос клуб" үүсгэн байгуулж "Амжилтад хүрэх гал эрмэлзэл", "Мэргэжлээ зөв сонгоход тань" гэх зэрэг номыг хамтарч гаргасан билээ.
Мөн 21-р зууны даяарчлагдсан дэлхий "Дэлхий бөөрөнхий биш" номыг дэлхийн өнцөг буланд сурч ажилладаг залуусыг М.Отгонпүрэв санаачлан зохион байгуулж Д.Сайнбаяр, Э.Норзимаа, Б.Индра, Ж.Норов нарын блог хөтөлдөг залуус нийлж орчуулан монголын уншигчдад хүргэсэн нь саяхан.
"Интернэт хэрэглэгчийн гарын авлага" номын нээлт өчигдөр 2008 оны 4 сарын 19-ны Бямба гарагт Интерномд боллоо. Монгол улсад Интернет үүсч хөгжсөний 12 жилийн ойд зориулан бүтээсэн энэ номын багийг блогспотын Д.Сайнбаяр зохион байгуулж, Монгол, Герман, Бельги, Япон, Америк, Англид байгаа залуус хамтран бичсэн байна.
Блог зарим андууд блогтоо тавьж байсан нийтлэл, өгүүллэгүүдээ эмхэтгэн ном гаргасныг дурдахад таатай. Х.Эрдэмбилэг "Толбогүй Монгол", Э.Бум-Эрдэнэ "Сэмэрч үл барагдана" гэх мэт. Чалчах өрөөнд хурамхан зуур шүлэг найраглал ч аяндаа босч байгааг Зараагийн сүүлийн бичлэгээс харж болно.
Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн З.Энхболд, судлаач Д.Ганхуяг, Х.Тэмүүжин, Х.Хурметбек, зохиолч Х.Болор-Эрдэнэ, сэтгүүлч Б.Номинчимэд, А.Амарсайхан, Э.Адъяасүрэн, Б.Занданхүү нар блог ертөнцөд бидний дунд байгааг дурдахад бас бахдалтай.
Хүүхдийн хүмүүжил, зураг урлаг, түүх, шашин, нийгэм улс төр, хайр дурлал, зөн билэг, зүүд мэдрэмж гээд өргөн хүрээтэй олон сэдвээр янз бүрийн хэв маягаар бичиж байна. Нэг ижил сэдвийг өөр өөр өнцөгөөс бичсэн ч байгаа. Хавтгай дэлхийн хаа нэгтээ байгаа блогчид сонирхлоороо нэгдэн нэг баг болон юм хийж бүтээж болдогийг "ахмад" туршлагатай "пионер"-ууд маань бэлхэнээ харуулаад өглөө. Нэгэнт цаг заваа зарцуулан оюун ухаанаа дайчлан блог хөтөлж байгаа бид тодорхой сэдвээр хамтарч ажиллаж болно. Цагаан сарын тухай гэхэд бараг хүн бүр бичсэн байгаа. Биеэ үнэлдэг хүүхнүүдийн тухай, яагаад ингэх болов бас л олон хүн хөндсөн сэдэв. Байгаль орчноо хайрлан хамгаалах талаар хэлэлцүүлэг, уралдаан зохион байгуулаад манайд байдал ямар байгаа, гадаад орнуудад энэ асуудлыг хэрхэн шийддэг. Гадаадад хөл тавихад юу анхаарах талаар бараг хүн бүрт хэлэх үг бий. Англи, герман, орос, япон хэлнээс хамтарч ном орчуулж болох, ямар ном сонговол зүгээр, хүнд өгөөжтэй, хэрэгтэй байхав талаар олуулаа ярилцаж сонголт хийвэл илүү оновчтой болох нь ойлгомжтой. Монгол хэлээс гадаад хэл рүү хөрвүүлэх түвшинд гадаад хэл эзэмшсэн залуус хамтарч бас болох.
Блог андууд минь хамтран ажиллахад санал бодлоо харамгүй хэлээрэй.

51 comments:

eebee said...

Маш сайхан санаа байна. Одоо манайхан блог ертөнцийг их сонирхож байгаа юм байна лээ. Би өөрийн чинь хаягийг монголын нэг хэвлэлийн газар явуулнаа.Одоо эмайл бичлээ.

ganga said...

eebee: Миний хаягийг өгөхдөө гол нь биш сонирхсон сэдвээр хамтрах багууд үүсч бичил төсөл дээр хэрхэн хамтран боломжийн талаар хөөрөлдюү гэсэн юм.

Зүүдний тэмдэглэл said...

1. Mash saihan buteelch sanaachilga baina, todorhoi, emzeg hurts sedevuudeer sanal soliltsoh, urgun heleltsuuleg urnuuleh, tuunee niited hurgehees ehleed tusuld hamtrah bolomj ikh baigaa ba ur dun garah magadlal ni ikh undur yum gej oilgoj baina.
Blogchid maani delhiin olon orond suugaa uchir medeelliin eh survaljaar asar baylag baih ni oilgomjtoi, ene davuu talaa chuluu bolgoh ni zuitei bolov uu, Erhem egeegee iim sanal gargasand bayar hurgen mehiimui.
2. Taniig bainga unshdag ch linkdee oruulaagui yavsan aldaagaa mash shuurhai zaslaa. Deer l linkhee neg solisnoos hois er salhi oruulaagui yavjee.

ZAYA said...

Их сайхан санал гаргасан байна.
Орчуулгын тал дээр хүмүүстэй хамтрах санал байгаа ч зориг хүрэхгүй байгаа моо.
Харин хүмүүс хийх юмгүй завтай хүмүүсийн ажил гээд байдаг юм. Юутай ч эгчтэй бол хамтран ажиллахад бэлэн байгаа шүү.

Idea said...

Çà ¸ñòîé çàãàòíàñàí ãàçàð ìààæèíà ãýý÷ áîëëîî. Òýãýõäýý ýõëýýä çîõèîí áàéãóóëàëòàä îðîõ õýðýãòýé áàéíà.
Õýí õýí ÿìàð áàãò îðæ, ÿìàð ÷èãëýëýýð õàìòàð÷ áîëîõ òóõàé ñàíàë àñóóëãà ìàÿãèéí þì ÿâóóëñàí íü äýýð áàéõ.
Èíãýõèéí òóëä ýõíèé ýýëæèíä þó õèéæ áîëîõîî æàãñààãààä õ¿ì¿¿ñýýñ ñàíàë àâ÷ áîëîõ þì.
Ýíý ìýò çîõèîí áàéãóóëàëòûí ÷àíàðòàé àñóóäëûã íýã õ¿í õàðèóöìààð áàéíàà. Òà áàéâàë èõ ñàéí áàéíà.

Áëîã÷äûí ¿¿ñãýë áîäèò àæèë áîëæ áàéãàà æèøýý çºí人 áàéíà.
Áëîã÷èí Îîãèé, Óÿíãà ýä íàð "Ìîíãîë õ¿¿õýä" ÒÁÁ áàéãóóëæ ºí÷èí, ýìçýã á¿ëãèéí õ¿¿õä¿¿äýä òóñëàõ àæèë ýõýëæ áàéíà.
¯¿íä íü Îáîä, Ñýãñãýð, Þêè áèä õýä õóâü íýìýð îðóóëæ áàéãàà. Îäîîãîîð àæèëëàõ ÷èãëýë, çîðèëãî, õàìðàõ õ¿ðýýãýý òîäîðõîéëæ àëáàí ¸ñîîð á¿ðòã¿¿ëýõ øàòàíäàà ÿâæ áàéíà.

Åð íü áèä íýãäýæ ÷àäâàë á¿ãäèéã á¿òýýæ ÷àäíà. Ìýäýýæ îð÷èí ¿åèéí "Òèìóð è åãî êîìàíä" áàéõ àëáàã¿é ë äýý. Òîäîðõîé çîðèëãîòîé, õýí õýíäýý àøèãòàé, ¿ëäýöòýé þì õèéâýë äóóí äýýð íü äýìæèõ õ¿í îëîí áàéãàà.
Áèäíèé óðèà "Áëîã÷äûí ñàíàà÷ëàãà áîäèò àìüäðàëä" ãýâýë ÿàæèéíà êêê. Õººðººä äàâõèöàí.

Arsun said...

Сайхан санаачлага байна аа. Бусдаас үлгэр аваад хийе л дээ. Ideaтай санал нэг байна. "Ýíý ìýò çîõèîí áàéãóóëàëòûí ÷àíàðòàé àñóóäëûã íýã õ¿í õàðèóöìààð áàéíàà. Òà áàéâàë èõ ñàéí áàéíà".

Tuvshin said...

Saihan sanaa bnaa. Gol ni sanaa negdsen zorilgo negtei zaluus hamtarval amjiltand hurj busdad tusalj eh orondoo huvi nemer oruulj chadna gej bodoj bna. Gehdee sanaa negdehuu negdehgui yu? geed ergelzeed sanaa niileh humuusiig huleej suuh bish hamtraad hiigeed ehelvel ayandaa shigshigdeed neg sanaatai zorilgo niileh zaluus uldeed ihiig buteej chadah bh,.

Ayunga said...

Монгол хүүхэд гэж нэг бяцхан санаачлага эхлээд одоо эрчээ авч байгаа. Монгол дахь хүнд амьдралтай, орон гэргүй хүүхдүүдэд тусалъя гэж.


Санаачлагчид нь блог хөтөлж, бусдынхаараа хэсэж яваад бие биенээ олж авсан. Та сонирхоод үзээрэй:
http://mongolhuuhed.org

Ayunga said...

Idea-гийн сэтгэгдэл буржийгаад ойлгогдохгүй байна :D

byambaa said...

bi huvidaa blogiig ih uneldeg.

uchir ni blog hutuldug zaluus bid anh Zaya ohinii egchiin blogiig unshaad, setgeliinhee duudlagaar negdeed, handiv tsugluulaad, mgld bgaa blog hutuldug zaluus maani mgld dahi asuudliig huutsulduud guij bsn. bi enehuu "amidrah huslen" hudulguund gar bie oroltssondoo baharhdag. medeej mgld bhgui, yag guij huutsulduh ajild gar bie oroltsoogui ch setgel zurheeree, mun mungunii baga zereg tuslaltsaa uzuulj bsniigaa baga yum gej boddoggui. delhiin untsug bulan burt ajillaj amidarch bui blogchidiin huch iim undur amjiltand hursen. herev bi blog hutulduggui bsn bol Zaya ohind uuriin tuslaltsaag uzuulj chadahgui bh bsn gej boddog. uund bidnii heden blogchid bie bieniihee tsarai zusiig ch medehgui, bi gants negtei ni uulzaj bsn l daa. ihenhtei ni uulzaagui. mgldoo ochihooroo uulzaj ulam ih yum hiih yumsan gesen muruudultei yavdag.


mun odoo blogooroo damjuulaad Uyangaagiin sanaachilsan mgld dahi unchin huuhduud, asramjiin gazriin huuhduuded tuslah uil ajillagaand uuriin meddeg, chaddag zuilseeree tuslahiig hicheegeed l yavj bna.

namaig yaasan ih zavtai yum, ajlaa hiihgui blog unshaad l suudag gej gants neg humuus helj l bsn. hen ni iluu zavtai boldoo l gej tuhain uydee bodoj bsn.

mglchuud bid setgel sanaagaa negtgeed yamar negen yum hiivel hiij chaddag yum bna gedgiig oilgoson...

blogoor damjuulaad ih olon naiz nuhud, bur ah egchtei ch bolson...

mun blogoor damjuulj ih olon turliin medeelel avdag, delhiin sonin saihantai taniltsdag...

geed l toochood bval olon yum bna doo.

Ganga egchiinhee sanaliig demjij bnaa.

болжгоно said...

Таны санаачилсан санаа маш их таалагдаж байна. Мэдээж гар хөл юу байдаг юм дөрвөн мөчөө өргөөд дэмжиж байна. Гол нь яг юу хийх яаж эхлэх вэ? Миний бодлоор Гадаадад анх ирж очиход анхаарах талаар одоо нэг үеэ бодход овоо мэдээллүүд олдоод байдаг болж. Харин тэр ном орчуулах гэдэг тун сайхан санаа. Монголоос гадаад хэл рүү орчуулахад хүнд хүрэх нөлөө нь бага юм шиг. Харин гадаад хэлнээс монгол руу хамтарч бол болж байна. Герман хэлтэй эсвэл германаас блог бичдэг залуус тун цөөхөн юм билээ. Хамтрах хүн олдвол нийлж туршиож үзхэд болохгүй гэх газаргүй. Энэ тал дээр туршлага бага тул хэл найруулгын тал дээр редакторлож өгөх хүн бас хэрэг болох байх.
Аан харин блогчид дундаасаа ивээн тэтгэн тодорхой нэгэн сэдэв хөндөөд, жишээ нь таны дурдсанчилан байгаль орчин бохирдолт, түүний эсрэг бид юу хийж болох талаар, мөн цагаанс ар гэдэг шиг монголчуудын ёс заншил, орчин үетэй хөл нийлүүлэн зохицуулж болох талаар гэх мэт үе шаттай бичлэгүүд нийтлэн тэд нараа эмхэтгэн бяцхан эмхэтгэл маягаар олонд толилуулж бас болох юм.
Бас иймэрхүү сэдвээр ярилцах дуртай хүн бүр нэгдэж болхоор тусдаа нэг блог үүсгэн тэндээ энэ талаараа ярилцаж байх зүгээр юм шиг.

ganga said...

Idea, Arsun hoyoriin sanaliig unshij chadsangui latinaar bichne uu!

ganga said...

Sanal bichsen, demjij baigaa blogchin and ta bugddee ih bayarlalaa.
Negent negdeh sanaltai heden hun baigaa gej uzeed, niitiig hamarsan ajil yag yu hiih deer sanal helye.
1.Todorhoi sedev deer bichleg niiluulj emhetgel gargah.
2.Niilj nom orchuulah
3.Mongold baigaa yamar neg asuudal shiidehed bodit tuslalcaa uzuuleh.
4.'Gazar gazriin soninoos' emhetgel gargah. Tuvshingiin blogt, Zaya hamt ajilladag japanuudin talaar bichsen zuils geh met.
Hun bur oor oorsdiin todorhoi sanal helne biz ee. Minii oruulj bui sanal:
1.Olimp ugtaj hun bur baigaa baigaa ornihoo urd omnoh olimpod orolcoj baisan turshlaga, tamirchdaa herhen belddeg arga baril, amjiltad hursen zamnalaas bichij emhetgel gargah. Hun am bagatai gehed Czechuud sain tamirchidtai, bieiin tamiriin toroljson surguuliudtai. German, Japan, Amerik, Oros geed olimpod tolgoi zohidog ulamjlaltai ornuud bii shuu dee. Hun bolgond heleh ug baigaa. Uuniig 'eruul bued saruul uhaan' ch gedeg yumuu temceen uraldaand bichleg mayagaar zohion baiguulj boloh yum.
2. Gadaadad ochihod yu anhaarah, yamar surguulid yaj oroh, yaj bayajih ene ter deer olon nom orchuulagdsan shig sanagdsan. Harin hunii zurh setgeld hursen huniig humuujuuldeg bolovsruuldag songodog sain uran zohioloos orchuulmaar baina. Hun bur oor ooriin nomoo nerlene biz.
3.Emzeg bulgiin huuhded tuslah ajliig demjij baina. Hunii sonirhol tatahuic nom gargalaa gehed orlogiin todorhoi huviig handivlana gedeg ch yumuu. Esvel bodoj baigaad tusul sanaachil ch boloh yum.

Cuuhun humuus bichil bag boloh tald:
Boljgonod sanal bolgohod a/manai Baabar Galsansuh nariin mundagchuud unshih yostoi zohiolchdiin toond Czechiin Franz Kafka nerledeg, ted yamar helnee unshsaniig medehgui. Hervee mongol helnee baihgui bol Kafkag barij avch bolno shuu, Czechiin evrei tereer zohioloo germanaar anh bicheed daraa ni czech bolgoson gedeg. Hoyor talaas niileed.
b/Europiin soyol urlag tuuh arhitekturiin talaar Eebee bid gurav oor EU hun baival baigaa baigaa orniihoo talaar bichsen yumaa niiluulj, caashd yu bichihee tolovloj zuragt alibom esvel byachan emhetgel gargaj boloh.

Todorhoi sanal heleerei, bayarlalaa.

Anonymous said...

Emos shig nuuts hevleliin gazar mayagiin yum bol jaahan uchir dutagdaltai l yum daa.

болжгоно said...

Кафка гээд сонссон чинь шууд өөрийгөө голмоор санагдаж байна. Тэгэхдээ туршиж үзхэд юу нь болохгүй байхав. Ээбээ гээд залуугийн блог ийг уншидаг, хэрэв та 2 цуг хамжина гэвэл маш сайхан санагдаж байна.
Архитектурын талаар бол харин ёстой дуртай хошуу нэмэрлэж чадна. Ганц хоёр хоногтоо хүмүүсийн саналыг харзнаж байгаад хэн хэн нэгдэх оролцох сонирхолтой байна, бас санал шүүмж юу байна гэж харж байгаад бүгдээрээ цаг тохироод онлайн конференц хийж болж байна.
Дээрхи аноним хүнийг сайн ойлгосонгүй. Нууц хэвлэлийн газар юуг хэлнэм. Хувьсгалын үе санаанд ордог гэж байна шд.

ZAYA said...

Энэ дээр хоёр хүний комент "буржийчихсан" байх юмаа.

tumee 33 said...

Saihan sanaachlaga baina. Huuhded heregtei,hurteeltei neg ch bolov zuil hiih yumsan gej bodogddog yum..Ijilhen bodoltoi aav eej nar ch olon baigaa bhaa. Eruul orchind l huuhed bie byaldar bolon oyun sanaa ny eruul boijih nuhtsuloor hangagdana.Mongol huuhduuded ter uud haalga her neelttei baidag bol? Yaaval ter haalgiig urgun tom ongoilgoj chadah talaar sanaa zorilgo niileh blogchidtoigoo hamt ter arga zamiig erelhiilehed hezeed belen;/

xvv said...

Сайн байна уу,
Ойрд хавар болоод блог уншиж амжихгүй л гүйгээд байна :D
За шууд ажилдаа оръё хэхэ

Миний хувьд одоо яг бодитой гэвэл Монголхүүхэд.орг -т туслаж байгаа найзуудыгаа дэмжээд хамтдаа туслая гэж бодож байгаа.
Бас Эх нялхсын эмнэлэгийн гадна мод тарих гэсэн санаачлага гаргаад байж байна...

Гэхдээ уг нь аймар том том санаанууд байгаа л даа:

Нэгэнт харьцангуй цензур багатай, мэдээллийн хэрэгслэл гэдгийнх нь хувьд блог руу хүмүүсийг татах юмсан гэж боддог. Блог дээр бичигдэж байгаа зүйлсийг одоогийн уншдаг хэдхэн хүнийх нь хүрээнд биш гадуур алхаж яваа залууст хүргэх юмсан, тэднийг татах юмсан гэж боддог л доо.
Блог сонин гаргаад тэрэн дээрээ блогуудаас бодитой мэдээлэл, хөгжилтэй бичлэгүүд, хүнд хэрэгцээтэй мэдлэг болохуйц мэдээллүүдээс цуглуулж гаргаад хэвлэж гаргавал. Мэдээж блогчдоосоо зөвшөөрөл цуглуулаад сониндоо хаягтай нь хэвлэх байдлаар. Цааш нь энэ хүний бичсэнийг уншихыг хүсвэл энд дарна уу :p хэхэ (энэ хаягаар интернет рүү орж уншаарай г.м)
7 хоног тутмын тойм маягийн сонин...

Ер нь "уншдаг" хүмүүс бол харьцангуй боловсролын нэг шат дээр хүмүүс байдаг гэж нэг сонсож байсан. Тэгвэл доод талын шатан дээр зогсож байгаа хүмүүст хүрч, тэдэнд мэдээлэл тараахын тулд ТВ ашиглах юмсан гэж боддог.
Блогуудын бичлэгүүдээр ямар нэгэн хэлбэрээр ч юмуу, тухайн сэдвээр нь сонирхол татахуйц хэлбэрээр нэвтрүүлгүүд бэлдээд ТВ-үүдээс цаг авч нэвтрүүлж байвал.
г.м санаанууд байдаг. Ер нь яваандаа хэрэгжүүлэх байхаа гэж бодож байгаа.

Яг одоо бол www.blogmn.net сайтаа хөгжүүлэх, www.dusal.net сайтаа блог уншигч, портал сайтын хэлбэрт оруулаад бүх сайтуудаас мэдээлэл цуглуулдаг, хүмүүст хүргэдэг сайт хэлбэрээр хийх гэж оролдож байна даа. Одоогоор хувийн амьдрал, ажил гээд бага зэрэг удаан урагшлаж байгаа болохоор иймэрхүү санаануудаас аваад хийх юм байвал хүмүүс хийгээсэй гээд энд бичлээ :)

xvv said...

Дээр буржийсан 2 сэтгэгдлийг хөрвүүлэв:

Blogger Idea said...

За ёстой загатнасан газар маажина гээч боллоо. Тэгэхдээ эхлээд зохион байгуулалтад орох хэрэгтэй байна.
Хэн хэн ямар багт орж, ямар чиглэлээр хамтарч болох тухай санал асуулга маягийн юм явуулсан нь дээр байх.
Ингэхийн тулд эхний ээлжинд юу хийж болохоо жагсаагаад хүмүүсээс санал авч болох юм.
Энэ мэт зохион байгуулалтын чанартай асуудлыг нэг хүн хариуцмаар байнаа. Та байвал их сайн байна.

Блогчдын үүсгэл бодит ажил болж байгаа жишээ зөндөө байна.
Блогчин Оогий, Уянга эд нар "Монгол хүүхэд" ТББ байгуулж өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах ажил эхэлж байна.
Үүнд нь Обод, Сэгсгэр, Юки бид хэд хувь нэмэр оруулж байгаа. Одоогоор ажиллах чиглэл, зорилго, хамрах хүрээгээ тодорхойлж албан ёсоор бүртгүүлэх шатандаа явж байна.

Ер нь бид нэгдэж чадвал бүгдийг бүтээж чадна. Мэдээж орчин үеийн "Тимур и его команд" байх албагүй л дээ. Тодорхой зорилготой, хэн хэндээ ашигтай, үлдэцтэй юм хийвэл дуун дээр нь дэмжих хүн олон байгаа.
Бидний уриа "Блогчдын санаачлага бодит амьдралд" гэвэл яажийна ккк. Хөөрөөд давхицан.

20 April 2008 19:36
Anonymous Arsun said...

Сайхан санаачлага байна аа. Бусдаас үлгэр аваад хийе л дээ. Ideaтай санал нэг байна. "Энэ мэт зохион байгуулалтын чанартай асуудлыг нэг хүн хариуцмаар байнаа. Та байвал их сайн байна".

20 April 2008 20:41

Алтайн уулс.. said...

sain uu Gangaa..exleed blogoor mini zochilsond bayarlalaa..
Ix sonirxoltoi zuil bichsen bna..minii xuvid bi neg ix idevxtei bish..xervee xymyys iim jum xamt xiie tegii inge geed udirdaad xiivel durtaija demjii....mon xamtrii..xeregtei bol xeleerei..:-)

xyndetgesen tenemel

Бум said...

САйхан санаа гаргаж байгаа Гангаадаа талархах хэрэгтэй байх. Блог гэдэг энэ ертөнцийн зүгээс ямар нэгэн юм хийе, нэгэнт дотор доторхоо нээж чадаж байгаа юм чинь тодорхой нэг юман дээр хамтарч хийж бүтээе гэдэг маш сайхан байна. Миний бодлоор хүн бүр өөр өөрийн гэсэн сонирхол, мэрэгжил, судалгаа зэргээ даган салбарлан жижиг жижиг бүлэг болон нэгдвэл нэг их хавтгайрч цалгардахгүй юм болов уу. Жишээ нь хүүхдэд зориулж их юм хиймээр байна. Гадаадад байгаа, дотоодод байгаа гэсэн 2 чиглэлээр байж болно. Ялангуяа гадаад байгаа хүүхдүүд маань монголоосоо холдоод байна л гэж байна. Тэгвэл интернет сайт ажиллуулж, сонирхолтой хүүхдийн анхаарал татахуйц өнгө будаг сайтай хичээл явуулж болох байх. РС-гийн чиглэлээр мэрэгшиж байгаа залуучууд вэб юмыг нь хийгээд монголын зан заншил хийгээд орчин цагийн дэлхийн хүүхдийн хөгжилд хөл нийлэхүйц мэдээ мэдээлэл, үлгэр домог, гэр бүл дэх хүүхдийн эзлэх байр суурь, тэдний хэрхэн эрхэм чухал хүн гэдгийг нь хүүхдийн талаас нь тэдэнд ойлгогдох талаас ойлгуулж өгөх гээд хаана ч амьдарч байгаа хэний ч хүүхэд нет дээр суугаад тоглохоос гадна тэрнийг л үзэх гэсэн хүсэл төрөхүйц хөдөлгөөнтэй дуутай өнгөтэй будагтай тийм сайт юм хийж болж байна. Манай блогчид дунд энийг хөтлөөд явуулаад байх залуучууд зөндөө байна. Тэлмэнгээс авхуулаад бүх цаашилвал хүүхэдтэй ээжүүд хийж чадна. Тэгээд тэндээсээ ном гаргаж болно. Мөн хүүхдийн зохиол орчуулж болмоор. Зарим блогчид маань монголд байгаа хүүхдүүддээ тусалж байгаа гэж сонссон. Түүн шиг бас оюуны тал дээр гадаадад байгаагий нь монголдоо ойртуулах гэж дотоодод байгаагий нь үзэх харах юмыг нь тэлж задалж өгөх зорилгоор гэх мэт. Тэгээд салбар салбараа дагаад хэд хэдэн бүлэг болно. Тэдгээр нь нийлээд бяцхан холбоо маягийн юм болох ч юм билүү. Хоорондоо уялдаатай байвал л болоо. Жишээ нь техник технологийн чиглэлээр нэгдсэн нь бусаддаа вэб сайт юмыг нь хийгээд өгөх, орчуулгынх нь ганц нэг материал орчуулаад өгөх, түүх уран зохиолынх нь төрөл чиглэлээр нь материалаа бэлдээд орчуулгынхандаа ч юмуу хэндээ ч юм өгөх гээд нийт хүмүүсийн (холбооны) хамтын дундаас юмаа гаргаад байвал зүгээр болов уу. Мөн түүний хажуугаар салбарууд өөр өөрсдийн хийх юмаа хийгээд явна. Үүнд нэг их хөрөнгө л лав орохгүй. Аль салбар юу хийж байна гэдгээ дэлгээд тайлбарлаад байж болно. Мэдээж энэ бүгд бид блогоо бичдэг шиг л зарчимаар явчихна За за баахан юм бурчихав. Одоо харсан чинь ойлгоход ч тиймхэн л болчих шиг. Ялгаж салгана бизээ

peakfinder said...

Sanaachlgaiig demjij bainaa. Sanaa niileed oluulaa hodolbol hiij chadahgui zuil gej baihgui bizee.

Дeстини said...

Зохион байгуулалттай ажиллаж эхэлвэл цэгцтэй, төрөлжсөн мэдээлэл түгээхэд хэрэгтэй юм байна. Их юм хийх эрмэлзлэлтэй залуучууд их байдаг. Дээрхэн эрүүл мэнд, хөдөлгөөний талаар нэг бичлэг оруулахад Бибби энэ талаар дагнасан блог ажиллуулъяа гэсэн санаа тавьсан, дараа нь орчуулах санааг бас гаргаж байсан. Олон хүмүүс блогтоо янз бүрийн мэдээлэл олон хэлнээс орчуулан тавьдаг. Саналыг дэмжиж байна.

ganga said...

Bayarlalaa demjij baigaad. Zaya, Boljgono, Byamba nariin blog uhaj baigaad irsen chini bur oluulaa bolchihson baina. Deerhi guravhan blogiin bichlegiig harahad, huuhdiin humuujild avuushtai sanaa buhii hoorhon bichleguud neg bag bolmoor, blogchdiin unshsan nomiin toimoor neg bulan neemeer, yanz buriin yastan undestnii zan zanshil, blogiin hogtei hogjiltei yavdal, hunii aranshin geh met toroljij bolmoor sanagdlaa.

ganga said...

Manaihan barag bugdeeree bidnii ireedi bolson huuhdiin ireeduid sanaa zovinoj yavdag ni ih saihan sanagdlaa. Hamtrah bagiin ehnii sedev barag todorch baih shig.
HUUHED: Byamba, Tumee, Telmen, Ganaa (sanal odoogoor ireegui baigaa) geed jijig huuhedtei eej aav nariin blog uhahad barag nom garchihmaar bichleg bagsaij baina bilee. End Destiny, Peak, Tenemel geed emch biolog genetik huuhnuud ERUUL MEND gesen sedviig shinjleh uhaani uudnees bicheed, Arsun ba tuunii no'hod aura, har cagaan energi geed gunzgiiruuleed avaad yavchih shig sanagdlaa.
Uyanga-n 'Mongol huuhed' TBB-d Obod, Oogii, Idea, Segsger, Yuki nar orolcdog bolohiig duulahad sonsgolontoi baina. Manaihan jigdreed ireheer Bumiin heldgeer gadagsh dotogsh handsan huuhded handsan yum hiigeed ireheeree tanai ajild yamar neg helbereer tuslah bolno gej bodoj baina.
Anduudaas asuuhad Mongold, USA-d, Europt baigaa humuus heden cagiin ued on-line conference hiivel zugeer ve heleerei

peakfinder said...

Minii huvid end ogloo, mongold oroi, europt udees hoish baihad bugdeeree holbogdchihoj boloh bolov uu gej sanah yum. Cag naraa tohirchihvol bi ajlaa zohicuulj boloh baihaa.

Guga said...

minii huvid blog-iin ooriin ni hogjiliig ajij baina daa. Odoogoor ene buhen dongoj ehlel gej.. tsaashid shalgaral boldgooroo bolj sain bloguud ih bii boloh ni todorhoi. ert ehlegchidiin huvid bol alivaa hundiig ni uurdeg jamtai. blog olon niited hurehiin tuld chanartai blog olon boloh l heregtei. tiimees ch odoogoor blogoo hogjuulehiig l bodoj bn. yahav zarim neg hiihed hetsuu bish hernee blog hogjild nemree oruulah sanaa baina. www.allweb.mn zeregt bloguud gesen angilal baihgui bgaa zereg ni zasah shaardlagatai dutagdaltai tal gej uzehees argagui. nogooteiguur tanii sanaa todorhoi neg zuil magadgui sonin hevlel ru "dairah" zereg bolj zadarval hen hungui l huvi nemree oruulj boloh bha

алтаргана said...

Сайхан санаачлага байнаа. Хоёр өдөр ажилтай гадуур байж байгаад жаахан хожуу орж ирлээ.
Хараад байхад ихэнх нь залуучууд, оюутнууд их блог хөтлөөд байх шиг. Зарим нь блог хөтлөснөөр авьяасаа нээж ч байна.
Мэддэг чаддагаараа нэгдээд эх орондоо, үр хүүхдэдээ хэрэгтэй зүйл хийе гэхэд хэн ч үгүй гэхгүй. Харин тэр зохион байгуулалтанд орох хэрэгтэй гэдэг чинь зөв шүү. Тэгээд чиглэл зорилгоо тодорхойлоод багаа бүрдүүлэх хэрэгтэй байх.
Миний хувьд инженер мэрэгжилтэй ч тэрүүгээрээ ажиллаагүй олон жил болж байна, энэ санааг бүрэн дэмжиж байна. Харин яаг ямар чиглэлээр юу хийхээ сайн мэдэхгүй л байна. Нөхдийн саналыг уншиж байтал толгойд юм орж ирэх байх аа.

болжгоно said...

Oluulaa bolj buid ih bayartai baina.
Za tegvel TUMEE, BYAMBAA, ZAYA, GANAA(sanal n ireegui ch ugaasaa manai tal) bid 5 odoogoor HUUHED iin humuujil, ireedui geh met maygaar neg bag uusgelee. Mon GANGA, EEBEE 2 toi niilj Nom orchuulah, Evropyn urlagyn tuuh, Uran barilga architektur gesen bagt hamtray.
Negdeh sonirholtoi hen durtai n nemegdej bolno shuu.
Online konference minii huvid weekend eer iish tiishee demii teneed alga bolchihdog tul doloo honogiin dunduur baival zugeer baina.
Peakfinder iin heldeg tsag yag tohirno. Tegeheer shuud udruu tovlochih uu?
Ireh Davaa garigt buyu 4 saryn 28 ny MONGOLYN TSAGAAR 20 tsagaas YAHOO MESSENGER deer hiiy?
Manai hariltsah hayag ( misstelmen[AT]yahoo.de )

Bayasum said...

дэмжиж байна.. Би тэр хүүхдийн ирээдүй, хүмүүжлийн багт шууд орлоо.
бага сага туршлага бий уул нь.
Баабарын хэлдгээр үе солигдхийг зүгээр хүлээмээргүй байна л даа..

Bibby said...

Дэмжиж бна, тгд судалгаа ч гэхиймүү, нэг тийм санал асуулгыг дэмжиж бгаа, оролцох блогчидоос авуу л зүгээр бх, товчхон хэдэн асуулттай, тэхлээр зохион бгуулалтанд ороход арай хялбар юм боловуу, энд коммент бдлаар саналаа хэлэхээр олон болсон хойно ялгаж салгах гэж амаргүй бх,
Мэргэжил, сонирхол, ямар чиглэлээр энэ төсөлд оролцохыг хүсэж бгаа, санаа оноо гсн цөөхөн хэдэн асуулттай.

За тгд миний хувьд байгал орчны тал дээр их санаа зовоод бнаа сүүлийн үед, энэ тал дээр дорвитойхон зүйл хиймээр бна, монголд маань цөлжилт, агаарын бохирдол, хөрсний бохирдол, гол ус мөрөн ширгэх, ойн түймэр, за тгд мөнгөн ус гээд санаа зовоохгүй бхын аргагүй хүнд асуудлууд бна, хойч үе маань амьдрах эрүүл орчингүй болж бна , бидэнд ч амьд явах баталгаа бага бна.

Аа бас тийн нэг тийм "сан" ч юм уу, ротари маягийн клуб байгуулвал
ямарав ? туслалцаа хэрэгтэй хүмүүст тусалдаг.

Ном орчуулах санаа их зүйтэй санаа бна,

Дестини эгчийн санаачилгаар бидний хэсэг нөхөд дасгал хийж, амлалт өгөн 2долоо хоногт үр дүнгээ тайлагнадаг билээ, энэ ажилд илүү олон хүн хамаруулахыг хүсэж бна.

Бибби

ganga said...

Blogchid hamtarch ajillaval Oiriin Alsiin zorilt gej baih bolov uu. Minii tosoolj baigaagaar yuni omno (oiriin) negent bicheed belen baigaa bichleguudee ergen harj uzeed hondson sedev aguulgaar ni heden emhetgel gargah. Baij boloh sedev:
Neg.1.BLOG gej yu boloh yamar ashitai talaar humuust oilgolt ogoh, ulmaar blogt hamragdah hunii toog nemegduuleh. Zuudchin andiin helsneer 'buh niitiig blogjuulah hodolgoon ornuuleh'. Barag blogchin bolgon blogiin tuhai olon coon bichlegtei.Bum, Idea, Telmen, Altargan gesen 4hon blogt ochnoon saihan bichleg ene sedveer baina.
2.HUUHED: Humuujil, dayarshij bui ertoncod huuhed gadni soyol irgenshild ooriin unagan soyol avch uldeh, ger buliin haricaa, bolovsrol geed tom sedev. Telmen, Byambaa naraas gadna Bumaagiin zurhni utas hondson oguulleguud bas bus hunii huuhdiin asuudlaar bichsen niitleluud baigaa.
3.BAIGAL ORCHIN-i evdrel agaar usni bohirdol geed bidnii sanaa zovj yavdag sedev. Bibby sanal ogson, Zayagiin blogt mongon us ozon geh met bichleg baisan, bi huvidaa negdej bolj baina. Ene sedveer blog shuugeegui niileh uls olon garna gej naidaj baina.
4.TUUH, SOYOL, ZAN ZANSHIL ene sedviig harin mongoliih, gadaadiih gej hoyor angilaj boloh. Humuusiin blog unshij baihad ali ch sedevt hamruulj bolohoor saihan bichleguud olon baisan. Olon hun end oroh baih.
5.NIIGEM gechihvel denduu eronhii bolchih geed. End niigmiin emzeg hurc asuudliig oruulyu gej bodloo.
6.SPORT eruul bied saruul uhaan gedegbiz dee. End gadaad ornuudad bolon manaid olimpiin naadamd herhen beldej baigaa. Caashid German metiin bieiin tamir buh niitiin hereg zurshil bolson orni turshlagaas tulhuu oruulj Mongold hevlel medeelliin heregsleer olond hurgeh.
Hoyor.1.Orchuulga
Meddeg hel, sonirhdog zuil, sursan mergejleeree bichil bag bolon nom orchuulah. Hen hentei yamar nom orchuulahiig oorsdoo medsugei.
Alsiin zorilt:
1.Bumiin sanaag heregjuulj gadaadad baigaa mongol huuhded, nutagtaa baigaa mongol huuhduuded blogchid tanin medehuin togtmol hevlel (on line, caasan deer baihiig yarilcaj shiidverleh)
2.Huu-giin sanaag heregjuulj 7 honogiin blog toim sonintoi (setguul)boloh,TV suvgaar blogchdiin buteelees sonirholtoi(jujig) helbereer nevtruuleh arga zam haih, ulmaar heregjuuleh.
3.Blogchdiin ajilluulj ehleed baigaa 'Mongol huuhed' toviin ajild tuslah.

Todorhoi sanalaa ogoorei.

Ганаа_бж said...

Sain baina uu, hojimdsondoo hultsel uchye.
Shurdhiij orj irj tanii bichlegiig bolon blog anduudiin setgegdliig unshchihaad l guigeed baisan shuu. Argagui bagsh hun shig ajillaj baina daa. Neeree ene olon hunii huchiig negtgevel chamlahaargui ajil, hudulguun urnuulj bolohoor baigaa biz? Minii huvid Telmengiin bagiin bureldehuund orson gej oilgoloo. Sain bodoj baigaad sanaa onoo baival nemj helyee.

Дeстини said...

Болжгоны цагаар бол би өглөө 6 цагт босоод суух юм байна. Болно оо, болно.

Ш. Баатар said...

Tany blogiin orchuulga hiih sanalyg ih demjij baina. Manai zlauusiin hariltsan holbootoi ajillah hamgiin anhny helber ni Tsahim Urtuu yum, odoo ch uil ajillagaagaa yavuulsaar baigaa. Ter site-aar mash olon saihan mongol seheeten zaluustaigaa uchran taniltssan yum. Blog bol neleed huvi hunii uzel bodlyg sshingeesen niitiin online site-uudaas arai hoor helber yum. Orchuulah nomny tuhaid bol negen sanal baina. Bid delhiin songodog buteeluudig orchuulj ard tumniihee hurteel bolgon mongoldoo oyuuny horongo oruulalt hiih ni chuhal yum. D.Sainbayar maani ali hediinee songodog zohiol orchuulah arga bariltai bolson, bi deedsees sanal bolgoj baisan negen nomyg tuund sanal bolgoj bailaa. Nuser tom buteeleldee. Delrhii uuguul soyol, domog ulgeriin nevterhii toli bolog "Altan nahia" (Golden Bough, orosoor Zolotaya vetvi) gej nom bii. Uuniig Hel utga zahiolyn hureelen baiguulagdsny daraa anhny doloon gishuun maani mongol helend orchulah talaar ih yaridag baisan baina. Hojim taalal Togsohiinhoo uyed B.Renchin guai H.Sampildendev agsand ene nomyg orchuulahyg gereeselsen gene. Sanpildendev ah biye ni muu baihdaa, amidralynhaa suulchiin jiluuded ene nomyg orchulahyg nadad bas helj bilee. Bi bol ene ih ajil, sudalgaany hajuugaar ene nomyg barij avahd berh yum. Ta buhen mongolyn ahmad erdemtediin moroodol bolson terhuu nomyg angli oros ali negen heleer olood haraarai. Nadad bol angil ni arai tohom yum shig sanagdsan. Gehdee odoogoos 100-gaad jiliin omnoh angli hel ichir ih hund sanagddaj bilee. Ene bol negen sanal yum.

ZAYA said...
This comment has been removed by the author.
A.Ganbaatar said...

Их сайхан санаа байнаа. Дэмжиж байна. Бодож байгаад санаа оноо нэмэрлэе. Ингэхэд та вимо-д эрхтэй юу? Тэрүүгээр "гар нь загатнасан" мундаг улсууд бас их олон бий шүү. Имэйл хаягаа өгүүл би танд урилга явуулж болно. (миний блог дээр сэтгэгдэл хэлбэрээр үлдээчиж болно)

tumee 33 said...

Telmengiin bagt durtaiya negdej baina.Oor bas japan helnees orchuulga hiih ajild ch chadah chineegeeree oroltsoj chadah baih gej bodoj bna...
Minii YahooID:jargaltumen

Telmengiin sanal-d (tovloson udur, tsag) garaa urguloo.

Telmen said...

Za tegvel hoyor gurvan ch hun demjij baigaa tul conference iin tsag iig ireh davaa garigiin mongolyn tsagaar 20 tsag gej togtooloo shuu. Ter hurtel yum bodoy gesen zaluus dor burtee tungaaj baigaad saihan yariltsaya. End ingeed setgegdel maygaar bicheed baihaar gonjiison yum bolood baih shig baina.
Ganga egchiin sanal bolgoson sedvuud ih zugeer sanagdaj baina. Tegeheer gantsahan hun l baidag buh blog iig uhaad baih bus sedev burees neg hoyor hun niilj baigaad uursudud n hamaaraltai bichleguudiig Derrick-dej haij oloh heregtei baina. Ehnii eeljind belen bolson bichleguudiig havsargaj, zasch yanzlah heregtei yum baina. Bi bas blogreader ee uhaadhay, avdriin yorooliig uhaad atga guril garah ch yum biluu. Manai blog deer gehed l huviin uzel bodol talaas bichdeg tul olon tumend unshuulna gej bodvol arai l uur maygaar yanzlah hereg garah baih.
Za ireh Davaa garig hurtel sain bodoyo bodoy.

erhtsas said...

Сайн байна уу? Ганга эгч ээ.Би дэмжиж байнаа гэхдээ орчуулга хийх түвшинд хэлний мэдлэгтэй биш өөр төрлийн блогчидтойгоо нэгэн баг болоод хийж чадах зүйлдээ гар бие болоод ухаанаа зориулах чин хүсэлтэй байгаагаа хэлмээр байнаа.

Алтайн уулс.. said...
This comment has been removed by the author.
Meg said...

tiimee, mongol blogchid maani sain bichdeg, bloguudaar orood garahad barag mongoliin sonin unshsanaas ch iluu tsagaa ur duntei ongoroodog... yaj hamtarch ajillah gej baigaag medehguich demjij bn

алтаргана said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...

Сайхан санаа байна шүү...одоо нийлж хөдлөх цаг угаасаа болсон. Алтарганаас дуулаад орж ирж сонирхолоо дэмжиж байнаа... Болжмор

Anonymous said...

Чи миний нэг хөтөлдөг Хүүхдийн ертөнц блогоор нэг зочлоод үзээрэй хө....хүүхдүүддээ хэрэгтэй болов уу гээд энд тэндээс бага багаар юм цуглуулж л явна. Одоо хүүхдийн баярыг угтаад бас нэг ажил зохиох санаатай байгаа. Баярлалаа

http://anirlahui.blog.banjig.net/

Anonymous said...

http://huuhdiinertunts.blog.banjig.net/

уучлаарай Болжмор байнаа...би түрүүн өөрт чинь өгсөн хаягаа ингээд өөрчихчихлөө...энүүгээр ороод үзээрэй баярлалаа

meesh said...

Дэмжиж байна тэр хүүхдийн хүмүүжил тухай юуун түрүүн хэрэгтэй гэж бодож байна....Саяхан хүүхэдтэй болсон залуу гэр бүлүүдэд үнэхээр туршлага асар дутдаг юм байна лээ....Тэрэн дээр манай сайн ээжүүд заавар зөвлөгөөгөө сайжруулж багцлаад анхны бүтээл болговол..............

Anonymous said...

Болж л байна.

Гэхдээ энэ талаар хүмүүс хоорондоо их ярилцдаг шд. Блоггэрүүд


Pearle Deppsu

ganga said...

Baatar: Tsahim urtuud delhiigeer neg tarsan mongolchuudiig interneted holbogdoh bolomj ta bolon tani nuhud anh sanaachilj baisand talarhaj yavdag. Baatar andiin sanal bolgoson 'Altan nahia' nomiig barij avah hun baina uu?
Ganbaatar:Urilga iruulsend bayarlalaa. Vimo-d orj uzsen.
Meg: Zagvariin ertunctei ajil turliin holbootoi. Demjij baigaad bayarlalaa.
Boljmor: Huuhdiin ertunts blogoor orj uzsen. Huurhun yum.
Meesh:tiim
Deppsu:Hamtran orchuulga hiih ganc neg hun haisnaas caashgui. Conference-n daraa management-g oor hund shiljuulne.Yarilcdag uls sonirhlooroo end tend niilj baigaa, oilgomjtoi.

gegeen said...

hogshin chini australia-g songohiin uchir ni gedeg nom gargasan shuu. sonirhson humuus gegeen@yahoo.com , www.gegeen.com -r orood ireerei

Logos said...

Sain uu Ganga, ih uilsiin ehlel tavigdaj baigaag harahad uramtai baina. Hicheegeerei and mini. Endees yamar negen zuil buten garna baih gesen itgel baina. Sh.Baatar ahiin durdsan "Altan nahia" (Golden Bough, orosoor Zolotaya vetvi) nomiig orchuulah yumsan gesen bodol teesen heveer bui. Uund neleed turshlagatai orchuulga hiih zaluus negdej chadval saihan orchuulga garah baih gej bodoj baina. Rinchen guain gereesiig biyeluulehees uur erhem uils yu baih bilee, tiim ee? GH, Sainaa