Өчигдөр аав, ээжтэйгээ утсаар ярьлаа. Өнөөдөр өндөр настай аавынхаа тухай бичиж өөрт нь уншуулмаар санагдлаа. Санаанд тод үлдсэн алаг цоог дурсамж хэлхэе.
Аавыг ярихын тулд аавыг маань төрүүлсэн ачит эмээгээ дурсахгүй байхын аргагүй. Эгч ах гараас гараад овоо том тул хоёул ажилтай аав ээжтэй хамт байдаг. Би эмээгийнд, эмээгээ үргэлж дийлдэг эрх гэж жигтэйхэн амьтан байлаа. Эмээ маань нүдээрээ инээсэн, намхан нуруутай их тайван хүн байж билээ. Эмээгийн чанасан сайхан хийцтэй цайг, өрөмд зуурсан цайны будааг, гэрийн сайхан талх, мойлтой тос бүгдийг түлхээд би гэдэг хүн нэг өдөр өглөөний цайгаа уухгүй цамнаж өгч. Манайд хоносон нагац ахын дургүй хүрээд, намайг хүүхдийн өндөр сандлаас өргөж буулгаад "тэгвэл юу ч бүү ид" гээд явуулчихаж. Эмээгийн дотор зурагдаж байв ч эрх ачаа өмөөрсөнгүй. Бага үдийн алдад гурван цаг гүрийсэн бибээр нагац ахын өмнө очиж, "би сайн болоо, одоо юу ч өгсөн иднэ" гэж цагаан дарцаг барьсан гэдэг. Хоёртойдоо хүртсэн сургамж их нөлөөтэй байдаг бололтой буулт хийж, буруугаа хүлээж чаддаг болгосон гэх үү. Аав маань яг эмээ шиг зөөлөн тайван ч бас чанга байж чаддаг хүн.
Аав бид хоёр Сүхбаатарын талбайгаар алхаж явтал аавын сайн танил таараад тэр хоёр хуучлаад зогсчихов. Би тавтай байсан шиг, аавыг хүлээж ядаад гараас хэд хэд чангаагаад автал, нөгөө хүн яриагаа тайван үргэлжлүүлэх санаатай халааснаасаа гурван "баавгайтай" чихэр гарган надад өгөв. Би "мөддөө баавгайтай чихэр идээгүй тун ч их баярлалаа" гээд чихрийг нь хоёр гардаад авчихлаа. Аав ичсэндээ охиноо хөтлөөд хурдан холдсон гэж ярьдагсан. Одоо ч, талх хоёр гурван төгрөг байхад кг нь дөчин найман төгрөгийн үнэтэй байсан тэр зөөлөн чихрийг харах бүрийд аавын маань ажлын хөлс үнэртэх шиг болдог.
Ээж гадаадад сургуульд сурч байсан үед бид хэд гэрийн ажил хийж сурсан шиг. Эгч юм угаах дэлгүүр явах, ах түлээ хагалах ус барих гээд хүн болгон өөрийн хир хэмжээнд таарсан юм хийнэ. Би бага ангийн үдээс хойш сургуульд явдаг болохоор үдийн хоол хийх үүрэгтэй. Гоймонтой шөл, төмстэй хуурга хоёр л хийж дөнгөнө. Бугуйн цаг гар утас тэр үеийн хүүхдэд байх биш. Гадаа тоглож байгаад баримжаагаар орж ирээд, нэг нүдээрээ ширээний цаг нөгөө нүдээрээ хичээлээ харж байх зуураа гарын ганц хоолоо оромдоглоно. Гадаа удаан тоглоод хичээлээс хожигдох дөхсөн үед дөнгөж эхлүүлээд орхисон түүхий хоолтой плиткээ унтраагаад өөрөө талх мэрээд хичээлдээ гүйчихдэгсэн. Заримдаа хоол тавьчихаад номын амтанд орж мартаад орхиод шал түлэнхий юм хийнэ. Өөрөө дотроо түүхий түлэнхий хоол хийснээ мэдэж байхад, миний охин ийм багаасаа хоол хийдэг гээд л аав малгайлна, ер загинахгүй.
Тэр хүүхэд тэгээд энэ ингээд гээд гомдол тавихад үл сонсооч болно. Үнэмшүүлэх өмөөрүүлэх санаатай давс хужир нэмээд ирэнгүүт хөмсөг нь зангираад, "өөрийгөө хичээ, зүгээр байсан хүнийг хүн оролддоггүй юм" гээд дуусаа.
Оюутны өвөл зуны амралтаар ирсэн ээж маань оёдолын машин тачигнуулж гэрийн оёх шидэх юмыг гүйцээдэг байв. Гэтэл ээжийн эзгүйд ахын явдаг пионерийн ордны дугуйлан өнгө заасан дүрэмт хувцас өмс гээд, аав маань ахын сургуулийн бор формыг тавьж байгаад дууриалгаад оёчихож билээ. Ингэж аав минь амьдралдаа анх удаа юм оёсон, сайн ч оёсон шиг байгаа юм. Би дуурайгаад, ээжийн жоорноос даавуу олоод өөрийхөө футболка тавьж эсгээд оёод дуустал хэнд ч таарахгүй жижигхэн юм болчихов. Орой аавыг ирэхэд айчихсан амьтан бүтээлээ үзүүлтэл, ингээд оёод байвал сурна, арай багасгаад хүүхэлдэйн хувцас болгочих. Гулгаж унасан пансаар оёоход хэцүү л дээ гэсэн. Одоо бодоход ээжийн ямар гоёл хийх гэж хадгалаж байсан ямар нандин материалыг нь эвдсэн юм бол гэж санаа зовдог юм.
Одоо насанд дарагдаад жижгэрээд байгаагаас бус урлаг судлаач аав маань бөх гэж андуурмаар том биетэй ханхар зузаан хүн. Бөхчүүд хөдөө хээр, амралтанд таараад барилдъя гэж шалдаг. Эхлээд гарын бяр үзээд дараа нь барилдвал барилдъя гээд, гартаа их бяртай тул барилдах шаардлагагүй болчихдог байсан гэдэг. Манай идэш аавынхаас арай эрт ирсэнд, идшээ иртэл хэрэглэж бай гээд бярууны ганц гуя өгтөл, манайд идэш дөхүүлж өгсөн хоёр жолооч бид дөхүүлээд өгөх үү гэхэд, "ажилтай улс цаг алдаад яахав өвөө нь өөрөө" гээд өлхөн сугавчлаад явчихаж билээ. Аав жар гарсан байсан шиг. Тэр хоёр жолооч "танай аав нээрээ бид хоёр дамжилж байсан тэр гуяыг сонин сэтгүүл шиг сэв хийлгээд аваад явсан ёстой лаг өвгөн" гээд л таарах бүртээ дурсдагсан.
Музейн танхимд олонд дуулдахаар чанга ярьж сурчихсан хүн хурал дээр бас их тод дуугарчихдаг юм билээ. Хаа газрын хурал ер нь хоорондоо дүнгэнэтэл шивэгнэлдсэн нэг тийм нойрмогдуу байдаг даа. Арав төгсөлтийн хурал бас нэг тиймэрхүү болж байтал, эцэг эхийг төлөөлж үг хэлэх ёстой аав маань музейдээ байгаа шиг бүдүүн баргил хоолойгоор том дуугаар, гэнт тод дуугараад хамаг амьтныг цочоож сэрээгээд танхим нам гүм болж, би ичээд болдогсон бол сандал доогуураа орчихмоор болж билээ.
Аав япон хэлэндээ сайн. Тэр зиндаа хүйс ялгаж ярьдаг хэлийг нарийн ширийнтэй нь мэднэ. Дүрслэх урлагын музейг нэг удаа японы парламентын төлөөлөгчид үзэхэд дээд зиндааны хэлээр урлагын бүтээл, шашны урлаг тайлбарлаад японуудыг алмайруулсан, тэднийг дагаж явсан гадаад яамны залуу аавын ярианы гучин хувийг л ойлгосон гэж бидэнд бишрэн ярьж байсан. Зөвхөн ааваар орчуулуулна гэж нэр зааж ирдэг япон эрхмүүд ч байв. Монголоос япон руу нэлээд хэдэн ном орчуулсан. "Хүрээ Цам" номыг ная гарсан байхдаа хэрхэн орчуулсныг нь сайн мэднэ. Хугацаа заасан гэрээгүй атлаа, номын хуудсыг тоолоод өдөрт төчнөөнийг орчуулна гэсэн зорилго тавиад яг хэлсэн хугацаандаа дуусгасан. Өдрийн цагаар утас хаалга дуугараад, зурагт сонин гээд сатаарах юм олон тул төвлөрч чаддаггүй гээд өглөөний 6-аас 9 цагийн хооронд л ажилласан. Хамгийн сүүлд "Жороо морь" хэмээх номыг орчуулахдаа нүд муудаад ханз үсэгний олон зураас цэг тэмдэг байранд нь онож бичихээ болиод байна гэж ярьж байсан. Аргагүй шүү дээ ер дөхөж байгаа хүн. Аавын дээр үед бичсэн монгол япон толь бичгийг эгч маань саяхан хөөцөлдөн хүнээр компьютерт шивүүлж хэвлэлд өгч аавыг маань баярлуулсан.
Ажилд авах шалгалтын оноогоор тэргүүлсэн ч, нэлээн хойгуур тав билүү дугаар байрын нөхөр орчихов. Хорвоогийн шудрага бусийг гайхан төрсөн гэртээ очоод гомдол гаргатал, "чи ямар ч юм чинээнд нь тултал сайн эзэмшээгүй болоод өөрөө ажил хайгаад гүйж байна. Үнэхээр сайн байсан бол чамайг аяандаа хайгаад ирэх байсан" гэж дуу цөөнтэй аав маань дуугарч билээ.

5 comments:
Өнөөдөржингөө таны блогийг уншлаа. Олон сайхан юм бичсэн байна. Аавынхаа тухай бичсэн энэ бичлэг чинь үнэхээр сайхан болж. Танд аз жаргал хүсье.
Нэргүйд баярлалаа. Энэ бичлэгт уул нь хориод комент байсан юм. Аавын тухай бус намайг голдуу хөөргөсөн эд байхаар аваад хаячихсан талтай.
Таны блогыг хааяа уншдаг маш сайхан санагддаг . Уг нь бичлэгүүдийг алгасалгүй уншихыг боддог ч цаг жоохон болж өгөхгүй юм . Аавын тань тухай дурсамжыг уншихад их сайхан байлаа . Их хүний дэргэд бүх зүйл гэрэлтэй байдаг шиг санагддаг , таны энэ бичлэгүүд ч тэр хүний цацрагуудын багахан хэсэг нь юм болов уу гэж бодогдлоо . Би хөгжимийн чиглэлээр суралцдаг юм хэрвээ хүсвэл таньтай урлагын талаар хуваалцаж байвал их юм сурах байх гэж бодогдлоо . Хөгжимчин хүн ялгаагүй судлаач байх ёстой л доо дээр нь маш их зүйл хэрэгтэй та урлагтай ойр хүн шиг санагддаг . Би нэг хөгжимийн блог эрхэлдэг юм магадүй надад хэрэгтэй бас надаас танд хэрэгтэй зүйл байвал блог руу минь орж саналаа хуваалцаарай . Монголын хөгжимийн урлаг маш эртний хэрнээ судалгаа шинжилгээний хувьд хамгийн залуу судлалд тооцогддог ,үнэндээ бид л эхлүүлж авч явах ёстой зүйл юм байгаан . Гэхдээ манай нүүдэлчний соёл өөрөө онолын хувьд бичиж үлдээсэн зүйл бараг байдаггүй , хүнээс хүнд тоглоочын хувьд манераар хадгалагдаж үлдсэн байдаг болхоор их хэцүү байдаг . Энэ тал дээр туслаж чадах зүйл байвал www.galaa-beacon.blogspot.com энэ блог руу орж саналаа солилцоно уу гэж хүсэж байна .Баахан холбогдолгүй урт юм бичсэн бол уучлаарай , таньд амжилт хүсье .
kobe
yeezy 350
jordan outlet
yeezy shoes
off white outlet
palm angels t shirt
hermes birkin
supreme outlet
yeezy boost 350
golden goose sneakers
cheap jordans
goyard
jordan outlet
golden goose outlet store
nike sb dunk high
golden goose
cheap golden goose
off white outlet
jordan outlet
supreme sweatshirt
Post a Comment