Wednesday 17 September 2008

Өвөөгийн сүнс ивээсэн нь

Хүнсний ногоогоор хангадаг байсан улсын өмчийн том сангийн аж ахуйнууд татан буугдсан уу, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахаа больсон шиг. Хүнсний зах дэлгүүрт элдэв бордоогүй хор хөнөөлгүй эрүүл монгол төмстэй зэрэгцээд, хятад төмс зах зээл булаацалдаад байдаг болов. Социализмын үед намар бүр их дээд, тусгай дунд сургуулийн оюутнууд сангийн аж ахуйд очиж ургац хураалцдаг байв. Мэдээж үнэ хөлсгүй ажиллана. Сургууль төгсөөд удаагүй залуухан багш байхдаа намрын дайчилгаанд олон явсаан.
Үүнээс анхны жил санаанд тод үлдэж. Оюутнууд үргэлжилсэн урт наартай цэргийн казарм шиг урт байшинд, багш нар монгол гэрт байдаг байв. Ахмад багш нар хоймор голлоод зүүн талаар эмэгтэй, баруун талаар эрэгтэй багш нар насны эрэмбээр байрлана. Ажлын дараа тоглоом наргиан болсоор ахмадууд хэзээ гудсаа дэлгэж хүн бүрийн ор дэр байраа эзлэсний дараа өөрийн зайгаа олохоос өөр аргагүй хамгийн залуу миний байр зүүн хатавчинд байх. Оюутны байранд очиж элдэв зар хүргэх, хүүхэд дуудах гээд гар хөлийн үзүүрт баруун зүүн хатавчны залуучууд бид гүйгээстэй. Зах хязгаар нь харагдахгүй төмсний талбайд оюутнуудаа дагаад өдөржин явна. Сангийн аж ахуйн ажил зохицуулж байгаа хүмүүс талбайд эзгүй хүүхдүүд байна гэж андуурах, зам явах бичгэндээ ажлаа бичүүлж гарын үсэг зуруулах гэсэн самосвалын жолооч нар багш хайж миний хажуугаар өнгөрөөд өөр том хүн хайж давхидаг байсныг бодоход ажлын хар жийгээд, хөвөнтэй хүрэм, ажлын бээлий өмссөн бибээр оюутнаасаа ялгардаггүй байсан шиг байгаа юм.
Тарианы үтрэм дээр ажиллаж буй цөөхөн хэдэн оюутан эргэх болоод баруун зүүн хатавчнаас залуу багш нарыг тодруулж байна. Мэдээж хамгийн бага зулуугаараа би бас орчихлоо. Гэтэл машинаар бус мориор явах учиртайгаа мэдэв. Надтай хамт явах ёстой надаас дөрөв тав эгч нэг эмэгтэй, ганц хоёр ах миний үе шахуу нэг эрэгтэй багш нар морь гэхээр цочирдож байгаа шинж алга. Би ч нэрэлхээд морь унах нь битгий хэл ойртож үзээгүй гэдгээ хэлсэнгүй. Айж байгаа хүнийг морь мэдрээд хавьтуулдаггүй гэж дуулсан санаанд ороод, тайван бай, тайван бай, бүр тайван бай гээд өөрийгөө тайвшруулж байлаа. Дотроо ч тайван болчихлоо. Гадна дүрээ айгаагүй болгох гээд, өндөр морийг нь унавал та хоёртой ойролцоо харагдана байх гэж би тоглоом хийсэн шиг хэнэггүй дүр эсгэв. Тэгтэл тэд унаж сурсанаараа монгол морио авна гээд өндөр морь надад ноогдов. Тоомсогийн цус холилдсон бололтой, нэлээд өндөр нэг морь байсан юм. Явах гэсээр байтал нар шингэж байна. Нөгөө хоёр багш маань хэрхэн мордохыг ажиж байгаад, өндөр хул морь руу шууд хүрч очоод мордож орхилоо. Морь маань ямар ч байсан хажиглаж цэрвэсэнгүй, шинэков намайг хүлээгээд авчихлаа.
Сандал гэдэг суухад зориулагдсан гэдэг шиг эмээл дээр нь суугаад явдаг гэсэн биш бололтой. Доороос балбаад холгоод байнаа гээд ориллоо. Дөрөөгөө жийгээд босоодуу яв гэж байна. Бид хориод км газар явах ёстой. Нөгөө хоёр маань уралдах уу гээд ташуур өгөөд давхиулж гарав. Би ч дуурайгаад мориныхоо хондлойд ташуур буулгав. Миний морь ч нөгөө морьдоос хоцрохгүй хурдлах гэтэл нэг юм саад болоод байх шиг. Жолоогоо сул тавих ёстой байж, хожуу ч гэсэн ойлгоод, дөрөө жийгээд жолоо тавиад давхиж өгөв. Сайхан байсаан. Гэтэл нөгөө эмэгтэйн морь бүдрээд тэр багш уначихлаа. Эрэгтэй багш морио зогсоогоод, бууж харайгаад, түргэн зуур өөрийнхөө болон нөгөө бүдэрдэг морийн гурван хөлийг холбоод тушиж орхив. Эмэгтэй багш их эвтэйхэн унах шиг болсон. Өөрөө босоод зогсчихсон байсан. Эрэгтэй багш түүнийг өргөөд сэгсрээд ч байх шиг, толгой тархийг нь барьж үзээд юмыг яаж мэдэхэв гээд алчуур духаар нь зангидаад гялалзуулж байна. Морь тушиж чадахгүй, тийм том лагс эмэгтэйг арчилж чадахгүй бибээр арай гэж зогсоосон морин дээрээ л байж байв. Нөгөө хоёр маань тэгсхийгээд цааш хөдлөхөөр болж, үлдсэн замаа бид аажуухан галигуулсаар барав. Очих газраа хүрээд мориноосоо буугаад хурдхан жолоогоо эрэгтэй багшид өгөв таминь. Анх удаа морь унаж үзлээ. Ашгүй яаж унаж туссангүй мэнд ирэв гэж үнэнээ хэлэв. Нөгөө хоёр миний айдаггүй тэнэгийг гайхаж байна. Аргагүй шд өөрсдөө хөдөө өссөн, хурдан морь унаж уралдаанд орж байсан хүүхдүүд гэнэ. Нэгэнт бүх юм болоод өнгөрсөн хойно онгирмоор санагдаад, би хотод төрж өссөн морь мал мэдэхгүй ч миний аав, аавын аав, аавын өвөө бүгд морин дэл дээр хүн болсон улс. Тэгж ярьвал манай хуланц өвөө (өвөөгийн аав) нутаг усандаа алдартай сайн уяач байсан гэлээ. Бурхан тэнгэрт итгээд сүсэглээд байдаггүй ч, тэр өдөр өвөөгийн маань сүнс намайг дагаж, надад тусалж ивээж явсан гэж бодогдоод байдаг юм.

7 comments:

tumee 33 said...

Yag tegsen baina aa, yostoi l uvoogiin teny suns harj iveesen bhaa. Ternees bish anh morind mordood tegeed davhiulaad...tiim amar bish shuu dee.
Tegeed buur erliiz aduu bol duuhelzeed evgui!!

Anonymous said...

teneg hun teg dunduur ni gedeg teoremiig harin ch neg batlaad hayasan uu yaasan? za za nargian. CAA, utrem, nogoon talbai, urt saravchin bair, bagsh nar, bas nad shig mundag ouytnuudiin tusgai ger, heeriin gal togoo, hir shoroo, hatsan boortsog boov yuhen, zam oir hodoonii ail, mal ahui, zuzaan nimgen orom, shimiin yum, oroin tsuu hayah nereer taalagddag ohidiig barij bultalzsan eldev yumiig bazah geed saihan l yumnuu sanaand buuj baina. mah idej osson hun baina, ovoogiin suns tuslaagui ooroo tavruulj gej itgev.

Anonymous said...

Түмээ:Анхны болоод эцсийн удаа морь унасан минь тэр. Цэвэр аз. Мангар. Одоо бодохоор аймаар санагдаад байдаг юм.
Бут: Нээрээ хир шороотой, ажил хүнд ч бүгд хөгжилтэй. Оюутнууд бүр хөгжилтэй унтаж өгөхгүй шуугилдаад. бут энд тэнд охид барьж авч чарлуулаад... Монгол хүний цусанд нь морьтой харьцах рефлекс байдаг байх, эсвэл номхон морь таараа байлгүй.

Galaa said...

Гангаа намрын ажлын сонин хачнаа бичээч.Надад даанч бичих авьяас алга Уг нь сайхан сайхан дурсамж байна.Бичээч нь муу юм болохоор зориглохгүй байна.

Anonymous said...

galaa mini daldiig hardag alsaas uhaan bodol unshdagsan bol chiniihee saihan dursamjiig bichih gej machiih bailaa gej

Galaa said...

Хэ хэ юмыг яаж мэдэх вэ.Яг хүний бодож байсан мөрөөдөж байсан бүхнийг сэтгэлд буутал бичдэг зохиолчид байна ш дээ.Гэхдээ найз нь чамайг сангийн аж ахуйтай найзалж байсан оюутан байсан байж магадгүй гээд өөрийнхөө тухай дурсамжийг бичвэл яасан юм бэ гэж хүний толгой эргүүлсэн юм хүссэн байна.Ийм л зүйлэг юм бичдэг күн байгаа юм хэ хэ.Баярлалаа хариу бичсэнд

Danielle said...

Thanks ffor the post