Өмнөх хоёр бичлэгт түүхч Хандсүрэн гуайн бүтээлүүдээс өгүүлсэн билээ. Одоо түүний амьдралаас хүүрнэе.
1.Хүлиргэний 12 дахь үеийн Дэбу-гийн хоёр дахь хүү нь Цэнд гэж Уул овогт Билид Билиг "Цэнд гүнгийн гэрийн үеийн бичмэлийн тухай" өгүүлэлд дурдсан нь бий. Цэнд 1875-1932 онд амьдарч байв. Хоёр хатантай. Их хатан дөрвөн хүү, нэг охин, бага хатан хоёр хүү, хоёр охин тус тус төрүүлж өгсөн. Цэнд Монгол улсын Засгийн газарт бичээчийн ажил хийж байгаад 1913 онд Долнуурын цэргийн хуаранд бичээчээр тохон томилогджээ. Долнуурын байлдааны гавьяа зүтгэлийг үнэлэн "бодлогот баатар гүн" цолоор шагнагдсан. 1915 онд Богд хаант Монгол улсын Засгийн газрын Гадаад яамны дэд сайдаар томилогдон ажиллаж, Монгол-Орос-Хятад гурван улсын хэлэлцээнд оролцож байсан байна.
2. Халх бага хатан Дондог их хатны том хүүхдүүдтэй нийлж тоглохоор 16 настай жаахан охин байхдаа гүнгийнд иржээ. Бага хатан 33-хан настайдаа бэлэвсэрсэн ч ганц биеэр дахиж хүнтэй суулгүй үр хүүхдээ өсгөжээ. Олон төрийн нүүр үзэн 93 хүрсэн Дондог тэнгэрт халин хальтлаа ухаан цэлмэг байж, "эрдэм номд л сайн сур, толгойд орсон эрдмийг хулгай дээрэм авч чадахгүй үүрд өөрийн болон үлддэг юм. Чи өөдгүй муу хүүхэдтэй байгаад зуух шиг том алт үлдээсэн ч түүнийг хэдхэн сарын дотор үрэн таран хийж орхино" гэж өвөө тань сургадаг сан гэж үр хүүхэд, ач гучдаа захидаг байв. Эртний ёс журамтай өссөн хүн болоод хайрт ханиа "та" хэмээн хүндэтгэдэг байсан бөгөөд дурсан ярихдаа ч "та", "гүнтэн" гэдэг байлаа. Дондог эмээ "Тансан ламын баруун этгээд зорчсон түүх", "Гучин хоёр модон хүний үлгэр", "Шидэт хүүрийн үлгэр" зэрэг олон сайхан үлгэр домгийг олон ангид кино үзэх мэт олон үдэш дараалан нүдэнд үзэгдэж сэтгэлд хоногштол сайхан ярьдаг хүн байв.
3. Улаан халзтай ноёны жижигхэн модон өргөөг Хандсүрэнг таван настай байхад нэгэн уран хүн модоор сийлж өгчээ. Цэнд гүн бага хатантай хамт нэгэн зочинтой хууч хөөрч суухад нь охин гоё тоглоомоо гайхуулах санаатай зочинд үзүүлтэл, охинд нэг цаасан янчаан гаргаж өгөөд, "өндөр болоорой, яасан сайн хүүхэд вэ" гээд тоглоомон гэрийг нь аваад өвөртөө хийчихжээ. Жаахан охин "би танд зүгээр л үзүүлсэн шүү дээ" гэж хэлж чадалгүй тоглоомон гэрэндээ их харамсан хоцорчээ. "Ноёны гэр" гэж ихэд билэгшээсэн Бөмбөө удалгүй "галдаа" болон зэрэг дэв нэмсэн гэнэ. Зэрэг дэв нэмсэн хүн охинд тэр гэрийнх нь дайтай гоё гэрхэн хийлгээд өгөхгүй дээ. Тавхан настай бяцхан охинд тэр хүний карьер хүртээлгүй хэрэг, хайртай тоглоомоо май гээд өгөөгүй байхад авч байхад хүүхэд зангаар уйлж нэхэлгүй өнгөрдөг. Гүн эцэг нь юм асуухад "тийм", "үгүй", "за" гэж хэдхэн үгээр хариулдаг, аавтай нь зэрэгцэж суугаад ярьдаггүй том ах нараа харж өссөн гүнтэний гэрийн чанга ёс бяцхан охинд нөлөөлсөн юм болов уу.
4.Гүнтэний бие чилээрхэж хэвтэрт ороод байхад өөрөө бөө, ламын алинд ч сүжиггүй боловч их хатныхаа сэтгэлийг бодож бөө бөөлүүлэхийг зөвшөөрч, дараа нь бага хатныхаа хүсэлтийг гүйцэлдүүлж лам залж гүрэм ном уншуулжээ. Гүнтэнд гүрэм ном унших лам ирэх үед найман настай Хандаа охин мухар олгойн гам барьж, гурван сар орос эмчийн өгсөн эм ууж байсан үе таарчээ. Өөх тостой махан хоол идэлгүй хярам, хатаасан талх, цагаан будаа зөгийн бал төдийхнөөр хооллосоор мухар олгойн өрөвсөл хатаж архагшаад, охин ч хатаж, яс арьс болтлоо турсан байв. "Гэгээнтэнд сайн залбирч, чин сэтгэлээсээ мөргөөд байвал өвчин чинь эдгэрнэ" гэж ээж нь хэлсэн болохоор, охин 5,10 минут тутам ламтанд орж мөргөн адис авч байв. "Хоолны цээрийг тайлж, лам багшаар тарнидуулсан бууз идүүлэх санаатай" гэж бага хатан ээж нь тавган дээр тавьсан гурван бууз, аягатай бэрээсээ авчирч, ламтан гүвэр гүвэр ном уншаад бууз руу үлээж өгснөөр охин ерийн хоолонд орж бие тэнхэрсэн гэнэ. Олон жил нам дарагдсан мухар олгой охины дунд сургууль төгсөх үед, 17-той болсон үед дахин хөдөлж мэс засал хийлгэж авахуулжээ. Эмч нар бүтэн жил биеийн тамир хийж болохгүй гэсэн тул сагсан бөмбөг тоглодог, бүр сургуулийн шигшээ багт тамирчин байсан охин гэнт хөдөлгөөн хорьсноос жин нэмсэн гэх.
5.Гүнтэний охин дунд сургуулийн сурагч болоод өвөл зуны амралтаар гэртээ харьдаг байж. Гэртээ харихаар галт тэргээр найз охидуудтайгаа явж байхад галт тэрэгний хонгилд нэг буриад залуу ээрээд зогсчихож гэнэ. Хожмоо насны нь хань болсон Буриад хошууны угардагын хүүтэй ийнхүү танилцжээ. Залуу хос анх хамт кино үзэхэд залуу эр киног бус охиныг хажуугаас ширтээд байсныг мэдэрсэн гэдэг. Залуу насны зурагнаас нь харахад Хандсүрэн гуай хэн хүн хараад баймаар их цэвэрхэн хүн байсан нь илт.
6.Тогоочтой, үйлчлэгчтэй өссөн хотын охин малтай айлын хөдөөний бэр болвой. Угардагийнх бас гэрийн үйлчлэгчтэй байсан ч тэр үеийн ёсоор шинэ бэр ирэнгүүт гэрийн үйлчлэгчээ "орон тооны цомхотгол"-д оруулчихаж. Гэртээ ганц ч удаа гал ноцоож үзээгүй шинэ бэр хуримын маргааш өглөө цай чанахаар ургахын улаан нартай уралдан босоод хоёр цаг оролдож байж нэг юм цайгаа бэлэн болгожээ. Хөрш айлын авгай хатаасан модноос жижгэвтэрийг сонгож аваад цээжиндээ тулгаж бариад хурц хутгаар зүссээр байгаад цэцэг шиг болгоод зууханд ширгэсэн модны дор тавиад шүдэнз зурангуут хоромхон зуур гал дүрс хийн асахыг ажиглаж гал түлэх эрдэмд" суралцсан гэж байгаа. Хадам ээжээрээ үнээ саах, сүү машиндаж цөцгий гаргах, юм эсгэж оёох зэргийг заалгав. Түргэн ч сурч байв. Үргэлж нүдээрээ инээвхийлж байдаг эелдэг ялдам зантай сайн хадам эх таарсан аж. Удалгүй гүнгийн эрх охин биш "бэрх хамган" болсон доо. Хожим эрдмийн ажилд шамдаж байхдаа ч хүүхдүүдээ "хичээлээ хий" гээд өөрөө гэрийн ажлаа түргэн шуурхай амжуулдаг зуршил нь бүх насаар хэвээр үлдсэн юм.
7.Улсын төв музей анх байгуулагдахад урлаг хариуцсан тайлбарлагчаар ажилд оров. Мөн "Байгаль", "Түүх", "Урлаг", "Угсаатан", "Палентологи" гэж дотроо хуваагддаг музейн гурван давхар байшинд байх бүх үзмэрийг бүхэлд нь хятад хэлээр тайлбарлах давхар үүрэгтэй байв. Мэргэжлийн олон нэр томъёог толь бичгээс харж хятад хэлнээ хөрвүүлэх цээжлэх, нүсэр ажлыг нугалжээ. Музейд ийнхүү махран зүтгэж хэд хэдэн хүний хийх ажлыг ганцаараа гүйцэтгэж байсныг дээд газар үнэлж, ШУА-ын нэр дээр Бээжин Их сургуулийн япон хэлний ангид суралцуулахаар явууллаа.
8.Тэр үед хөгжмийн зохиолч Дамдинсүрэн, зураач Гомбосүрэн гээд маш олон оюутан аспирант Хятадад сурч байв. Хятадын энгийн ард олны амьдрал ядуу өлөн зэлмэндүү байсан үе. Гадаад оюутнууд тусгай дэлгүүрт орж, хоол сайнтай гуанзанд ордог тусгай "хангамжинд"байжээ. Гадаад оюутан бүр хятад туслагч оюутан гэгдэх "нүд, чих"-тэй. Хятад оюутны хоол нь бүртийх мах тосгүй, усанд чанасан ногоо голдуу байдаг болохыг ажигласан гадаад оюутнууд өөр өөрсдийн туслахаа гадаад оюутны гуанзанд дагуулан оруулж дайлдаг байдал хавтгайдаа байсныг сургуулийн захиргаа мэдээд таслан зогсоожээ. Арван хэдэн хятадтай ганц монгол нэг ангид, хичээл нь яггүй хүнд шаардлага өндөртэй байв. Нэг цагийн хичээлийн явцад нэг оюутан тав зургаа дахин асуугдана. Радио сонсгоод хятад руу, хятадаас япор руу дор бүр түргэн орчуулга хийлгэх дасгал олонтой хийлгэнэ. Хэлний дүрэм, хэлзүйгээс гадна японы түүх, уран зохиол бас орно. Гуч гарсан "хөгшин" ганц монгол оюутан хятад оюутнуудын дор орохгүй гэж, монголынхоо нэрийг гутаахгүй гэж их чармайдаг байжээ. Өдөрт 30-40 шинэ үг цээжлэх, карт хөтлөх, уран зохиолын ном унших зэргээр цаг мөч бүрийг сул өнгөрөөхгүйн төлөө хичээдэг байв. Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрч нэг мэдэхэд сургуулиа төгсөх болжээ. Нэгэнт орчуулагдаад гарсан номыг төгсөх дамжааны оюутнууд ухамсрын үүднээс харж хуулбарлахгүйгээр хятадаас япон болгон хөрвүүлэх курсын ажил хийж төгсдөг уламжлалтай байжээ. Хандсүрэнд ийм ажил сонин биш санагдаж, япон хэлний "ваа", "га" дагавараар дипломын ажил хийх хүсэлт тавьж, Джэнь хэмээх багшийн удирдлагаар дипломын буюу анхны судалгааны ажлаа амжилттай хийж, сургуулиа онц дүнтэй төгсчээ.
9.Хандсүрэн сургуулиа төгч ирээд ШУА-ын Түүхийн хүрээлэнд ажилд оров. Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ишжамц шинэ боловсон хүчинг хүлээн аваад
"аав чинь Монголын нууц товчоог анх монгол руу орчуулсан хүн тул чи энэ сэдвээр ажиллах уу" гэж асуусан хэдий ч "нууц товчоог дэлхийн олон эрдэмтэн олон талаас судлаад мөлжчихсөн, чамд судлах юм үлдээгүй" гэсэн зарим хүний үгэнд автаж, эртний монгол аймгуудын нэг "Жужан" сэдвээр эрдэм шинжилгээний ажлын гараагаа эхэлжээ. Хэдэн жилийн турш хятадын эртний сурвалж бичгүүдээс Жужаны холбогдол бүхий материал цуглуулж, түүнийгээ монголчилж байв. Эртний хятад бичиг нь орчин үеийн бичигтэй адилгүй тул "Үгсийн далай" хэмээх эртний нангиад үсэг бичгийн тайлбар толь хичээнгүйлэн эргүүлсээр дахин нэг сургууль төгссөн дайтай юм болж, эртний судар бичиг унших дадлагатай болжээ. Монголын эртний нүүдэлчин аймгийн нэгэн болох Жужан нь IV зууны эцэс, VI зууны дунд үе хүртэл 150 жил оршин тогтнож байсан хэдий ч манайд энэ аймгийн талаар гарсан ном товхимол хараахан байгаагүй, нангиадын эртний түүхийн сурвалж бичигт ч ховор энд тэнд тэмдэглэл байв. Иймд Хандсүрэн манай эрины 385-659 оныг хамарсан, 554 зүйлийг багтаасан "Жужаны материалын эмхэтгэл" бичсэн байна. Мөн "Жужаны түүхийн зарим асуудал", "Жужаны ахуй байдал, соёл зан заншлын тухай", "Жужаны нийслэл Мүмэ хот" зэрэг эрдэм шинжилгээний өгүүллүүдийг эмхэтгэн "Жужаны хаант улс" номоо бичжээ.
10.Ноён уулын Хүннүгийн Шаньюгийн булшнаас олдсон археологийн бусад олдвор дотор байсан модон аяганы ёроол дахь бичгийн талаар Японы эрдэмтэн Үмехара, монголын археологч Доржсүрэн нарын хийсэн судалгаа байсан хэдий ч, алдаатай зөрүүтэй зарим зүйл байсныг дахин нягтлан уншиж "Ноён уул дахь хүннүгийн булшнаас олдсон аяганы бичээсийг дахин уншсан нь" өгүүлэл бичиж нийтлүүлжээ.
11.Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумийн Хөгшин тээл хэмээх газраас 1278 оны үед хамаарах Юань улсын Хубилай хааны цэргийн гэрэлт хөшөөг 1957 онд археологч Н.Сэр-Оджав авч ирснийг 1958 онд төв музейн үзмэрт тавьжээ. Эл хөшөөний бичээсийн нангиад эх болон нэр үл мэдэгдэх хүний монголчилсон эхийг 1965 онд эрдэмтэн Х.Пэрлээ сийрүүлэн нийтлэсэн байна. Мөн оросын судлаач П.К.Коздовын 1928 онд хэвлүүлсэн "Краткий отчет о Монголо-тибетской экспедиции (1923-1926)"-д дээрхийн адил 81 үсгийг огт уншаагүй, 14 үсэг ташаа уншигдсан байжээ. Хандсүрэн уг хөшөөний бичгийг дахин нягтлан уншихад "Сүрийг бадруулагч цэрэг" хэмээх ерөнхий гарчигийн дорх 21 мөр бичээст: 1278 онд Хубилай хааны цэргийн жанжин хийгээд зүүн жигүүрийг хамгаалах шадар цэргийн захирагч сайд Цзямангуудай шадар цэргийг удирдан умар зүгт дайтахаар явж Иду ууланд хот суурин байгуулсан тухай, тэр хотод "Сүр бадруулагч цэргийн хот" гэж нэр өгсөн тухай болон бичгийн эхийг бичсэн, чулуунд сийлсэн хүмүүсийн талаар тэмдэглэсэн байвай. Хожим 1989 онд японы эрдэмтэн М.Хорие энэ талаар хийсэн "Хөгшин тээл хөшөө ба Сүр бадруулагч цэргийн цайзны туурь" эрдэм шинжилгээний өгүүлэлдээ, "хатагтай Хандсүрэнгийн нийтлүүлсэн өгүүлэл энэ сэдвийн судалгааны анхны өгүүлэл, би үүнд тулгуурлан өөрийн харьцуулсан судалгаа хийсэн" гэж тэмдэглэсэн байдаг.
12.Хандсүрэн 1970 онд эрдэм шинжилгээний томилолтоор ЗХУ-ын Ленинград (хуучин нэрээр) хот дахь Дорно дахины судлалын хүрээлэнд очиж ажиллахдаа аавынхаа 1917 онд нангиад галигаас худам монгол хэлэнд хөрвүүлсэн "Монголын нууц товчооны" гар нооргийг олсон тухайгаа "миний амьдралд тохиосон хамгийн баяртай, хамгийн аз жаргалтай, хэзээ ч мартагдашгүй тийм нэгэн мөч байлаа" гэж эцгийнхээ номын оршилд бичсэн байдаг. Үнэндээ эрдэм шинжилгээний ажилтан хүнд үүнээс илүү олдох олз омог гэж юу байх билээ. Орчуулга дууссанаас 80 жилийн дараа, орчуулгын гар бичмэл олдсноос 27 жилийн дараа "Цэнд гүн ба Монголын нууц товчоо" номоо хэвлүүлж олны хүртээл болгосон байна.
13. Атомын бөмбөгийн хор хөнөөлийг эсэргүүцэх олон улсын хурал японы атомын бөмбөгт нэрвэгдсэн Нагасаки, Хиросимо хотод жил бүр болдог. Энэ уламжлалт арга хэмжээний 19 жилийн ойд оролцох зургаан хүнтэй монголын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд ШУА-ыг төлөөлөн орох болж, арлын Япон оронд анх хөл тавьжээ. Монголын төлөөлөгчдийн тэргүүн зохиолч Чойжилын Чимэд илтгэл яриагаа урьдчилан бэлдэдэггүй, шууд босоод чин сэтгэлийн сайхан үгээ уран яруу хэлчихдэг, Хандсүрэн ч сайхан үг хэллэгийн амт шимтийг алдагдуулахгүйг хичээн орчуулдаг, Монголын төлөөлөгчид хурал цуглаанд үг хэлэх тоолонд хүмүүс алга нижигнүүлэн ташиж, халуун дотно хүлээж авдаг байжээ.
Мөн 1969 онд Улс хувьсгалын 50 жилийн ойгоор хэвлүүлэх шуудангийн марк, ил захидлыг захиалах ажлаар Улсын номын худалдааны газрын дарга Гомбосүрэнтэй хамт Японд хоёр дахь удаагаа очив. Хэлэлцээр амжилттай болж гарын үсэг үзэглэхэд Хандсүрэнг зөвхөн орчуулагч эмэгтэй биш улсаа төлөөлсөн бүрэн эрх бүхий төлөөлөгчийн нэг гэдгийг ойлгоод, эмэгтэйчүүдийг үл тоомсорлодог японуудын хандлага эрс өөрчлөгдсөн гэдэг.
14.Монголд ардчилсан хувьсгал ялж, залуучууд англи япон хэл сурахыг сонирхдог болж нийгмийн ухаан хэлний чиглэлийн олон хувийн дээд сургууль нээгдсэн билээ. Хувийн сургуулиуд нэртэй сайн багшаар оюутан сурагчдыг өөртөө татдаг нь нууц биш. Япон хэл заадаг сургууль бүр үүсгэн байгуулагдсан эхний жилүүдэд Хандсүрэн гуайг сургуульдаа багшуулахыг эрмэлзэж байв. Тэтгэвэртээ гарсан Хандсүрэн гуай ч энэ хүсэлтийг хүлээн авч "Отгонтэнгэр", "Ирээдүй" сургуулиуд гэрт нь ойрхон байранд байрлаж байх үед нь багшилж байжээ.
15.Одоо 85 насыг зооглож байгаа Хандсүрэн гуай нөхөр Д-ын хамт гурван хүүхэд, долоон ач зээ, таван зээнцэрээ тойруулан энх тунх бидний дунд амьдарч байна.

17 comments:
wow, 3 үеийн намтараа ингэж сайн мэдэж сурах юмсан. бахархмаар өвөг дээдэстэй хүн юм байна манай ганга эгч. би ч үсрээд л өвөөгийнхөө талаар бага сага мэдлэгтэй, тэрнээс дээш мэдэхгүй. ааваас сайн сураглая байз. бас их сонин түүхтэй юм гэсэн. аан бас танайхан их өндөр насладаг удамтай юм шиг санагдлаа, ганга эгч маань ч гэсэн урт удаан насална гэдэгт итгэж байна. тун сайхан бичлэг байна. монголд энд тэнд анкет гаргуулхад заавал 3 үеийн намтар гээд нэхээд байдаг, нэг бодлын хэрэгтэй ч юм шиг.
Болжгоно: Гурван үеийн түүх биш шүү дээ. Аавийн, аавын аавын гээд гурван үеийн түүх бичдэг биз дээ. Би нууц товчоо судалсан түүхчийн бүтээл, намтраас л бичсэн.
Язгуур өндөр, ясны хөдөлмөрч, өнө үеийн мань мэтийн цагаан гартанд үлгэр дууриалтай түүхэн хүн юм байна.
За Ганга эгчдээ их баярлалаа.
Та ямар сайн мэддэг юм бэ? Нүдэнд нулимс хуртал бичсэн байх юм.
Таны судалгаа юу эсвэл, Хандсүрэн багш тантай ямар холбоотой юм бэ? Өдий болтол таныг танилгүй ийм юм асууж байгаад минь уучилаарай.
Жанчхүүгийн давааны тухай бичлэг оруулаач гэжээ. Сайхан хүсэлт боловч, дүү нь өөртөө итгэхгүй байнаа.
Eejiin taliin 3 ueiin namtar yum baina. Saihan tuuhtei yumaa. Eejiinhee baga zaluugiin zuragnaas havsargaval buur dogi.
Tanyi ene buyantai saihan ajild amjilt huseye.
Аргагүй л их бичиг соёлын хүн юм даа. Ингэж их сурах мэдэхэд тэмүүлэхэд хүний хөдөлмөр голчлон ордог нь гарцаагүй. Гэхдээ би хааяа боддог юм. Тэдэнд байгалиас гэх юм уу эсвэл генээр дамжсан суурь их юм байдаг байхаа гэж. Ингэж бодсоноороо хэн нэг залууг эрдэмд шамдахыг нь мохоож байгаа юм биш шүү залуучуудаа. Сурч мэдэхийн төлөө мэрийгээд байгаарай. Яндашгүй баян шүү хүний орчлон
Мундаг хүмүүс байх юмаа
Iim l humuusiig ur huuheddee helj ulger duurial av gemeer baih yum. Udam sudar saitai gesen ug baidag iim l humuusiig todorhoilj gargasan baih daa.
Hehe,neree buruu bichchij.
saihan hynii tuhai namtariig 'unshuulsan' tand mash ih bayarlalaa.
Setgel mini sergej ooriin erhgyi bayar bayasgalan bahdlaar dyyrev..
happy
Ганга эгч ээ ямар сайхан бичлэг оруулаа вэ. Заяа-гаас сонсоод орж ирлээ.
Бид нар сайн багш, сайхан хүн гэдгийг нь мэддэг, өөр хоорондоо дурсаж ярьдаг ч үүх түүхийг огт мэддэггүй байсан байна. Ийм мундаг багш нартаа учирч, ном заалгаж явснаа их хувь заяа гэж боддиймаа.
Өөрийгөө түүх мэддэг судласан хэмээн цээжээ балбаад, хэзээ ч... гэдэг үгийг их ашигладаг хүмүүс олооооооооон болсон цагт "Давааны цаадах даваа"-г харуулсан сайхан бичлэг байна, баярлалаа
Эгч нэг л завгүй бнаа даа. Ойрд ерөөсөө бичлэг оруулахгүй юм
Anonymous Anonymous said...
Сайн байна уу? Таны блог маш их таалагдлаа. Танай өвөө болох гүн Цэнд гуайн талаар асуух зүйл байнаа. Сайн ноён хан Намнансүрэн гуайн баруун гарын түшмэл хийж явсан хүн биз дээ? Одоогийнхоор бол Цэнд гуай Архангай аймгийн хүн байсан уу...
Ер нь Цэнд гуайн талаар мэдэхийг хүсэж буй зүйл их байнаа. Та бидэнтэй яаралтай холбоо бариарай /заавал холбогдоорой/
99160385, 99734335, 88176756
palm angels t shirt
palm angels outlet
birkin bags
kyrie irving shoes
goyard store
jordan shoes
goyard bag
yeezy 350 v2
off white
golden goose sneakers
kd shoes
golden goose sneakers outlet
jordan travis scott
hermes handbags outlet
hermes bag outlet
hermes outlet
palm angels hoodie
goyard store
bapesta shoes
giannis antetokounmpo shoes
Post a Comment