Friday, 25 April 2008

Хамтран ажиллах боломж

Түрүүчийн бичлэгт дэлхий олон оронд суугаа мэдээллийн эх сурвалжаар баян, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой блогч анд та нараас хамтран ажиллах боломжийг асуухад, Монгол, Англи, Америк, Япон, Герман, Чех, Канад, Энэтхэг, Сингапур зэрэг оронд сурч ажиллаж байгаа, оюутан аспирант, биологч, эмч, сэтгүүлч, инженер, архитекторч, программист зэрэг мэргэжил мэргэжлийн англи, герман, япон, орос хэлтэй гучаад блогчид одоогоор дэмжснийг мэдээлэхэд таатай байна.
Гадаадад байгаа нь монголын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр бүр авч чаддаггүй мэдээлэл блогчдын бичлэгээс авч байгаа билээ. Нутагтаа байгаа нь өөр газар байгаа хүмүүсээс тэр бүр олж авахад төвөгтэй мэдээлэл авах замаар бие биедээ мэдлэг хүргэдэг. Гэвч блог уншдаггүй, блог хөтөлдөггүй хүмүүст энэхүү мэдээлэл хүрч чадахгүй байгаа. Мөн сонины газрууд, хэвлэлийн зарим газрууд блогчдын оюуны бүтээл болох тэдний бичлэгийг дур мэдэн авч ашиглах явдал мэр сэр ажиглагдаж байгаа. Блогчдын дунд маань харамсалтай нь хүний бичлэг хуулбарлах явдал ч байдаг.
Блогчид бид хамтран өөрсдийн бичсэн зүйлээ эмхэтгэн гаргаж цаасан хэлбэрээр болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх, зохиогчийн эрхээ хамгаалуулах шаардлага урган гарч байна гэж бодож байна. Санал асуулгаар блогчид бичлэгт комент маягаар болон майл, мессенжэр ярилцлагаар ирүүлсэн саналыг жагсаавал:
Эбэ-Дэмжиж байна. Нийгэм, шашин соёл урлаг багт нэгдэх.
Зүүдний тэмдэглэл- Тодорхой эмзэг хурц сэдвээр санал солилцох, өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, түүнээ нийтэд хүргэхээс эхлээд хамтран ажиллах боломж их байгаа ба үр дүн гарах магадлал нь их өндөр юм гэж ойлгож байна. Блог хөтлөхийн үр ашиг, ашиг тусын талаар өргөн сурталчилж блогийг Монгол даяар мэддэг болгох хөдөлгөөн өрнүүлэх нийтлэл олноор бичих.
Заяа-Орчуулгын тал дээр хүмүүстэй хамтрах санал байгаа.
Түвшин-Санаа нэгдсэн зорилго нэгтэй залуус хамтарвал амжилтанд хүрч бусдад тусалж эх орондоо хувь нэмэр оруулж чадна гэж боддог.
Уянга- Санаачлагчид нь блог хөтөлж, бусдынхаараа хэсэж яваад бие биенээ олж авсан, Монгол дахь хүнд амьдралтай, орон гэргүй хүүхдүүдэд туслах зорилготой "Монгол хүүхэд" ТББ ажиллаж эхлээд байна. //mongolhuuhed.org
Бямба -Бие биенийхээ царай зүсийг ч мэдэхгүй блог хөтөлдөг залуус бид сэтгэлийнхээ дуудлагаар "амьдрах хүслэн" хөдөлгөөнд нэгдээд Заяа охинд бодитой туслалцаа үзүүлэхэд хувь нэмэр оруулсандаа бахархдаг.
Тэлмэн-Ном орчуулах гэдэг тун сайхан санаа, блогчид дундаасаа ивээн тэтгэн тодорхой нэгэн сэдэв хөндөөд, байгаль орчин бохирдолт, түүний эсрэг бид юу хийж болох талаар, мөн монголчуудын ёс заншил орчин үетэй хөл нийлүүлэн зохицуулж болох талаар гэх мэт үе шаттай бичлэгүүд нийтлэн тэд нараа эмхэтгэн бяцхан эмхэтгэл маягаар олонд толилуулж болох юм. Нэгдэх багийн хүмүүс нийлж тухайн сэдэв дээрх бичлэгийг түүвэрлэх. Он лайн конференц ирэх даваа гарагт 4 сарын 28-ны УБ-ын цагаар 20 цагт хийхээр тогтлоо.
Ганга-Газар газрын сониноос эмхэтгэл гаргах, блогчдын уншсан номын тоймоор нэг булан нээх, блогчдын хөгтэй хөгжилтэй адал явдал, хүний араншин булан нээх, зуны олимп угтаж блогчин бүр өөр өөрсдийн байгаа орны өмнөх олимпод оролцож байсан туршлага, тамирчдаа хэрхэн бэлддэг арга барил, амжилтад хүрсэн замнал сэдэвт бичлэгээр тэргүүний бичлэгийн уралдаан зохиох.
Түмээ-Хүүхдэд хэрэгтэй, хүртээлтэй нэг ч болов зүйл хийх юмсан гэж бодогддог. Эрүүл орчинд л хүүхэд бие бялдар, оюун санаа нь эрүүл бойжих нөхцөл хангагддаг. Япон хэлнээс орчуулга хийхэд оролцоно.
Хүү-Нэгэнт харьцангуй цензур багатай, мэдээллийн хэрэгслэл гэдгийнх нь хувьд блог руу хүмүүсийг татах, одоогийн уншдаг хэдхэн хүнийх нь хүрээнд биш гадуур алхаж яваа залууст хүргэх үүднээс 7 хоног тутмын тойм маягийн "Блог" сонин гаргаад тэрэн дээрээ блогуудаас хүнд хэрэгцээтэй бодитой мэдлэг болохуйц мэдээлэл, хөгжилтэй бичлэгүүд цуглуулж хэвлэж гаргавал. Мэдээж блогчдоосоо зөвшөөрөл цуглуулаад сониндоо хаягтай нь хэвлэх байдлаар. Тэгвэл доод талын шатан дээр зогсож байгаа хүмүүст хүрч, тэдэнд мэдээлэл тараахын тулд ТВ ашиглах, сонирхол татахуйц хэлбэрээр нэвтрүүлгүүд бэлдээд ТВ-үүдээс цаг авч нэвтрүүлж байвал. Туслалцаа хэрэгтэй хүмүүст тусалдаг тийм нэг "сан" ч юм уу, ротари маягийн клуб байгуулвал ямар вэ? Одоогоор www.blogmn.net сайтаа хөгжүүлэх, www.dusal.net сайтаа блог уншигч, портал сайтын хэлбэрт оруулаад бүх сайтуудаас мэдээлэл цуглуулдаг, хүмүүст хүргэдэг сайт хэлбэрээр хийх гэж оролдож байна.
Idea-эхлээд зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Хэн хэн ямар багт орж, ямар чиглэлээр хамтарч болох тухай санал асуулга явуулах. Ингэхийн тулд эхний ээлжинд юу хийж болохоо жагсаагаад хүмүүсээс санал авч болох юм. Тодорхой зорилготой, хэн хэндээ ашигтай, үлдэцтэй юм хийвэл дуун дээр нь дэмжих хүн олон байгаа. Бидний уриа "Блогчдын санаачлага бодит амьдралд" гэвэл яажийна. Энэ мэт зохион байгуулалтын чанартай асуудлыг нэг хүн хариуцмаар байнаа.
Guga-Хийхэд хэцүү биш хирнээ блог хөгжилд нэмрээ оруулах санаа: www.allweb.mn зэрэгт блогууд гэсэн ангилал байхгүй байгаа нь засах шаардлагатай дутагдалтай тал гэж үзэхээс аргагүй. Нөгөөтэйгүүр тодорхой нэг зүйл магадгүй сонин хэвлэл рүү "дайрах" зэрэг болж задарвал хэн хүнгүй л хувь нэмрээ оруулж болох байна.
Алтарган-Хараад байхад ихэнх нь залуучууд, оюутнууд их блог хөтлөөд байх шиг. Зарим нь блог хөтлөснөөр авьяасаа нээж ч байна. Мэддэг чаддагаараа нэгдээд эх орондоо, үр хүүхэддээ хэрэгтэй зүйл хийе гэхэд хэн ч үгүй гэхгүй. Харин тэр зохион байгуулалтанд орох хэрэгтэй гэдэг чинь зөв шүү. Тэгээд чиглэл зорилгоо тодорхойлоод багаа бүрдүүлэх хэрэгтэй байх.
Бум-Эрдэнэ-Хүүхдэд зориулж их юм хиймээр байна. Гадаадад байгаа, дотоодод байгаа гэсэн 2 чиглэлээр байж болно. Ялангуяа гадаад байгаа хүүхдүүд маань монголоосоо холдоод байна л гэж байна. Тэгвэл интернет сайт ажиллуулж, сонирхолтой хүүхдийн анхаарал татахуйц өнгө будаг сайтай хичээл явуулж болох байх. РС-гийн чиглэлээр мэрэгшиж байгаа залуучууд вэб юмыг нь хийгээд монголын зан заншил хийгээд орчин цагийн дэлхийн хүүхдийн хөгжилд хөл нийлэхүйц мэдээ мэдээлэл, үлгэр домог, гэр бүл дэх хүүхдийн эзлэх байр суурь, тэдний хэрхэн эрхэм чухал хүн гэдгийг нь хүүхдийн талаас нь тэдэнд ойлгогдох талаас ойлгуулж өгөх гээд хаана ч амьдарч байгаа хэний ч хүүхэд нет дээр суугаад тоглохоос гадна тэрнийг л үзэх гэсэн хүсэл төрөхүйц хөдөлгөөнтэй дуутай өнгөтэй будагтай тийм сайт юм хийж болж байна. Манай блогчид дунд энийг хөтлөөд явуулаад байх залуучууд зөндөө байна. Тэгээд тэндээсээ ном гаргаж болно. Мөн хүүхдийн зохиол орчуулж болмоор. Зарим блогчид маань монголд байгаа хүүхдүүддээ тусалж байгаа гэж сонссон. Түүн шиг бас оюуны тал дээр гадаадад байгаагий нь монголдоо ойртуулах гэж дотоодод байгаагий нь үзэх харах юмыг нь тэлж задалж өгөх зорилгоор гэх мэт. Тэгээд салбар салбараа дагаад хэд хэдэн бүлэг болно. Тэдгээр нь нийлээд бяцхан холбоо маягийн юм болох ч юм билүү. Хоорондоо уялдаатай байвал л болоо. Жишээ нь техник технологийн чиглэлээр нэгдсэн нь бусаддаа вэб сайт юмыг нь хийгээд өгөх, орчуулгынх нь ганц нэг материал орчуулаад өгөх, түүх уран зохиолынх нь төрөл чиглэлээр нь материалаа бэлдээд орчуулгынхандаа ч юмуу хэндээ ч юм өгөх гээд нийт хүмүүсийн (холбооны) хамтын дундаас юмаа гаргаад байвал зүгээр болов уу. Мөн түүний хажуугаар салбарууд өөр өөрсдийн хийх юмаа хийгээд явна. Үүнд нэг их хөрөнгө л лав орохгүй. Аль салбар юу хийж байна гэдгээ дэлгээд тайлбарлаад байж болно. Мэдээж энэ бүгд бид блогоо бичдэг шиг л зарчимаар явчихна
Destiny-Зохион байгуулалттай ажиллаж эхэлвэл цэгцтэй, төрөлжсөн мэдээлэл түгээхэд хэрэгтэй юм байна. Их юм хийх эрмэлзлэлтэй залуучууд их байдаг. Эрүүл мэнд хөдөлгөөн, орчуулга дэмжиж байна.
Баатар-Бид дэлхийн сонгодог бүтээлүүдийг орчуулж ард түмэндээ хүртээл болгон оюуны хөрөнгө оруулалт хийх нь чухал юм. Дэлхийн уугуул соёл, домог үлгэрийн нэвтэрхий толь болох "Алтан нахиа" (Golden Bough, оросоор Золотые ветви) гэж ном бий. Үүнийг Хэл утга зохиолын хүрээлэн байгуулагдсаны дараа анхны долоон (Ринчен, Дамдинсүрэн, Содном, Лувсанвандан, Цэрэнсодном, Гаадамба, Чой.Лувсанжав, Сампилдэндэв) гишүүн маань монгол хэлэнд орчуулах талаар их ярьдаг байсан байна. Хожим таалал төгсөхийнхөө өмнө Б.Ринчэн гуай Х.Сампилдэндэв агсанд энэ номыг орчуулахыг гэрээсэлсэн гэнэ. Сампилдэндэв ах бие нь муу байхдаа амьдралынхаа сүүлчийн жилүүдэд энэ номыг орчуулахыг надад бас хэлж билээ. Ta бүхэн монголын ахмад эрдэмтдийн мөрөөдөл болсон тэрхүү номыг англи орос аль нэгэн хэлээр олоод хараарай.
Болжмор-Хүүхдийн баяраар ирээдүйн алтан үзэгтэн уралдаан хүүхдүүдийн дунд зарласан. http://huuhdiinertunts.blog.banjig.net/

Meesh-Хүүхдийн хүмүүжил тухай юуун түрүүн хэрэгтэй гэж бодож байна....Саяхан хүүхэдтэй болсон залуу гэр бүлүүдэд үнэхээр туршлага асар дутдаг юм байна лээ....Тэрэн дээр манай сайн ээжүүд заавар зөвлөгөөгөө сайжруулж багцлаад анхны бүтээл болговол.
Byasum-Би тэр хүүхдийн ирээдүй, хүмүүжлийн багт шууд орлоо.
бага сага туршлага бий уул нь. Баабарын хэлдгээр үе солигдхийг зүгээр хүлээмээргүй байна л даа..
Bibby-байгал орчны тал дээр их санаа зовоод бнаа сүүлийн үед, энэ тал дээр дорвитойхон зүйл хиймээр бна, монголд маань цөлжилт, агаарын бохирдол, хөрсний бохирдол, гол ус мөрөн ширгэх, ойн түймэр, за тгд мөнгөн ус гээд санаа зовоохгүй бхын аргагүй хүнд асуудлууд бна, хойч үе маань амьдрах эрүүл орчингүй болж бна , бидэнд ч амьд явах баталгаа бага бна.
Ganaa, Ганбаатар, Арсун, Эрхцас, Peak, Meg нар дэмжсэн байгаа.
Блогчид хамтарсан тохиолдолд ойрын болон хэтийн зорилготой, тодорхой нэг дүрэмтэй ажиллах болов уу. Зохион байгуулалтын хувьд он лайн дугуй ширээний хуралдаанаас шийдвэр гаргадаг ардчилсан зарчим байх нь оновчтой байх. Тэр өдрийн хуралдааныг хэн нэг нь удирдан зохион байгуулна биз. Урсгал ажлыг баздаг удирдах зөвлөл ч юмуу ерөнхий зохицуулах хэсэг байх шаардлагатай байх. Тухай тухайн сэдвээр хамтарч буй багийг дотроосоо хэн нэг нь зохицуулагч (superviser or manager) хийвэл зүгээр шиг.
Хүмүүсийн саналыг үндэслэн бичлэгүүдээ ямар ямар сэдэвт багцалж болох санал:
Ойрын зорилго:
Нэг. Доорхи сэдвүүдэд хуваагдан ажиллаж нэгэнт бичигдсэн бэлэн бичлэгүүдээс эмхэтгэл гаргах.
Хоёр. Орчуулга хийх
1.1. БЛОГ
1.2.ХҮҮХЭД
1.3.БАЙГАЛ ОРЧИН
1.4.ТҮҮХ, СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ
1.5.НИЙГЭМ
1.6.ЭРҮҮЛ МЭНД, СПОРТ
Алсын зорилго
1.Монгол хүүхдүүдэд зориулсан он лайн танин мэдэхүйн тогтмол хэвлэл (Бум-н санаа)
2.Долоо хоногийн блог тойм сонинтой болох, ТВ-д цаг авч нэвтрүүлэг бэлдэн гаргах арга зам хайж хэрэгжүүлэх(Хүү-н санаа)
3."Монгол хүүхэд" ТББ-ын ажилд туслах
Одоогоор:
Нэг.
1. "Хүүхэд" багт Тэлмэн, Бямба, Түмээ, Заяа, Баясум, Бум, Ганаа, Мэг, Болжмор, Оогий, Цолмон, Жаагий
2."Байгаль орчин" Бибби,Ганга, Peak, Мээш, Жаагий (Бямба? Заяа? Тэлмэн?)
3."Түүх, соёл урлаг, зан заншил" Эбэ, Ганга, Тэлмэн, Мэг, Түвшин, Peak(Зүүд?, Ганбаатар? Заяа? Дэстини?)
4."Нийгэм" Эбэ, Ганга, Алтаргана, Эрхцас (Idea?, Хүү? Зүүд?Бум? )
5."Шинжлэх ухаан" Түвшин, Алтайн уулс (Дэстини?, Peak?)
6. "Эрүүл мэнд, спорт" Дэстини, Бибби, Peak, Жаагий, Цолмон(Арсун?)
7."Блог" хүн бүрт блогийн талаар бичсэн бичлэг бий. блог бүх нийтийн болгох ажил өрнүүлэхэд ч ер нь IT блогчин аваад явмаар (Ганбаатар?,Хүү?)
8. "Уншсан номын булан" Peak,Ганга (Ганбаатар? Бямба? Дэстини? )
9."Уран зохиол" Болжмор (Зүүд?Бум?Эбэ?Алтаргана ?)


Хоёр. "Орчуулгын баг" Дэстини,Оогий, Peak, Заяа,Ганга,

Баатар андын санал болгосон "Алтан нахиа" номыг орчуулах уу? Дэмжиж байгаа хүн байна уу? Өөр санал болгох ямар ном байна?

Блог андуудаа ямар багт орох, мөн ямар сэдэв нэмэх, өөр ямар ажил хиймээр байгаа зэрэг тодорхой саналаа ирүүлээрэй.


PS:(? ) нэрсийг би дур мэдэн асуух маягаар тавьсан шүү. Тааж буудаагүй бол уучлаарай. Тогтмол уншдаггүй блогыг хааш оруулахаа мэдэхгүй тул нэр дурдаагүй тул хаана ямар сэдэвт юун дээр ажиллахаа бичээрэй. Шинжлэх ухаан, уран зохиол андуудын санаачлагаар нэмлээ.

48 comments:

Cаарал said...

Ye harlaa, zavgui zavgui gej yavsaar bi hotsortson bnashtee, demjij bna, demjij bna, ter deer Boljgono avhai yun konferentsi zarlachihav, yaj oroltsoh yum?

БЭ said...

saaral> hehe avhai n davaa garagt mongolyn tsagaar 20 tsagt yahoo messenger deer uulzatsgaaya gesen yum. hed heden hun demjij baigaa tul tsagiig heveer uldeey. ter hurtel ale bagt nemegdeh yu hiih sonirholtoi baigaa, nemj heleh sanaa onoogoo bodoj baigaad bolomjtoi bol bidentei negdeerei. yahoo ID ee send hiichih.

бж said...

Bi Boljgoniin bagt oroh sanaltai baigaa

peakfinder said...

Yamar ch gesen sanaa niilsen humuustei hamtarch hund heregtei zuil hiih bolsondoo bayartai bainaa. Minii huvid baigal orchin, soyol urlag, eruul mend, nomiin bagt orj ajillahad belen baina.

peakfinder said...

Oo minii yahoo ID peakfinder@yahoo.com shuu.

бж said...

yahoo ID-gaa uldeelee. ganaabj@yahoo.com

Оогий said...

Ээээээээээ би бас их том зүйлээс хоцорсон байнаа.
Ганга эгчэээ би ХҮҮХЭД, ТҮҮХ ЗАН ЗАНШИЛ хэсэгт оролцохыг хүсэж байна. Яаах ууу.

Оогий said...

Ер нь хоёр туулай гэж байхаар нэг зүйлдээ тууштай байнаа.
Би Хүүхэд багт шүү. Оогийнооо байна.
Миний яхоо АЙ ДИ buyant_oogii@yahoo.com

Та ёстой мундаг санаачлага гаргасан байна

Оогий said...

Би бас орчуулгын багт орох хүсэлтэй байна.
Хэд хэдэн номон дээр ажиллаж байсан өмнө нь.
Бусадтай хамтран ажиллах нь өөрөө их зүйлийг сурч чадна гэж найдаж байгаа.
Хүүхдийн чиглэлээр гоё танин мэдэхүйн, сургалт хүмүүжлийн чиглэлээр эсвэл гэр бүлийн боловсролын (family culture) чиглэлээр ном орчуулж гаргаж болох юм.
Одоо би нэг ном орчуулж байгаа. Ажлын чөлөө цагаар хийж байгаа болохоор цаг сунгагдаад хойшлогдоод л байгаа юм.
Нэг гарчихвал хүмүүст их хэрэгтэй ялангуяа эцэг эх, нэг гэр бүлийн хүмүүст их хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Хүүхэд өсөн хүмүүждэг гэр бүлийн орчин ямар байх талаар бичсэн ном л доо.
Энэ номон дээрээ минь хамтарч орчуулах хүн байвал блог найзууд нэрийн дор гарах бас нэг бүтээл байх болов уу гэж бодож байна. Хүлээн авна уу.
Оогийноо

ganga said...

Sain uu, Oogii demjsend bayarlalaa, tuuh zan zanshil, huuhed ali alind ni or l doo. Hun ganc sedveer dagnah ni hovor shuu dee. Bi 'huuhed' bagt oroogui ch ganc neg huuhedtei hamaatai bichleg oruulah, zarim huuhedtei hamaatai ajild orolcoh sanaatai baigaa.

Unknown said...

Za sain baitsgaanuu? Demjij baigaa chadah chineegeeree huchee orgoh bolnoo. Iimerhuu neg buleg geh yumuu zuiliig uusgey gej ih boddog baisan ch haanas ehlehuu yu hiihuu zereg asuudal tulgaraad mon zovhon uuniig bodoh zav jaahan homs tul tegsgeed orhichdog bailee. Hamgiin gol ni sanaa negdeh humuusiig haanas herhen oloh ve gedeg baisan. Iim saihan zov sanaa shiidel onovchtoi sanaluud baihad ooroo buteene gehesee demjij huchee orgoltsoson ni onovchtoi bilee. aa tiim namaig "Түүх, соёл урлаг, зан заншил" bagt oruulahaar tavij uuniig ch mon demjij bainaa ene bagtaa mon "Shinjleh uhaaniig" bagtaachival ih zugeer bnaa. minii mail tuvshin19872004@yahoo.com

hundetgesen Tuvshinjp

Bayasum said...

bayasum@yahoo.com

Bilguun Turboli said...

bibby_mng@yahoo.com

Bilguun Turboli said...

Хэй Ганга эгчээ "ШИНЖЛЭХ УХААН"-г нээрээ мартаж орхисон бна шүү дээ, Түвшинг бичсэн бхаар саналаа , "ШИНЖЛЭХ УХААН"-г нэмэх саналтай бна,

Anonymous said...

Баярлалаа. Би хүүхдийн багт ордог юмуу. Гэхдээ одоо бас тун удахгүй ТВ-9 телевизын шашны нэвтрүүлэгийн редактортай хамтарч "Монгол уламжлал" нэртэй блог нээх гэж байгаа. Алинд нь орвол дээр вэ...хэхэ
Миний хаяг:jenii26@yahoo.com
Болжмор

Chime said...

minii huvid huuhed bagt orj urlagiin talaas medeelel bichih bolomjtoi um bn, 5n sard hicheel maani ehleh uchraas neleen zavgui bolno, gehdee zav choloogooroo soyol urlag [art] talaasaa sonirholtoi yum hiigeed baij chadnaa =]

Chime said...

b.chime yahoo ID =]

Дeстини said...

ddestiny08@yahoo.com

Tsoomii said...

bi bas l hotsorchee, eruul mend bolon huuhed gesen hesegt oroh sanaltai bna, Gevch 20 tsagaas amjihgui bolohoor hotsrood ch bolson messengert orohiig bodnoo.

ganga said...

ganga:dashnyamg@yahoo.com
zuud:banom2001@yahoo.com
bum:t_bumerdene@yahoo.com
idea:adiyasurene@yahoo.com
altargan:bl_ff@yahoo.com
telmen:misstelmen@yahoo.com
tumee:jargaltumen@yahoo.com

PS:Huu-d conference-n tuhai medee hurgej chadahgui baina. Blog.mn zasvartai. Holboo barij chadah hen negen zar hurgene uu?

Anonymous said...
This comment has been removed by the author.
ganga said...

Arsun:arsund@yahoo.com


Zaya, Byamba, Ebe, Erkhtsas,Ganbaatar, Meesh, Uyanga,Saaral, Tsolmon nariin hayag baihgui esvel gmail zereg oor hayag baina. Ajlii cag tani rolcoh bolomjtoi bol hayagaa iruuleerei.

Anonymous said...

Ком маань болдоггүй, бичлэг хийх гэж гурав дөрөв үсрээд хачин юм болчихоод байна.
Миний хувьд нийгэм гэсэн ангилалд орох нь дээр байх аа, түүх ёс заншол гэхээр арай л холдоод байна.
За бүгдээрээ нийлээд зүтгээд байна шүү залуусаа

Anonymous said...

Сайн уу? Ганга эгчээ

Би тухай бүгд нь орж ирээд бичлэгийг чинь уншаад юу болж байгааг тагнаад л байгаа л даа.хэ хэ
Гэхдээ сайн бодоод л сууна яг хаана орж хэн хэнтэй хамтарч нэгэн хүн мэт нэгдэж ажиллаж,юу хийж чадах билээ би гээд л... үнэндээ өөрийгөө жоохон голоод байгаа гэх үү дээ,харин та нар минь намайг зүглүүлж чиглүүлж зааж сургаарай.Та нартайгаа хамтарч ажиллахдаа баяртай байнаа.

Би нийгэмийн хэсэгт орвол яаж байна,юм юм л бичээд байдаг болохоор яг аль хэсэгт орох оо шийдэж чадахгүй байна л даа уучлаарай Бүгдээрээ.

Tsasjin_e@yahoo.com.sg энэ миний хаяг.

ZAYA said...

Хүүе эгч минь ээ, оролцолгүй яахав.
миний yahoo ID: zaya_b

sunjee said...

ganga egch.synjee@yahoo.com

sunjee said...

ganga egch ee gejaagaam shuu,
synjee@yahoo.com

meesh said...

muugii1113

Би байгал орчин гэсэн хэсэгт орсон дээр байхаа мэргэжилтэй хамгийн ойр......

Cаарал said...
This comment has been removed by the author.
Жаагий said...

Ug ni ter conferenced ormoor bna. Daanch yag ter yed ajiltai bdag. Minii huvid hvvhed, baigali orchin, ervvl mend gesen salbart oroltsmoor baina. Saiahn zvil sanaachilsan bna.

Anonymous said...

Сайхан санаачлага, бүтээлч ажил өрнүүлж байгаа юм байна. Дэмжиж байна. Ихээхэн сонирхолтой санаа байна шүү. Би хөдөө ажлаар явж байгаад өнөөдөр л ирлээ. Эл мэдээллийг хэлэхээр утас цохисон эрхэм Арсунд баярлалаа. Миний мессенжер ID: darkday_z@yahoo.com

Anonymous said...

Бас Гангаа, миний номыг уншсанд их баярлалаа. Сэтгэгдлээ бичээрэй. Үүсгэн санаачилж буй дээрх ажилд тань амжилт хүсэхийн хамт өөрийн зүгээс идэвхитэй оролцохоо амлая. Миний хувьд түүх, утга зохиол, танин мэдэхүйн мөн нийгмийн асуудлаар бичиж байж болох юм. Чадахынхаа хэрээр зүтгэх болноо. Жич бусад саналуудаа дараа бодож боловсруулж байгаад хэлье.

Unknown said...

Conference-d oroltsoj chadahgui bolchihloo. Yun tuhai yariltssanaa saihan bichitsgeene bizee.

Enkhe said...

Гурван нас хүрэх гэж байгаа хүүдээ монгол үлгэр хайж байгаад ороод ирлээ. Монгол хэл дээр хүүхдийн зохиол интэрнэтээр олно гэж санасны гарз бололтой. Бид Европт амьдардаг болохоор хүү маань дандаа л гадаад хэл дээр кино үзсээр хэл яриа нь сайн хөгждөггүй. Нөхөр бид 2 түүнтэй монголоор ярина хүү маань болохоор дандаа франц зарим үед ч бүр англи герман итали дээр ч хүүхэлдэйн кино үзсээр бүр будилж байх шиг байна. Хэрэв монгол хүүхдийн үлгэр зохиол, дуу хөгжимтэй сайт байвал тун сайнсан!
Сонссон мэдсэн юм байвал хуваалцаарай! Баярлалаа!
Accessory (голдуу л эмэгтэй хүнийх байх болов уу ) чиглэлээр мэдээ дуртайяа оруулна шүү!:)

gegeen said...

sydney-s orj irj baina.
australia-d tun tsoohon mongoltoi, internetiin hereglee meddeg hed ni heden oyutnuud, tsoohon mergejiltnuud l baina. bid hed niileed gar holiin huruunaas iluu garahaargui baigaa ch ene sanaachlagiig demjij, medeh chadah zuilseeree huvi nemer oruulahiig hicheeh bolno. good luck zaluusaa. www.gegeen.com

7нбурхан said...

saihan sanaa bna. bi blog neegeed erdoo udaagui. hund heregtei yum hiivel zugeer yum daa gej bodoj bsan yum. namaig bagtaaval bayarlana. bi odoogoor Eruul mend, Shinjleh uhaan, Orchuulga gesen baguudad oroh sonirholtoi bna. bas Bolovsrol gedeg bag bval zugeer bish uu? huuhed zaluust gadaad ornuudad surah tuhai medeelel hurgej bval heregtei bh daa. iim bag nembel bi bas oriyo.
doloonburhan7@yahoo.com

S. B. said...

Udriin mend,
minii blog deer Saaral-iin uldeesen commentiin daguu sonirhoj unshlaa. Bi sayahan surguulia tugssun huulich mergejiltei, ta buhnii sanaachilsan zuiliig ih saihan sanaachlaga gej bodoj bna.
Hervee heregtseetei gej uzej bgaa bol hamtran ajillahad taatai baih bolno. Nadad niigem, uran zohioliin sedvuud iluu oirhon tusah um shig bna. Mun orchuulgan deer ajillaj boloh um.
Minii blogiin ner /bsolongoo/ gmail-iin email hayag. Iluu medeelel soliltsoj boloh um.

S. B. said...

yahoo ID solongoob@yahoo.com

Anonymous said...

bodonguud_zorigt@yahoo.com

Pearle Deppsu said...

aan iim yu, bolood bsiimyy

say byambaa egchiin blogoor orood gaihaj gaihaj garch irlee

IT gedeg label bval yamar ve?

Мөнхбаатар said...

blogchid.blogspot.com гэж блогтоо намайг элсүүлээч?

Бат-Отгон said...

Блогчид ингэж булагнаж байдаг бийвийвий... хэхэхэ. тоглосиймаа. Ийм юм болж байдаг тухай их хожуу олж харлаа. Бусдын блогоор мэр сэр ордог ч энэ талаар ерөөсөө дуулааүй юм.

Anonymous said...

saikhan l sanaa bna. /hun bish, idea/

Gobi said...

та бүгдээр бахархаж байна, гоё санаанууд байна

yanmaneee said...

nike air huarache
golden goose
nfl store
michael kors handbags
nike air force
off white
goyard bags
air jordan
adidas tubular
birkin bag

yanmaneee said...

lebron 18
yeezy 500
yeezy boost 350
yeezy boost 350 v2
moncler
lebron james shoes
canada goose jacket
jordans shoes
supreme shirt
hermes handbags

Anonymous said...

image source replica ysl bags Visit Your URL replica ysl bags my blog Ysl replica bags

tathoot said...

article complet répliques de designer de haute qualité répertoire répliques de sacs de haute qualité internet répliques de sacs ysl