Алимаа сургууль төгсөж ирээд Ж.Цэрэндэндэв гуайтай хамтран “Биохимийн туршилтийн цех байгуулах техник, эдийн засгийн үндэслэл” боловсруулсан тухай түрүүчийн бичлэгт дурдсан билээ. Ганцхан жилийн дараа 1976 он гэхэд Улаанбаатар хотын Мах консервын комбинатын харьяа Үйлдвэрлэлийн энзимологи, микробиологийн үйлдвэрлэл, туршилт шинжилгээний төв ашиглалтад орж үүд хаалгаа нээжээ. Малын дайвар түүхий эдийг боловсруулж эрдэм шинжилгээ туршилт, үйлдвэрлэл эрхлэх зорилго тавьсан байна. Юуны өмнө мал нядалгааны үед хаягддаг байсан малын нойр булчирхай, бамбай булчирхай, нугас, цөс зэрэг дайвар түүхий эдийн хэмжээ гарцыг тодорхойлож улсын стандарт боловсруулав. 1977 онд үхрийн нойр булчирхайн химотрипсин үйлдвэрлэдэг БНАГУ-ын "Берлин хими" комбинаттай хамтран ажиллах гэрээ байгуулж, герман нөхдийн нойр булчирхайнаас фермент гарган авдаг технологт суралцан, үйлдвэрлэлийн шугам худалдан авчээ. 1979 он гэхэд үйлдвэрлэн гаргасан ферментийн бэлдмэл талстаа БНРУ, БНАГУ-д экспортолж эхлэв. Ферментийн үйлдвэрлэлийн чанарын хяналтын арга нэвтрүүлж, ариун савалгааны их бүрэн шугам суурилуулав.
Үйлдвэрлэлийн зэрэгцээ Алимаа нөхдийн хамт бог малаас фермент гарган авах талаар туршилт шинжилгээний ажил хийсээр далаад оны сүүлч, наяад оны эхээр хонь, ямааны нойр булчирхайнаас трипсон, химотрипсоний холимог панкипсин бэлдмэл гарган авч чаджээ. Эл ажилдаа Ж.Алимаа онолын дүн шинжилгээ хийж, 1983 онд БНУАУ-д "Монгол хонь, ямааны нойр булчирхайн уураг задлагч ферментийг ялган цэвэршүүлж шинжилсэн нь" сэдвээр химийн ухааны докторын зэрэг хамгааллаа. Панкипсин эмчилгээний практикт нэвтрэхээс өмнө Монголын шилдэг эмч, эм зүйч, судлаач, докторууд Оросын анагаах ухааны зориулалтын антибиотик, ферментийн эрдэм шинжилгээ, технологийн институттэй хамтран клиникийн өмнөх шалгалтыг хийж эмчилгээний практикт нэвтрүүлжээ.
Алимаа найзын маань оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн, арваад жилийн өмнөөс эмийн сангуудад үзэгдэх болсон "Отозим" чихний дусаалга "Панфеникол", Бутапсин", "Алтай" эмчилгээний тосон түрхлэгүүдтэй би ноднин жил л хэрэглэгчийн хувьд танилцсан юм. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих донсолгоонд монгол гэрийн эсгий үүд цоож цуургатай модон болж, хотынхны дан модон хаалга давхар төмөр болсон үеэр нутагтаа, төрлөх нийслэлдээ явж байгаад төмөр хаалганд баруун гарын эрхий хуруугаа савуулж орхилоо. Тэр дороо минчийсэн хөх болж хавдаад, эргэн тойрны бужигнаан, тэр муу төмөр хаалга, түүнийг савдаг ширүүн салхи бүгд "молодец" гэж байгаа юм шиг үргэлж дээш гозойлгож байхгүй бол чинэрч өвдөөд хэцүүдүүлж, зураг авахуултал яс биш, аажимдаа эдгэнэ гээд эмчилгээ ч хэлж өгсөнгүй. Манай эмнэлэг бас сайн шүү гэж эрхий хуруугаа гозойлгосоор өвчин намдаагч эм авах санаатай эмийн сан оров. Манайд эмчилгээний тосон түрхлэг "Бутапсин" байгаа. Ийм битүү бэртэлд ёстой "лайтай" гэж байна. Бас ямар лай байнаа гэвэл, эмийн санч охин тас тас хөхөрч, "тасархай сайн" гэсэн утгатай шт гээд тосон түрхэлгээ надад үзүүлэв. "Бутапсин" хэмээх жижигхэн тосны саван дээрээс найрлагад нь мэдэхээс панкипсин, анестзин бас бус танихгүй латин нэрс орсон, ШУҮ-ийн "МОНЭНЗИМ"-д үйлдвэрлэсэн болохыг уншиж мэдээд шууд авав, түрхэв, өвчин намдав, бэртэл илээршив. Хуруу маань түргэн сайхан эдгэрсэн дээ. Бас болоогүй бага хүү цанаар гулгаж байгаад гараа шуугаараа хугалж, нөхөр өсгийгөө цуулж нэг үе манайхан "бутапсин дээр л тогтож" байлаа. Ингэж энэ тосны сайныг мэдэж, бибээр гэмтсэн бэртсэн болгонд сурталчилж явдаг болсон доо. Биологч биш би ферментийн талаар тайлбар хийхээс түвдэж, Алимаа докторын "Хүний биед 20 мянга орчим фермент бий" өгүүллэгээс хэсэгчлэн оруулая:
"Эрдэмтэд одоогоор бидний бие махбодод буй 4000 орчим ферментийг бүрэн судалсан бгөөд нийт 20000 орчим фермент байна гэж таамаглаж байгаа ажээ. Фермент нь бидний амьдралын хором бзрт санаанд багтамгүй хувирал, нөхөн сэргээлт, засал, зохицуулалт, хамгаалах үйл ажиллагаа тасралтгүй хийж байдаг. Амьсгалах, хоол боловсруулах, өсөх, цус бүлэгнэх, мэдрэмж мэдээллийг хүлээн авах, нөхөн үржихүй, амьдрах эрч хүч бүгд л ферментээр зохицуулагдана.
Аливаа эс нь бидний идсэн хоол хүнс буюу уураг, нүүрс ус өөх тосноос энерги аван цэнэглэгддэг. Тэгвэл эсэнд хүрэхийн өмнө уургийг амин хүчил, нүүрс усыг энгийн сахар, өөх тосыг тосны хүчил болгон задлах үүргийг ферментүүд гүйцэтгэнэ. Фермент багатай, чанаж болгосон хоол зонхилон хэрэглэдэг хүмүүсийн нойр булчирхай томордог, энэ нь нөхөн төлжилтийн архаг эмгэгшил, хорт хавдар үүсэх нөхцөл болдгийг судлаачид ажиглажээ.
Орчин үед ферментэн бэлдмэлийн хэрэглээг "Эрүүл энх, залуу оршихын түлхүүр" гэж үзэж байна. "Мезимфорте", "Ферестал", "Панзинорм", "Трифермент", "Панкреон" зэрэг нь хамгийн түрүүнд "хөгширч ядардаг" нойр булчирхайн шүүрлийг нөхөн, түүний хэвийн үйл ажиллагааг сэргээхэд тусалдаг ферментийн цомог учир зөвхөн хоолны шингэц муудсан үед төдийгүй бие махбодийг сэргэлэн цовоо, эрч хүчтэй байлгах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг байна.
Панкипсин бэлдмэл нь үрэвсэл, мөхсөн эд, өтгөн цэр, идээ бээрийг задлан, хаван цус хуралтыг шимэгдүүлэн, үрэвслийн голомт газрын цус, тунгалгийн эргэлтийг сайжруулснаар эсийн нөхөн төлжилтийг тэтгэдэг тул уушги, амьсгалын зам, чих хамар хоолой, мэс засал, гэмтэл согог, эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэхэд их үр дүнтэй. Нэн ялангуяа антибиотикт мэдрэмтгий чанар буурч буй өнөөгийн нөхцөлд ферментийг антибиотик, үрэвслийн эсрэг бэлдмэлтэй хослуулан хэрэглэх нь хэрэгцээ бус шаардлага болж байгаа ажээ."
Ж.Алимаагийн тухай үргэлжлэл бий.

10 comments:
гайхалтай. Тэр хуруу дундхуруу байсан бол одоо цагт зүгээр байж уу хэ хэ
Chinii tanil Jiijaa 'Butapsin' tos hereglesen bol Amerikt ochihdoo baga budilah baij dee, he he. Unen shidtei tos shuu. Tsaash ni sain zarlaarai.
Pooh hooh haah Alimaa gej hun chine uneheer aldartai hun bainshd huviin zugeesee Nobeliin shagnald ner devshuuleye. Mash sonirholtoi hunii medeelel oruulsand gun talarhaya!
Ter sudlagaagaa shiljiltiin salhind aldchihalgui avch uldej chadsan bolov uu? Zovhon emiin torol bus supplement bolgood gadagsh gargah talaar bodvol ireedui biznes bolj magad.
Mongolchuud, yalanguya emegteichuud noir bulchirhai ovdloo geed baidag ni iim uchirtai baisan yum bii, tuuhii nogoo, jims bolon hagas bolovsruulsan buteegdehuun sain hereglej baih heregtei yum bna.
Гайхалтай.
Bi deer "chi" geed comment tabiad baisan say haraad ooroosoo ih ichlee! Ooriin tani bichsen zuiliig unshaad baital nadaas hamaagui ahmad hun bna. Uuchlalt guy! Harin tanii oruulsan ene Alimaa gej hun ih mundag hun bna.
30 жилийн тэртээ. Би түүнтэй хамт1967-1969 онуудад нийслэлийн 10 жилийн 1-р дунд сургуульд хамт сурсан юм. Дуу цөөнтэй, дөлгөөн ааштай ч хөвгүүд эмээдэг бололтой, зурчихсан юм уу гэлтэй цаас шиг цагаан царайтай, хэвлэчихсэн юм уу гэлтэй өөгүй гоё бичигтэй нямбай охин байлаа. Энэ бүхнээс харахад л тэр бусдаас өөр хүн болох нь илт байжээ дээ. Энэ бол түүний эцэг, эх, бас багш нар нь түүнийг зөв хэлбэржүүлсэний үр дүн байх л даа. Үүнд нь л би атаархах аястай... Би түүний хийснийг нь бус, анхаарлыг нь судлах өөр зүйлд хандуулж болох байсныг энд өгүүлэхийг хүслээ... Тэр ОХУ-д надаас хол газарт сурдаг байв. Гэтэл нэгэн шөнө унтаж байтал зүүдэнд маань түүний цагаан царай инээмсэглэсэн дүрээр харагдаж, тэнгэр ниргэж аянга цахилах адил болж нүд гялбаад би цочин сэрж билээ. Энэ талаар нэгэн хэсэг бодлогоширч, учрыг тайлж үл чадсан билээ. Хэрэв ойр байсан бол үүнийг сонсоод тэр лав шалтгааныг нь сонирхож эхлэх байсан байх. Өөрөөр хэлбэл орчин цагт био орон зай, түүгээр алсад мэдээлэл дамжих гэх мэт ярьдаг болсон сэдэвийг тэртээ цагт судлаж эхлэх байсан байх гэж итгэдэг. Тэр одоо нэгэнт эмээ болсон ч үр ач нартаа энэ сэдвээр судлах чиг гаргавал тэд нь учрыг нь олж чадах л байх даа... Бага насны гэнэнхэн дурсамж аа гэж...
like this replica bags online shopping blog here best replica bags online 2018 this article replica bags in pakistan
click this over here now Balenciaga Dolabuy additional info Prada Dolabuy you can look here dolabuy louis vuitton
goyard bag
bape hoodie
kyrie shoes
fear of god clothing
bape shoes
birkin bag
off white
off white outlet
off white
bape outlet
Post a Comment