Wednesday 4 June 2008

Хар домог

Монголчууд хэзээний харгис зэрлэг, дайтахын төлөө л амьдардаг, эзэлсэн орнуудынхаа хот суурин, соёлын өвийг үнсэн товрог болгож байсан хэрцгий бүдүүлэг улс гэсэн ойлголт түгээмэл. Европынхон монголчууд болон оросуудыг үл тоомсорлодог, үл хүндэлдэг төдийгүй хятад, энэтхэг, арабаас дор үздэг энэ атгаг үзэлд Л.Н.Гумилев "Хар домог" ("Черная легенда" друзья и недруги великой степи) номдоо "Муу муухай дорд үндэстэн гэж байдаггүй" гэсэн санаанд тулгуурлан түүхэн тайлбар, баталгаа нуталгаатай няцаалт өгсөн юм. Энэ номыг манай нэрт орчуулагч К.Аким зохиогч энэ номоо зохиогч эх орондоо хэвлүүлж чадахгүй байхад гар бичмэлээс нь монгол хэлнээ хөрвүүлж, 1992 онд хэвлүүлж гаргасныг, саяхан энэ сэдэвтэй холбогдолтой нийтлэл, ярилцлага сэлтийг хавсаргасан орос эхийг нь уншлаа. Аким гуай мөн ч сайхан орчуулжээ.
Энэ номны хэсгээс түүвэрлэн сийрүүлбэл: "Тэр үед англи, германы баронууд болхи задгай зуухаар чулуун шилтгээнээ дулаацуулж, тариачид нь шувууны өдөн хөнжлөөр биеэ хучин, саравчинд өвөлжин зутарч байхад нүүдэлчид агаар цэвэр тос даасан эсгий гэртээ аргалын галаа дүрэлзүүлэн жаргаж байсан юм. Чухамхүү сууц гэдэг эд өлгийн болон оюуны соёлыг хөгжүүлэхэд чухал тав тухыг тодорхойлном билээ. ...нүүдэлчдийн зэвсэг болох мод, эврээр хийсэн их гарын нум кельтийнхээс бусад европын аль ч улсын нумаас хоёр дахин хол тусдаг, ...монголчуудын өмсдөг булган малгай, үеэн дээлийг Европт вангууд л өмсдөг, ...талын ард түмэн нь оюуны хувьд ч, соёлын хувьд ч аж байдлын хувьд ч (тохилог тансаг гэсэн утгаар), баатар зоригийн хувьд ч, чин шудрагийн хувьд ч лалчууд хийгээд европын рыцаруудаас даан ч дутахгүй байсан юм. Товчоор хэлэхэд, нүүдэлчдийг жигших үндэс байхгүй". Оросын нэрт түүхч, газар зүйч Л.Н.Гумилев "Би орос хүн, бүх насаараа татаруудыг муулж гүтгэхээс хамгаалж ирлээ" гэсэн байдаг. Номын төгсгөлд Аким гуай "Манай ард түмний өмнөөс хэлмэгдэн зовж, шудрага үнэний төлөө мохолтгүй тэмцсэн энэ эрдэмтнийг манайхан хүнд суртал, захиргаадалт хүчирхийллийн үед даан ч тоохгүй, бараг дайсан мэтээр үзэж байсан нүглийг наминчлаад барна гэж үү" хэмээн халагласан байна.
"Оросыг шүүрдвэл татар л гарна" гэсэн хэлц байдаг. Дундад зуунд Их Монгол улсын бүрэлдэхүүнд орж явсан татаар аймгийн нэрээр талын бүх нүүдэлчдийг европынхон төсөөлдөг байснаар татар-монгол гэж андуу нэрлэх болсон тул татарт хандах үл тоомсорлох үзэл манай монголчуудад шууд тусдаг. Арабууд Оттоманы эзэнт гүрэн байгуулахад эзлэн түрэмгийлэх дайн олон хийхдээ гэмгүй өчнөөн хүмүүсийн цус урсгасан. Загалмайтны удаа дараагийн дайны хөлд европын ард олон нэрвэгдэж байв. Өрнөдөд дээд давхаргийнхны амьдралын зорилго нь "дайн" болсон үе байсаан. Монгол нэрэн дор нэгдсэн талын нүүдэлчид өөр үндэстэн, улсаас илүү ч үгүй дутуу ч үгүй "зэрлэг байж" тив дамнасан их гүрнээ байгуулжээ.
Орос оронд хориотой шахам байсан Л.Н.Гумилевын бүтээлүүдийг 2000 оны эхээр бүгдийг хэвлэн гаргажээ. Ер нь Гумилевын номыг уншихад түүх өгүүлээд байгаа хирнээ яруу тансаг хэлээр цэгцтэй ойлгомжтой бичигдсэн байдаг тул нэг барьж авбал дуусгахаас нааш салахын аргагүй, бараг адал явдалт уран зохиол шиг сонирхолтой байдаг. Түүний бүтээлүүд монголын түүхийг эерэг талаас нь гарган тавьж монголчуудыг гадаад ертөнцөд зөвөөр ойлгуулахыг эрмэлзсэн байдаг болохоор монгол хүнд таалагдах нь ойлгомжтой. "Ах дүү монголын ард түмэнд зориуллаа" гэж эхний хуудсандаа бичээстэй Л.Н.Гумилевын "Байгаагүй орны эрэлд" (В поисках вымышленного царства) номыг амтархан уншиж оросын энэ түүхчийн бүтээлтэй анх танилцаж байлаа.
"Монголд омог аймгийн холбооны уламжлалт зарчмыг халж "хаан" гэдэг албан тушаалд удирдагчаа сонгодог, сонгосон хойноо Их засаг хуулийн дагуу үйл хөтлөх хаанд үг дуугүй захирагддаг нь цэргийн ардчилалын дэвшилтэт хэлбэр байв. Их цус урсаж, уй гашуу учирч байсан ч Их талд итгэснийг хуурч мэхэлдэггүйгээрээ соёл иргэншилтэй бусад орноос ялгарч байв." хэмээн Л.Н.Гумилев дүгнээд, "Христос, лалын бүх улсад айдас хүрэм эзэрхэг ёс, эмх замбараагүй байдал оршиж, амьд явна гэх, эд хөрөнгө бүрэн, нэр төр бүтэн байна гэх баталгаа байхгүй, ер нь аж төрөхөд маш хүнд байна. Их хааны улсад бол хууль, эмх журмыг чандлан сахиж байдаг тул гэмт хэрэг үйлдчихгүй л бол туйлын амар тайван сууж болно" гэж тэр үеийн монголчуудыг мэдэх Марко Полог иш татжээ. Манайхны тухай ямар сайхан үгийг үе үеийн түүхчид харамгүй хэлээ вэ.
Монгол авгайтай голланд эр: "хулгай хийхгүй ажил хийгээд амьдарч болно гэдэг менталите монголчуудад яагаад байдаггүй юм" гэж асуухад, бибээр хариуд нь "хулгай хийж үзээгүй болохоор ийм сэтгэлгээ байдаг гэдгийг мэдэхгүй юм" гэж арзайсан ч, нүүр улайж, хүний өмнөөс ичих ямар хэцүү байдгийг ясандаа тултал мэдрэв шив. Голланд нөхөртэй монгол бүсгүйг өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрт ороход худалдагч алхам холдохгүй дагадаг байснаа, сүүлдээ хулгайч биш монгол, нутгийн хүний эхнэр гэж мэдээд хардахаа больсон гэж ярьсан. Франц, Бельги, Швейцар дахь манай элчин сайдын яаманд долоо хоног тутам цагдаагийн газраас утасдаж, албан бичиг ирүүлж манай иргэдийн хулгайн хэргийн талаар мэдэгдэж байгаа нь манай монголчуудын баруун Европын орнуудад ажил хийх эрхгүй, визгүйгээр харласан хэсэг нь хулгайгаар дагнаж байгаагийн баталгаа.
Хадгаламж зээлийн хоршоо гэж олон хүний итгэлийг хөсөрдүүлж их хэмжээний мөнгө дээрэмдсэн дуулиантай том залилан гарч байлаа. Хуурч мэхэлдэггүйгээрээ бусдаас онцгойрч байсан монголчууд бараг алхам тутамдаа хуурч мэхэлдэг, түүгээрээ бахархах сэтгэлгээтэй монгол бий болжээ. Төрийн байгууллагад өндөр үнээр хулхи бараа шахаж чадсан гэдгээрээ нутгаас ирсэн хүн гайхуулахад, гадаадад байдаг нь ядаж нийтийн тээврийн хэрэгсэлд яаж туулайчилсан, цаашлаад итгэмтгий гадныхныг яаж залилсан, супермаркетэд амархан хулгай хийснээрээ бахархах жишээтэй. Хүнд итгэсэн байвал, монгол хүнд мөнгө зээлдүүлсэн байвал маанаг тэнэгээрээ дуудуулдаг болоод байна.
Бид өвөг дээдэс шигээ хууль дүрмээ чандлан сахиж байна уу? Нийгэмд маань эмх журамтай амар тайван аз жаргалтай амьдрах нөхцөл байна уу? Хуурч мэхэлдэггүйгээрээ бусдаас онцгойрч байсан монголчуудад энэ эрхэм чанар ер хадгалагдаж үлдсэн гэж үү? гээд сэтгэл эмзэглүүлсэн олон асуулт ар араасаа цувна. Өнөөгийн монголчуудын тухай түүхчид юү гэж хэлэх бол? Тэдний нүдэнд өртөж хорь, хорин нэгдүгээр зууны түүхийн хуудсанд багтах болов уу? Монголчуудын тухай хар домгийг няцааж, бүх насаараа монголчуудыг өмөөрч түүнээсээ болж шоронд хүртэл хоригдож, бүтээл туурвил нь хүртэл хориотой байсан Гумилев гуай одоо амьд сэрүүн байсан бол "хар домог" дахин амилахад хараал идсэн өрнөдийхэн бус орчин үеийн монголчуудын зарим нь өөрсдөө буруутай гэдэгтэй санал нийлж харамсах байсан байх даа.

21 comments:

peakfinder said...

Jack Weatherfordiin Chingis haanii tuhai nomond ene talaar saihan haricuulalt bas hiisen baina lee.
Tuuhee ergej harj, yug avah yug geehee tungaaj baimaar. Hulgai hiihiig yumand boddoggui ene mentality haanaas garsan yum bol?

xvv said...

Худалч хүн найзгүй л гээд байдаг байсан одоо ч өөр болсон юм шиг байна даа :( Яаж өөрчлөх ёстой юм бол. Гадаадад хулгай хийсэн, биеэ үнэлсэн зэрэг хүмүүсийг барьж авч ирж хүндээр яллан хорьдог байвал таармаар санагддаг юм. Эрчүүд нь хулгай хийгээд, эмэгтэйчүүд нь биеэ үнэлээд л, Монголд ирэхээрээ ганган машин унасан баян тарган хүмүүс байдаг юм биш үү :( Лав олон биш гэхэд цөөн биш болсон юм шиг...
Сайн уу, андуудаа.
Та бүхнийг нэг зүйлд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Бас дэмжинэ гэж итгэж байна.

Ганга эгч ийшээ орж зөвлөгөө өгөөрэй!

http://blogmn.net/dusal/14485/

Anonymous said...

Mongolchuudad eh oronch medremj haritsangui dutuu baidag tiimees gadniihnii bidnii sain taliig haruulsan nomiig bid ih dotno huleen avdag gehdee bas bidniig muulj baigaa har taliig helsen materialiig anhaarch oorsdiigoo zasaj tednees davj garah n bas ih chuhal sanagddag yum.

Minii bodloor Mongoliig muulsan ba sairhsan gadnii zohioluudiig en tentsuu sonirhon sudalj orgon setgelgeegeer unelj tsegneh n zuitei sanagddag. Ur dund n bid l iluu olon uchir zuig medeh bolno.

barimalch

Arsun said...

Уншаад цөс хөөрөв, бас урам хугарав. Яаж нэг дэвжинэ дээ.

Мөнхбаатар said...

"Хар домог" бол сонин "түүх". Хэн яах гэж зохиов оо гэж? Хэнд хэрэгтэй байсан бэ?
Тэр үед өвөг дээдэс маань аугаа хүчирхэг, гайхамшигтай хүмүүс байж. Тэдэнд атаархсандаа "Хар домог"-ыг зохиож тараасан байж болох. Энэ бол гэнэн л тайлбар.
Монголчуудтай "танилцах"-аасаа өмнө өрнийнхний өөрсдийнхөө тухай бодол нь ямархуу сэхүүн байсныг хаанаас ч гэсэн уншиж болох байх. Тэгээд бодохоор "Хар домог" бол "Атаархал" байж ч болохоор.

Гумилев гуайд Монголын ард түмэн, түүх 2 өртэй.

Anonymous said...

Тухайн үедээ монгол үнэхээр тасарчихсан байсныг түүх аль ч талаас гэрчлэх юм даа. Одоо цаг үед бид дээдсийнхээ тэр сайхан үеийг гутаасан юм их хийж бна даа. Гэм нүгэл гэж байдаг бол байхаар л болж бна. Дээгүүрээ дорой бол доогуураа ч бүр арчаага алддаг бололтой. Сайхан ном уншиж бусадтай хуваалцаж, төн өнөө цагтайгаа харьцуулалт хийн нэгийг бодуулж буйд талархав

XACAP said...

Ganga chi mash zob um bichjee! Unendee bidniig tuuhchid ylanguya europiin tuuhchid u gej bichih bol??? End europt mongol geheer l " Eeddee ene ch dee muu hulgaich" gej bodoj baigaag ni nudnees ni bi olj hardag! Unendee bugd medne! Manai mongolchuud uneniig helehed barag bugdeeree hulgai hiideg arai dendene ee! Minii hubid bi uund mash ih emzeglej ybdag! Tiim dee ch bi Xacap blogoo bicheed baigaa hereg! Unendee hulgai hiihees ch oor argagui baidald ordog ni unen! Tegehdee bitgii tegj haraar ireech l gedgiig bi bicheed baigaa um! Bayarlalaa chamd ih chuham sedeb hondson bna!

XACAP said...

Aan bas minii blogoor orj unshij baidagt chini bayarlalaa!

mind said...

yahav dee bid chini nuudelchid, heden myangan jiliin tuuhtei suurin soyolt humuustei uursdiiguu harizuulbal nemeed nemeed 3 n uyeeree l bolj baina. Bid oluulaa neg dor amidarch baigaagui tul huvaah, huuli sahih, oilgolzoh, durem juram geh metiin zuilsiig medehgui, dadaagui, zarimdaa bur medehiig ch husdeggui. Za tegeed busad ni sain yavbal ataarhaj uhdeg, horlodog, muuldag...hedhen hun tarhan amidrahad yamarch niigmiin uhamsar suuhgui shuu dee

mind said...

neeree franz, shveizariin mongolchuud talaas ni iluu ni hulgaichid baidag.

Зэлмэ said...

Жестокий век гээд зохиол байдаг чинь Гумилевын байхаа, эсвэл андуурч байж магадгүй. Догшин жаран гээд орчуулаад гаргасан байсан. Маш сайхан санагдсан, уран зохиолын хэлбэрээр ялангуяа Зэвийн Оросод хийсэн дайны тухай их тодорхой гардаг.
Нилээн дээрээс би нүүдлийн соёл гэж юу байдаг юм гэж найзуудтайгаа их маргадаг байлаа, одоо ингээд олон зүйл уншаад, бодоод байхад үнэхээр нүүдлийн соёл, иргэншил гэж байдаг юм байна даа. Тэгэхдээ үнэхээр агуу хүн рүү чиглэсэн, өвөрмөц ертөнц байсан юм байна даа гэж бодох боллоо.

ganga said...

Пийк:Jack Weatherfordiin Чингис хаан ном бас монгол хэлнээ орчуулагдсан байна билээ. Манайхан дор нь орчуулаад гаргадаг болжээ. Биеийн амрыг хардаг нь хулгайч болдог биз.
Хүү: Зөвхөн гадаадад биш нутагтаа залилан, хулгай, биеэ үнэлэх адгийн юм хийж байгаа улс Монголд зөндөө байна гэсэнсэтгэгдэл интэрнетээр псонин уншихад төрдөг.
Барималч:Тийм. Алдаанаасаа сурахад хэрэгтэй.
Арсун: Уул нь алхам алхамаар урагшилж л байна. Сэтгэлгээ арай удаан өөрчлөгддөг юм байх.
Мөнхбаатар: Суурин нүүдэлчин өөр ахуй соёлтой, өөр уламжлал зан заншилтай болохоор бие биеэ ойлгодоггүй, тэр үедээ манайхан дэвшилтэт юм түгээж байсан, эсгий гэртэй нүүдэлчид суурин улсаас илүү байтугай ижил гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүйн улмаас "хар домог" үүссэн болов уу.
Бум: Тийм шүү тэр үед олон шинэ юмын эзэн монголчууд байсан. Залуу үндэстэн тул эрч хүчтэй оргилуун байсан гэх. Одоо өтлөөд зөнөх тийшээ байна уу мэдэхгүй юм даа.
Эрдэнэжаргал:Харин чиний нэг бичлэгт Швейцарт байдаг эмэгтэйн тухай байсан. Гадаадад бүх юм амархан сайхан гэж нэг хэсэг нь хуурч зуучлалын мөнгө авч авчираад, визгүй ажилгүй зөнд нь хаячихдаг. Хамаг юмаа барьцаанд тавиад өр зээл аваад ирсэн хүмүүс ичсэн хүн ална гэгчээр хулгайч болдог гэсэн.
Маинд: Их засаг хуулиа ягширдаг мөрддөг байхдаа бас л нүүдэлчид байсан. Бүр хотлоороо бичиг үсэггүй шахам атлаа шудрага, итгэл даадаг байж. Одоо нэг л биш ээ.
Зэлмэ: Манайхныг гүтгэн муулж шал өрөөсгөл "Чингис хаан", "Бат хаан", "Сүүлсийн тэнгис хүртэл" гурвал түүхэн роман бичсэн Владимир Ян гэгч төрийн соёрхол авсан этгээдийн номтой харьцуулахад, Исай Калашниковын "Жестокий вэк" уран зохиол манайд арай нааштай хандсан байдаг. Оросын Л.Н.Гумилев, Америкын Jack Weatherford, Японы Шиба Рёотаро нар шиг монголчуудад элгэмсэг хандаж, үнэн бодит дүр зургийг нэмж хасалгүй гаргасан түүхч ховор байх.

Anonymous said...

Энд харин нэг үг үлдээмээр байна, урьд нэг танд зориулсан сэтгэгдэлээ Бумаа ахын сүүлийн бичлэг дээр таныг орж ирнэ гээд үлдээчихсэн юмаа...

Маш сайхан нийтлэл байна гэдгийг юун түрүүн хэлэх нь зүйтэй болов уу, уг "хар домог" номыг өдгөө хуучин ном зарах цэгүүдээс хаанаас л бол хаанаас авч болохуйц бөгөөд нэг их зузаан биш, А4-н тал шиг хэмжээтэй нүүрэндээ нэг давхиж буй баатрын зурагтай шиг санагдана тийм нэг сайхан ном бий. Аким гуайд олон бий дээ, аягүй л бол. тэрийг нэг энглиш болгочих юмсан...

Ер Монголд хүнээ хайрлахаа байжээ, хүн яавал мөнгийг бус хүнийг хайрлах вэ гэдгээс л манай улс хөгжих унах нь шийдэгдэнэ гэж би боддог, иймээс ч шүлэг бичдэг, хүн түүнийг минь уншаад уянгалж догдолж байвал миний баяр, Монголын төлөө хийсэн гавьяа гэж үзнэ...

Anonymous said...

Amerikd irsen mongol huuhnuud anh uulzaj taniltsantaigaa hen ch hamaagui suuj huuhdiig ni gargaj baina. Biyeiin amryg harj saihan amidrah gesen tedgeer huuhnuudiig neg torliin biyee unelegch gej helj bolno. Bas ted mongol tsusaa bulingartuulj mongol tumnii toloo daaj davshgui nugel uildej baigaa tul ted busdaas iluu mongoldoo ortei gej bi bodoj yavdag yum.

Anonymous said...

харин хаа очиж энд хулгай энэ тэр хийлээ гэж яриа гараагүй байна. Энд байгаа манайхан бол махруу их ажилдаг, мөнгөний үнэ цэнэ дэндүү их мэдэрсэн хүмүүс байдаг. Сайхан номнуудын нэр дурдаж өгсөнд баярлалаа, энэ зун олж авахыг хичээнэ.

eebee said...

Одоо Англид Монгол гэдэг кино гарч эхлэлээ. Өчигдөр нээлт нь болсон. Сонин хэвлэлээр ам сайтай байна. Зурагтаар реклам нь гарч байгаа. Энэ киноны найруулагч Гумилэвийн номыг бас уншсан гэж байна лээ. Тэр хулгай хийдэг хүмүүс аргагүй эрхэнд хийдэг гэж сонссон. ажил байдаггүй гээ биз дээ. Тийшээ ер нь манайхан явмааргүй юм аа. Нээрээ хэцүү шүү. Нэр баасдаад...

ganga said...

Хөх толбот:Баярлалаа.Чиний найраг хүний сэтгэлд хүрч хүнлэг эерэг утас хөндөж байгаа нь аргагүй нийгэмдээ өргөж буй тус.
Аноним:Хүн хүн янз бүр биз. Зарим нь сэтгэлээсээ зарим нь тооцоогоор. Үндэстэн дотроо ханиа хайхдаа бас л сэтгэлээр, тооцоогоор байдаг байх.
Дестини:Хараар байгаа хүнийг ажилд авсан байгууллага асар өндөр торгууль төлдөг тул Европт визгүй хүн ажиллах боломж бараг байхгүй. Манайхан худал хэлж бие биенээ авчирч ахрлуулж хаяад баллаад байгаа юм.
Эбэ:Сергей Бодровын "Монгол" кино Гумилевын яг энэ номны хэдхэн мөрийг ашигласан санагдсан. Дараагийн бичлэгт оруулья.

gegeen said...

oki doki. ene suuld garsan sergei bodroviin mongol gej kino bas bainaa, hehe.

http://www.gegeen.com

erkhembayar said...

Eh tuuheesee harahad bid uneheer iim ih soyolt ard tumnii ur sad gedgeeree ooriin erhgui baharhah yum daa. Haramsaltai ni bid ur huuhduuddee eh oronch uzel enehuu mongol hun bolj torsonooroo baharhah uzleer humuujuulehgui baina,
Bidnii huuhed nas ni sozializmiin togood chanagdaj orosjih shahsan humuus yahav ene talaar unshih sudlah zuil maruuhan bailaa. Gehdee 3 dugaar angiin huuhed baihdaa yagaad ch yum geriinhee nomiin taviur deer baisan MGL iin nuuts tovchoo geh haritsangui sonirhol tatahaar saihan zurag chimegleltei hevlesen nuuren deeree dugui tamga shig helbereer nomiin neree bichsen huren bor nomiig olj unshaad ulger ch yum shig unen tuuh ch yumshig er ni mgl hun baisan bolood ch ter uu setgeliin ugt neg l saihan nuuts sonin zuiliig olood neechihsen yum shig sanagdaj baij bilee.
Ug buriin utgiig sain oilgoogui ch tsonhoor tusah narnii gerel baraadan suugaad ( ter ued ovol baisan shig sanagdana) hicheel oroh tsag boltol ogloo bur ter nomiig shimten unshsan odoo boltol sanaanaas er gardaggui yum. Odoo ergen dursahad barag ul medeg toosnii uner shingesen nomiin huudasnii uner ni hurtel unerteh shig boldiin. Daraa ni Jestokii vekiig neleen tom bolson hoinoo unshsan sanagdana. Huuhed nasand mgliin tuuh Chingis haanii tuhai olj medej boloh eh survaljuud uugeer l hayzgaarlagdaj bailaa. Harin iim haalttai ued hurtel ur huuheddee uuniig unshaasai geed taviur deer nomuudiig orhison aav eejdee bayarlah yum. Odoo ooriigoo bodohoor huuhduuddee eh tuuhee taniulahad yum iluu cholootei bolson niigemd baij baij Chingis khaan comicsoos tsaash hetrehgui baigaadaa bi beer tun ih haramslaa.

yanmaneee said...

golden goose sneakers
goyard bags
birkin bag
air max 95
nike vapormax
golden goose
nike cortez men
canada goose
nike shox
christian louboutin outlet

yanmaneee said...

moncler
golden goose sneakers
yeezy
bape
golden goose sneakers
kd 12
michael jordan shoes
jordan sneakers
longchamp handbags
golden goose