Friday 14 March 2008

Хэлний донж тааруулах

Чех нөхөртэй миний үеийн эмэгтэй утасдаад, "хүмүүс үйлдвэрт байж байгаад нөгөө яачихаж магадгүй шт. Үйлдвэрийн дарга намайг хүн хамгаал гээд, би орчуулаад компьютер дотор монгол байхгүй ч ..." гэх шиг хачин юм дуржигнуулж байна. Учры нь сайн ойлгоогүй ч аваад ир л гэлээ. Олон монголчууд ажилладаг үйлдвэрийн хөдөлмөр хамгааллын дүрмийг мань хүн чехээс монгол болгон хөрвүүлсэн, түүнийгээ дөрвөлжин шугамтай дэвтэр дээр элементээр сайхан биччихсэн, хүүхдүүдийнх хэрэглэдэг компьютерт монгол фонд байхгүй болохыг нэг юм ойлголоо. Завандаа шивээд өгье, хэзээ ирж авахаа тохиролцоод салав.
Хөөрхий минь хүний нутагт олон жил болоод монгол хэлээ мартаж дээ. Ингэж ч орчуулах гэж дээ. Цахилгаан гүйдэл бол ердөө л "тог", тэжээл үүсгүүр бол ханан дахь "хоёр нүх" гэх мэт чех эх нь байхгүй юу хэлэх гэж байгааг таахаас аргагүй. Цагтаа инженер хийж байхад хөдөлмөр хамгаалал гэж нэг тиймэрхүү юм байсан, бодвол түүнийг хэлж байгаа юм байх гээд цээжээр сайхан буудаж байлаа.
Хүн цахилгаан гүйдэлд цохиулсан уу, өөр ямар нэгэн осол аваарт ороод анхан шатны тусламж хэрэгтэй болж байх шиг. Ухаангүй хэвтэж байгаа хүний "хэлийг сугалаад, амыг ухаад" гээд ядаж байгаа хөөрхийг бүр эд пад хийх нь. Бодвол амы нь эвтэйхэн ангайлгаад амны хөндийг цэвэрлэхэд хэл нааш уруул давж унжиж байх ёстой байсан юм болов уу. Аваарт орсон хүний царайны өнгө, нүдний байдал хэрхэн өөрчлөгдөх талаар дүрсэлж бичсэн бололтой. "Нүдэн дотор байдаг дугуй хар юм томроод, жижигрээд" явчихлаа. Цэнхэр ногоон голдуу нүдтэй европынхон юун хар юмтай байдаг билээ гэж хэсэг гайхав. Гэнт "хүүхэн хараа" гэдэг үгийг найз мартсан байна гэдгийг ойлгов. Хүүхэн хэлийг хоолойнд байдаг нэг жижиг шөмбөгөр юм гэх юм байх даа, инээд хүрмээр. Шивсэн юмаа найздаа өгөхдөө "ойр зуурын ярианы хэдэн үгээс бусды нь санахаа болино шүү, монгол ном сонин хааяа ч гэсэн уншиж байхгүй бол төрлөх хэлээ мартах нь байна шүү" гэж хэлсэн дээ.
Түвд, уйгаржин монгол, орос, англи, чех гэсэн таван хэлтэй монгол судлаач нэг эрдэмтэн авгайтай найз. Тэр таван хэл нь бүгд бичгийн сайхан хэл. Би түүнийг их хүндэтгэнээ. Нэг өдөр "би хөдөлмөрийн гэрээ орчуулаад, орчин цагийн монгол хэлэнд зөв буусан эсэхийг хараад өгөөч" гэж байна. Ганцхан хуудас юу байхав, "за" л биз дээ. Найз маань монголын шашин судлалаар голчлон судалгааны ажил хийдэг тул судар их уншдаг. Тэр хэмжээгээрээ хүндэтгэлийн үг хэлц сайн мэддэг. Ийм гэгээнлэг, оюунлаг хэллэгээр бичигдсэн хөдөлмөрийн гэрээг би насандаа олж хараагүй тул шоконд орох шиг л болов. Ашгүй хашир хүн тулдаа чех эхийг хавсаргажээ. Бурхны оронд заларсан бодхисатва л биш бол энгийн борчууд бид ойлгохгүй гэрээг газрын хүний мэлмийд өртөж, сонорт сонсголонтой болгох гэж бас л хирэндээ чардайсан гэх үү. Хүндэтгэлийн үгийн далайн халдвар авч байх шиг. Нэгдүгээр бие дээр мэлмий, сонор гээд байх нь хаашаа юм. Дан хүндэтгэлийн үг хэллэгээр яриад бичээд байвал хүн бүр ойлгохгүй гэж эрдэмтэн авхайд хэлээд авсан.
Газарч хэлмэрч болоод явахаас аргагүй хүүхнүүд ирнэ. Түүх дурсгалын зураг хөргөө татуулдаг хэдэн газраар хам хум ороод дэлгүүрээр л голдуу явна. Ер нь энд "баярлалаа", "баяртай" амны уншлага шиг хэлдэг газар. Нэг удаа нэг найз маань их удаан үзэж сонгож байж нэлээд үнэтэй зүйл аваад сэтгэл хангалуун байдалтайгаар "шээ шээ" гэж байна. "Үгүй чи шээ шээ-дээд байхдаа яахав". "Чи л баярлаж бай гээд байсан, гэнт гадаадаар яримаар санагдаад ам нээсэн чинь хар аяандаа Бээжин маягаар талархаж хоцорлоо" гэж байна. Германд сургууль төгссөн найзтайгаа Бээжин явсан чинь зогсоо чөлөөгүй "данке шөэн" гээд салдаггүй. Би түүнд хэл заагаад, чи "данхгүй" шээн гэчихвэл хятадаар талархсан болно гэсэн" гээд ам таглачихдаг юм байна.

11 comments:

peakfinder said...

Haa saigui mongoloor bichihgui udval hecuuddeg yum baina lee. Bi l lav haaya yum orchuulah hereg garahaar boon yum bolj baij neg yum bolgono. Oir zuuriin yum bol bas tanagtai, harin mergejliin yum bol yuroosoo mongoloor zaalgaj baigaagui bolohoor tag. Torolh hel deeree buulgaj chadahgui baigaa huniig yum sursan gej toocoj boloh uu gesen bodol tolgoid ih ergeldene dee.

бж said...

Haha, Gangaa egch neeree goyo bichne shuu. Genet uchirgui changa ineej ger dotorhi ulsiig tsochoov.
Neeree hel us gedeg hereglehgui bol holdood baidag ed bainaa. Bi gedeg hun unagan oros heltei geed l gaihuuldag bailaa. Odoo hooltoigoo holiod idej duusah tal ruugaa orj baih shig bainoo. Neg oros huuhentei yarih geed heden uguulber heleh gesen oros angli holiod l, ballaj ugsuun. Harin sonsoh, bichih, unshihad bol hamaagui deeree.
Eh hel maani ch yahav odoohondoo baij l baina. Harin ene blog bichij , unshij ehelsnees hoish tanii metiin mundag bichdeg humuusiin bichleguudiig unshaad ih doriun baigaad baih shig.
Huu maani harin mongoloor evluulj yarihdaa taaruuhan bolood baina daa. Hel amii ni sugalah shahaj heden ug yariulah yum. Yer ni ch duu tsuutei harhuu. Ireed udaagui huu maani ingej baihad, end tursun huuhduud yadag boloo gej herendee ih l emzegleh yum daa.
Nasand hursen humuus ingej uurchlugduj baihad huuhduudiig buruutgah mun hetsuu ye...

БЭ said...

neeren bi bas uuriiguu mongol helendee muu gej bodojy avdag tegsen nadaas muu hun bas baidag l yum baina vehehe. orchuulga hiih neeren hetsuu shuu, mongoloos german luu bol bolood baidag hirnee, germanaas mongol bolgoh geheer neg l ih sunjirsan yum bolood baidag yumaa, eh helee sain l surah min.

ZAYA said...

Үг хэлээ сайхан хэрэглэж сураарай гэж эгч маань захиж байна. Нээрээ тэр хүндэтгэлийн үг хэллэг чинь сүүлийн 86 жил хэрэглээгүй болохоор одоо гэнэт хэрэглээд унахаар ойлгомжгүй болно л доо.
Япон хэлний хүндэтгэлийн хэлбэр одоо хүртэл байж л байдаг.
Хуучин ёс заншил, үг хэлний соёл бол яахын аргагүй бусдаас ялгарах зүйлийн нэг хэсэг шүү.

ganga said...

Пиик: Юм орчуулах ер нь хэцүү л дээ. Монгол хэлнээ байдаг зарим оноосон нэр санаанд орж ирэхгүй тохиолдол алийг тэр гэхэв.
Ганаа:Унаган орос хэлтэй гэхийг бодоход орос сургууль төгссөн байх нь. Чиний монгол орос сургууль төгссөн гэхэд ёстой сайн. Орос сургууль төгссөн улс монголоор гадаад хүн шиг эрэмдэг ярьж бичдэг дээ.
Болжгоно: Монголоос герман руу илүү амар байгаа бол герман хэлийг мэдэрдэг түвшинд сайн сурчээ. Миний хувьд гадаадаас монгол руу л арай гайгүй, монголоос гадаад руу хэцүү санагдаад байдаг.
Заяа: Бид хэрэглэж сураагүй балай болохоос манай монгол хэл хүндэтгэлийн, ердийн, доромж гэсэн гурван янзаар ямар ч санааг илэрхийлдэг баялаг хэл л дээ. Япончууд харин хүндэтгэлийн үг хэллэгээ их хэрэглэдэг гэсэн. Ялангуяа эмэгтэйчүүд нь хүндэтгэлийн үг хэллэг их хэрэглэж үгийн сүүлчийн үеийг уянгалуулан дууддаг нь эр эм хоёр улс шал өөр хэлээр яриад байх шиг сэтгэгдэл төрүүлдэг юм билээ.

Arsun said...

Heliig ni sugalaad, amyg ni uhaad buur awrah bish alaad hayachihlaa l daa, hehe.

Anonymous said...

Элэг авах нь. Гангын бичлэгийг уншаад надад бас хөдөлмөр хамгаалалт хэрэгтэй мэт

Б.Номинчимэд said...

Ийм үзэгдэл их түгээмэл байна аа. Ялангуяа гадаадад аж төрж буй хүүхдүүд дээр. шууд англиар сэтгээд, түүнээ монгол үгээр хадаад л ярьчихна шүү. нөхцөл, дагавар энэ тэр огт байхгүй болчихдог юм байна.

Дeстини said...

Turulh hel gedeg bol beleg yum gej manai hun heldeg. Ter belgiig l bainga deedelj baival hundetgeltei. Bi sayhnaas mongol bichig uuruu surch ehelsen (bi chini socializmiin ueiin buteegdehuun). Yamar ch goyo yum be? Bid uugeeree l uvug deedesteigee holbogdoj baigaa yum gej bodohoor baharhmaar sanagdaad baigaa.

Anonymous said...

За тэр. Бас л гадаад хүнтэй суусан монгол хүүхэн. Ер нь ажиглаад байхад ази эртэй суусан цагаан арьст хүүхэн их ховор юм аа. Харин цагаан арьст эртэй суусан шар арьст хүүхнүүд олон байх юм тэ. Энэ бол бас л сексийн зөн совинтой холбоотой.

Anonymous said...

yeezy 350
jordan 12
supreme new york
off white jordan
bapesta