1968 онд оросын цэрэг танк гэнт цөмрөн орсон гунигт явдлаас хойш чехүүд орсуудад дургүй. Улс төрд хэл соёл буруутай юм шиг оросоор ярих байтугай ойлгож буйгаа хүлээн зөвшөөрөх дургүй улс. Манайх шиг арван жилд сургалтын хөтөлбөрт нь орос хэл албан ёсоор байсан, төрлөх чех хэл нь эртний славян хэлний группт ордог тул орос хэл мэдэхгүй ядаж ойлгохгүй хүн үнэндээ байхгүй. Чех хэлийг орос хэлтэй хүн бүр шууд ойлгоод байхаар ч биш. Чех хэлийг огт оросгүй хүн оростой хүнээс илүү түргэн будлиангүй сурмаар.
Ижил дуудлагатай үг жилжсэн утгатай байх нь олонтой адармаатай хэл. Жишээ нь: орсоор "позор" нь "гутамшиг" гэсэн утгатай бол чехээр "анхаар"; нүүр гарны тосыг оросоор "крем" эмчилгээний түрхлэгийг "мазь" чехээр аль алийг нь "крем"; улаан өнгийг оросоор "красный" гэдэг бол чехээр "сайхан" гэсэн утгатай; "живот" нь чехээр "амьдрал" энэ нь оросоор "гэдэс" гэсэн утгатай гэх мэт . Орос бүсгүйд чех залуу дурлаад "Живот иэ красный, ти сэш таке красный" (Амьдрал сайхаан, чи ч бас сайхан) гэвэл би ч улаан гэдэс ч улаан гэж ойлгох шиг. Яаж бие биендээ сайн болохов дээ хөөрхийс.
Австри-Ракауска, Голланд- Низозэмска, Вена- Вийден, Венеци- Бенатки гэх мэт улс хотын нэрийг олон улсын жишгээр дуудахгүй өөрсдийн сурснаар дуудаад эхэн үедээ дасахад хэцүү. Арван нэгэн сар "листопад" буюу навчис унах, таван сар "кветэн" буюу цэцэгс цэцэглэх сар гэх мэтээр жилийн арван хоёр сард олон улсын хэллэг огт байхгүй. Долоо хоногийн гараг оростой ойролцоо. Төгсгөлийг бага зэрэг тайрчихсан шиг. Понедельник бол пондели, пятница бол паатек.
Нуруу нь хага ташим өвдөөд гэртээ ёолж хэвтээ эхнэртээ өвчин намдаах тос авах учиртай нэгэн орос хэлтэй эр аптек оржээ. Авах юмаа хэлэх гэсэн хэрэгтэй үг санаанд орж ирдэггүй. Оросоор яривал дургүйгий нь хүрчихнэ, за байз юү билээ? Эмчилгээний түрхлэгийг мазь гэдэггүй нэг тийм гоо сайхны барааны нэрээр хэлээд байдаг шиг санагдаад: "помада про задек " гэсэнд аптекийн хүүхний царай час улайгаад толгой сэгсэрчээ. Ойлгосонгүй гэдгийг ухаараад мань эр нуруугаа заагаад тонгойж нэг гэдийж нэг үзүүлээд, үзгээ хугалж байгаа мэтээр харуулаад, ерөөс үрчгэр царайгаа хачин өрөвдмөөр үрчийлгэж, цэцэрлэгийн хөөрхөн охин унтаж байх шиг хоёр гараа хавсраад хацар дороо тавьжээ. Бүсгүй ч бүрэн ойлгож хэрэгтэй тосыг нь гаргаж өгчээ. Оюутан охиндоо би ингэж хэлээд намайг ойлгосонгүй гэвэл, та ямар ичмээр юм бэ. Нуруу чинь "заада", "задек" чинь бөгс. Эмчилгээний түрхлэгийг крем гэхээс помада гэдэг чех үг байхгүй, юу юм бэ гэж гайхжээ.

9 comments:
Хөгжилтэй юм. Нэгэн эмч манай нэг өвгөнд блергамин (байхаа би бас буруу бичиж байж магад) гэдэг эм уу гэжээ. тэгсэн өвгөн
- за байз мартчихнаа одоо гэж тэгтэл бүсгүй тэгвэл
- та балиар гамин гээд (Арсундаад) цээжилчих гэж Өвгөн эмийн санд очоод нөгөө эмнийхээ нэрийг хэлэх гэсэн мартчихгүй хаачихав. Тэгээд бодож бодож
- Заваан цэрэг билүү гэсэн гэдэг
Хөгжилтэй. Даравгар хүүхнийг гоё болгох санаатай фото зурагчин, зураг авахад та "үзэм" гээрэй гэжээ. Нөгөөх нь мартаж орхиод нэг хатсан жимс байсан гэж бодоод "чангаанз" гээд улам том амтай зурагтай болсон гэдэг.
xaxaxaxa. Тэр нь бас ядаж байхад дарвагар байсан нь ч юув дээ ёоёо
"помада про задек" - Haahaha. Saihan budahnee.
Zawaan tsereg-iig huuguud baiwal olchih yum bishuu, hehe.
Neg hasag tsereg agaar shuugchee barichihaad "ene buzartchihaj" gej baisan gedeg.
DOH-iin shinjilgee o'good hariu ni eyereg garlaa geed l tuugaad baisan, onigoo bolj baisan baina lee shuu, hehe.
Chehuud aihavtar ulsuud shuu. Horshuudee bodvol haricangui coohon hun amtai bolohooroo ch ter uu ooriin gesen zuiliig ih hamgaaldag yum shig haragddag.
Oros hel meddeg shuu geed helchih cheh hovor doo.
Oo tiim cheh helend ganchan giiguulegchees togtson ug neleed hed baidag n' sonin shuu tee?
Ха ха, хөгтэй юмаа.
Peak: krk huzuu, krb kamin geed dan giiguulegchees butsen ug olon
cheap jordans
goyard
jordan outlet
golden goose outlet store
nike sb dunk high
golden goose
cheap golden goose
off white outlet
jordan outlet
supreme sweatshirt
Post a Comment