Saturday, 3 May 2008

Хоёр нь

Саруул мунхаг хоёр нь
Онох эндэх хоёр
Самуун хянамгай хоёр нь
Муухай сайхан хоёр

Буян хилэнц хоёр нь
Тус хор хоёр
Цагаан хар хоёр нь
Авах гээх хоёр

Сансар нирваан хоёр нь
Сайн муу хоёр
Төр шажин хоёр нь
Энэ хойт хоёр

Тэнгэр газар хоёр нь
Өндөр богино хоёр
Өвөр бусад хоёр нь
Дотно гадна хоёр

Өвөл зун хоёр нь
Хүйтэн халуун хоёр
Нар сар хоёр нь
Гал ус хоёр

Төрөх үхэх хоёр нь
Бүтэх эвдрэх хоёр
Бий үгүй хоёр нь
Хямд хэцүү хоёр

Эцэг эх хоёр нь
Арга билэг хоёр
Бурхан чөтгөр хоёр нь
Дээд доод хоёр

Жаргал зовлон хоёр нь
Хүсэл хясал хоёр
Бие сэтгэл хоёр нь
Биетэй биегүй хоёр

Урьд хожид хоёр нь
Ирсэн ирээгүй хоёр
Бат хэврэг хоёр нь
Удаан түргэн хоёр

Дүгрэг гурвалжин хоёр нь
Өөтэй өөгүй хоёр
Хурах хагацах хоёр нь
Үзэгдэх замхрах хоёр

Баяр айх хоёр нвь
Ханх атгаг хоёр
Сүжиг сэжиг хоёр нь
Итгэл дэмжиг хоёр

Эрдэм гэм хоёр нь
Мөн биш хоёр
Илбэ зүүд хоёр нь
Хийсэн хийгээгүй хоёр

Үг утга хоёр нь
Дохио хоёр
Хоёргүй огторгуйд
Хос ганц амтаар согтож
Замхрахын ерөөлийг
Миний нөхөд бүтээх болтугай!

Данзан Равжаа

8 comments:

peakfinder said...

Yasan surhii onovchtoi helee ve gej bodloo. Danzan Ravjaagiin zohioluudiig unshij baigaagui, haaya mer ser shuleg taarsan n' ih mundag bichsen sanagddag yum.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Аль тэр цагт байсан гэхэд даана ч нэг итгэмгүй. Ийм суутнуудад цаг хугацаа хамаардаггүй байх

ZAYA said...

Догшин хутагтын бүтээлүүд үнэхээр гайхамшигтай.
Нэг домог халмаар санагдчихлаа.
Догшин хутагтаас "Өвгөн ноён" асууж гэнэ. Би урьд насандаа юу байсан юм бэ? та хувилгаан л юм бол хэлж хайрла гэж гэнэ.
Догшин хутагт архи хундагалуулаад, ямар нэгэн тарни шившиж гэнэ. Тэгээд Өвгөн ноёныг "за хардаа, урьд насандаа ийм л юм байсан байна даа" гэжээ. Хундагатай архируу хартал нэгэн сайхан азрага толгой хаялан дүүхэлзэж байсан гэдэг.
Өвгөн ноён чинь хурдан морьд үйлийн үргүй хайртай, найр наадамд дуртай хүн байсан юм гэнэ лээ.
Догшин хутагт тийм л эрдэм чадалтай, хувилгааны эрдэмтэй агуу хүн байсан гэдэг.

ZAYA said...

Гоё шүлэг оруулсан байна. Хуулж авлаа шүү, Ганга эгчээ.

Arsun said...

Хамрын хийдийн ойролцоо толгойн шил дээр энд худаг ух гэж хутагт шавь нартаа зарлиглажээ. Усгүй говьд ийм өндөрлөг газар яаж ус гарахав дээ гэж бодсон нь хэлж л дээ, ус гарахгүй байх гэдгийг. Гэтэл Хутагт "Чиний толгойг цоолбол цус гарах уу? дуугүй ух гэснээр ухтал удалгүй ус оргилон гарчээ.
Гайхамшигтай юм шүү.
Энэ худаг нэг хэсэг дараатай байсныг сэргээж сайхан тохижуулсан байна лээ.

yanmaneee said...

off white
canada goose
steph curry shoes
pandora jewelry official site
yeezy
moncler
supreme clothing
yeezy boost
lebron 17
balenciaga triple s

Anonymous said...

WHAT DA HAIWWLLLSJDUEKWJWKWIWKEKEJDMDM

Anonymous said...

kobe
yeezy 350
jordan outlet
yeezy shoes
off white outlet
palm angels t shirt
hermes birkin
supreme outlet
yeezy boost 350
golden goose sneakers