Monday, 7 April 2008

Прага


Газар зүйн байрлалаараа Европын төвд өрнийн болон славян соёл иргэншлийн огтлол буюу зүрхэн газар орших Чех улсын нийслэл Прага их гоё хот. Алтан дундаж гэмээр. Орд харш сүм хийдийн оройг IV Карлын үед алтадсан тул алтан Прага гэх болсон гэдэг. Прага хотын нэрийн утгыг "порог" буюу өнгөрсөн ирээдүйг холбосон босог гэх тайлал ч байдаг. 1784 онд Прага храд, Храдчаны, Бага дүүрэг, Хуучин хот, Шинэ хот, Вышехрад гэсэн зургаан бие даасан хот нийлснээр өнөөгийн Прага үүссэн гэж үздэг.
Одоогийн Прага хотод манай эриний өмнөх IV-III зуунд эхлээд кельт, дараа нь герман омгийнхон суурьшиж эхэлжээ. Дундад зуунд нэг хэсэг Ариун Римийн их гүрний нийслэл Прага хотод байв. Чухам энэ үед IV Карл хаан чехийн нийслэлийг дэлхийд цуутай сайхан хот болгох үндсийг тавьсан юм. IV Карлын үед л 1348 онд Европын анхны их сургууль (хожим Карлын Их Сургууль гэж нэрлэгдэх болсон), Прагын храд (орд харш), Вышехрад, Карлын гүүр (1357), Шинэ хотын суурь тавигджээ.
Хотын удирдах зөвлөлөөс хотын түүхэн дурсгалт газруудыг хамгаалахад цаг үргэлж анхаарч, үе шаттай тодорхой төлөвлөгөөтэйгөөр эртний барилгуудыг сэргээн засварлах ажлыг тогтмол явуулдаг уламжлалтай, Дэлхийн нэг хоёрдугаар дайнд харьцангүй бага эвдэрч сүйрсэн зэрэг нь Прага хотыг уран барилгын амьд музей болгосон гэхэд болно. Готик, барокко, рококо, романтизм, классицизм гээд уран барилгын бүх төрлийн янз бүрийн хэв шинжийн барилгатай энд танилцаж болно. Прага хотын хүн ам 1,2 сая бол жилдээ хотод зочилдог жуулчдын тоо 4-6 сая. Хүмүүс зөвхөн сайхан барилга харах гэж ирдэггүй. Прага хотод хорь гаран музей, зуу гаран үзэсгэлэнгийн танхим галарейд соёл урлагын дээжистэй танилцах боломжтой.



photos from webside http://www.krasyprirody.cz/

18 comments:

Бум said...

Прага ер нь түүхэндээ их л сүйрэл амсаадаа? Сүүлд эх орны 2-р дайнд харьцангуй гайгүй өнгөрсөн юм болов уу гэмээр байдаг. Хүмүүс ярихдаа Чехүүдийг их айхтар санаатай Азиар юм бол Хятадархуу улс гэдэг. тэр ер нь хэр үнэн юм бол? Гангаа дунд нь байгаа хүн бна мэдэх байгаа. Гэхдээ муу талаас нь биш зүгээр алсын бодол гэх юмуу эсвэл хянуур няхуур талаасаа ямархуу ард түмэн бол?

peakfinder said...

Praga uneheer saihan hot shuu. Uchirgui tom bish bas jijig bish, uzeh harah yum ihtei.
Harin Karliin ih surguuliig europiin anhni ih surguuli gej boddog baisan n' buruu bolj taarsan. France, Angli, Spainii hed heden surguuli Karliin ih surguulias omno baiguulagdsan gedeg.
Bumaa ahad helehed cechuud aihavtar n' ch aihavtar gehdee hyataduud shig hun huuran mehleh gedeggui unench taldaa yum uu gej boddog. Ajliig yas hiideg humuus sanagddag shuu. Nyahuur nyambaigaaraa germantai oirolcoo baihaa.
Za za hunii omnuur orood hel amaa biluudchihlee. Uuchlaarai.

ganga said...

evropiin ornuudiin olonhiig hamarsan tuuhend guchin jiliin dain gej aldarshsan 1618-1648 oni Avstriin Gabsburgiin imperiin esreg daind l ovoo erelheg yavsnaas Czehuud er ni evteihen buuj ogsoor baigaad yum humaa buren buten avch hocorson gedeg. Chinjuu zantai yas ulsuud, nariin neg jijig yamand mergeshine, tuild ni caana ni hureh gej uigagui uzne, german shig cag bariad angli shig hyamsgar, amerik ongiroo gehdee hyatad shig arai bish. Manaid Mongold ochson juulchdad uilchilj yavahad hamgiin adarmaatai evgui zantai ni manai czechuud baidag. Franc, german, angli bugd nairsag sanagddag. Czechuud eldev yum shaardaad yag sanasnaaraa bailgah geed uurlaad yadargaa. Gehdee uridaas yarilcaj tohirvol ajil torold helsendee yas.

arsun said...

Neg ochij uzeh yumsan. Hun am ni manai UB-tei adil yumaadaa.

Дeстини said...

чехүүд нарийн, юманд амар хөдлөхгүй улсууд тулдаа соц. систем нурсны дараа элдэв хямралд өртэлгүйгээр эдийн засгаа тогтвортой барьж чадсан бараг цорын ганц хуучин соц. орон. Тэгээд ч уг орны газар нутгийн байршил улс орны хөгжилд олзуурхмаар сайн, байгаль цаг агаар нь ч зөөлөн.

Barimalch said...

Bi bas deer Cheh juulchidad zurvas uilchilj uzsen harin ch gaigui heegui nohduud baisan daa?!

Neg ochij uzhiig morooddog gazriin maani neg dee! Manai geriinhnii Cheh and Hanka avgai odoo emee bolchihson baigaa daa, huu Tomash n odoo neg harval, bi bagdaa bas teriig neg udaa zodoj uiluulsan gej baigaa!

Bagdaa uzdeg baisan ter goy Cheh kinonuudiin hotiig amidaar n uzeh yanziin goy baih daa. getel ter haviar n ochihdoo dandaa hajuugiinh n oor ulsuudad 2 ochison.

erhtsas said...

Прага хотыг их сайхан хот гэж хүмүүс их ярих юм тэр сайхан хотод очиж эртний газруудаар нь нэг аялахсан.

ganga said...

Blogoor zochilson ta bugddee bayarlalaa.Pragued bas zochilooroi, Amerik Mongoloos end tendees ta nar ireed ajaa uilchilj guigeed ...

Anonymous said...

Heya i'm for the first time here. I found this board and I find It truly useful & it helped me out a lot. I hope to give something back and help others like you aided me.

my webpage - handmixer test ()

Anonymous said...

І am actually glad to read this weblog postѕ ωhich contаins
ρlenty of ѵaluable data, thanks for proνidіng theѕe
kinds of stаtistiсs.

my weblog: ԁachаusbau - -

Anonymous said...

Thаnks foг any otheг informаtive site.
The place elsе may I am gettіng that kіnd of іnfo wгitten in such
аn ideal manner? I have а venture that I'm just now operating on, and I've been аt the looκ οut for such informatiοn.


Hеre is mу blog post dachisolierung

Anonymous said...

Your plaсe is valuеble for me. Thanks!



Here iѕ my webрage :: ferngeѕteuеrteг helіkopteг **

Anonymous said...

When I inіtiаlly commented I sеem to have clісked
οn the -Notify mе when new comments аre аԁԁеd- chеcκboх anԁ from now
on whenеver a сomment is аdded Ӏ gеt 4 emails with thе same comment.

Pеrhaps theгe is an easy method you can remоvе me
fгom that sегvice? Cheеrs!

Also visit my web sitе; bioresonanztherapie

Anonymous said...

You havе made some gоod pоіntѕ there.
Ӏ checκеd on the web to
find οut mοrе about thе іѕѕue аnd founԁ most ρeоρle ωill go along with уour vieωs on this wеbsitе.


Vіsit my ωebѕite ... eiѕwürfelmaschine ()

Anonymous said...

Gгeat pοst. I used to be chеcking contіnuouslу this weblog and Ι'm impressed! Very helpful information particularly the final part :) I handle such information much. I was seeking this particular info for a long time. Thanks and best of luck.

Feel free to visit my web blog friteuse

Anonymous said...

It's difficult to find well-informed people for this topic, but you sound like you know what you're talkіng аbout!
Thanks

My page: bügеlbrett test ()

Anonymous said...

Thankѕ in suppοгt of sharing ѕuch a pleаsant thinking,
article iѕ fastidious, thats why i haνe read
it comρletely

Нere is my web page; buegeleisen test

Anonymous said...

e cigarette, smokeless cigarettes, e cigarette health, e cigarette reviews, e cig reviews, electronic cigarettes