Thursday, 8 May 2008

Хүүхдээс сурах нь

Би отгон хүүтэйгээ автобусанд явж байхдаа ярилцсан зүйлээ сийрүүлье.
Оюутан сурагчдын хөнгөлөлттэй зорчигчийн билетээ отгон хүү маань түрийвчиндээ буцааж хийх зуураа, цайвар шарга, хүрэн бор алагласан шатрын хөлөг шиг түрийвчнийхээ дотрыг зааж,
Хүү: -Та энэ ямар учиртайг мэдэх үү?
Ээж:-Ямар учиртай юм?
Хүү:-Хар цагаан, шар бор бүх хүмүүс ижил тэгш гэсэн үг.
Ээж:-Аан.
Азарган тахианы залаа шиг үсээ босгож гельдсэн хэдэн залуу явж байхыг бид хоёр цонхоор харав. Намайг тэдний зүг тааламжгүй харж буйг ажигласан бололтой.
Хүү:-Үс нь ийм ч жинхэнэ панк залуучуудын үзэл нь дажгүй.
Ээж:-Ийм үс бас учиртай юү?
Хүү:-Индиануудаас дууриасан "чиро" гэдэг моод. Чироки гэдэг Индиан омог шиг эрх чөлөөнд дуртай байх гэж . Зарим панкууд яагаад гэдгийг мэдэхгүй, зүгээр л күүл харагдах гэж ийм үстэй байдаг.
Ээж:-Уранхай цоорхой жинс бас нэг санааг илэрхийлэх үү?
Хүү:-Тэгэлгүй яахав. Гаднаа ямар байх нь хамаагүй хамгийн гол нь дотроо ямар нь чухал.
Ээж:-Яаж ?
Хүү:-Бүх хүн адилхан, эрх чөлөөтэй, эд юман шунадаг нийгмийн сэтгэлгээний эсрэг гээд , хамгийн гол энэ хорин нэгдүгээр зуунд бүх юм төгс төгөлдөр гоё байхыг их сурталчилж байгаагийн эсрэг. Бүгдээрээ наранд шардаг тос түрхээд, бүгдээрээ туранхай хөөрхөн болох гээд. Байгаагаараа амьдрахгүй бүх юм хиймэл болж байгаагийн эсрэг тэмцдэг.
Ээж:-Харахад их эвгүй хачин хүүхдүүд л байх юм. Эд хэн бэ?
Хүү:-Эд нар анархистууд эсвэл панкууд байх. Панк нь хөгжмийн нэг урсгал. Анархистууд ийм хөгжим сонсдог.Анархистууд арьсны үзлийн эсрэг, гадаадын хүнийг ялгаварлахын эсрэг, еврейг гадуурхахын эсрэг болон хүйсийн тэгш байдлыг эрхэмлэдэг.
Ээж:-Халзан толгойтууд (skinhead) чинь бас анархист уу?
Хүү:-Халзан толгойтууд дотроо гурав хуваагддаг. Цагаан (white skins), улс төрөөс ангид (apolitical), цагааны эсрэг (SHARP and RASH).
Ээж:-Цагаан нь сайн уу?
Хүү:-Хамгийн муу нь. Цагаан арьстан бусад хүмүүсээс илүү гэж боддог. Шар, бор, хар улсуудыг зодож дарамталдаг неонацистууд. Англиар эд нарыг усан тэнэг ясан толгой (boneheads) гэж шоолдог. Эд нар их түрэмгий хэрцгий, Гитлерийн үзэл бодлыг шүтэн биширдэг. Хэт үндсэрхэг үзлийг хөхөн дэмждэг тул гадны хүмүүсийг үл тэвчдэг.
Ээж:-Цагааны эсрэг нь яадаг юм?
Хүү:-Эд нар харин уламжлалт халзан толгойтын соёлыг (traditional skinhead's subculture) хадгалсан антифашист сэтгэлгээтэй хэсэг нь. Анархистуудтай нийлж "white skins"-ын эсрэг байлддаг . Америкт халзан толгойтын SHARP (Skinheads Against Racial Prejudice) бүлэглэл анх үүссэн.
Ээж:-Халзан толгойт уламжлалт соёл (traditional skinhead's subculture) гэж??
Хүү:-Пиво ууж согтоод, футбол үзэж хашгираад, концерт шоу үзэж "пого" бүжиглээд...
Ээж:-Улс төрөөс ангид(apolitical)?
Хүү:-Янз бүрийн тэмцэл хийхгүй, үзэл бодолгүй. Юу ч ойлгоогүй, зүгээр л гадна талаас дууриагаад моодлоод дуулаад давхиад л пиво архи уугаад.
Ээж:-Энэ дарвайсан том хүнд гутал өвөл зунгүй өмсөөд л?
Хүү:- Ажилчдын гутал. Английн их гүрэн задрахад англи хэлтэй хуучин колони байсан, энэтхэг пакистан гээд баахан борууд Европын орнуудад орж ирсэн. Англи ажилчид ажлын байраа алдахгүй гэж хар, бор гадны цагаачдыг зоддог, ад үздэг байсан. Ажилчдын гутлыг анархистууд, түүний эсрэг халзан толгойтууд бүгд өмсдөг, хүн өшиглөхөд зодолдоход хэрэгтэй байх.
Ээж:-Өө, ийм учиртай юм уу.

Хүү бид хоёрын дунд нэг иймэрхүү яриа болов. Би харамсалтай хүүхдийн ориг яриагаар бичиж чадсангүй. Санааг л хүргэв. Манай хүү панк биш ээ. Зүгээр л "эртний хүнд" үе тэнгийн улсаа ойлгуулах гэж оролдсон байдал. Хүүхдүүдээс сурч мэдэх юм зөндөө. Компьютер зургийн аппарат гээд отгон хүүгий бол мадад орох юм эргэн тойронд байх юм.

12 comments:

Anonymous said...

Би ч бас танай хүүгээс багагүй зүйл мэдээд авлаа,нээрээ л цаанаа учиртай л байдаг юм байна даа,би хэзээ ч дортоо тэгж 3 хуваагддаг гэж боддоггүй байлаа.Баярлалаа аниа

gegeen said...

hehe, hoorhon setgedeg huuhedtei yum baina shuu

Unknown said...

Сүрхиййн тэ?

Pearle Deppsu said...

huuhduud bas surhii ulsuud shuu

A.Амарсайхан said...

Үнэхээр мундаг хичээл байна шүү. Их юм мэдэж авлаа. Адилхан л дөрвөн дугуйтай машинууд харагдаад байдаг. Тэгтэл дотроо Тоёта, Ниссан, УАЗ гээд ялгагддагийг нь мэдэхгүй явж дээ.

peakfinder said...

Gadnaas n' haraad hachin nohduud gej bodood baisan, caanaa bas uchirtai baih n' ee.

БЭ said...

eh n heer alag bol huu n shiir alag gedeg shig surhii huutei yum baina, yurunhiiduu yamar gedgiig medhees iim nariin meddeggui baisan yum baina bi. tnx geerei huudee.

Anonymous said...

Peakfinder-ийн хэлсэн зөв гэж бодож байна, ээж өөрөө өргөн хүрээтэй, гүн гүнзгий мэдлэгтэй, сайн нухацтай боловсон хүчин учраас хүү бас сайн байна. Танай хүүд хамгийн сайн сайхныг ирээдүйд нь хүсье.

Anonymous said...

Уучлаарай, Болжгоно байсан байна шүү миний санаа нийлээд байсан хүн маань. Peakfinder-ийг андуурч нэрлэж.

ZAYA said...

Ёстой их юм мэдэж авлаа. Баярлалаа. Хүүтэйгээ ярьсан яриагаа оруулж байхыг хүсье.

xvv said...

Аан би тэгээд л панк рок сонсох дуртай байгаад байдгийм байшд мэдэж авлаа :-p
Зүгээр л ая, стилл таалагдаад сонсоод байдаг байсан юм. Үнэхээр сурах юм их байна шүү :-D Benz Toyota гсн хаха

Anonymous said...

supreme clothing
off white
yeezy shoes
bape shoes
jordan
supreme clothing
supreme clothing
kyrie 5 spongebob
fear of god hoodie
curry shoes