Sunday 23 March 2008

Хятадын аймшгийн тухай ном


Хятадын зохиолч, кино найрулагч Dai Sijie-н "Бальзак ба бяцхан оёдолчин" (Dai Sijie "Balzac and the Little Chinese Seamstress") хэмээх жилийн өмнө уншсан номыг Түвдэд болж буй үймээний талаар мэдээлэл уншиж сонсож байхдаа өөрийн эрхгүй эргэн санаж билээ. Шороон түмэн хүнтэй Хятад оронд хүний эрхийг хэрхэн зөрчдөг, хүн гэсэн эрхэм нэрийг хэрхэн гутаан доромжилдог, хүний амь нас хорхой шавьжныхаас дор үнэгүй байдаг, хятадын удирдагчид зориуд бодлоготойгоор хүний хувь заяагаар хэрхэн тоглодог тухай энэ жижигхэн номонд өгүүлдэг. Ном дэлхийн гучин найман оронд орчуулагдан гарчээ. Зохиогч Dai Sijie 1984 онд Франц руу зугатаж гараад эдүгээ хүртэл тэнд ажиллаж амьдарч байгаа. Арван долоохон настайдаа (1971-1974 онд ) зохиогч хятадын Тэнгэр уулын бөглүү тосгонд "дахин сургалтын" цөллөгөд байсан тухай номд өгүүлдэг. Хүн гайхаж цочим зүйлийн тухай хошин шог хөнгөн хэллэгээр бичсэн нь гайхалтай.
Аливаа нийгмийн гаж тогтолцоог түүний хамгийн боловсролтой давхарга болох сэхээтнүүд хамгийн түрүүнд мэдэрч дургүйцлээ илэрхийлдэг нь жам. Хятадад ч сэхээтнүүд Мао-гийн засаглалыг шүүмжилж эхлэнгүүт, тэдний эсрэг хүүхэд залуучуудыг турхирч "улаан хамгаалагчид" болгон хөөргөж дэвэргэж соёлын хувьсгал гээч хүн ойлгох аргагүй юм зохион байгуулж байсныг бид мэднэ.
Харанхуй боловсролгүй массыг ямарваа балмад үйлд турхирч болдог ч цааш чиглүүлэн удирдаж гар дор барьж байхад амаргүй. Хяналтаас гарсан залуучууд хүүхдүүдийн хандыг дарах зорилгоор "залуу сэхээтнүүдийг амьдралтай танилцуулж дахин сургах" компанит ажил Хятад орон даяар соёлын хувьсгалын дараа өрнөв. Соёл иргэншил нэвтрээгүй хүй нэгдэл гэхэд бараг хилсдэхгүй бүдүүлэг зах хязгаарын бөглүү тосгодод залуучуудыг цөлж хоёр жилийн "дахин сургалтад" хамруулжээ. Эцэг эх нь "ардын дайсан" биш хүүхдүүд бол их азтай, хоёрхон жил болоод гэртээ буцаж ирэн сургууль номоо үргэлжлүүлэх буюу ажил хийж бусдын адил амьдарч болно.
Зохиолын баатар хоёр залуу "ардын дайсан" эмч нарын хүүхдүүд. Нэгнийх нь эцэг нэртэй шүдний эмч агаад Мао-гийн шүдийг эмчилснээ оюутнуудад ярьж их удирдагчыг энгийн хүн шиг болгосон тул буруудсан. Ардын дайсны хүүхдүүд цөллөгөөс буцаж ирэх магадлал мянгаас гуравхан гэж байгаа. Тариалангийн талбайд хүн малын ялгадасыг устай хольж шингэрүүлсэн "бордоог" нуруундаа үүрч уулын нарийн зөргөөр илжиг мэт зүтгэх, эсвэл гар аргаар олборлодог ямар ч хамгаалалт тулгуур байхгүй уурхайд дөрвөн хөллөж нүцгэн сохор номин мэт мөлхөх мэтийн хүнд ажил хийж "хөнгөхөн" зуушаар амь зогооно. Тэнд хүний амь эрсдэхэд хэн ч мэдэхгүй, тоох ч үгүй. Хоолонд хэрэглэдэг хорхой шавьж нь үргүй үрэгдвэл харин харамсаж магадгүй.
Бугуйн, ханын, сэрүүлэгтэй гээд ямар ч цагийн бараа хараагүй тосгоныхонд залуусын сэрүүлэгтэй цаг, хийл хөгжим гайхаш төрүүлнэ. Хийл хөгжим анх хараад юу болохыг мэдэхгүй гайхан "хөрөнгөтний" тоглоом гээд шатаадгийн даваан дээр Мао даргыг магтан дуулсан дуу гэж Моцартын ая тоглож хийлээ авардаг. Залуусын нэг нь ямар ч юмыг нүдэнд харагдтал "өнгөтөөр" ярьдаг авъяастай. Нэг удаа үзсэн киногоо сонирхуулж ярьснаар тэднийг сард нэг удаа нутгийн төвд гардаг кинонд залуусыг явуулдаг, ирээд тосгоныхонд ярьж өгдөг болсноор амьдрал нь арай л гэрэл гэгээтэй болно. Хятадын бөглүү тосгонд амьдардаг хүмүүс ямар ч мэдээлэлгүй, орчин цагийн техникийн дэвшил, соёл иргэншилээс бүрмөсөн тасархай байдаг нь харагдана.
Тэр хавийн тосгодын нэр хүндтэй хүний нэг нь хувьдаа оёдолын машинтай оёдолчин өвгөн. Өвгөний охинтой залуус найзална. Нэг чамдаан дүүрэн дэлхийн сонгодог зохиол олдох агаад түүнийг залуус охинд уншиж өгсөөр сүүлдээ түүнийг бичиг үсэгт тайлна. Охин Бальзакийн зохиолуудаас хүнд хоол унд, хувцас хунараас гадна зорилго хүсэл эрмэлзэл, эрх чөлөөний мэдрэмж байдгийг ойлгодог.
Олон жилийн дараа зохиогч Францаас нутагтаа зочлон ирж багийн найзтайгаа уулзана. Цөллөгөд байсан тосгондоо очиж үзнэ. Оёдолчин охиныг сураглана. Эрх чөлөөний чухлыг ойлгосон охин Хятадаас цагаачлан гарсан сураг гаргадаг.

17 comments:

peakfinder said...

Bi nomiig n' unshaagui harin zohioloor hiisen kinog n' uzsen yum baina. Ih ayataihan kino baisan. Neeree haranhui ulsiig yu uruu ch tulhej boldogiin jishee gedeg unen shuu.

ganga said...

Neeree ene nomoor hiisen kino baidag tuhai bichihee martchihaj, TV-eer uzej baisan.

Barimalch said...

Hyatadiin tuhai mash sonirholtoi barimtat kinonuud interneteer uzej boldog zarim hyatad hun hoid nasandaa hyatad hun bolj torohgui gej ugee helj baihii n uzsen. Ajiglahad terbum chichsen huntei ali ch uls hyatad, enethegt hunii ami ba huvi hunii erh choloo shuud niigmiin evoluitsiin huuliar haygddag baih.

Дeстини said...

Jinhene aimshig. Kino bas adil nertei yu? Olj uzeh yumsan. Nuguu minii unshsan nomiin zohiogch Jan hurtel Beejind oyutan baihdaa gahain yalgadas uhaj, tarian talbaid ajillah, hund huchir tuipuu zuuj baishin barih geed er, em, eh zah ni medegdehgui ajil hiideg baisan gesen. Mao amidraldaa usand orj uzeegui gene. Oroi bur tuuniig haluun alchuuraar massaj hiij archdag baisan gej baigaa. Bas Janii angiin tsarailag ohid ori udesh alga bochihdog, haashsan eseh ni ih nuuts baidag baisan chini heden jiliin daraa erhem Mao-g zugaatsuuldag emseer ajilladag baisan ni il gardag. Tuunees ch iluu yum bolj baisan baj medne. Ter ued "The father is dear, the mother is dear; but they are not as dear as Mao" nomlol ih huchtei baisan ni odoo bol hoshin ug shig sonsogdono.

bbatzorig said...

kinog ni uzsen. dajgui sanagdsan.

Anonymous said...

Ih sonirholtoi bailaa, bayarlalaa.

Growth & Development said...

Тийм ээ, киног нь үзсэн юм байна. Үзэж байхдаа магадгүй киног хийхдээ зарим хэсгийг нь цензурдэж хассан байх гэж ч бодож байлаа. Ер нь тэр үеийн үйл явдлын тухай мэдээлэл авах бүртээ өөрийг минь Өвөр Монголд төрүүлж өгөөгүй бурхандаа баярлаж байдаг шүү. Сонирхолтой сэдэв бичсэнд баярлалаа. Блогоор минь зочлоорой

byambaa said...

hyatad hun bolj turuugui dee bayarlaj suuna.

kinog ni olj uzehiig bodnoo.

Anonymous said...

Ёстой эрх чөлөөг мэдэрүүлж, ингээд сууж байгаадаа баярлах сэтгэл төртөл бичжээ,тэр сайхан номыг олж уншихсан.Таны блогыг сүүлийн үед уншдаг болж байгаа их таалагдаж байгаа танд баярлалаа амжилт аз жаргал хүсье!!!

Galbaatar Lkhagvasuren said...

үнэхээр монгол хүн эрх чөлөөтэй байгаа юм бишүү.
Харин энэ эрх чөлөөндөө баярлаж ахиад
өсөж хөгжих хэрэгтэй байгаа байхаа.

Хятадад нэг сэтгүүлч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө үзэл санааны хоригдол болох нь энүүхэнд.
Yahoo-н зүгээс хятад сэтгүүлчдийн хаягийг засгийн газарт нь зүгээр л өгдөг гэсэн.
Энэ номны агуулгыг хүргэсэнд баярлалаа ganga.
иймэрхүү бодит зүйлд тулгуурлаж л хятадуудын тухай ярилцах хэрэгтэй байна.

xvv said...

Хэцүү шүү... Дэхдээ заримдаа эсэргүү олон юм ч бодогдоно... Зарим хүмүүс тэр олон хүнийг тэгж л барихгүй бол гэхэд нь бас үнэний хувьтай ч юм шиг... Гэхдээ Төвдүүд Хятадуудаас өөр хүмүүс, өөрөөр амьдрах ёстой хүмүүс гэж боддог... Би бол хүн төрөлхтөн ба хятадууд гэж хуваадаг... Би угаасаа гажиг хүн л дээ... Блогоор минь зочилсонд баярлалаа :D

sanakae said...

Уншиж уншиж үзсэн кино болоод явчлаа.

ZAYA said...

Нэг өвөр монгол танилтайгаа юм ярьж байгаад, хятадууд хөдөөгийн тосгоны хэцүү хүнд амьдрал өгүүлсэн киногоо их сайн хийх юмаа гэсэн чинь ...Харин тийм, жүжигчид нь хөдөөнөөс гаралтай бол бүр дүрдээ илүү ордог юм. Тэгээд техникийн хөгжилийн тухай болохоор ерөөс өөрийнх нь өссөн орчин нь хөдөө болохоор мэдэхгүй зүйл, шинэ зүйл их тул чин сэтгэлээсээ тоглож чадахгүй байдаг тал бий гээд инээж байсан. Ортой л юм шиг санагдсан.

бж said...

Hyatad mash bogino hugatsaand hugjij undur baigaa met haragdah bolovch huduu tosgodiinh ni amidral haranhui buduuleg heveeree baidag yum bilee. TV-eer hed heden barimtat kino uzej baisan.

Anonymous said...

Eej ta ene nomiig sonirhoj yzeerei:
James Kynge "China Shakes the Wolrd". Hyatadiin erchimt ediin zasgiin hogjliin talaar ih sonirholtoi bichsen nom bna lee.
Cheers

Anonymous said...

ih sonirholtoi nom baina,olj unshinaa

Anonymous said...

ih sonirholtoi nom boltoi,olj unshinaa